-
2016 оны 5 сарын 04
УИХ-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарч МАН-д элсэхээр болсноо албан ёсоор дуулгасан. Тэд намаасаа гарах болсон шалтгаанаа ингэж тайлбарлалаа.
-
2016 оны 5 сарын 03
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-
2016 оны 4 сарын 29
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний VTV-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-
2016 оны 4 сарын 28
Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.
-
2016 оны 4 сарын 25
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Бадарсан нар.
-
2016 оны 4 сарын 20
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.
-АН ирэх сонгуульд аль нэгэн нам эвсэлтэй эвсэхгүй гэдгээ Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа өчигдөр (уржигдар) шийдвэрлэжээ. Энэ эцсийн шийдвэр үү?
-Эцсийнх.
-Эвсэхгүй гэж шийдвэрлэхэд юу нөлөөлсөн бэ. Өнгөрсөн дөрвөн жил танайх эрх баригч хэдий ч эвсэж Засгийн газраа байгууллаа. Өмнөх УИХ-ын үед ч эвсэж л байсан. Хамтрагчтай байх хэцүү байв уу?
-Эвсэнэ гэдэг ямар үр дагавартай байдгийг бид хангалттай мэдэрлээ. Өнөөдрийн хуулиар бол эвсэнэ гэдэг тийм ч таатай хувилбар биш. Дотроо учраа олохгүй эвсэл тарсан тохиолдолд нам нь УИХ-д бүлэггүй, ийшээ тийшээ харсан хэдэн тусдаа бие даасан улстөрчид л болдог юм. Ойрхны түүх байна. 1996 онд ардчиллын төлөөх намууд эвсээд “Ардчилсан хүчний холбоо” гэж байгуулсан. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 50 суудал авсан. Засгийн газраа ч байгууллаа. Үр дүн нь ямархуу байв гэдгийг хүмүүс санаж байгаа байх аа. Бид тэгэхэд 32-38 насны залуус л байсан. Хувь хүнийхээ хувьд бас төдийлөн сайн төлөвшөөгүй, улс төрийн намынхаа хувьд ч бас нялх балчир ийм л байсан. 50-иулаа мөртлөө л хоорондоо эв түнжингүй, учир зүйгээ ойлголцохгүй дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн. Уг нь хийсэн юм ихтэй байгаад байдаг. Эдийн засгийн реформ маш сайн хийсэн боловч дотооддоо эрх барих эв ухаан дээрээ аргаа олоогүй эвдрэлцсэн. Дараа нь 2004 онд манай нам Эх орон намтай нийлж “Эх орон-ардчилал” эвсэл гэж байгуулсан. Ц.Элбэгдорж тэргүүтэй энэ эвсэл нэг их унасан. Эвсэл задарсан. Эвсэл задрахаар яасан гэхээр манай нам УИХ-д бүлэггүй нам болсон. Дараа нь Их эвслийн Засгийн газар гэж байгуулсан.
М.Энхболд тэргүүлээд ийм Засгийн газар байгуулсан. Бас л эвслийн Засгийн газар. Удалгүй Засгийн газар огцорч С.Баярын Засгийн газар байгуулсан. Дангаараа болж байж ажил төрөл нь арай урагшилсан. Үүнийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн үеийн түүхээс харахад Ардын намд ард түмэн арай илүү боломж олгож иржээ. Өнгөрсөн сонгуулиар бидэнд итгэл хүлээлгэсэн. Бид ч үүнийг алдахгүйг хичээж ажиллалаа. Одоо бол хийсэн юмтай хэлэх үгтэй болсон учир эвсэхгүй гэж шийдсэн. Дангаараа Засгийн газар байгуулах боломжийн төлөө явж байгаа.Яагаад гэхээр Монгол орны түүхэнд эвслийн Засгийн газар унаагүй түүх байхгүй. Тийм учраас би Ардын нам МАХН хоёрыг битгий эвсээсэй, харин нийлээсэй гэж хүсч байгаа юм. Энэ нь Монголд хэрэгтэй.
-Бусад нам эвсэх хийгээд нэгдэх нь АН-д тийм чухал гэж үү. Та бүхний санаа зовниж байгаагаас харахад бусдын эвсэл үнэхээр чухал болж харагдаад байна. Гэхдээ ярьж байгаа шигээ эвсээсэй нийлээсэй гээд байгаа нь үнэн үү. Харин ч эсрэгээрээ Н.Энхбаярыг цагаатгах тогтоолын төсөл ноороглож тэдний хоршлыг сарниулах гэж байна гэсэн таамаглал яваад байсан?
-Тийм зүйл огт байхгүй.
-Харин танай нам нэг угшилтай, нэгэн үе нэг малгайн доор нэгдэж явсан МҮАН, ИЗНН-тай нэгдэхгүй юм уу. Танай намын тавьсан тэр саналын хариу юу болж байгаа бол?
-ИЗНН болон МҮАН-д нэгдье гэдэг саналаа манай нам тавьсан. МҮАН бол асуудлаа тодорхой илэрхийлсэн. Тэд манай нам нэгдэхгүй, харин эвсэж болно гэсэн. Тухайн намуудын л асуудал.Харин манайх бол эвсэхгүй, нэгдье гэж байгаа. Улс төрийн намуудын харааны өөр өөр өнцгүүд л юм даа.
-Намууд эвсэхгүй гэдэг нь бие даасан хараат бусаа харуулж байгаа хэрэг юм гэсэн пиар сошиалаар их явж байна. Танай нам дангаараа сонгуульд орохоор боллоо гэснээс хойш ийм утгатай зүйл гарсан. Танай намын пиарын нэг хэсэг үү?
-Үгүй, бас л хүмүүсийн харах өнцгөөс болж байгаа байх. Эвсэхгүй, дангаараа сонгуульд орох нь зөв гэж харж байгаа бол сайн л байна.Бид зөв зүйл рүү алхаж байгаа юм байна
-Ялсан намын хувьд мөрийн хөтөлбөрийн биелэлт ямархуу байх нь дараагийн ялалт хийгээд ялагдлыг тодорхойлдог. Танай намын Мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай байгаа вэ?
-90 гаруй хувьтай байгаа.
-Тийм өндөр үү?
-Хүмүүс яаж харж байгаагаар л хэмжигдээд байх шиг байна. Би бол социализмын үед л хүүхэд насаа өнгөрүүлсэн. Эдийн засаг хямарлаа гээд байгаа ч өнөөдөр социализмын үеийнхээс илүү байгаа шүү. Хорвоогийн жамаар даваа гүвээ нугачаатай байдаг. Нэг өгсөөд жаахан уруудаад дахиад л дээшээ өгсөнө. Би улсынхаа ирээдүйг үргэлж гэрэлтэй нүдээр хардаг. Сэтгэлдээ л байдаг юм. Бид бүх юмыг муу байна, муухай байна гээд яриад байх юм бол муухай л байна. Бидний өрсөлдөгч нар нүдэн дээр нь хийсэн бүтээсэн нь ил байхад л үгүйсгээд шүүмжлээд байгааг би гайхаж байгаа. Нэг ч гэгээтэй үг унагаахгүй юм. Дөрвөн жил болоход нэг гэгээтэй үг унагааж байгаа бусад намынхныг харсангүй. Болохгүй шүү дээ. Өрсөлдөж байгаа ч өрөөлийн хийснийг үнэлээд сурчих л хэрэгтэй. Тэгсэн атлаа дандаа бүтэхгүй, болохгүй талаас нь аливааг шүүмжилдэг. Бид бол мөрийн хөтөлбөрөө заалт заалтаар нь авч үзэж байгаа.
-Гэхдээ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн заалт мөрийн хөтөлбөрийн тань амин сүнс байсан шүү дээ. Одоо эдийн засгийн өсөлт нэмэгдсэн үү гээд л асуулт эхэлнэ…
-Цикль нь тэгээд таарчихлаа. Дэлхий нийтээр эдийн засгийн хямрал нүүрлэлээ. Юмыг наанатай цаанатай иргэддээ ойлгуулах хэрэгтэй л дээ.Тэр тал дээр бидний дутагдал ч байгаа л байх. Сөрөг хүчнээс сөрөг пиарууд ч бас явж байх шиг байна. Бид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн.Бидний бодсон хэмжээнд очиж нэмэгдээгүй. Гэхдээ буураагүй шүү.
-Тэгвэл энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол заалт юу байгаа вэ. Эдийн засгийн хямралаас гаргах ямар арга байна, иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг сонгогчид хамгийн түрүүнд харах байх.
-Мөрийн хөтөлбөрөө хуульд заасан хугацаанд Үндэсний аудитын газар өгөх ёстой байдаг. Бид хоёрын ярилцаж байгаа энэ цагт манай нам мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлж амжаагүй байна. Тэгэхээр мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй байна. Маргааш (өнөөдөр) 18 цагаас хойш бүх хүнд ил тод болно. Одоо зарим намын мөрийн хөтөлбөр эцэслэгдээгүй байна. Ийм үед тактикийн хувьд мөрийн хөтөлбөр нууц байх нь зүй ёсных.
-Өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөр шиг сайн зүйл оруулж ирсэнгүй гэж ҮЗХ дээр зарим гишүүн та бүхний танилцуулсан мөрийн хөтөлбөрийг шүүмжилсэн гэсэн үү?
-Өмнөхөөсөө муутгана гэж юу байх вэ. Улам л боловсронгуй болгохыг хичээсэн. Тэгсэн ч байх гэж бодож байна. Бид өмнөх мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа ганцхан сонгуулийг бодоогүй. 2020 он хүртэл алсыг харсан. Сууриа сайн тавьсан учир энэ мөрийн хөтөлбөр маш чамбай болсон гэж бодож байгаа.
-
2016 оны 4 сарын 13
Ц.Нацагдолгор: Монголд гэр бүлийн задрал явагдаж байна
-
2016 оны 4 сарын 08
Д.Жаргалсайхан: Олимпод 30-33 тамирчинтай оролцож медалийн буухиаг үргэлжлүүлнэ
-
2016 оны 4 сарын 07
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.
-
2016 оны 4 сарын 04
Чөлөөт бүсийн тухай хууль 2015 оны хоёрдугаар сард УИХ-аар батлагдсан. Би гуравдугаар сард томилогдсоноос хойш жил гаруй хугацаанд ажиллаж байна. Хуулиа дагаад эрх зүйн хүрээнд маш олон гэрээ, журамд өөрчлөлтүүд хийсэн. Хуулийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, тодорхой ажлуудыг жигдрүүлсэн. Тухайлбал бүртгэл, хамгаалалт, мэргэжлийн хяналттай холбогдох гэх мэт асуудлуудыг шийдсэн. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа нь өөрөө гаалийн тусгайлсан горимоор зохицуулагддаг ба горимын хэрэгжилтийн дагуу явагдаж байна.
-
2016 оны 3 сарын 31
VTV телевизийн зохион байгуулж буй ALL OR Nothing шоуны талаар хөтлөгч редактор И.Намуунтай уулзаж ярилцлаа.
-
2016 оны 3 сарын 24
Сангийн сайд Б.Болор улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-
2016 оны 3 сарын 23
Д.Отгонбаатар: Бөмбөр тоглож байхдаа би ертөнцөөс тасардаг
-
2016 оны 3 сарын 16
Ш.Эрдэнэбилэг: Дуртай зүйлээ хийж яваад гэмтсэн учраас харамсдаггүй
-
2016 оны 3 сарын 14
С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаярыг тэтгэврийн хөгшин болчихсон байхад нь би улс төрд дахин гаргаж ирсэн
-
2016 оны 3 сарын 11
Б.Лхагвасүрэн: Бид ирээдүйдээ гологдож, их түүхэндээ нулимуулж эхэллээ
-
2016 оны 3 сарын 09
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг “Хоймор” буландаа урилаа.
-
2016 оны 3 сарын 04
“Take off” эргэн ирлээ
-
2016 оны 3 сарын 02
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж тойрог байгуулах, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг санаачлаад байна. Ингэснээр намрын чуулган завсарлахаас өмнө АН, МАН-ыг талцуулаад байсан тойрог болон мандатын асуудал дахин сөхөгдөж мэдэх нь гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар хууль санаачлагч Ш.Түвдэндоржоос дараах асуултад хариулт авлаа.
-
2016 оны 2 сарын 29
Эдийн засаг хямарсан, улс орон хүнд байдалд орсон энэ үед улс төрийн намуудын харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл юу юунаас чухал юм. Энэ байр суурийг МАН-аас баримталж улмаар 20 гаруй намын удирдлагатай 10 гаруй удаа үндэсний зөвшилцлийг хийж хэрэгжүүлж ирсэн түүх байгаа. Ер нь монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдаж, Бүгд найрамдах ардчилсан үндсэн хуульт улс орон болох үндэс суурийг тавьсан энэхүү баяр монгол иргэн бүрийн баяр байх ёстой. Тэр утгаараа энэхүү баярыг хоёр нам хамтран тэмдэглэж байна. Хоёр намын эвсэж сонгууль оролцох эсэх асуудал олон нийтэд сонирхолтой байгаа нь үнэн. Энэ талаар улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны баярын дараа нухацтай авч хэлэлцэнэ.