Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль эрх зүй

151 152 153 154 155 156 157
  • П.Бүрэнтөгс: Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд ер нь асар хүнд тусдаг
    2016 оны 8 сарын 03
    П.Бүрэнтөгс:Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд ер нь асар хүнд тусдаг
    С.Ононтуул
    Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсийг “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа.

    -Монгол ёс байна даа, та сайхан наадав уу?
    -Сайхаан. Улсын баяраас хойш хөдөөгүүр явж сая л орж ирээд байна.Гурван аймгийн наадамд зодоглоод ирлээ.
    -Танд хүнд сэдэв байж магадгүй. Гэхдээ ярилцлагаа энэ жилийн наадмын бөхийн барилдааны тухай, Р.Пүрэвдагва начинтай хийсэн барилдааны тань эргэн тойронд өрнүүлье.
    -Миний хувьд тааруухан дурсамжтай наадам. Гэхдээ ярилцахад бол нээлттэй сэдэв дээ.
    -Ерөөсөө л хүчит бөхийн барилдааны даваа болгон дараа жилийн наадам хүртэл ярих сэдэв байдаг. Ялангуяа энэ жилийн наймын давааны барилдааны тухай яриа одооч сонирхолтой хэвээрээ байна.Та бол фэйсбүүк хуудсаараа “Сүүлийн хоёр жил хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбоотой хамт барилдлаа” гэсэн тайлбар хийгээд л өөр юм хэлээгүй байгаа?
    -Улсын наадамд бид бүтэн жилийн хугацаанд бэлддэг. Бүх зүйлээ зориулдаг. Гэтэл Хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбооны буруу үйлдэл, буруу шийдвэрээс болж бүтэн жилийн хөдөлмөр маань талаар болсон. Харамсахгүй байхын аргагүй, бухимдахгүй байхын аргагүй таагүй дурсамж.
    -Яагаад сүүлийн хоёр жил гэж онцолсон юм бэ. Өнгөрсөн жилийн наадмаар үзүүрлэхдээ та бас л бөхийн холбооны буруу шийдвэртэй тулгарсан юм уу?
    -Үзүүр түрүүнд хүссэн хүн болгон хүрдэггүй. Маш эгзэгтэй, маш их анхаарлаа төвлөрүүлж байж л түрүүлэх боломжтой. Гэтэл өнгөрсөн жил үзүүр түрүүний барилдаан болоход миний засуул хүний засуул шиг л ажилласан. Хүний засуул ч гэсэн өөрийн засаж байгаа бөхөө давахад тусалж мэх заахаас биш, өрсөлдөгч бөхийг нь шатаах, анхаарлыг нь сарниулах гэх зэргээр аашилж болохгүй л дээ.Би тэр хүний мөрөн дээрээс гарч байгаа, тэр хүн намайг давуулахын төлөө, үнэн шударга шүүхийн төлөө л тэр зүлэг ногоон дэвжээн дээр зогсож байгаа.Үүрэг нь ердөө л тэр байдаг юм.
    -Тэгэхэд таны засуул хэн байсан билээ?
    -Цогзол гуайн мөрөн дээрээс би гарсан. Гэтэл үзүүр түрүүний барилдаанд Цогзол засуул миний эсрэг ажиллаж эхэлсэн. Телевизийн камерийн бичлэгэн дээр ч тод байдаг юм. Миний чихэнд юм хэлээд л байдаг нь харагддаг. Барилдах гэхээр л чихэнд тэгж болохгүй, ингэж болохгүй, чи тэгээд байна гээд байсан. Золгохоор хойноос түлхээд л... Огт барилдуулахгүй байсан. Зорилго нь ерөөсөө л намайг шатаах. Сэтгэлзүйн дайралт хийх. Би ч сүүлдээ хяналтаа алдсан. Хяналтаа алдаад уурлаж байгаа маань ч бичлэг дээр бас харагддаг. Тэрнээс цааш өөрийгөө хянаж ч чадаагүй, барилдаандаа төвлөрье гэсэн ч чадаагүй. Гэтэл дээгүүр даваанд эн тэнцүү өрсөлдөгчид л хоорондоо тулдаг. Жаахан л анхаарал сарнивал, жаахан л болгоомжгүй хөдөлгөөн хийвэл өрсөлдөгчдөө давуу байдал бий болгодог. Сумын наадмын гурвын даваанд барилдаж байгаа юм шиг барилдахгүй шүү дээ. Бүгдээрээ л бүтэн жил бэлтгэлээ базаачихсан, цолоо ахиулж, тугаа тойрох гэсэн хүмүүс байгаа. Жаахан л анхаарал сарнихад бүх юм эргэж байдаг, тийм нөхцөлд барилдаан явагддаг. Өнгөрсөн жилийн наадмаар бол өрсөлдөгчтэйгөө төвлөрч барилдах боломжийг үзүүр түрүүний барилдаанд засуулаасаа болоод алдсан.Өөрийнхөө засуултай л “барилдсан”. Энэ жил ч гэсэн засуулууд, хөлийн цэцийнхэн зүгээр барилдуулаагүй. Гэхдээ миний засуул биш шүү. Миний шуудгийг стандарт бус байна гээд шуудгаа соль гэж хүртэл шаардсан.
    -Хэдийн давааны барилдаанд тэгж байгаа юм бэ?
    -Өмнөх долоон даваанд зүгээр л байсан. Р.Пүрэвдагватай барилдахад тэгсэн. Би өрсөлдөгч бөхийнхөө таашаалд нийцсэн зодог шуудагтай байх юм гэнэ.
    -Шинээр хийлгэсэн зодог шуудаг юм уу?
    -Үгүй, өмсдөг л зодог шуудаг маань. Заалны барилдаанд би энэ өмсгөлөө байнга л өмсдөг. Ийм шуудгийг маань барилдаан эхлэхэд соль гэж хэлсэн. Надад өөр зодог шуудаг байхгүй гэхээр хохь чинь гэж байгаа юм. Надад өөр шуудаг байгаагүй, тэгээд ч надад таарах нь ховор шүү дээ. Ингээд барилдаан дунд энэ мэтээр маргаан үүсгээд л байсан. Өнгөрсөн жил өөрийгөө шатаачихсан хүн энэ жил биеэ их барьсан л даа. Өөрийгөө шатаачихгүй юмсан, хяналтаа алдчихгүй юмсан гээд их хичээсэн.
    -Тэр зодог шуудгийг Та хаанаас авсан юм. Үнэхээр стандарт бус байсан юм болов уу?
    -Үгүй дээ. Зодог шуудаг хийдэг, мэргэжлийн зөвшөөрөгдсөн хүний урласан өмсгөл. “Саран зодог” гээд байдаг, Монгол бөхийн өргөөнд Б.Ганбаатар арслангийн эхнэр оёно. Мэдээж бүгд хууль дүрмэнд заасан стандартын дагуу л хийдэг.Би ч зодог шуудгаа тэднээр л хийлгэсэн.
    -Шуудаг чинь стандарт бус байна гэдэг шаардлага бол хайнцлаа гэдгээс өмнөх үйл явдал байх нь тийм үү?
    -Наймын давааны барилдаан дөнгөж эхэлж байхад л Хөлийн цэцээр ажиллаж байсан Х.Түвшинсанаа начин тэгж эхэлсэн. Зодог шуудагандаа ч биш, намайг шатаачих гээд л үзээд байгаа юм л даа. Өнгөрсөн жилийн наадмаар тэрэнд нь ороод өөрийгөө шатаачихсан хүн энэ жил бол их тэвчсэн дээ.
    -Бөхийн дэвжээн дээр ийм юм болдог гэдгийг тэр бүр хүн мэддэггүй л дээ. Хөлийн цэц нь, засуулууд нь барилдаж байгаа бөхчүүдэд нөлөөлдөг гэдгийг анх удаа л сонсож байна.
    -Барилдах явцад их юм болно оо. Энэ жил наймын даваанд Р.Пүрэвдагва начин барилдаж байхдаа мөргөөд байсан. Манай засуул үүнийг нь Хөлийн цэцэд хэлж байгаа юм. Тэгэхээр Х.Түвшинсанаа начин “Монгол бөх мөргөлдөж барилддаг юм” гэж байгаа байхгүй юү. Хэн дуртайдаа зориулж дүрэм зохиодог ийм Бөхийн холбоо, гарын даа, хөлийн цэцтэй баймааргүй байна.
    -Таны засуул утсаа өрсөлдөгч бөхөд тань үзүүлээд байгаа дүрс телевизийн камерт буусан байсан. Унаад өгчих, мөнгө өгье гэсэн мэссэж ирснийг нь харуулж байсан гээд л шуугисан, Та сонссон уу?
    -Сонссоон (инээв). Тийм юм гэж юу байдаг юм бэ. Цаг харуулж байгаа л юм. Барилдаан эхлээд тэдэн минут боллоо.Шахааны барьц авахад тэдэн минут дутуу байна ч гэдэг юм уу. Цаг л харуулж, сануулж байгаа юм. Барилдах тактик гэж байна шүү дээ. Би бас өөрийн давуу талаа бодож барилдана.Золгоон дээрээс бэлдсэн юм ч байгаа. Тэрийгээ хийх хугацаа нь яаж байна гээд тэр бүгдийгээ боловсруулахад засуул цаг хэлж өгдөг.
    -Хайнцлаа, дахиж барилдуул гэсэн шийдвэр Хөлийн цэц гаргасан. Харин Та барилдахгүй бараг хоёр цаг шахам болсон. Тэр хугацаанд юу болсон бэ?
    -Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуай, Д.Данзан гуай хоёр дээр очсон. “Дэлгэц дээр байгаа бичлэг харчих. Унасан бол хамаа алга, би элэг бүсээ тайлаад өгчихье” гэсэн. Яагаад ингэж шийдвэрлэж байгаа юм гээд очиж уулзсан.
    -Тэгээд Бөхийн холбооны тэргүүнүүд Танд юу гэж байх юм. Бичлэгийг хамт үзэв үү?
    -Бараг нүдээ таглах шахуу л юм болсон. Бид бичлэг үзэхгүй гэж байна лээ. Бөхийн холбооноос томилсон арван хүн байгаа, тэд л шийднэ. Бичлэг үзэх шаардлага байхгүй гэсэн.
    -Тэр арван хүний хэд нь хайнцсан, дахиж барилдуулна гэсэн шийдвэр гаргасан юм бэ?
    -Зургаа нь тэгж гараа өргөсөн гэнэ билээ. Тэр арван хүн арвуулаа Р.Пүрэвдагва бид хоёрын барилдааныг харж байсан юм уу. Би жаахан муухайгаар хэлж байж магадгүй, уучлаарай. Гэхдээ техник, технологи хөгжсөн ийм үед настай арван хүн суулгачихаад тэдний хараа гүйцэж байгаа эсэхийг нь ч хамаарахгүйгээр бүтэн жилийн хөдөлмөрийг минь үзэмжээрээ шийдчихэж болдог юм уу. Сүмо бөхөөс сайныг нь суралцъя л даа. Дэвжээнийхээ дөрвөн талд камер зоочихоод өсгийнийх нь үзүүр шүргэхэд л мэдэрч, шүүж чадаж байна. Гэтэл манай Үндэсний бөхийн холбооныхон өв уламжлал нь ийм юм гээд хэдэн настай хүн суулгачихаад шийдвэр гаргуулаад явж байна.Өв уламжлалаа дээдлэлгүй яахав. Гэхдээ уламжлал маань ийм юм гээд дайсан атомын бөмбөгтэй ирж байхад өөдөөс нь нум сумаар харваад сууж байх юм уу бид. Уламжлалаа хадгалах зүйл дээр нь хадгалаад орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхмаар байна. Гэтэл өв уламжлал яриад л үндэсний бөхөөр барилддаг хэдэн бөхчүүдээ, үндэсний бөхөө үздэг ард түмнээ талцуулж хуваагаад баймааргүй байна.
    -Нэгэнт Хөлийн цэцийн шийдвэр гарсан юм чинь шууд барилдаж болоогүй юм уу. Тэр шийдвэрээ өөрчлөхгүй нь анхнаасаа л тодорхой байсан шүү дээ.
    -Тэр хугацаанд маргалдаад л байсан. Уг нь Р.Пүрэвдагва ч гэсэн унаснаа мэдэж байгаа.Тийм байхад л давах гэж улайраад, хөлийн цэцүүд нь дагаж өөгшүүлээд л. Надад бол ийм шударга бус үйлдэл нь үнэхээр таалагдаагүй.Харамсалтай ш дээ.
    -Та өөрийгөө давсан гэдэгтээ итгэлтэй байсан уу?
    -Итгэлтэй байлгүй яахав. Угаасаа Р.Пүрэвдагва тохойлдчихоод би мултарч эргэж байгаа байхгүй юү. Би арагшаа явж байгаа ш дээ.
    -Тэгээд Та яагаад тугаа тойроод гүйгээгүй юм бэ?
    -Малгайгаа аваад гүйвэл гүйх л байсан. Манай засуул “Миний хүү чи давсан шүү” гэсэн. Гэхдээ төрийн наадмаа хүндлээд, тахимаа авчихаад тугаа тойръё гээд хүлээсэн.Дээгүүр даваанд барилдаж байгаа хүн байна даа. Монгол түмэн минь үзэж байхад сайхан жудагтай барилдаад ном журмаар нь тугаа тойръё гэж л бодсон. Хайнцчихлаа, дахиж барилдах нь дээ гэсэн бодол огт төрөөгүй.
    -Гэтэл тийм шийдвэр гарчихаар…
    -Үнэндээ шооконд орсон. Давчихаад яагаад дахин барил­дах ёстой гэж. Тийм биз дээ. Яагаад давчихаад нэг даваанд хоёр удаа барилдах ёстой юм бэ. Би шударга ёсыг нэхэх эрхтэй биз дээ.Барилдахгүй, тахимаа авна аа л гэсэн. Гэтэл Хөлийн цэцүүд ирсэн. Хотын дарга ирсэн.Монгол наадмыг үймүүлж байна, гадаадын зочдыг хүндлэхгүй байна, дахиж барилд гэсэн. Бид наадмаа үймүүлээд байгаа юм биш шүү дээ. Бөхийн холбооны энэ булхайтай шийдвэрүүд л үймүүлээд байгаа юм. Ганц энэ жилийн наадмаар ч биш. Олон удаа бөхийн холбоо наадмыг ингэж будилуулж байсан.
    -Телевизээр үзэж байхад бол Улаанбаатар хотын дарга, Баяр наадмын комиссын дарга С.Батболд очоод Р.Пүрэвдагва арсланг загнаад байх шиг харагдсан.
    -Дахиж барилдахгүй бол намайг хасна шүү л гээд бай­сан. Дахиж барилдахаар болоход Р.Пүрэвдагва барьц авна, шодохгүй гэсэн. Тэгэхэд нь Баяр наадмын комиссын дарга шод гэж зэмлэсэн. Би бол Ч.Гочоосүрэн заан, Ц.Баярсайхан заан, Х.Түвшинсанаа начин нарын хөлийн цэц хийж байгаа хүмүүс нүднийх нь хурд гүйцэхгүй байгаа юм бол яагаад камерын бичлэг шүүж болдоггүй юм бэ гэсэн шаардлага л тавьсан. Маш олон талаас нь олон телевиз бичлэг хийсэн шүү дээ. Би үүнийг л харахыг шаардсан.
    -Үндэсний бөхийн барилдаан маргаантай болбол камерын бичлэг харж шийдвэрлэнэ гэдэг заалт, дүрэм журам байдаггүй учраас л шууд Хөлийн цэцийн шийдвэр эцсийнх байдаг юм биш үү?
    -Тэгвэл дөрвийн даваанд яагаад камерын бичлэг харсан юм бол?
    -Камерын бичлэг шүүсэн юм уу?
    -Аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодномтой таарсан. Д.Цэвэлсодном давуулж гуядаад, О.Гантулга дээр нь унаж байгаа байхгүй юү. Тэгэхэд камераар хараад О.Гантулгын толгой цаад талдаа түрүүлж хүрсэн байна гээд Д.Цэвэлсодномыг давуулсан. Тэгээд Р.Пүрэвдагва бид хоёрын барилдааныг шүүх болохоороо тийм дүрэм журам байхгүй, би камер харахгүй гэдэг нь шударга бус биз дээ.
    -Наадмын талбай дээр Р.Пүрэвдагва начин юу гэж байсан бэ. Хайнцсаан л гээд байх уу?
    -Даваагаа ахиулах, цолоо нэмчих гээд л зайлуул бас зүтгэнэ ш дээ. Эхлээд гарч ирснээ “тохой чинь хүрчихсэн” гээд л. Бичлэгээ хар гэхээр “өө өвдөг чинь хүрчихсэн байна” гээд л. Тэгээд хайнцлаа гээд л. Р.Пүрэвдагвын хувьд бол боломж л гаргаад ирэх гэсэн горьдлого байгаа юм л даа. Надад бол дахиад барилдах тухай төсөөлөл ч огт байгаагүй. Би угаасаа хаяна гэж амлаж авсан, өвдөг шороодуулсан. Цаашид олон даваа надад байсан.
    -Та дахиж барилдах шийдвэр яаж гаргасан юм бэ. Баянаа аваргатай уулзаад л дахиад барилдах шиг болсон.
    -Зөвлөлдсөн л дөө. Аварга “Чи давчихаад байна” гээд нэлээд гүйсэн. Настай хүн зайлуул тэгээд удаан явах хэцүү шүү дээ. Арга ядаад “ард түмнээ хүндлээд миний хүү дахиад гар даа” л гэсэн. Манай засуул ч гэсэн хэлж байсан. “Би шударга ёсны талд орно. Засаж байгаа бөхийнхөө талд орно. Ийм шударга бус зүйл байдгийг мэдэх ч үгүй” гээд бүх засуулдаа хандсан.Ийм барилдаан боллоо, хэдүүлээ шударга үнэний талд зогсъё гэж байсан. Ганц ч засуул зориглохгүй байгаа юм чинь.Үндэсний бөхийн холбоо ийм л болчихоод байгаа.
    -Дахиж барилдаад шоо хаясан шүү дээ. Эхний барилдаанд Та барьц сонгосон байсан. Дахиад барилдуулах боллоо гэхэд барьцтай байсан хүн нь түүгээрээ золгож барилддаггүй юм уу?
    -Хайнцсан бол нөгөө тал нь барьцаа сонгодог. Гэтэл бидний барилдаан хайн биш байхгүй юү. Хаячихаад дахиад барилдана, тэгээд барьц сонгуулна. Би үгүй л гэсэн. Бүр тийм дээрээ тулбал шодоод барьц ав гэсэн. Тэгэхээр Р.Пүрэвдагва “Би шодохгүй” гээд зүтгэсэн. Яг тэр үед хотын дарга ирээд Р.Пүрэвдагвыг шодохгүй гэлээ гээд зэмлэсэн байхгүй юү. Тэгээд шодоод РПүрэвдагва барьц сонгосон.
    -Сэтгэл зүй бол огт өөр болчихсон байгаа шүү дээ.
    -Өө тэгэлгүй яахав. Юун дахиж барилдах. Дахиж барилдах хүртлээ би өөрийгөө давчихсан, бөхийн холбоо буруу шийдвэрээ засах байх гээд итгэж байсан. Би бол Р.Пүрэвдагвыг давчихсан гээд дараагийн хоёр том барилдаанаа л хүлээж байсан хүн. Тэгэж барилдана даа гээд тактикаа ч боловсруулсан байсан.Бүх анхаарлаа тийшээгээ л чиглүүлсэн байсан хүн жаахан л юман дээр бүдэрч байгаа юм.
    -Та хоёр улсын наадамд анх удаа таарч байгаа нь энэ билүү. Заалны барилдаанд даваа унаа хэр байдаг вэ?
    -Сумын заан байхаасаа л хоорондоо барилдаж байсан. Улсын наадмаар анх барилдсаан. Зааланд давж, унаж л байдаг. Гэхдээ даваа минь илүү олон байх.Нарийн тооцоогүй л дээ. Улсын наадмын дээгүүр даваанд өөрт мэдрэмж байна. Хэнийг амлавал давах вэ, цаашаа яаж барилдах вэ гээд бүх зүйлээ нарийн тооцоолно.
    -Таны бэлтгэл энэ жил хэр байсан бэ. Өөрт мэдрэгддэг, багш нарт мэдрэгддэг дээ.
    -Би 24-тэй улсын наадамд түрүүлж байлаа. Тэрнээс хойш бэртэл гэмтэл гээд хоёр жил алдсан. Миний амьдралын нэг жилийн цикл ерөөсөө л улсын наадамд түрүүлэхийн тулд бэлтгэлээ базааж, сэтгэл зүйгээ бэлдэж өнгөрдөг. Энэ жил ч би ялгаагүй түрүүлэх хэмжээний бэлтгэлээ хийгээд л наадамд зодоглосон. Үнэн хүчээрээ барилдаад булхай луйваргүй унавал өөр ш дээ. Өөртөө дүгнэлт хийнэ, миний бэлтгэл дутуу байна, би тийм зүйл дээрээ алдлаа даа гээд бодно.Түүндээ тааруулж ирэх жилийн наадмын бэлтгэлээ базаана.Өрсөлдөгчтэйгөө үнэн хүчээрээ үзээд бараагүй бол би бэлтгэлээ тэдэн хувиар нэмж байж энэ хүнийг өвдөг шороодуулах юм байна гэж анализ хийнэ. Гэтэл би одоо бөхийн холбооныхонд тааруулж бэлтгэлээ базаах болж байна уу. Ийм л зүйл боллоо.
    -Бүтэн жилийн хөдөлмөр талаар болоход мэдээж маш харамсалтай байлгүй яахав. Р.Пүрэвдагва начинд тахимаа өгчихөөд уйлж байгаа дүр харагдсан л даа.
    -Харамсана ш дээ. Миний бүтэн жилийн хөдөлмөр бөхийн холбооны хэдхэн хүний шийдвэрээр ганцхан хоромд нурчихаж байгаа юм. Улаан цайм тэгээд хийлгэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ.
    -Үүний дараа энэ залуу эргээд барилдахаа больчих вий дээ гэсэн болгоомжлол бас нэлээд байх шиг байсан. Та ирэх жилийн наадмаар зодоглоно биз дээ?
    -Зодоглоно оо. Бөхийн холбооны ганц нэг хүний буруу удирдлагаас болоод бөхөө орхино гэж юу байхав. Насныхаа түүх бичиж байгаа энэ ботийг ингээд хаана гэж байхгүй. Бөхийн холбооны буруугаас бөхөө орхисон өчнөөн хүмүүс байна. Манай Б.Гантогтох гарди байна, А.Сүхбат багш маань байна. Уг нь энэ хүмүүс барилдаж байсан бол өдийд ч шөвгийн барилдаанд зогсож л байх байсан. Хэдхэн хүний буруугаас тийм сайхан түүх бичиж байсан хүмүүс яваад өгсөнд би харамсдаг. Би тэгэхгүй ээ. Илүү сайн барилдана. Тэгж байж л сэтгэл амарна.
    Бөхийн холбоо шинэчлэгдэж зөв удирдлага, зөв менежменттэй явахгүй бол үндэсний бөх үзэгчгүй болчих вий гэсэн болгоомжлол надад байна. Одоо бол Монголын ард түмэн бөхдөө хайртай тулдаа л бөх хөгжиж байгаа мэт харагдаж, үзэгчидтэй байгаа.
    Ганц миний жишээ биш байхгүй юу. Содном харцага, Санжаа аварга хоёр яаж маргалаа. Тэр жилийн наадмаар Баасандорж заан М.Баяр­жавхлан гардитай барилдаад хаясан. Бас л хайна гээд дахиж барилдаад унаж байсан. Дараа нь М.Баяржавхлан гарди Г.Эрхэмбаяр аваргатай есийн даваанд барилдаад хаясан. Маргаан гараад дахиж байрилдаад М.Баяржавхлан гарди унаж байсан. Ийм шийдвэрүүд өчнөөн байгаа. Хаячихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэхэд сэтгэлзүйд асар хүнд тусдаг ш дээ ер нь. Анх бөхийн спортод хөл тавьж байхад бөхийн холбоо ингэдэг, засуулууд тэгдэг гээд ахмад бөхчүүд ярьдаг л байлаа.Арай ч ингэдэг гэж итгэдэггүй байсан юм. Ялангуяа улсын наадамд, дээр даваанд ингэнэ гэж бодоогүй. Нэг хөгжилтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр жишээ хэлье. Миний таньдаг нэг ахад тохиолдсон явдал л даа. Барилдаж байгаад нэлээд ойролцоо хоёр бөх унаж л дээ.Тэгээд хөлийн цэцээр ажиллаж байсан нэлээд настай арслан руу очсон байгаа юм. Тэгсэн тэр арслан “Чи хэн бэ” гэжээ. Нэрээ хэлсэн чинь, тэгвэл чи унасан гэсэн гэдэг.Ийм л маягаар хөлийн цэцүүд ажиллаж байгаа. Дахиад л өөрт тохиолдсон жишээг хэлье. 2012 онд Д.Рагчаа гардитай үзүүр түрүүнд үлдсэн. Миний засуул бас л Цогзол гуай таарсан.Сэнжигний барьцтай байж байгаад би халсан. Д.Рагчаа гарди “Яа яаая, гар эвгүй болчихлоо” гэсэн. Манай засуул надад “Чи буруу халаад байна шүү” гэж сануулсан. Сануулах нь зөв л дөө. Тэгээд Д.Рагчаа гарди яг над шиг халдаг юм. Би ч бас “Яаая гар, гар” гэж байгаа юм. Манай засуул тэгэхэд юу гэсэн гээч. “За чи битгий баашлаад бай” гэж байгаа юм даа. Хөгжилтэй байгаа биз. Ер нь барилдаж байгаа бөхчүүдээс болж маргаан нээх гараад байдаггүй. Шүүж байгаа хөлийн цэц, засуулуудаас л их шалтгаалдаг.
    Дээрээс нь энэ жил арслан цолтой бөх үзүүрлэвэл цол өгөхгүй гэж байсан. Тэгсэн байж гардиас доош цолтой бөх ес давбал арслан цол өгнө гэж байгаа юм. Наадмын өмнө тийм шийдвэр хүртэл гарсан шүү дээ. Н.Батсуурь, Э.Оюунболд бид гуравт зориулж байгаа юм шиг сонин шийдвэр байсан.
    -Танд наадмын дараа нутгийн зөвлөлөөс тань машин өгсөн юм уу?
    -Нугийн ард түмэн намайг хангалттай сайхан дэмждэг. Намайг түрүүлэхэд машин өгсөн, үзүүрлэхэд өгсөн. Энэ жил яасан гэж надад машин өгөх юм бэ. Тийм зүйл байхгүй ээ. Огт худлаа мэдээлэл шүү.
    -Наадмаас хойш Р.Пүрэвдагва арслантай уулзсан уу?
    -Уулзалдаж амжаагүй л явна. Яахав эр хүн сайхан цол авлаа. Цолондоо эзэн болоод сайн барилдах байх аа л гэж бодож байна.
    -Таны энэ жилийн учраанууд хэр байсан бэ?
    -Гараад л барилдаад л… Нэг их өөрийгөө шавхсан барилдаан хийгээгүй шүү дээ. Дээр хоёр даваандаа сайхан гар амар гарч ирлээ гэж бодож байсан. Түрүүлэх хэмжээнд л бэлтгэлээ базаасан.
    -Бэлтгэлээ яаж базаасан бэ. “Увс нуур” галынхан С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан, Н.Батсуурь арслан, Т.Баасанхүү начин, Н.Жаргалбаяр арслан нарыг тусгайлан бэлтгэл хийлгэж байна. Жишээ нь Мөнхбат аваргын жинг нь хасуулж хурд хийлгэж байна гэнэ ээ гээд л наадмын өмнө яригдаж байсан.
    -Манай галыг энэ жил Б.Ганбат арслан маань ахалж бэлтгэл хийлгэсэн. Хүчний бэлтгэлээ улсын заан Одгэрэл багштайгаа хийсэн. Манай галын амжилттай яваа гол нууц нь ерөөсөө л баг хамт олон болж ажиллаж чаддагт байгаа юм. Манай галын ахлагч бол наадмын өглөө нүд нь хавдсан, шөнөжин унтаагүй хүн л сууж байдаг. Хэн яаж барилдах бол гээд бөхчүүдээсээ илүү нервт орчихдог. Тэдийн даваанд тэрийг авч барилд гээд л бүх тактикаа хамтран боловсруулдаг.
    -Ам авахдаа хүртэл зөвлөлдөх үү?
    -Мэдээж зөвлөлдөнө. Бас өөрийн мэдрэмж байна. Тэрийг авчихвал би баараггүй хаяна даа гэсэн мэдрэмж хүнд байдаг шүү дээ. Түүнийгээ дагана. Багш нар бол хэн ямар байгааг хараад л шууд хэлнэ. Өнөөдөр тэр тийм байна, чи тэрийг авбал давна гээд шууд хэлнэ.
    -С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаяр аваргыг амлахад буруу ам авлаа гэсэн шүүмжлэл ч гэдэг юм уу нэлээд өрнөсөн л дөө. Нэг галын бөхийн хувьд та аваргын амыг буруу гэж бодож байв уу, зөв гэж харав уу?
    -Бүрэнтөгсийг авах байсан юм, Батсуурийг авах байсан юм гэсэн яриа олон гарч байна лээ. Үгүй шүү дээ. Бид бүгдээрээ л түрүүлэхийн төлөө барилдаж байгаа. Бид нэг нэгэндээ даваа өгөх ямар ч үндэслэл байхгүй. Бүгдээрээ цолоо ахиулж, бүгдээрээ л шударга сайхан барилдаж ард түмнээ баясгая гэж барилдаж байгаа хүмүүс. Мөнхбат аварга Эрхэмээ аваргыг амлаад давлаа гэж бодоход цаана нь зургаан залуу хүлээж байгаа. Өөрт нь ашигтай хувилбар байж болно шүү дээ. Өөрөө түрүүлнэ гэж барилдаж байгаа хүн тэр бүхнийг тооцоолсон л байж байгаа.
    -Та УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд явсан уу?
    -Өө яваагүй. Наадамд зодоглох гэж байгаа хүн, өндөр даваа бодож байгаа хүн бэлтгэлдээ л анхаарлаа хандуулсан. Галын удирдлагуудын онцлог бас байна. Манай галын удирдлага ерөөсөө л бэлтгэлд хамаг анхаарлаа хандуулдаг. Галын удирдлага, бөхийн холбоодын удирдлагаас амжилт их шалтгаалдаг. Чөлөөт бөхийн холбоог хар л даа. Яаж унасан байлаа. Тив дэлхий, олимпоос медаль хардаг төрлөөс бараг хасагдах гэж байсан. “Гацуурт”-ын Чинбаа захирал очоод яаж өөрчлөв. Одоо бол Риогийн олимпоос чөлөөтийнхөн хэдэн медаль авах вэ гээд тооцоолоод суудаг болсон байна. Бөхийн холбоо, бөхийн галын удирдлагаас тухайн холбоо, галынхан ямар амжилт гаргах нь вэ гэдэг шууд хамаардаг.Манай “Увс нуур” гал ч гэсэн ялгаагүй. 2009 онд Б.Ганбат арслан түрүүлэхээс өмнө манай галаас тавын даваанд гардаг бөх байхгүй байсан үе байсан.Ийм цаг үе манай галынханд байсан. Зөв хүн удирдаад, зөв менежмент хийгээд, зөв бэлтгэл хийж байгаа учир манай галын бөхчүүд амжилттай барилдаад байгаа юм.
  • Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий
    2016 оны 7 сарын 28
    “Сондор хилэн” англи хэлний төвийн захирал С.Төмөрбат:

    Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий.

    Хүүхдийн зуны амралт болж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодож эхэлдэг. Тэгвэл “Сондор хилэн” төв яг таны хүүхдүүдэд зориулсан 5 төрлийн англи хэлний ангиа нээгээд байгаа аж.

    Бага насны хүүхдэд зориулсан анхан шатны ангиас өгсүүлээд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хүртэл олон сонголт бүхий эдгээр ангиуддаа ирэх 7 хоногоос элсэлтээ авахаар хүлээж байгаа аж.

    -Танай төв хүүхдийн англи хэлний хэд хэдэн сургалт явуулж байгаа юм байна. Эдгээр сургалтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?

    “Сондор хилэн” англи хэлний төвд хүүхдийн 5 төрлийн анги хичээллэж байна.

    Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\ бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги

    Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\ элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх анги

    Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ анхан шатны анги

    Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\ анхан шат

    Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ дунд шатны анги

    -Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтэн өдрийн ангийнхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

    -Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги бол манай төвийн олонд танигдсан сургалт гэж хэлж болно. Энэ ангид хүүхдээ сургаснаар англи хэлний анхан, завсар, дунд, ахисан дунд гэсэн 4 шатны мэдлэг олж авна. Өглөө 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэнэ. Энэ ангид сурснаар англи хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох гээд зөв хүн болж төлөвшихөд хэрэгтэй олон чухал чанаруудыг хүүхдэд эзэмшүүлдэг.

    - Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангийн онцлог юу вэ?

    -Элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцээд хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм. Ер нь ажиглаад байхад хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгохгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг.

    Манай төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа хийн тухайн шалгалтанд багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан. Сурагчид эхлээд дүрмээ үзээд, дараа нь тухайн дүрмээ бататган холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг. Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана.

    Тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм. Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог.

    Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид ч эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно.

    -Бага насны 7-11 насны хүүхдэд зориулсан анхан шатны анги гэхээр?

    -Бага ангийнханд зориулж нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг анхан шатнаас нь эхлүүлэн эмх цэгцтэй эзэмшүүлэх зорилготой анги. Энэ ангид англи хэлний цагаан толгойн үсэгнээс өгсүүлээд хэрхэн уншиж бичихийг заахаас гадна, англи хэлний анхан шатны мэдлэгийг эзэмшүүлнэ.

    -Хувийн сургуулийн хүүхдүүдэд зориулсан ангиуд чинь сонирхол татаж байна л даа. Эцэг эхчүүд төлбөрийг нь төлөөд явуулж байгаа хүүхдүүдэд дахин англи хэл заах ямар хэрэгтэй гэж?

    -Уг нь бол тийм. Эцэг эхчүүдийн хувьд дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхуулж, адил түвшинд боловсрол эзэмшүүлэхээр төлбөр төлж хүүхдээ сургаж байгаа болохоор англи хэл сурчихна гэж найдаад яваад байдаг. Гэтэл хүүхдүүд нь англи хэл, байгалийн шинжлэх ухаан, тооны хичээлүүдийг англи хэл дээр ойлгох нь байтугай анхан шатны үгнүүдээ мэдэхгүй уншиж чадахгүй, энгийн тайлбаруудыг ойлгохгүй яваад л байдаг.

    Анги даасан багш нь болохоор англи хэл дээр ордог хичээлүүдэд нь анхаараад давтуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Гэтэл хэлний мэдлэггүй эцэг эхчүүдэд энэ нь асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг нь шийдэх зорилгоор хувийн сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан 2 түвшний англи хэлний сургалтыг төв дээрээ зохион байгуулаад байна. Энэ ангиуд нь:

    1.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (7-8нас) АНХАН ШАТНЫ АНГИ

    2.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (8-9 нас) ДУНД ШАТНЫ АНГИ гэсэн хоёр түвшний ангиа нээгээд байна.

    -Хувийн сургуулийн анхан шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?

    - Хувийн сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэ ангиа нээсэн. Англи хэлийг сургуульд орохоосоо өмнө үзэж байсан хүүхдүүд эхнээсээ хоцрогдолд орохгүй хичээлээ ойлгоод явдаг давуу талтай.

    -Хувийн сургуулийн дунд шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?

    -Ихэнх хувийн сургуулиуд монгол хэл дээр үзэх ёстой ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрөөс гадна олон улсын хөтөлбөрөөр хичээл орж байгаа. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бага сургуулиудын хувьд Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гэсэн гурван хичээлийг англи хэл дээр үздэг.

    Эдгээр хичээлүүдийг зарим сургуульд монгол багш орж байхад, зарим сургуулиудад нь гадаад багш орно. Энэ ангийн онцлог нь гэвэл хичээлдээ сууж байгаа хэрнээ хоцрогдолтой явж байгаа хүүхдүүдийн хоцрогдолыг арилгах зорилготой юм. Олон улсын хөтөлбөрт нь уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан учраас хоцрогдолд ороод байгаа хүүхдүүдэд маш хэрэгтэй сургалт болж чадна.

    Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гээд гурван хичээл өдрийн 3 цагаар орно. Өдрийн 3 цагийн эхний цаг нь англи хэлний хичээл /Englsih/, 2 дахь цаг нь Байгалийн шинжлэх ухаан \ Sciencе \, 3 дахь цаг нь Математик \ Mathematics\ хичээл гээд өдөр бүр орно. Энэ анги нь өдөрт гурван цагаар ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэнэ.

    -Сургалтын хөтөлбөрөө олон улсын хөтөлбөрийн дагуу гаргадаг гэсэн үг үү?

    -Сургалтын хөтөлбөрүүд судалгааны үндсэн дээр гарч ирнэ л дээ. Хувийн сургуульд хүүхдээ явуулдаг найз нөхөд танилуудаас, хүүхдийнхээ англи хэлний хичээлийн хоцрогдолыг арилгаад өгөөч гэсэн хүсэлтийг их тавьдаг. Энэ мэтчилэн танилууд болон манайд суралцсан хүмүүсийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэлд тулгуурлан судалгаа явуулдаг. Судалгааны үндсэнд хөтөлбөрөө гаргана. Энэ зарчмаар л олон улсын бага сургуулийн хөтөлбөрүүдийг судалж, өөрийн аргачлалд оруулаад хөтөлбөрөө боловсруулсан.

    -Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?

    -Миний хувьд 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзсэн бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүмүүс яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарч байлаа.

    ЕБС-ийн дунд ангиасаа англи хэл үзэж, их сургуульд бас 3-4 жил үзсэн хэрнээ санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй.Англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа иймэрхүү хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр боловсруулаад 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулж байлаа.

    Тухайн үед эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Нууц нь юу байв гээд эргээд бодохоор хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн байдаг. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө. Англи хэл түүнийх нь нэг л хэсэг.

    Харин миний оюутнууд англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг. “Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай охин миний урдуур орчихлоо. Тэр надаас англи хэлээрээ л илүү” гэдэг. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, харин би чин сэтгэлээсээ заагаад өгье гэсэн хүсэлтэй. Энэ хоёр хүсэл нийлээд эцэст нь гайхалтай үр дүнг бий болгодог.

    -Төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...

    -Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг. Өглөөний 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их ирдэг. Эхний өдөр хүмүүстээ би та нар өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг.

    Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь үргэлжлүүлж, шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй ачаалал даахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэсэн хүмүүстээ хайр хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.

    Нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана гэж би оюутнууддаа хэлдэг. Надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор би хичээлээ дэндүү итгэлтэй заадаг юм. Яахав өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг цөөн нэг хүн замаасаа сэмээрхэн гараад явчихдаг. Харин дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг.

    -Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?

    -Хамгийн гол нь сурах арга барил. Ширээн дээр хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг аваад ам руугаа хийгээд байгаатай яг адилаар, хэзээ хаана хэрэглэхээ мэдэхгүй англи хэлээр юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд байдаг. Нэг ёсондоо толгойгоо хогийн сав болгож орхидог.

    Харин бид, бүгдийг эхнээс нь маш цэгцтэй заан, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй, яриатай яаж холбогдох вэ гээд л цогцоор нь заадаг. Даалгавараа эргээд нэхэл хатуутай шалгана. Хийхгүй бол хичээлд суулгахгүй хөөнө шүү гэхээр хийгээд ирдэг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Зөвхөн багшид үзүүлэхийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийж ир гэсэн зарчмыг, бид суралцагсдынхаа тархинд суулгаж өгдөг. Хичээл заах явцад судалгааны зүйлүүд маш их гарч ирнэ.

    Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно гээд гадаад хүний сэтгэл хөдлөлийг их гаргадаг. Монгол хүний бүрэг ичимтгий зангаар хэл сурахгүй, галзуу юм шиг чөлөөтэй бай гэдэг. Амаа хөдөлгөж байж л хэлтэй болноо л гэсэн үг.

    -Энэ сэтгэгдэлүүдийг уншиж байхад, зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг гэсэн байна. Цаашдын хүсэл мөрөөдөл итгэл найдварыг нь та хөглөж өгдөг бололтой юм?

    -Тийм шүү. Хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох, гээд олон чухал чанаруудыг суулгаж өгдөг.. Өдөр болгон шалгалт авна, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг чангаар дуудна. Тэгэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно.

    Хүнийг сурахаас аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно. Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр тоглох нь маш үр дүнтэй байдаг.

    -Бүтэн өдрийн гүнзгий ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?

    -Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.

    - Энэ ангид сурснаар ямар шатны мэдлэг олж авах вэ?

    - Бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа энэхүү сургалт маань онцлог болж байна.

    -Шавь нарынхаа хүсэлтээр энэ ангиа нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр сэтгэл хангалуун байна вэ?

    - Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.

    Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.

    Яагаад энэ анги маань хүмүүсийг баярлуулаад байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм. Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ. Тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг.

    Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.

    -Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж авахыг хүсч байгаа хүмүүс хамрагдаж болно биз дээ?

    -Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа.

    Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.

    -Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?

    -Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд хэлэхэд зуны гурван сарын хуваарь гарсан байгаа.

    -Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?

    - Мэдээж сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.

    Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.

    2016 оны зуны сургалтууд 07 сарын 04, 08 сарын 01 -нд эхлэнэ.

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1. Насанд хүрэгчдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2. Хүүхдүүдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ

    ХҮҮХДИЙН АНГИУД

    1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\ БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ

    3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ АНХАН ШАТНЫ АНГИ

    4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\ АНХАН ШАТНЫ АНГИ

    5.Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ ДУНД ШАТНЫ АНГИ

    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги - 06.30-08.30, 08.30-10.30

    2. Өдрийн анги - 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30

    3. Оройн цагийн анги - 16.30-18.30, 18.30-20.30, 20.30-22.30

    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ
  • ”Монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэл зүй хэл сурахад их дөхөмтэй байдаг”
    2016 оны 7 сарын 25
    “Сондор хилэн” төвийн багш, захирал С.Төмөрбат: Монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэл зүй хэл сурахад их дөхөмтэй байдаг

    Бидний дунд англи хэл сурах гэж оролдоод удаа дараа бүтэлгүйтсэн, өөрийгөө авьяас чадваргүй хэмээн голж шантарч яваа хүн хичнээн их байдгийг таашгүй. Тэдгээр хүмүүст “Нэг сарын хугацаанд англи хэлний дүрэм, цагууд, яриаг маш цэгцтэй сайн зааж сургаад зогсохгүй ямар ч залхуу, тогтож сууж чаддаггүй хүнийг сургаж дөнгөдөг гэнэ” гэх яриа итгэмээргүй “даажигнал” ч юм шиг санагдаж болох. Гэхдээ олны үг ортой гэдэг. “Сондор хилэн” төвийн захирал, С.Төмөрбат багш дээрх сургалтыг явуулдаг бөгөөд үр дүн нь маш сайн гарч байгааг дуулаад эрхгүй сониучирхлаа. Англи хэл сурахыг хүсдэг ч зөв арга барилаа олоогүй, өөрийгөө бүрэн дайчилж чаддаггүй олон хүнд бидний яриа хэрэг болох болов уу. Хэвлэл мэдээллээр төдий л сурталчилгаа хийдэггүй тэдний хувьд төгсөгчдийн сэтгэгдэл, аман яриа хамгийн хүчтэй “PR”. Харин сайн сургаж чаддагийнх нь баталгаа нь хэд хэдэн зузаан хавтас дүүрэн төгсөгчдийн талархсан, санаанд оромгүйгээр англи хэл сурсан тухай гараар бичсэн сэтгэгдлүүд аж.
    -Хэд хэдэн сургалт дамжсан ч англи хэл сурсангүй гэх хүмүүс олон байдаг. Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?
    -Миний хувьд 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзсэн бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүмүүс яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарч байлаа. ЕБС-ийн дунд ангиасаа англи хэл үзэж, их сургуульд бас 3-4 жил үзсэн хэрнээ санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй.Англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа иймэрхүү хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр боловсруулаад 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулж байлаа.
    Тухайн үед эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Нууц нь юу байв гээд эргээд бодохоор хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн байдаг. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө. Англи хэл түүнийх нь нэг л хэсэг. Харин миний оюутнууд англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг. “Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай охин миний урдуур орчихлоо. Тэр надаас англи хэлээрээ л илүү” гэдэг. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, харин би чин сэтгэлээсээ заагаад өгье гэсэн хүсэлтэй. Энэ хоёр хүсэл нийлээд эцэст нь гайхалтай үр дүнг бий болгодог.
    -Төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...
    -Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг. Өглөөний 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их ирдэг. Эхний өдөр хүмүүстээ би та нар өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг.
    Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь үргэлжлүүлж, шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй ачаалал даахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэсэн хүмүүстээ хайр хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.
    Нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана гэж би оюутнууддаа хэлдэг. Надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор би хичээлээ дэндүү итгэлтэй заадаг юм. Яахав өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг цөөн нэг хүн замаасаа сэмээрхэн гараад явчихдаг. Харин дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг.

    -Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?
    -Хамгийн гол нь сурах арга барил. Ширээн дээр хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг аваад ам руугаа хийгээд байгаатай яг адилаар, хэзээ хаана хэрэглэхээ мэдэхгүй англи хэлээр юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд байдаг. Нэг ёсондоо толгойгоо хогийн сав болгож орхидог. Харин бид, бүгдийг эхнээс нь маш цэгцтэй заан, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй, яриатай яаж холбогдох вэ гээд л цогцоор нь заадаг. Даалгавараа эргээд нэхэл хатуутай шалгана. Хийхгүй бол хичээлд суулгахгүй хөөнө шүү гэхээр хийгээд ирдэг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Зөвхөн багшид үзүүлэхийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийж ир гэсэн зарчмыг, бид суралцагсдынхаа тархинд суулгаж өгдөг. Хичээл заах явцад судалгааны зүйлүүд маш их гарч ирнэ.
    Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно гээд гадаад хүний сэтгэл хөдлөлийг их гаргадаг. Монгол хүний бүрэг ичимтгий зангаар хэл сурахгүй, галзуу юм шиг чөлөөтэй бай гэдэг. Амаа хөдөлгөж байж л хэлтэй болноо л гэсэн үг.
    -Энэ сэтгэгдэлүүдийг уншиж байхад, зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг гэсэн байна. Цаашдын хүсэл мөрөөдөл итгэл найдварыг нь та хөглөж өгдөг бололтой юм?
    -Тийм шүү. Хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох, гээд олон чухал чанаруудыг суулгаж өгдөг.. Өдөр болгон шалгалт авна, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг чангаар дуудна. Тэгэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно. Хүнийг сурахаас аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно. Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр тоглох нь маш үр дүнтэй байдаг.
    -Бүтэн өдрийн гүнзгий ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
    -Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.
    - Энэ ангид сурснаар ямар шатны мэдлэг олж авах вэ?
    - Бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа энэхүү сургалт маань онцлог болж байна.
    -Шавь нарынхаа хүсэлтээр энэ ангиа нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр сэтгэл хангалуун байна вэ?
    - Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.
    Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.
    Яагаад энэ анги маань хүмүүсийг баярлуулаад байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм. Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ. Тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.
    -Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж авахыг хүсч байгаа хүмүүс хамрагдаж болно биз дээ?
    -Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа. Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.
    -Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?
    -Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд хэлэхэд зуны гурван сарын хуваарь гарсан байгаа.
    –Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
    - Мэдээж сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.
    Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.
    Ирэх сарын сургалтууд 08 сарын 01 -нд эхлэнэ.

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ


    ХҮҮХДИЙН АНГИУД

    1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\
    ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ
    3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\
    АНХАН ШАТНЫ АНГИ
    4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
    АНХАН ШАТНЫ АНГИ
    5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\
    ДУНД ШАТНЫ АНГИ


    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.30-08.30 08.30-10.30
    2. Өдрийн анги 10.30-12.30 12.30-14.30 14.30-16.30
    3. Оройн цагийн анги 16.30-18.30 18.30-20.30 20.30-22.30


    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ


     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
  • ​Ц.Уранчимэг: C амин дэмтэй жимс, гүүний айраг харшлыг сэдрээдэг
    2016 оны 7 сарын 19
    Арьс өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

    Хоол хүнсний гаралтай харшил эрчимтэй нэмэгдэж байна

    -Танай эмнэлэгт өглөө найман цагт ирэхэд маш их оочертой байна. Өдөр бүр ийм хэмжээний ачаалалтай ажиллаж байна уу?

    -Хавар зуны улирал байнгын ачаалалтай ажиллаж байна. Монгол Улсын 21 аймаг Улаанбаатар хотын есөн дүүргүүдэд арьсны өвчлөлөөр дагнасан ганц эмнэлэг. Хавраас эхлэн амьсгалын замын, нарны харшил өдөөгдөж, дээр нь арьсны архаг өрөвслүүд сэдэрч эхлэхтэй зэрэгцэн ачаалал эрс нэмэгдэж байна. Эмч нарынхаа хүчин чадлаас хамаарч өдөрт хамгийн багадаа 300 өвчтөн хүлээн авч цаана үзүүлж чадаагүй номергүй буцсан олон хүн үлддэг. Хэвтэн эмчлүүлэх өвчтөний оочер их байна. Ер нь арьсны болон харшлын өвчлөл тодорхой үеүдтэй. Хавар зун харшлын гаралтай арьсны өвчлөлийн ачаалал нэмэгддэг. Намар сургууль, цэцэрлэг, ажил эхэлдэг үеэр ачаалал нэмэгддэг. Мөн баярын ёслолын дараа харшлууд сэдэрдэг. Сүүлийн үед хоол хүнсний гаралтай харшлын өвчлөл эрс нэмэгдэж байна. Харшлын гаралтай өвчлөлд хүрээлэн байгаа орчны бохирдол, эрүүл ахуй, хоол хүнсний бохирдлоос харшилсан хүний тоо л ирэх тусам нэмэгдэж байна.

    -Арьсны өвчлөлийн шинж чанартай харшлын өвчлөл нэмэгдэж байгаад голчлон юу нөлөөлж байна вэ?

    -Агаарын бохирдол, хүнсний зохисгүй хэрэглээнээс арьсны шинж чанартай харшил нэмэгдэж байна. Зуны аагим халуунд зориулалтын бус хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод арьсны харшилтай болж байна. Эм, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт хангалтгүй, дээр нь зохисгүй хэрэглэж байгаагаас харшлыг улам өдөөдөг. Ямар шаардлага стандарт хангаагүй эмийн сангууд найман нэрийн дэлгүүр шиг олноор байгуулагдаж, эмчийн зааваргүй эм зардаг болсон. Эмээ л зарж байвал тухайн хүний эрүүл мэнд хамаагүй болж хувирсан. Өвчтөн эмийн санчид өөрт илэрсэн шинж тэмдэг, шалтгаанаа хэлэхэд, эмийн санч нь дур мэдэн эмээ худалдана. Ингэж эмчийн зөвшөөрөлгүйгээр эм зарснаас болж өвчтөний харшил сэдрэх цаашлаад буруу эм хэрэглэснээс болж амь насаараа хохирох тохиолдол гарч байна.

    e26aa54b34459081ed72c4d9a3c38f0b

    -Монголчуудад ямар төрлийн харшил зонхилон тохиолдож байна вэ?

    -Ер нь харшлыг арьсны, амьсгалын замынх гэж хуваадаг. Амьсгалын замын харшлыг дээд, доод замын харшил гэж ангилдаг. Дээд замынх нь хамар, нүдний салстаар илэрдэг.Найтаалгах хамраас шингэн нус гоожих хэлбэрээр илэрч болно. Энэ нь ихэвчлэн хавар зуны улиралд ургамал, шарилжаас харшил авсан хүмүүст илэрдэг. Амьсгалын ээд замын харшил хүндэрвэл амьсгалын доод замын харшил тооцдог. Харшлын хүнд хэлбэр эсэн үг. Амьсгалын замын харшил хүндэрсээр астматай болдог. Шинж тэмдэг нь гуурсан хоолой бачуурах байдлаар ихэвчлэн илэрдэг. Арьсны харшил нь шингэн, тарилга, тос, нарны туяа зэрэг арьсан шууд шууд байдлаар нөлөөлдөг хүчин зүйлээс үүсдэг. Харшил ямар шалтгаанаас өдөөгдөв гэдгээс эмчилгээ болон шинж тэмдэг нь өөр байна.

    Эмийг зохистой хэрэглэвэл эм, хэтрүүлэн хэрэглэвэл хор болно

    -Зарим хүн харшилтай болсноо мэдэрдэг ч түр намжаах байдлаар нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй эмийг хэрэглээд явдаг. Энэ нь хэр зөв арга вэ?

    -Ер нь бол буруу. Өөрт тохирсон эмээ уугаагүй, нойрсуулах, тайвшруулах үйлчилгээ эмийг байнгын хэрэглэвэл тухайн хүний харшлын шинж чанартай өвчин улам л даамжирна гэсэн үг. Хэрвээ биед нь ямар нэгэн харшлын шинж тэмдэг буюу тууралт, загатнах шинж илэрсэн тохиолдолд эмчид үзүүлж өөрт тохирсон эмээ бичүүлж, зөв тос хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг богино хугацаанд намжаах боломжтой. Гэтэл ихэнх иргэн дурын эмийн сангаас өөрийн дураар эм хэрэглэдэг. Харамсалтай нь, тухайн худалдаж авсан эм нь шинж тэмдэгт тохироогүй бол харшлыг хүндрүүлэх шатанд оруулдаг. Тиймээс иргэд эхлээд эмчийн зөвлөгөөг авсны дараа шаардлага хангасан эмийн сангаас эм, тосоо худалдаж авч хэрэглэх нь аюулгүй.

    -Харшлын эхний үед хлорфенамин их хэрэглэдэг. Энэ нь харшлын эм мөн үү?

    -Нойрсуулах үйлчилгээтэй харшлын эхэнд үед хэрэглэж болох эмд ордог. Гэхдээ байнга хэрэглэж болохгүй. Сүүлийн үеийн харшлын эм нойрсуулах үйлчилгээтэй байхаа больсон. Зөвхөн харшлыг намжаах үйлчилгээтэй болсон. Хлорфенамин нь эх орны үйлдвэрийн хамгийн хямд өртөгтэй эм учраас ихээр хэрэглэх нь элбэг байна. Гэхдээ үндсэн харшлын эм биш. Түр намжааж, нойрсуулна. Эмчийн заавраар тодорхой хугацаатай уухгүй бол харшил хэзээ нэгэн цагт улам хүндрэх аюултай. Жилийн турш эмчийн зааваргүй харшлын эм хэрэглэж, сүүлдээ хүндэрсэн олон хүн ирж байна. Тухайн хүний бие организм хэрэглэсэн эмдээ дасал болдог. Ер нь бол аливаа эмийг хэмжээнд нь уувал эм, хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог.

    -Та хоол хүнсний чанартай харшил нэмэгдэж байна гэлээ. Ихэвчлэн ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс харшилж байна вэ?

    -Хоолны хүнснээс бага насны хүүхдүүд харшилж байна. Манай эмнэлэг нийт 170 ортой, үүнийхээ 42-д хүүхдийн тасаг ажиллуулдаг. Өнөөдөр манай хүүхдийн тасаг битүү хүнтэй байна. Эдгээрээс харшил өгсөн шалтгааныг нь харахад голдуу хүнснээс харшилсан байгаа. Дөнгөж нэг хоёр сартай хүүхэд хордлого харшлын дермативээр өвчилсөн байна. Хугацаа дууссан бүтээгдэхүүн эхээр хэрэглэсэн, аливаа бүтээгдэхүүнийг зохистой хэмжээнээс хэтрүүлсэн хэрэглэснээс үүдэлтэй.

    Исгэлэн жимс, халуун ногоо, өндөг, лаазалсан бүтээгдэхүүн харшил сэдрээдэг

    -Харшилд нөлөөлдөг, өдөөдөг бүтээгдэхүүн гэж байх уу?

    -Байлгүй яах вэ. Хүний биеийн онцлогоос хамаарч ямар ч бүтээгдэхүүнээс харшилж болно. Харшилсан бүтээгдэхүүнээ мэддэг бол аль болох харшил өдөөж буй бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүй байх нь зөв. Ер нь харшлыг сэдрээж, өдөөдөг С төрлийн амин дэмтэй жимснүүд байдаг. Үүнд нь, апельсин, мандарин, лемон киви зэрэг эсэглэн төрлийн жимс багтдаг. Харшилтай хүмүүс аль болох исэглэн төрлийн жимс, өтгөн жүүс уухаас татгалзаж байх хэрэгтэй. Эдгээрийг их хэмжээгээр хэрэглэвэл харшил улам сэдэрнэ. Мөн зуны улирал иргэд айраг ихээр хэрэглэдэг. Гэтэл айраг харшилтай хүний харшлыг улам сэдрээж хүндрүүлэх аюултай аль болох бага хэрэглэх хэрэгтэй.

    -Харшилтай хүмүүсийн хориглох хоол гэж байх уу?

    -Байна. Хоолонд ч мөн С төрлийн амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн хоолондоо өндөг, өндөгтэй бүтээгдэхүүн, халуун ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, давс, чихрийг тохируулж хэрэглэж, харшил хүнд хэлбэрээр илэрч байгаа бол огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн хоолны амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харшилтай хүмүүсийг хоолны дэглэм барина шүү гэхээр хоолоо сойно гэж ойлгодог. Гэтэл зөвхөн харшил сэдрээдэг бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхийг хэлж байгаа юм шүү дээ. Гэртээ иддэг бүх хоолоо идэж болно. Хамгийн гол нь идэж буй хоол нь халуун ногоогүй, амтлагчгүй, өөх тос багатай, хэт шорвог биш, ходоод гэдсийг цочроохгүй л байх ёстой. Ер нь аль болох гадуур хооллохгүй байхыг зөвлөдөг. Мэдээж рестораны хоол амттай. Гэхдээ сайхан амттай болгохын тулд янз бүрийн амтлагч хэрэглэдэг гэдгийг санах хэрэгтэй.

    Бага насны хүүхэд чипс, хийжүүлсэн ундаанаас харшил авч байна

    -Та хүнсний бүтээгдэхүүнээс бага насны хүүхдүүд их харшилж байна гэлээ. Жишээ нь, бага насны хүүхдийн хэрэглэдэг нэмэлт тэжээл харшил өгөх үү?

    -Хүнсний харшил зөв зохистой хооллож чадаагүйгээс үүсдэг. Харшлын шинж илэрсэн хүүхдэд жирийн хүүхдийн хэрэглэдэг хэмжээгээр сахартай бүтээгдэхүүн өгвөл харшлыг нь сэдрээх хүчин зүйл болдог. Гэтэл ямар ч харшилгүй, эрүүл хүүхдэд хийжүүлсэн ундаа, чипс, халуун ногоотой бүтээгдэхүүнийг ихээр хэрэглүүлснээс хүүхэд харшилтай болдог. Жишээ нь, зургаан сартай хүүхэд чипснээс харшил авч байна. Гэтэл зургаан сартай хүүхдийг чипс идэхээс эцэг, эх нь бүрэн сэргийлэх боломжтой шүү дээ. Зургаан сартай хүүхэд өөрөө хүнсээ сонгож хэрэглэхгүй, түүнийг эцэг эх нь хэрэглүүлсэн. Энэ мэтчилэн эцэг эхийн анхаарал болгоомжгүй, хүүхдээ зохисгүй хооллосноос харшилтай болдог. Хүүхдэд амин дэмээр баяжуулсан бүтээгдэхүүнийг өгч болно. Гэхдээ өгөхөөсөө өмнө аль нь манай хүүхдэд тохирох вэ гэдгээ судалж сонгох нь чухал. Хүүхдийн нэмэлт тэжээл дээр энгийн, эмзэг мэдрэмтгий, харшилтай хүүхдийнх төрлөөр сонголтууд байдаг. Энэ сонголтоо буруу хийвэл мэдээж харшилна. Ер нь хүүхдийг зургаан сар хүртэл нь дан эхийн сүүгээр хооллож, долоон сараас нь нэмэлт тэжээл хооллохыг зөвлөдөг. Манай улс өөрөө витаминаар баялаг орон биш. Зөвхөн мах гурил зооглодог учраас нэмэлт тэжээлээр шаардлагатай амин дэмийг нөхөх нь зөв л дөө.

    -Зарим эмэгтэйчүүд манай хүүхэд диатезтай гээд экзим гээд тосыг түрхээд байдаг. Энэ хэр зөв юм бэ. Ер нь диатез шиг загатнах байдлаар илэрдэг харшлын төрөл байдаг уу?

    -Байлгүй яах вэ. Биед тууралт өгсөн харшил бүр загатнуулах шинжтэй байдаг.Диатез бол харшлын нэг хэлбэр. Диатезтай хүүхдэд эцэг эхийн харшил удамшсан байдаг. Эцэг эх хоёр нь хоёулаа харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 70 хувь. Аль нэг бол 50 хувийн магадлалтай байдаг. Заавал харшилтай төрнө гэсэн үг. Харшлын мэдрэг нь өндөр байдаг гэсэн үг. Тиймээс хүүхдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, хоол хүнс, ахуйн хэрэглээний дэглэмтэй байх хэрэгтэй.

    Жирэмсний эхэн үед харшлын эм уувал ургийн бойжилтод сөрөг нөлөөтэй

    -Жирэмсэн эмэгтэйчүүд харшлаас өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ. Хэрвээ жирэмсэн байхдаа харшилтай болбол урагт нөлөөлөх үү?

    -Жирэмсэн хүн харшлын сорил тавьдаггүй. Харшлын эмийг эхний гурван сарын хугацаанд хэрэглэхийг хориглодог. Ураг томорсон үед эмчийн заавраар харшлыг дарангуйлах эмчилгээг хийж болно. Түүнээс бус өөрөө дуран мэдэж эмийн сангаас дуртай эмээ авч ууж огт болохгүй. Учир нь, эмийн зохисгүй хэрэглээ нь урагт сөргөөр нөлөөлнө. Олон орны төрөл бүрийн харшлын эмийг оруулж ирдэг. Эдгээр эмийг жирэмсний эхэн үед хэрэглэвэл ургийн өсөл бойжилт сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Эх нь ямар нэгэн харшилтай байвал ураг харшлын урьдаж байдалтай төрөх тохиолдол бий. Ер нь жирэмсэн эмэгтэй идэж, ууж, өдөр тутамдаа хэрэглэж байгаа зүйлдээ анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Харшилд өртөхөд маш мэдрэмтгий байдаг. Хурц наранд явж болохгүй, халуун ногоо, эмийг зохистой хэрэглэх ёстой. Ер нь жирэмсний бага сартай үед эх нь харшил төрүүлэгч хэрэглэвэл ураг диатезтай болох магадлал өндөр байдаг. Тиймээс жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн боловсролыг сайн ойлгох ёстой. Өөрөө эрүүл байж эрүүл хүүхэд гаргана шүү дээ.

    Монгол харшлын сорил 2500, Италийнх дөрвөн мянган төгрөг

    -Харшлын сорилыг ямар үед нь тавиулдаг юм бэ?

    – Арьсан дээр нь тууралт гарч, загатнах, хорсох шинж тэмдэг илэрвэл арьсны эмчид хандаж зөвлөгөө авсны дараа эм хэрэглэх хэрэгтэй. Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс гоожих, нүд улайх зэрэг амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрвэл мөн л эмчид хандах хэрэгтэй. Зөвлөгөө авсны дараа харшлын төрлөө илүү нарийвчлан мэдэхийн тулд сорил тавиулдаг. Манай эмнэлэг дээр Монголын болон Италийн харшлын сорил тавьж байна. Эх оронд ургадаг ургамлуудаас бэлдэж авсан зургаан төрлийн харшлын сорилыг тавьдаг. Италийн Лафарм фирмийн бэлдэж гаргасан хүнсний ургамлын багцалсан харшлын сорилыг мөн тавьдаг. Гэхдээ бүх сорилыг бүгдийг нь нэг хүнд тавих боломжтой. Эхлээд эмч үзлэг хийж, ямар шинж тэмдэг байгааг судалж тухайн хүнд тохирсон багцалсан сорилыг тавина.

    -Сорил тавиулахад төлбөр мөнгө нь хэд байх вэ?

    -Монгол сорилууд нэг үзүүлэлт нь 2500 төгрөгийн үнэтэй байдаг. Монголынхоо зургаан төрлийнхийг тавиулахад 15 мянга болно гэсэн үг. Италийн нэг үзүүлэлт нь дөрвөн мянга. Тэгэхээр 10 төрлийн багцыг тавиулна гэвэл 40 мянга болно.

    Харшил хүндэрвэл үхэлд хүргэх аюултай

    -Харшил бүрэн эдгэх үү?

    -Харшил бүрэн эдгэдэг өвчин биш. Намжмал дахилт, намжмал дахилт гэсэн байдлаар явагддаг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж дахихгүй байх тохиолдол байдаг. Харшлын эмчилгээг хийлгэсэн гээд бүрэн арилахгүй гэдгийг санах хэрэгтэй. Эмчилгээ хийж намжаасан гэсэн үг. Харшлын сорил тавьж юунаас харшилж байгааг нь тогтоогоод өгч байгаа тохиолдолд тухайн өвчтөн харшилж байгаа зүйлээсээ хол байж чадвал харшил илрэхгүй байх боломжтой. Шарилжийн харшилтай хүн цонхоо ойлгоход цонхон доор нь шарилж байдаг бол харшил сэдэрнэ шүү дээ. Тэгэхээр шарилжийн харшлаасаа салъя гэвэл ойр орчныхоо хогийн ургамлыг цэвэрлэх ёстой.

    -Харшлын хүндрэл ямар хэлбэрээр илэрдэг вэ?

    -Хордлого харшлын дерматив гэдэг өвчлөлийн хамгийн хүндрэл хүний арьсны өнгөн хөрс хорт бодсын улмаас хайлдаг өвчин болдог. Өөрт тохироогүй эм, хоол хүнснээс, эсвэл архи, тамхинаас гаргах эмээс үүдэлтэй харшилтай хүмүүст тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, тухайн хордлого харшлын улмаас биеийн бүх арьс зумарч унадаг гэсэн үг. Час халуун усанд арьсаа шалзалсан юм шиг болдог. Биеийн бүх арьсанд цэврүү үсэрч ус, шүүс гоожиж, маш хүчтэй хорсож, өвчтөнд маш хүнд хэлбэрийн үхэлд хүргэх шинж тэмдэг илэрдэг. Энэ нь олон хүнд тохиолдохгүй ч гэсэн харшлаа сэдрээх буруу эм тан хэрэглэсэн бол өртөх аюултай. Тэгэхээр аливаа зүйлээс харшил авсан бол ахин хэрэглэхгүй тохирсон эм, тосоо түрхэх хэрэгтэй.

    Үдийн 12 цагаас 16 цаг хүртэл нарны туяа хамгийн хортой

    -Наадмын өдрүүдээр хурц нартай, бүгчим халуун байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаа. Баярын өдрүүдээр хурц нар болон бусад төрлийн харшлыг сэдрээхгүй байлгах зөвлөгөө манай уншигчдад өгнө үү?

    -Нарны туяаг А, B гэж ангилдаг. Сүүлийн үед нарнаас хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн нарнаас хамгаалах сайн хэрэгсэл болж байна. Нарнаас хамгаалах SPE, PE гэсэн хоёр төрлийн тос байдаг. Хурц наранд гарахаар болбол нарнаас хамгаалах биеийн тосыг биедээ жигдхэн түрхэх ёстой. Тухайн нарны тос нь нарнаас хэдий хэр хугацаанд хамгаалах найрлагыг харж наранд байх хугацаагаа тооцох хэрэгтэй. Зуны наранд биеэ шарах дуртай хүмүүс заавал нарны тос хэрэглэх хэрэгтэй. Учир нь нарны хэт туяанаас үүдэлтэй арьсны хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс иргэд удаан хугацаагаар биеэ наранд шарахгүй байх хэрэгтэй.

    -Өдрийн хэдэн цагт нарын туяа хамгийн хортой байдаг юм бэ?

    -Ер нь үдийн 11 цаг хүртэл нарны туяа хүний биед хоргүй, ашигтай туяаг ялгаруулдаг гэж үздэг. Тэгэхээр энэ цагийг ашиглаж хүүхдийнхээ, өөрийнхөө биеийг наранд шарж, ашигтай туяаг биедээ шингээхэд тохиромжтой. Харин үдийн 12 цагаас үдээс хойшхи 16 цаг хүртэлх нар хамгийн хортой туяаг ялгаруулдаг гэж үздэг. Тэгэхээр хэт халуун өдрүүдэд энэ цагаар наранд аль болох бага явахыг зөвлөж байна. Хэрвээ гарах зайлшгүй шаардлагатай бол нарны тосоо түрхэж, нарны туяанаас хамгаалсан халхавч, саравч, шүдний шил, биеэ ил гаргахгүй цамц өмсөж өөрийгөө хамгаалах ёстой. Баярын дараа арьсны өвчлөл, яаралтайгаар ирдэг өвчтөнүүдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс иргэд идэж байгаа хоол хүнсэндээ ч болгоомжтой хандах хэрэгтэй

  • Д.Амгаа: Би М.Мөнгөнд гомддоггүй. Миний хэмжээ заан цол л байсан юм байлгүй
    2016 оны 7 сарын 10
    Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, улсын заан Дэндэвийн Амгаатай ярилцлаа.
  • Ө.Магсаржав: Тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал, тэнд л буян оршдог
    2016 оны 7 сарын 04
    Бүх нийтээрээ мод тарих “Үндэсний өдөр” болоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Мод тарих үндэсний өдөртэй болсоноос хойш буюу 2010-2015 оны хооронд 12 удаагийн бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулж, үүний үр дүнд нийт 9,1 сая ширхэг мод тарьж суулгасан байна.
  • Р.Лхамсүрэн: Есөн хөлт цагаан тугийг би монгол хүний сэтгэл зүрхэнд хадах гэж бүтээсэн
    2016 оны 7 сарын 01
    Б.Бадамгарав

    Монголын сюрралист зураачдын холбооны тэргүүн, зураач Р.Лхамсүрэнтэй ярилцлаа.

    -Сайхан зусч байна уу, Лхамсүрэн гуай. Аль нутгийн хүн билээ, та?
    -Сайхан зусч байна. Одоогоор Билгүүний энгэр гэж, Гүнтийн зүүн талд бий. Тэнд зусландаа гарч амарч байна. Манай аав Баруун Алтайн хүн. Дөрвөн Ойрадын баатад овгийн хүн. Ээж маань Сэлэнгийн Алтанбулагийн хүн дээ.
    -Сүүлийн үед хийж буй ажлаа танилцуулахгүй юу?
    -Би сүүлийн долоон жил шахуу баримал хийж байна. Урд 5-6 жил, хой­но Буриадад жил орчим ажиллалаа. Ингэж урд, хойно ажиллаж байгаа нь цутгуурын үйлдвэрээ бараадаж байгаа хэрэг.
    -Та өмнө нь “Мандухай сэцэн хатан” кинонд Чингис хааны зур­гийг хийж байснаас тань яриагаа эхлэх үү?
    -1988 он юм даа. Чингис хааны нэ­рийг ч хэлэх хүнгүй байлаа. Сайн мэддэг, үзэл бодол нийлдэг хү­мүүс­тэй л хоорондоо ярьдаг байсан үе. “Мандухай сэцэн хатан” кинонд Чингис хааны хөргийг тавья гэж кино­ны зургийн дарга, ерөнхий зураач Пүрэвсүх, найруулагч Г.Балжинням бид хэд ярьсан. Хэсэгхэн зуур, минут ч хүрэхгүй хугацаанд их хааныхаа зургийг гаргасан. Тэгж анх киногоор дамжуулж, их хааныхаа хөргийг ха­руулсан. Харин 1990 онд боссон хөшөөгөөр хөшөөгөөр хувцас хунар, эдлэл хэрэгсэл нь ямар байсныг ха­руулсан. Мөн овгийн тамга гэж ямар байсныг ч харуулсан. Урианхан, Хон­гирад, Хэрэйд, Мэргэд, Боржигон гээд 600 гаруй овгийн тамгыг нэг дор сийлсэнээрээ Хамаг Монгол түм­нийг нэг удирдлагад оруулсан Чингис хаанаа дүрсэлсэн. Ингэж 30-аад бүтээлээс тендер зарлахад минийх шалгарсан. Энэ цагаас хойш овгийн тамга гэдгийг ойлгодог боллоо, манайхан. Их хаа­ны­хаа агсарга, нум сум хэрэгслийг манай зураачид үнэн зөвөөр дүрсэлдэг шинэ үе эхэлсэн дээ.
    -Төрийн есөн хөлт их цагаан ту­гийн эх загварыг гаргана гэдэг маш хүндтэй үүрэг. Энэ тухайгаа хууч­лаач?
    -Тэр их зовлонтой. “Мандухай сэцэн хатан” киног хийх болоход ерөн­хий зураачаар ажилласан Пүрэвсүх на­майг жижиг хэрэглэлийн зураа­чаар ажиллаач гэсэн юм. Гэвч би тэр үед 1990 онд болох Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэх хүрээнд одоо Канадын Торонто хо­тод бий “Монголын нууц товчоо” хэмээх долоон метр гаруйн урттай зэс хөөмөл бүтээлийг хийхийн зэрэгцээ Хэрлэнгийн хөдөө арал дахь хөшөөний эх загвар гээд цаг зав муу байсан тул ажиллах боломжгүй ч зөвлөж ажиллая гэсэн. Тэгээд хөргийг л хийж өгсөн. Дараа нь Ойдовыг жижиг хэрэглэлийн зураачаар ажиллуулсан юм. Мань хүн тэр кинон дээр төрийн есөн хөлт их цагаан тугийг хийхдээ нэлээд алдаатай хийсэн. Бүр очиж очиж, Өвөрмонголын Эзэн хороонд байдаг цагаан тугийг ес хувилаад хийчихсэн. Энэ нь улс төрийн хувьд том алдаа. Кино бол яахав, хэдэн кадрт алсаас харагдаад өнгөрнө. Харин Монголын түүхийг сайн судалсан гад­нын судлаач, Өвөрмонголчууд бол Эзэн хороонд байгаа тугийг танина шүү дээ. Тэрийг нь ес хувилна гэдэг чинь монголчууд ганцхан тугтай байсан, тэр нь Чингис хааны онгонд байдаг гэсэн ойлголтыг төрүүлнэ. Тиймээс би их шүүмжилсэн. Төрийн есөн хөлт их цагаан тугийн тухай энэхүү шүүмж­лэлийг бичсэний дараа тендер зар­лал­гүй есөн хөлт цагаан тугийн эх загвар хийх эрхийг шууд надад өгсөн. Тэр үед армийн хар цагаан сүлдийг мөн бүтээх ажил давхар явж байсан л даа. Армийн хар цагаан тугны эх загварыг Ховдын зураач Амгалан бүтээхээр болсон. Үүнийг хийх ажил бараг бэлэн байсан л даа. Ингээд Амгалан гуай хар, цагаан тугийг гоёл чимэглэлийг нь хийгээд бэлэн болгосон. Миний хувьд бол нэ­лээд асуудалтай. Яагаад гэхээр бэлэн ма­те­риал гэхээр юм бараг байхгүй. Архангайгаас авчирсан цагаан сүлд бол яах аргагүй монголчуудын тахиж байсан туг. Нэг ийм баримт. Хоёр дахь нь Эзэн хороонд байгаа нэг туг. Энэ бол яах аргагүй урианхайчуудын тахиж байсан туг. Ингээд хоёрхон зүйл баттай баримттай. Бусдыг нь хайх хэрэгтэй болсон. Би олон жил овгийн тамга судалсан хүн. Тэгэхээр сэрээ тамга дотроос л гаргаж авах нь зөв гэж бодсон. Ингээд овгийн тамгатай холбоотой байж болох бүх ном, эрдэмтдийн брошур гээд бүгдийг цуглуулсан. Энэ үед сайн мэдэхгүй хүн бол эртний рүүн бичгийн хэлбэр дүрс рүү хүртэл орчихно. Хятадын ханз ч бүгд дүрс бичиг. Манай овгийн тамга мөн дүрс бичиг. Тиймээс сай­тар ялгаж салгах хэрэгтэй. Мөн цаг хугацааг харгалзаж үзэхгүй бол хаа хамаагүй цаг үеийн юмыг аваад байж болохгүй. Төрийн их есөн хөлт их цагаан туганд олон овгийн тамгыг баг­таасан гэж түрүүн хэлсэн дээ. Үүнд нэг сартай тамга бий. Мэдэхгүй хүн бол анзаарахгүй. Тэгсэн нэг өдөр, зохиолч Б.Лхагвасүрэн “Чиний хийгээд байдаг есөн цагаан туг” гэхээр нь миний жаахан эгдүү хүрээд “Хийгээд ч бай­даггүй юм даа. Нэг л удаа хийгээд, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар батлуулж, нэг удаа хийсэн. Чи энийг хэлээд байна уу” гэтэл “Тийм. Тэрэн дотор чинь сартай тамга байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуусан.
    -Нарийн анзаарчээ.
    -Тийм. Ухаандаа намайг ороож байгаа юм. Сартай тамга бол лал, мус­лим шашинтны зүйл. Намайг юу ч уншаагүй, мэдэхгүй байж, чамин гоёыг нь бодоод оруулж гэж явуулж байгаа юм. Тэгэхээр нь би “Чи чинь одоо том яруу найрагч, зохиолч хүн байж Монголын нууц товчоогоо уншсан биз дээ. Тэрэн дээр Хэрэйд аймаг, Мэргэд аймаг” гэсэн чинь миний үгийг таслаад “За за. Ойлголоо” гэж билээ. Найман Мэргэд, Хэрэйд чинь Казак, Киргизүүд явсан. Казак, Киргиз бол бүхий л түүхэндээ Монголын харьяа, хамжлага явсан. Мэдэхгүй хүмүүс бол ойлгохгүй. Харин казакууд бол баярлаж байгаа. Манай тамгыг оруулсан байна гэж. Нэгэнт л манай харьяанд явсан учраас орох л ёстой. Ингэж л гаргасан загвар. Маш олон жилийн судалгаа, дээр нь зориг. Нэлээд зориг гаргана, өөрөө су­дал­гаатай, мэддэг байж байж л хам­гаалж, батлуулна ш дээ. Ингээд 1990 онд эскизээ батлуулсан.
    -Загвараа батлуулна гэдэг том даваа байсан биз?
    -Засгийн газрын тогтоол шийдвэр гарч Төрийн бэлгэ тэмдгийн хуулиар төрийн есөн хөлт их цагаан туг, Армийн хар, цагаан тугийг бат­лах шийд гарч, комисс байгуулсан. Комиссын даргаар тэр үеийн Батлан хамгаалахын сайд, армийн генерал Ш.Жадамба ажилласан. Энэ үед би Ш.Жадамба генералын талаар их сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Одоо хүр­­тэл бахархаж явдаг. Цэргийн хүн гэж гуйвдаггүй, ямар сайхан шинж чанартай байдгийг тэр хүнээс л олж харсан. Яагаад гэвэл хэдэн удаа уулзаад л яриа хөөрөө, маргаан болно. Би залуу ч байсан. Тэр том эрдэмтэдтэй маргана. Харин Ш.Жадамба генерал төвийг сахисан, хүнээр нэлээд яриулж байж ганц, хоёрхон үгээр оновчтой зүйл хэлдэг хүн байсан. Ингээд заг­вараа батлуулаад хамгийн сүүлийн уулзалт боллоо. Том ширээний голд Ш.Жадамба генерал суучихсан, хөлсөө арчаад л (инээв). “Үгүй мөн том юмны ард гарлаа. Эскиз маань батлагдлаа. Хэдэн сар сайдаж, муудлаа” гээд бүгдтэй нь гар барьж, баяр хүргээд л. Бодит байдлаар нь хийх л үлдлээ гээд тарах болсон чинь түүхч, доктор Далай гуай босоод соёмбо үсгийг шүүмжиллээ. “Өндөр гэгээн Занабазар монголчуудыг шарын шашинд оруул­сан. Шарын шашинд оруулсанаас хойш Монгол өөдөлсөнгүй” гэсэн. Энэ бол яах аргагүй үнэн л дээ. Занабазар бол Манжид урвасан урвагч, шарын шаш­ныг дэлгэрүүлэгч, түүний зохио­сон соёмбо үсгийг төрийн далбаанаас авч хаях нь зүйтэй гээд л ер нь бүгд шүүмжилсэн. Бүгд шүүмжлээд байсан чинь Ш.Жадамба генерал царай нь хачин болоод л “Арми мөнгө төсөв муутай хүнд шүү дээ. Өмнөхөн төрийн сүлд солиход манай арми хамаг юмаа хамж шимсэн. Бүх зүйлээс төрийн сүлдээ сольж, зардал чирэгдэл болсон. Одоо яаж баларна аа” гээд л санаа алдаад, хөлсөө арчаад суусан. Сүүлд нь би “Эрдэмтэн мэргэдийн хэлсэн үгийг сонсоод байсан чинь нэлээд эвгүй тийшээ юм яриад явчихлаа ш дээ” гэсэн чинь Далай гуай “Чи яахараа дандаа юм эсэргүүцэж байдаг юм” гэтэл Ш.Жадамба генерал “Яриг яриг” гэж байна. Тэгэхээр нь жаахан зориг ороод л. “Бидний хэдэн хүн яг энэ ярьснаар асуудлыг шийдвэл бидний хэдэн хү­мүүс хэдэн үеэрээ чичлүүлж, бөгсөө ухуу­лах том нүгэл ярьчих шиг боллоо. Тэгж ярьвал манай улсыг зарим нь мэд­дэггүй байлаа. Тусгаар биеэ даасан улс байдаг гэдгийг мэдүүлдэг хоёрхон зүйл байдгийн нэг нь Чингис хаан. Нөгөөх нь 1962 онд НҮБ-д элсэхэд НҮБ-ын тэнгэрт мандсан улаан, хөх дэвсгэр дээрх соёмбоор Тусгаар Монгол Улс гэдгийг 1990 он хүртэл таньж ирсэн” гэсэн чинь Ш.Жадамба гене­ралын нүд нь сэргээд л ёстой болох­гүй зүйл байна гээд л тас цохьсон. Ингээд би Ш.Жадамба генералыг хэзээ ч урваж гуйвдаггүй, нухацтай хүн юм гэж бодсон. Энэ бол түүх. Өнөөдөр бол бахархалтайгаар ярьмаар байна.
    -Тэр үед Ш.Жадамба генерал нөгөө талд орсон бол төрийн далбаа маань соёмбогүй болох байж.
    -Хэрэв Ш.Жадамба генерал хү­мүү­сийн үгийг дагаад талд нь орчихвол би юу ч хэлж чадахгүй. Тэр том хүмүүс нэг зүйл дээр нэгдэхэд би юу хэлж чадахав. Тэгээд л дуусна ш дээ. Ийм том гавьяа байгуулсан хүн шүү дээ.
    -Төрийн есөн хөлт их цагаан тугийг наадам бүрээр цэнгүүлэхэд их огшдог байх даа, та?
    -Тэгэлгүй яахав. Энэ бол миний тэмцэл, зүтгэл юм шүү дээ. Уран бүтээл гэдэг бол тэмцэл. Аль эрт хэдэн мянган жилийн түүхийг судалсны үндсэн дээр байсан юм шигээр зурж, байсан юм шигээр баримал болгож, байсан юм шигээр төрийн ордонд босгочихоод сууж байна, би. Судалдаггүй, мэддэг­гүй хүн байсан бол амьтан, хүний хэл амд ороод л явах байсан. Төрийн есөн хөлт цагаан туг одоо бол Монгол хүний сэтгэл зүрхэнд нь хадаатай. Хэрлэнгийн хөдөө арал дахь хөшөө ч мөн адил. Тэр хөшөөний овгийн тамга дунд танай өвөг дээдсийн ч тамга хүртэл бий. Миний бүтээлүүд бол түүх судалсны, түүхээ мэддэгийн, зориг­тойгоор шийдсэний үр дүн. Тэнд сийлнэ, ийм байх учиртай гэж тэмцсэний үр дүн.
    -Үүний дараахан та Улаанбаатар хотын сүлдийг бүтээсэн?
    -1970 онд Улаанбаатар хотыг туг, сүлд­тэй байх ёстой, хот биеэ даасан байх ёстой гэсэн үзэл санаагаар анх хотын сүлдийг хийсэн. Бас л зэмлүүлсэн. 1970 оны намрын үзэсгэлэнд анх үзүүлсэн юм. Бүх үзэсгэлэнг Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэлгэр эхэлж үзэж, ямар зургийг оруулах эсэхээ шийддэг байсан. Нээлт дээр нь Төв хорооны гишүүд ирж үздэг. Тэгсэн Төв хорооныхон миний Хангарьдтай бүтээлийг үзээд, нэлээд удаан зогсоод байв аа. Барилга, архитектур хариуцсан төв хорооны даргаар Майдар гуай байсан. Майдар гуай, Чүлтэм дарга хоёр үлдчихээд нэлээд ярьж байснаа намайг дуудсан. Очоод танилцууллаа. Ямар сургууль төгссөн юм гэхээр нь сургууль төгсөөгүй, арван жилээ төгсөөд ажиллаж байгаа гэсэн чинь бүтээлийн маань учир утгыг тайл­бар­луулж байна. Би ч “Хот биеэ даасан байх ёстой. Бусад улсын хотууд биеэ даасан статустай байдаг. Тэгж байж хөгжинө” гэсэн чинь Майдар дарга их зөв санаа байна. Бид ч гэсэн хотыг туг, сүлдтэй болгоё гэж ярилцаж байгаа гэсэн. Гэхдээ биеэ даасан статус гэж яриагүй. Тэр үед хотын даргаар Лувсангомбо гуай бай­лаа. Майдар дарга, “Лувсангомбо дарга­тай уулз. Би хэлчихнэ. Энэ бол тун зүйтэй санал байна” гэсэн. Хэд хо­но­гийн дараа хотын захиргаа дээр очтол Лувсангомбо гуай дэмжинэ гэ­сэн боловч тухайн үедээ болоогүй юм. Лувсангомбо гуайн гэр 50 дугаар дэлгүүрийн ойролцоо байдаг байсан. Оройдоо эхнэртэйгээ салхилж явахад нь би их таарна. Тэгэхэд “Бидний хотын сүлд хэзээ нэгэн цагт бүтнэ ээ” гэдэг байсан. Одоо Москвад байгаа сурагтай байна лээ. Их ухаалаг, сайхан хүн дээ.
    -Яагаад хотын сүлдэд Хан­гарьдыг дүрсэлсэн юм бэ?
    -Монголын нийслэл түүхэндээ хэд хэдэн газар нүүж, сүүлд одоогийн буурин дээрээ ирсэн шүү дээ. Улаан­баатар гэдэг чинь Орос зөвлөхийн өгсөн нэр. Их хүрээ гэдгийг өөрчилж, хувьсгалын баатар гэсэн утгаар өгсөн. Хотыг хүрээлж буй дөрвөн уул бүгд онго сүнс, савдагтай. Богд уулынх бол Хангарьд. Ширээт бол Хангарьдын суудал домогтой. Сонгинохайрханых хөх өвгөн, Баянзүрхийнх нохой. Хан­гарьд бол Богд уулын онго сахиус учраас бэлгэдлээ болгох нь зөв гэж бодсон. Тэр үеийн урлаг бол шашных байлаа. Уран барималчид, дархдууд өөрсдийнхөөрөө л хийдэг байсан. Хангарьд бол амьдрал дээр байхгүй, зохиомол амьтан шүү дээ. Түүнийг би тэгэнд оруулаад нэг төрх бий болгосон юм. Баруун гарт нь түлхүүр. Түлхүүрийн шүд нь эвх­мэлээр УБ гэсэн үсэг. Зүүн гарт нь ариун нандин байлгана, хамгаална гэсэн утгаар бадамлянхуй цэцэг. Могой бол хортон дайсан гэсэн утгатай. Энэ асуудал Төв хороонд очиход хоёр хэсэг болж маргалдаад, энэ бол шашны үзэл суртал дэлгэрүүлж байна, арга хэмжээ ав гэсэн. Цаанаа бол хотыг бие даасан байлгаж болохгүй гэж байгаа юм. Ингээд хотын намын хорооны даргын илтгэл дээр миний нэр орж, донгодуулсан. Мөн эвлэлийн гишүүн байсан учир Эвлэлийн төв хорооны Пүрэвжав даргад шилжүүл, хүмүүжүүл гэж байлаа. Ингээд асуудал шийдэгдсэн. Үүнийгээ 1990 он гарч, олон ургальч үзэл бий болсны дараа манай хотын сүлд Хангарьд байх ёстой гэсэн утгатай зүйл бичээд сонинд нийтлүүлсэн. Дараа нь хотын туг сүлдийг бүтээх шалгаруулалт хийхэд миний бүтээл шалгарсан.
    -Их Монгол улсын үеийн уран бүтээлүүд хийж байгаад цөхөрсөн гэж байсан. Яагаад?
    -Би энэ талаар их судалгаа хийсэн хүн. Социализмийн үед ямар сайндаа Дотоод яамны бүртгэлд орж байхав. Манай түүхийн музей худалч хүнд манай гэрийн нэг өрөө шиг жижигхэн байсан. Тийм ганцхан өрөөнд л Монголын эзэнт гүрний түүх байлаа. Түрийндээ ялтастай гутал, хар, цагаан туг гэх мэт хэдхэн үзмэртэй. Монголын түүх бол дэлхийн түүхэнд аугаа их. Тийм сайхан түүхтэй байж, иймхэн өрөөнд байж болохгүй гэж арван жилд байхаасаа л боддог байсан. Тэгээд би дөрвөн их хааныхаа хөргийг нум сумаа агсан зогсч байгаагаар дүрсэлж зурсан зэс хөөмлийн эскизийг гаргаад Чүлтэм дарга дээр орсон. Тэгтэл Чүлтэм дарга бодож бодож, “Чи их сайхан зүйл хийсэн бай­на. Гэвч энэ бол надаас хэтэрсэн асуудал. Чи залуу хүн. Сайхан цаг ирнэ. Үүнийгээ хадгалж бай” гэсэн. Хэрэв матаач хүн байсан бол намайг матчих л байсан. Ингээд би олон жил тэмцэж явсан. Чингис хаанаа янз бүрээр зурсан даа. 1990 онд хөшөөн дээрээ бүх зүйлийг нь зурсан. Хойч ирээдүйдээ ийм л байх ёстой гэсэн гарын авлагыг бий болгосон. Гэтэл монголчууд одоо бүх зүйлээ Чингис хаа­ныхаа нэрээр нэрлэдэг болж. Чингис хаан бол дэлхийн хаадын хаан. Хаан гэдгийнхээ учир утгыг ойлгохгүй байна. Суудлын бүрээсийг хүртэл хаан гэдэг болж. Бөөн юм болж байж тө­рийн ордны өмнө хаадын хөшөөг хийлээ. Энэ бол буруу. Би уг нь төслөө өгсөн байсан. Миний төсөл бол дөрвөн хаанаа төрийн ордон дотор хийх байсан. Төрийн орд­ны гадна хаадын хөшөөг хийхэд үед нь би хүмүүст шүүмжилж хэлж байсан. Эд нар хулгай хийхийн тулд Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаан гурвыг нохойны суудал дээр суулгаж, үүдээ манууллаа гэж. Их хаад дотор байх ёстой юм. Манайхан бол гадаа үүдээ мануулчихаад өөрсдөө хойморт нь гарчихаад байна.
    -Гадаа хийсэн нь хүмүүст харуу­лах гэсэн зорилготой юм биш үү?
    -Хүндлэх дээдлэх гэж юм бий. Га­даа гаргачихаад дээдлэх гэж ямар юм байхав. Хүмүүст үзүүлэх гэсэн юм бол тусад нь өөр газарт хийвэл болно. Бас Цонжин болдогт байгаа Чингисийн хөшөө байна. Уг санаа нь зөв. Гэхдээ буруу байна. Их хааныхаа дотор нь ороод ууж, идээд, бие засаад байдаг. Тэ­гээд мориных нь дэл дээр хэнийг ч байсан гаргана. Логикийг нь боддоо. Ийм л юм хийгээд байгаа хүмүүс. Эд бол Монгол түмний шүтээн, нандин юм шүү дээ. Гэтэл үүдэндээ гаргаад хая­чихсан. Би ийм юмыг судалсан, мэддэг хүний хувьд бачимдаад л байдаг. Ийм байхад би ямар ч юм хийгээд нэмэр алга. Энэ хооронд ганц гол харлуулж байгаа юм нь ингэж биднийг заваарч байх хооронд Хятад маш их юм хийж байна. Өмнө нь Л.Эрдэнэчулуун гадаад хэргийн сайд байхдаа Хятадад айлчилж. Нэлээд олон хүний бүрэл­дэхүүнтэй очсон байгаа юм. Тэднийг хятадууд Хөлөнбуйрт аваачсан гэнэ. Тэгээд баахан явж байгаад, гэр барьсан, хөшөө болсон газарт аваачаад энэ бол манай Есүхэй баатрын гэрийн буйр, энэ бол Тэмүүжиний төрсөн гэрийн буйр гээд л байна гэнэ. Тэгэхээр Л.Эрдэнэ­чулуун Есүхэй баатрын гэрийн буйр, Тэмүүжиний гэрийн буйр Монголд бий шүү дээ гэхэд “Тэр түүх хамаа байхгүй. Манай түүх бол манай түүх. Танай түүх бол танай түүх” гэж улайм цайм хэлсэн байсан. Энэ яриаг би зурагтаар үзчихээд одоо л хүмүүс юм бодох нь дээ гэж найдтал хэн ч дахиж юм яриагүй өнгөрсөн. Би 5-6 жил урд ажилласан. Тэгтэл Өвөрмонголд Хубилай хааны музей гэж нэрлэсэн нээх гоё том газар байна. Гаднаа ямар хаяггүй. Тэгэхээр би хаяг хийгээд өгье гэсэн чинь тэг гэнэ. Эскиз хийгээд өгсөн чинь бүгд дэмжээд л, хамгийн сүүлд мөнгө мэд­дэг дарга нь Дундад улсын өнгө аяс алга гэсэн. Тэгэхээр нь Хубилай хаан бол Чингисийн ач, Монголын хаан шүү дээ гэтэл “Биш. Хятадын хаан” гэнэ. Ямар ордонд төрсөн гэнэ үү, Хятадад төрсөн гэж байна лээ. Сүүлд Си Жин­пинь дарга гараад Өвөрмонголыг аялал жуулчлалын бүс болгоно. Хөх хотыг олон улсын жишиг болгоно гэж ярьж байна лээ. Ордосын хавийг Чингис хааны түүхийг харуулсан үйл ажиллагаа явуулдаг бүс болгоно гэлээ ш дээ. Хятадууд ийм их юм хийж байхад манайхан эндээ заваарч л байна. Гадаад явдлын сайд, хотын даргыг нь доромжлоод явуулж байхад хэн ч юм хэлээгүй. Энэ болгоноос болоод би больсон. Түүхийг ингэж булааж авч болдог юм байна. Бидэнд өмнө нь мөн дэлхийн талыг эзэлж явсан Хүннүгийн түүх бий. Тиймээс Хүннүгийн үе рүү орж, бүтээлээ хийж байна.
    -Цаашид юу хийхээр төлөвлөж байна?
    -Бие эрүүл байвал сөхөрч унатлаа бү­тээлээ хийнэ. Энэ бол миний үүрэг. Хүннүгийн түүхийг ч мөн их судалсан.
    -Уран бүтээлээ хийгээд 50 гаруй жил болсон байна. Олон сайхан бү­тээл хийлээ. Монгол түмний бахар­хал болсон бүтээлүүдийг тань төрөөс хэр үнэлэв ээ?
    -Анхаарч байгаа юм үнэндээ алга даа. Сүхбаатарын одонгоос бусад одонг аюсан. 3, 4 удаа Төрийн шагналд нэр өгөөд бүтээгүй. Уг нь гавьяат байсан бол сар бүрийн мөнгө нь байрны мөнгөнд ч нэмэртэй л байх байсан болов уу. Миний гурван бүтээлийн алинд нь ч төрийн шагнал өгөхөөр. Би их л юманд гутсан даа. Одоо бол гавьяатыг захын хүн авдаг болсон шиг байна. Ийм л ардчилал болж. Би ирэх жил 70 хүрнэ. Нондин хавраас тэт­гэвэр хүрэхээ болиод байна. Хоёр удаа харвасан. Хориод жил зэс хөөмөл хийсэн учраас элэг муудсан. Элэгний цериозын өмнөх үе дээрээ л байна. Тэтгэвэр маань эм тарианы зардалд ч хүрэхгүй байна даа. Социализмын үед арай өөр байж. Хэн ч өвдсөн байсан улсаас үнэгүй эмчилдэг, амраадаг бай­лаа. Амьдрал баталгаатай. Хамгийн гол нь амгалан тайван амьдрал байсан. Өнөө­дөр ямар ч амгалан тайван байх үндэс алга. Газар нутгаа алдаж дуусч байна. Эцсийн эцэст эрх чөлөөгөө л алдах үлдээд байна. Нутагтаа, гэр орондоо эрх чөлөөгүй үлдэх үе л ирчихэж.
  • Ш.Батнасан: 20 саяар хийдэг байсан дээврийг бид найман саяар хийж байна
    2016 оны 6 сарын 25
    Ш.Батнасан: 20 саяар хийдэг байсан дээврийг бид найман саяар хийж байна
  • Н.Эрдэнэбаяр: Дэлхийн хэмжээний дүр бүтээхийг хүсч байна
    2016 оны 6 сарын 15
    “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Түүний бүтээсэн Бонго Монголын хүүхэд бүрийн найз болсон бол ээлжит бүтээл Бумбардай нь Японы зах зээлд гарсан анхны монгол комик юм.
  • М.Одмандах: “Алтаргана” бол аялал жуулчлал хөгжих чухал арга хэмжээ юм
    2016 оны 6 сарын 14
    Буриад судлалын академийн ерөнхийлөгч, хэл бичгийн ухааны докmор, дэд профессор М.Одмандахтай ярилцлаа.
  • ”Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий”
    2016 оны 6 сарын 06
    “Сондор хилэн” англи хэлний төвийн захирал С.Төмөрбат:
    “ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ 5 ТӨРЛИЙН СУРГАЛТААС СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖ БИЙ”
    Хүүхдийн зуны амралт болж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодож эхэлдэг. Тэгвэл “Сондор хилэн” төв яг таны хүүхдүүдэд зориулсан 5 төрлийн англи хэлний ангиа нээгээд байгаа аж. Бага насны хүүхдэд зориулсан анхан шатны ангиас өгсүүлээд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хүртэл олон сонголт бүхий эдгээр ангиуддаа ирэх 7 хоногоос элсэлтээ авахаар хүлээж байгаа аж.
    -Танай төв хүүхдийн англи хэлний хэд хэдэн сургалт явуулж байгаа юм байна. Эдгээр сургалтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?
    “Сондор хилэн” англи хэлний төвд хүүхдийн 5 төрлийн анги хичээллэж байна.
    1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\ бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги

    2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\ элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх анги
    3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ анхан шатны анги

    4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
    анхан шат
    5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ дунд шатны анги

    -Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтэн өдрийн ангийнхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
    -Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги бол манай төвийн олонд танигдсан сургалт гэж хэлж болно. Энэ ангид хүүхдээ сургаснаар англи хэлний анхан, завсар, дунд, ахисан дунд гэсэн 4 шатны мэдлэг олж авна. Өглөө 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэнэ. Энэ ангид сурснаар англи хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох гээд зөв хүн болж төлөвшихөд хэрэгтэй олон чухал чанаруудыг хүүхдэд эзэмшүүлдэг.
    - Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангийн онцлог юу вэ?
    -Элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцээд хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм. Ер нь ажиглаад байхад хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгохгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг. Манай төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа хийн тухайн шалгалтанд багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан. Сурагчид эхлээд дүрмээ үзээд, дараа нь тухайн дүрмээ бататган холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг. Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана. Тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм. Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог. Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид ч эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно.
    -Бага насны 7-11 насны хүүхдэд зориулсан анхан шатны анги гэхээр?
    -Бага ангийнханд зориулж нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг анхан шатнаас нь эхлүүлэн эмх цэгцтэй эзэмшүүлэх зорилготой анги. Энэ ангид англи хэлний цагаан толгойн үсэгнээс өгсүүлээд хэрхэн уншиж бичихийг заахаас гадна, англи хэлний анхан шатны мэдлэгийг эзэмшүүлнэ.
    -Хувийн сургуулийн хүүхдүүдэд зориулсан ангиуд чинь сонирхол татаж байна л даа. Эцэг эхчүүд төлбөрийг нь төлөөд явуулж байгаа хүүхдүүдэд дахин англи хэл заах ямар хэрэгтэй гэж?
    -Уг нь бол тийм. Эцэг эхчүүдийн хувьд дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхуулж, адил түвшинд боловсрол эзэмшүүлэхээр төлбөр төлж хүүхдээ сургаж байгаа болохоор англи хэл сурчихна гэж найдаад яваад байдаг. Гэтэл хүүхдүүд нь англи хэл, байгалийн шинжлэх ухаан, тооны хичээлүүдийг англи хэл дээр ойлгох нь байтугай анхан шатны үгнүүдээ мэдэхгүй уншиж чадахгүй, энгийн тайлбаруудыг ойлгохгүй яваад л байдаг. Анги даасан багш нь болохоор англи хэл дээр ордог хичээлүүдэд нь анхаараад давтуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Гэтэл хэлний мэдлэггүй эцэг эхчүүдэд энэ нь асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг нь шийдэх зорилгоор хувийн сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан 2 түвшний англи хэлний сургалтыг төв дээрээ зохион байгуулаад байна. Энэ ангиуд нь:
    1.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (7-8нас) АНХАН ШАТНЫ АНГИ
    2.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (8-9 нас) ДУНД ШАТНЫ АНГИ
    гэсэн хоёр түвшний ангиа нээгээд байна.

    -Хувийн сургуулийн анхан шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?
    - Хувийн сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэ ангиа нээсэн. Англи хэлийг сургуульд орохоосоо өмнө үзэж байсан хүүхдүүд эхнээсээ хоцрогдолд орохгүй хичээлээ ойлгоод явдаг давуу талтай.
    -Хувийн сургуулийн дунд шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?
    -Ихэнх хувийн сургуулиуд монгол хэл дээр үзэх ёстой ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрөөс гадна олон улсын хөтөлбөрөөр хичээл орж байгаа. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бага сургуулиудын хувьд Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гэсэн гурван хичээлийг англи хэл дээр үздэг.
    Эдгээр хичээлүүдийг зарим сургуульд монгол багш орж байхад, зарим сургуулиудад нь гадаад багш орно. Энэ ангийн онцлог нь гэвэл хичээлдээ сууж байгаа хэрнээ хоцрогдолтой явж байгаа хүүхдүүдийн хоцрогдолыг арилгах зорилготой юм. Олон улсын хөтөлбөрт нь уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан учраас хоцрогдолд ороод байгаа хүүхдүүдэд маш хэрэгтэй сургалт болж чадна. Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гээд гурван хичээл өдрийн 3 цагаар орно. Өдрийн 3 цагийн эхний цаг нь англи хэлний хичээл /Englsih/, 2 дахь цаг нь Байгалийн шинжлэх ухаан \ Sciencе \, 3 дахь цаг нь Математик \ Mathematics\ хичээл гээд өдөр бүр орно. Энэ анги нь өдөрт гурван цагаар ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэнэ.
    -Сургалтын хөтөлбөрөө олон улсын хөтөлбөрийн дагуу гаргадаг гэсэн үг үү?
    -Сургалтын хөтөлбөрүүд судалгааны үндсэн дээр гарч ирнэ л дээ. Хувийн сургуульд хүүхдээ явуулдаг найз нөхөд танилуудаас, хүүхдийнхээ англи хэлний хичээлийн хоцрогдолыг арилгаад өгөөч гэсэн хүсэлтийг их тавьдаг. Энэ мэтчилэн танилууд болон манайд суралцсан хүмүүсийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэлд тулгуурлан судалгаа явуулдаг. Судалгааны үндсэнд хөтөлбөрөө гаргана. Энэ зарчмаар л олон улсын бага сургуулийн хөтөлбөрүүдийг судалж, өөрийн аргачлалд оруулаад хөтөлбөрөө боловсруулсан.
    –Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
    - Мэдээж сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.
    2016 ОНЫ ЗУНЫ СУРГАЛТУУД 06 САРЫН 06, 07 САРЫН 04, 08 САРЫН 01 -НД ЭХЛЭНЭ.
    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ

    ХҮҮХДИЙН АНГИУД
    1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\
    ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ
    3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\
    АНХАН ШАТНЫ АНГИ
    4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
    АНХАН ШАТНЫ АНГИ
    5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-11 нас\
    ДУНД ШАТНЫ АНГИ

    ЦАГИЙН АНГИУД
    1. Өглөөний анги 06.30-08.30 08.30-10.30
    2. Өдрийн анги 10.30-12.30 12.30-14.30 14.30-16.30
    3. Оройн цагийн анги 16.30-18.30 18.30-20.30 20.30-22.30



    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ


     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center

    Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.

  • Хэл сурахад сайн багш, шилдэг аргачлал боловсронгуй хөтөлбөр чухал
    2016 оны 6 сарын 06
    “Сондор хилэн” төвийн багш, захирал С.Төмөрбат: ХЭЛ СУРАХАД САЙН БАГШ, ШИЛДЭГ АРГАЧЛАЛ БОЛОВСРОНГУЙ ХӨТӨЛБӨР ЧУХАЛ
    Бидний дунд англи хэл сурах гэж оролдоод удаа дараа бүтэлгүйтсэн, өөрийгөө авьяас чадваргүй хэмээн голж шантарч яваа хүн хичнээн их байдгийг таашгүй. Тэдгээр хүмүүст “Нэг сарын хугацаанд англи хэлний дүрэм, цагууд, яриаг маш цэгцтэй сайн зааж сургаад зогсохгүй ямар ч залхуу, тогтож сууж чаддаггүй хүнийг сургаж дөнгөдөг гэнэ” гэх итгэмээргүй яриа “даажигнал” ч юм шиг санагдаж болох.
    “Сондор хилэн” төвийн захирал, С.Төмөрбат багш дээрх сургалтыг явуулдаг бөгөөд үр дүн нь маш сайн гарч байгааг дуулаад өөрийн эрхгүй сониуч зандаа хөтлөгдлөө. Англи хэл сурахыг хүсдэг ч зөв арга барилаа олоогүй, өөрийгөө бүрэн дайчилж чаддаггүй олон хүнд бидний яриа хэрэг болох болов уу.

    -Хэд хэдэн сургалт дамжсан ч англи хэл сурсангүй гэх хүмүүс олон байдаг. Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?
    -Миний хувьд 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзсэн бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүмүүс яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарч байлаа. ЕБС-ийн дунд ангиасаа англи хэл үзэж, их сургуульд бас 3-4 жил үзсэн хэрнээ санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй.
    Англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа иймэрхүү хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр боловсруулаад 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулж байлаа.

    Тухайн үед эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Нууц нь юу байв гээд эргээд бодохоор хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн байдаг. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө. Англи хэл түүнийх нь нэг л хэсэг. Харин миний оюутнууд англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг. “Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай охин миний урдуур орчихлоо. Тэр надаас англи хэлээрээ л илүү” гэдэг. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, харин би чин сэтгэлээсээ заагаад өгье гэсэн хүсэлтэй. Энэ хоёр хүсэл нийлээд эцэст нь гайхалтай үр дүнг бий болгодог.

    -Төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...
    -Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг.
    Өглөөний 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их ирдэг. Эхний өдөр хүмүүстээ би та нар өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг.

    Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь үргэлжлүүлж, шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй ачаалал даахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэсэн хүмүүстээ хайр хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.
    Нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана гэж би оюутнууддаа хэлдэг. Надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор би хичээлээ дэндүү итгэлтэй заадаг юм. Яахав өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг цөөн нэг хүн замаасаа сэмээрхэн гараад явчихдаг. Харин дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг.

    -Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?
    -Хамгийн гол нь сурах арга барил. Ширээн дээр хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг аваад ам руугаа хийгээд байгаатай яг адилаар, хэзээ хаана хэрэглэхээ мэдэхгүй англи хэлээр юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд байдаг.
    Нэг ёсондоо толгойгоо хогийн сав болгож орхидог. Харин бид, бүгдийг эхнээс нь маш цэгцтэй заан, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй, яриатай яаж холбогдох вэ гээд л цогцоор нь заадаг. Даалгавараа эргээд нэхэл хатуутай шалгана. Хийхгүй бол хичээлд суулгахгүй хөөнө шүү гэхээр хийгээд ирдэг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Зөвхөн багшид үзүүлэхийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийж ир гэсэн зарчмыг, бид суралцагсдынхаа тархинд суулгаж өгдөг. Хичээл заах явцад судалгааны зүйлүүд маш их гарч ирнэ.

    Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно гээд гадаад хүний сэтгэл хөдлөлийг их гаргадаг. Монгол хүний бүрэг ичимтгий зангаар хэл сурахгүй, галзуу юм шиг чөлөөтэй бай гэдэг. Амаа хөдөлгөж байж л хэлтэй болноо л гэсэн үг.

    -Энэ сэтгэгдэлүүдийг уншиж байхад, зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг гэсэн байна. Цаашдын хүсэл мөрөөдөл итгэл найдварыг нь та хөглөж өгдөг бололтой юм?
    -Тийм шүү. Хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох, гээд олон чухал чанаруудыг суулгаж өгдөг.. Өдөр болгон шалгалт авна, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг чангаар дуудна. Тэгэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно. Хүнийг сурахаас аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно.
    Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр тоглох нь маш үр дүнтэй байдаг.

    -Бүтэн өдрийн гүнзгий ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
    -Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.

    - Энэ ангид сурснаар ямар шатны мэдлэг олж авах вэ?
    - Бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа энэхүү сургалт маань онцлог болж байна.

    -Шавь нарынхаа хүсэлтээр энэ ангиа нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр сэтгэл хангалуун байна вэ?
    - Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.

    Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.
    Яагаад энэ анги маань хүмүүсийг баярлуулаад байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм. Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ. Тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.

    - Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж авахыг хүсч байгаа хүмүүс хамрагдаж болно биз дээ?
    -Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа. Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.

    -Бүтэн өдрийн ангиудаараа алдартай “Сондор хилэн” төв мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангиа шинээр нээгээд байгаа юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын ангийн онцлог юу вэ?
    -Манай энэхүү анги нь элсэлтийн ерөнхий шалгалтанд хүссэн оноогоо авч хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм.
    Ер нь ажиглаад байхад дунд сургуулийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгож ажиллахгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг. Энэ нь яг тэдний буруу ч бас биш. Учир нь тухайн тестийн дүрэм эсвэл учир холбогдолыг нь ойлгоогүйгээс таамаглаж бөглөх эсвэл тэр чигээр нь цээжлэхээс өөр арга байхгүй. Манай төвийн зүгээс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа анализ хийж түүн дээрээ үндэслэн тухайн шалгалтад багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан байгаа.

    Энэ нь сурагчид эхлээд дүрмээ үзээд дараа нь тухайн дүрмээ бататгаж холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг юм. Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог.

    -Энэхүү ангид сууснаар сурагчид ямар мэдлэгийг олж авах вэ?
    -Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын талаар ерөнхий төсөөлөл ойлголттой болж дадал эзэмших, англи хэлний дунд болон ахисан дунд шатны дүрмүүдийг цэгцтэйгээр сурч, холбогдолтой тестээр баталгаажуулж өөрийн болгон эзэмших болно. Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг тестээр өөрийгөө шалган өөрийн төвшинг тогтоон, ахиулах боломжтой. Хамгийн гол нь тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм.

    -Энэ ангид хамрагдахад тавигдах шаардлага бий юу?
    -Элсэлтийн Ерөнхий шалгалтыг Англи хэлний хичээлээр өгөх хүсэл, сонирхолтой бүх сурагчид хамрагдах боломжтой. Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид маань ч гэсэн эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно. Ингэхдээ англи хэлний дунд төвшний мэдлэгтэй байхад л болно. Ер нь өөрийн англи хэлний мэдлэгээ эрс сайжруулах хүсэл эрмэлзэлтэй, оролдлоготой, тууштай ачаалал даах чадвартай элсэлтийн Ерөнхий шалгалтад Англи хэлний хичээлээр өндөр оноо авахыг хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой юм.

    -Энэ жилээс сонсоод ойлгох чадварыг шалгах дасгал нэмэгдсэн гэж сонссон. Энэ тухайд?
    -Тийм. Ер нь дунд сургуулийн англи хэлний хичээлийн хөтөлбөрт сонсох чадварыг хөгжүүлэх дасгал бараг байдаггүй. Манай сургалтын төвийн бүх чиглэлүүдэд сонсох чадварыг хөгжүүлэх хичээлүүд байнга ордог. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ангийн тухайд бид жишиг сонсголын тестийг сонсгож мөн нэмэлт дасгал тестүүд ажиллуулж нилээн өргөн хүрээнд эрчимтэйгээр сонсголыг сайжруулах хөтөлбөр боловсруулсан байгаа.

    -Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?
    -Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд хэлэхэд зуны гурван сарын хуваарь гарсан байгаа.

    –Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
    - Мэдээж сайн багш, шилдэг аргачилал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв маань саяхан нүүж ирсэн.
    Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна. ЭЕШ-д бэлтгэх ОРОЙН ЦАГИЙН 16.30 цагаас эхлэх ангиудаа шинээр элсэлт авч байна. 2006 -2015 оны ЭЕШ-д бэлтгэх номоос хөтөлбөрөө боловсруулсан. Мөн Монгол багштай ЯРИАНЫ АНГИ 16.30 -18.30, цагийн оройн ангиуд, эртэч хүмүүстээ зориулж ӨГЛӨӨ АНГИ 6.15 – 8.15 миний өөрийн заах 60 цагийн сургалт гээд шинэ шинэ сургалтаа эхлэхэд бэлэн болоод байна. Хотын төвд, тохилог орчинд англи хэлийг үр дүнтэй сурах боломж та бүхэнд байна.

    2016 оны зуны сургалтууд 06 сарын 06, 07 сарын 04, 08 сарын 01 -нд эхлэнэ.


    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
    1.Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2.Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    3.Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ

    ЦАГИЙН АНГИУД
    1.Өглөөний анги 06.30-08.30 08.30-10.30
    2.Өдрийн анги 10.30-12.30 12.30-14.30 14.30-16.30
    3.Оройн цагийн анги 16.30-18.30 18.30-20.30 20.30-22.30


    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ХҮҮХДИЙН АНГИ
    7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    8. Радио ТВ-ийн ЗАЙНЫ СУРГАЛТУУД-ыг явуулж байна.
    9. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    10. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    11. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ


    • Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
    • Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
    • www.sondorkhilen.mn
    • http://www.facebook.com/Sondor khilen English language center

    Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.


  • Л.Сайнтөгс: Яг одоо бол бидэнд сэтгэлгээний шинэчлэл, төлөвшил л их чухал байна
    2016 оны 6 сарын 03
    НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгстэй ярилцлаа.
    ЦАГ ХУГАЦАА БОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ

    Урин дулаан цаг ирлээ, сайхан байна шүү?

    Гайхамшигтай.

    Улирал Танд ямар нэгэн мессэж өгдөг үү?

    Улирал гуайн сэтгэл миний сэтгэлтэй үелзэл таарсан үед л мессэж нь уншигддаг даа. Бусад үед хэн хэнийгээ ажиглаад л явж байдаг.

    Та яриагаараа хүмүүст ямар нэгэн мессэж өгдөг үү?

    Санаа сэтгэл таардаг хүнтэйгээ юм ярихад яриа минь мессэж болж хүрдэг байж таарна. Нөгөө хүнийх маань ч надад өвөрмөц гоё мессэж болж ирдэг дээ. Чухам ямар мессэж гэдгий нь бусад хүмүүс бол мэдэхгүй л дээ.

    Цаг хугацаа ер нь хүнд ямар юу болж ирдэг юм бол?

    Надад бол эргэцүүлэл болж ирдэг. Тэгэхээр, цаг хугацаа бол эргэцүүлэл гэж хэлж болно, миний хувьд.

    Та надад хэсэгхэн цаг хугацаа өгье гэвэл ямар үеийг өгөх вэ?

    За, би Танд эргэцүүлэл л өгнө дөө. Эргэцүүлэл бол дуусаагүй зүйл. Цагийн хувьд өнгөрсөн зүйл боловч утга учир нь амьд зүйл. Танд миний мессэж уншигдаж байна уу?

    Таны үзэл бодол, итгэл үнэмшилтэй холбоотой зүйл юм байна. Миний хувьд бол, яаж ч бодсон цаг хугацаа, утга учрын нэг том зааг үе байдаг. 1990 оноос өмнөх, хойших гэсэн. Би бас эргэцүүлж л байдаг. Заримдаа эргэлзэнэ, заримдаа итгэнэ… Та?

    1990 он бол уруугаа харсан алга өөдөө харах шиг агшин. Заримынх нь гар бүр хөшчихсөн байсан, өөдөө хартал их ч удсан, одоо ч өөдөө хараагүй алга байж л байдаг.

    Таны хувьд?

    Алга минь 90 оноос өмнө өөдөө харчихсан байсан /инээв/.

    Гэнэтийн эрх чөлөөг хүмүүс янз бүрээр мэдэрдэг, эдэлдэг?

    Тийм шүү. Эрх чөлөө олон янз. Чухам ямар эрх чөлөөг хүссэн, түүн рүүгээ л шууд тэмүүлдэг байх. Мөнгө хүсэж байсан хүн мөнгө рүүгээ л тэмүүлнэ, мэдлэг хүсэж байсан хүн гадаадын их сургуулиуд руу тэмүүлнэ, орчин нөхцөл хүсэж байсан хүн тавтай тухтай орчин руу тэмүүлнэ

    Та?

    Би эрх чөлөөний үзэл тунхаг төрж түгсэн өлгий эх орон руу нь тэмүүлсэн дээ. Тэр нийгэмд нь эрх чөлөөний утга учрыг таньж мэдэрсэн.

    Эрх чөлөө, ардчилал хоёр шидэт зүйл байв уу?

    Энэ хоёрыг хүсэж, түүнд тэмүүлж байсан бол сэтгэлгээ бас тэгж бэлтгэгдсэн байж таарна. Сэтгэлгээ бэлэн биш бол ид шидийг нь мэдрэхгүй. Одоо ч мэдрэхгүй хүн зөндөө байна. Системд нь зүгээр л амьдран суух, системийнх нь амин сүнсийг мэдэж ойлгочихоод амьдран суух хоёр мөн ч их ялгаатай шүү, тиймүү?

    Тиймээ. Бид эрх чөлөө, ардчилал гэдгийг тунхаг лоозон чанартай л ярьсаар байгаад одоо мэдэх хүн ч байхгүй, мэдэхгүй хүн ч байхгүй, хийсвэр сонин зүйл болчих шиг санагддаг. Ийм шинжтэй болох тусам энэ хоёр үгийн ид шид, мөн чанар улам бүдэгрээд байх юм?

    Энэ хоёр үг жинхэнэ утга учраараа нийгэмд үндэслэж суурьшдаг орчин нөхцлийг бүрдүүлэх гээд л бид ажиллаж байна. Энэ хоёр үгийн ид шид хөвөрч ундарч байдаг механизмыг л бүрдүүлэх шатандаа явж байна. Бид хүний тарьсан модыг хашаандаа тарих гээд л хичээгээд тордоод байгаа улс шүү дээ. Мод арчилгаа тордлогоос гадна хөрс шороо, ус ундарга, агаар салхи гээд олон хүчин зүйл хэрэгтэй байдаг шиг энэ хоёр үгийн хувьд ч нийгмийн талаас нь олон зүйл хэрэгтэй болж байна, хойшид ч олон асуудал урган гарна. Яг одоо бол, бидэнд сэтгэлгээний шинэчлэл төлөвшил л их чухал байна.

    Та хэд хэдэн удаа сэтгэлгээ чухал гэж хэллээ?

    Тиймээ, сэтгэлгээ гэж зүгээр л яаж бодох сэтгэхийг хэлж байгаа төдий зүйл биш нь ойлгомжтой. Сэтгэлгээ нь үйлдлээр илэрч байдаг. Ямарваа нэгэн үйлдэлд тэр хүний ухамсар, боловсрол, мэдлэг, авьяас, чадвар, юманд хандах хандлага гээд бүгд л шингэж туссан байдаг. Тиймээс бид энэ бүгдийг байнга анхаарч, анхаарлын төвд байлгах хэрэгтэй юм, ялангуяа залуу үеийг.

    Бид Америк, Европоос өөр уламжлал, ёс заншилтай улс?

    “Өөрийгөө хэр сайн мэднэ, бусдыг төдий хэр мэднэ” гэж үг бий. Бид түүх, уламжлал, хэл, заншлаа хэдийчинээ сайн мэднэ, төдийчинээ бусдыг таньж мэднэ. Өөрийн чухлыг мэдэж мэдрээгүй хүн бусдын сайныг яаж мэдэж мэдрэхэв дээ. Уламжлалын тухайд нэг зүйл хэлэхэд, энэ бас л шидэт үг. Манайхан зөвхөн танин мэдэхүйн хэмжээ хүрээнд л судлаад, яриад байгаа юм шиг санагддаг. Уг нь ухамсарт нь чиглүүлж, шингээж сургавал бид уламжлалаа сэтгэлгээний түвшинд мэдэж мэдэрнэ.

    Эрх чөлөө, ардчиллын тухайд та бид хоёрын ойлголт хэр өөр бол?

    Өөр байхаас аргагүй. Эрх чөлөө бол хүний туйлын хүслэн, харьцангуй ойлголт. Харин ардчилал бол биежсэн бодитой “туйлын хүслэн” гэмээр юм уу даа.

    Та тэгвэл хүссэн нийгэмдээ ажиллаж байгаа юм байна?

    “Хүссэн” гэдэг үг л орчихвол харьцангуй болчих шиг санагддаг. Хүсэл бол барьцгүй, биегүй, бас шалгуургүй зүйл. Уг нь бол “зорьсон нийгэмдээ” гэвэл дөхүү болно. Тиймээ би зорьсон нийгэмдээ ажиллаж, амьдарч байна. Сайхан байна. Хэрэв ингэж л хэлэх бол заавал нэг “чимэг” хэрэгтэй.

    За ямар “чимэг” билээ?

    Уруугаа харж байсан алга өөдөө харахаар хамаг л юм нь гэрэл гэгээнд ил гарч таарна. Муу муухай нь ч харагдана. Тэр бүгдийг засна уу гэхээс биш, алгаа буцаагаад урвуулчихгүй нь лав. Энэ засвар хэзээ ч дуусахгүй байх, хүнээс үүдэлтэй юм болохоор.

    СЭТГЭЛ БАЙХАД УХААН АЯНДАА ТӨРДӨГ. ХОТЫН УДИРДЛАГА ИЙМ ЗАРЧМААР АЖИЛЛАДАГ.

    Таны хариуцдаг “Улаанбаатар хотын Дэд төв” төсөл шинээр бүтээх төсөл үү, засварлах төсөл үү?

    Шинэчлэх, шинээр бүтээх хоёрын хоршил чанартай ажил гэж болно. Би хэдхэн өгүүлбэрийн өмнө “механизм”, “сэтгэлгээ” гэж хоёр үгийг онцлон хэлсэн. Ер нь бүтээн байгуулалтын ажил бол сэтгэлгээнд чиглэсэн маш чухал ажил. Үүнийг өнгөц, наад утгаар нь “орчин нөхцөл” сайжруулж байгаа гэж томьёолж болох ч, философи утгаараа бол сэтгэлгээ хандлагад чиглэсэн их ажил гэж хэлж болно. Сэтгэлгээ бол үндсийн үндэс. Үүнд ахуй ч хамаарна. Ямар ахуйд аж төрнө, тухайн хүний ухамсар, харьцаа, харилцаа, хүмүүжил, боловсрол, юманд хандах хандлага төдий хэмжээгээр дэвшиж хөгжиж байдаг. Энэ хэмжээгээр иргэдийн нийгмийн оролцоо идэвхжиж байдаг. Бид ийм л нийгэмд зорьж байгаа биш үү? Би ажлынхаа утга учрыг ийм л утгаар нь ойлгож, мэдэрч байдаг учраас урамтай, тэмүүлэлтэй байдаг.

    Улаанбаатар хотыг дэд төвчлөн хөгжүүлэх ажлын учир утгыг Та хамгийн товчоор хэлнэ үү?

    За би нэг амархан зүйрлэл хэлье. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд өсөж томрохоороо гэртээ багтахаа болино. Бие нь ч томорно, явдал хөдөлгөөн нь ч ихэснэ, идэх уух, өмсөх зүүх нь ч ихэснэ. Тусад нь гаргахгүй бол болохгүй яа? /инээв/. Гаргахдаа сайн бодож төлөвлөх хэрэгтэй, хэн нь эхэлж гарах билээ, энэ хүүхэд маань юу чаддаг билээ, ямар ажил таарах билээ, бие даахдаа ямар билээ, явдал суудал нь юу билээ гээд их л олон зүйлийг харгалзаж“эхийн сэтгэл”-ээр хандах ёстой. Нэгд сэтгэл, хоёрт ухаан юм. Сэтгэл байхад ухаан аяндаа төрдөг. Улаанбаатар хотын удирдлага ийм л зарчмаар ажиллаж ирсэн. Ер нь хүний төлөө сэтгэл гаргаж хийсэн ажил л хүндээ шууд хүрдэг.

    Тэгвэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүний ажил иргэнийг төлөөлдөг ажил уу, төр захиргааг төлөөлдөг ажил уу? Аль нэг нь үндсэн л байж таарна?

    /Инээв/. Иргэнийг төлөөлдөг, төлөөлдөг байгаасай гэж би шууд хэлнэ. Төр захиргаа бол иргэний төлөөх их ажлыг зохицуулж, төлөвлөж, хэрэгжүүлж, зохион байгуулдаг байгууллага учраас хэзээд иргэнд үйлчлэх ёстой. Тэдний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг, тэдний төлөө шийдвэр гаргадаг байх ёстой байгууллага.

    Зарим түшмэл төрийн ажил гээд бүхний дээр тавьж ярьж, тулгадаг?

    Буруу л даа. Төрийн ажил түшмэлээр дамжих тусам хүндрээд, сурталжаад байдаг. Түшмэл чинь хүн л юм болохоор хүний хүчин зүйл гэж нэг айхтар зүйл бий. Ялангуяа манайд түшмэлээс буюу хүний хүчин зүйлээс үүдэлтэй бухимдал, чирэгдэл, хариуцлагын асуудал маш их байдаг. Энэ бол нөгөөх л сэтгэлгээтэй холбоотой зүйл. Тиймээс төрийн ажлыг түшмэлээр дамжих шат дамжлагыг л цөөрүүлээд байвал түргэн шуурхай болно. Энэ тал дээр Улаанбаатар хотын удирдлага ихээхэн анхаарч, тодорхой ажлууд хийж ирснийг иргэд мэднэ.
    НҮҮР ТУЛАН УУЛЗАЖ ЯРИХААС ИЛҮҮТЭЙГЭЭР ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ АРГА ГЭЖ БАЙХ УУ?
    Сонгууль, наадам хоёр дөхөж байна? Танд аль нь чухал, аль нь сайхан бэ?

    Сонгууль бол 4 жил тутамд болдог. Энэ 4 жилд иргэд сэтгэлгээ, хандлага нь яаж өөрчлөгдсөнөө сонголтоороо тодорхойлчихдог их сонин агшин. Эргэн тойронд нь, ахуй орчинд нь юу өөрчлөгдөж, юунд чиглэж, юунд хөтөлж байгааг иргэд мэдэж ухамсарлаж байгаагаа сонгуулиар илэрхийлдэг учраас сонгууль бол чухал ч юм, сайхан ч юм. Наадам бол жил бүр болдог. Манайхан чинь их айхтар улс. Наадмын өнгө төрхөөр өсөл дэвжлээ шинжээд, дүгнээд байдаг улс. Инээж наадаж байвч цаанаа их бодол, дүгнэлт боловсорч байдаг учраас наадам бол их чухал гэж боддог доо.

    Та наадмыг гэртээ хардаг уу, очиж хардаг уу? Ямар ялгаа мэдэрдэг вэ?

    Бага балчир байхад наадмын чимэг нь хуушуур, сугалаа, улаан ус гэх ундаа гурав байлаа. Энэ гурвыг тэсэн ядан хүлээдэг, хүртдэг, дурсдаг байлаа. Одоо бол хөл ихтэй наадмыг заримдаа гэртээ хардаг. Би хөдөө өссөн болохоор айсуй наадмын анир, наадмын өглөөний ахуй ертөнцийг даанч сайн мэдэрнэ.

    Ер нь наадмын ёслол, бөх, сур, морь сайхан байлгүй яахав. Гэхдээ надад бол яг тэр өдөр нь л их сайхан байдаг. Тэр өглөөний хөх тэнгэр, гэрэл гэгээ, цэнгэг агаар, намираа салхи бүгдээрээ нэг л өөр, нэг л жир биш дээ. Ийм байгаль дэвсгэрт бөх барилдах, морь уралдах, сур харвахыг харахаар тэр чигээрээ амилсан бүжиг ший мэт л санагддаг юм. Яг харцанд буусан агшин, хөдөлгөөнөөрөө бодолд хоногшоод үлдчихдэг юмаа, дараагийн наадам хүртэл.

    Та сонгуулийн ажлаа яаж явуулдаг вэ? Ер нь их ядаргаа зүдэргээтэй ажил биз?

    Иргэдтэйгээ л уулздаг. Хийсэн болон хийж байгаа, хийх ёстой ажлаа ярилцдаг. Хотын захиргааны бодлого, төлөвлөгөөг ярьж тайлбарлаж, энэ нь иргэдийн санал хүсэлтэй хэр нийцэж байгаа, хэр тусгасан зэргийг тал бүрээс нь ярьж таниулж байдаг юм. Бид заавал сонгууль гэхгүй, ер нь ингэж уулзаж, ярьж таниулах үүрэгтэй улс. Ядрах зүдрэхийн хувьд бол харьцангуй. Хийж бүтээсэн ажил, зорилгоо яриад өдөр хоногоор явахад бие ядрахаас биш, сэтгэл юу гэж ядрах билээ! Нүүр тулан уулзаж ярихаас илүүгээр өөрийгөө ойлгуулах мэдүүлэх арга гэж байх уу!

    ДӨРВӨН ТОМ ДУГУЙТАЙ ЦАСНЫ СПОРТ МАШИН МИНИЙ ХОББИ

    Та ядаргаагаа яаж тайлдаг вэ? Спортоор хичээллэдэг үү?

    Зав чөлөөтэй цаг гарвал ном уншдаг, ууланд алхдаг. Бас 4 том дугуйтай, цасны спорт машин байдаг даа, тэрүүгээр давхих дуртай. Сайхан хоол хийж идэх ч бас зүйрлэшгүй сайхан амралт л даа.

    Пөөх тийм үү, эрчүүлтэй уралддаг уу?

    Уралдалгүй яахав, өгөө аваатай л давхина.

    Эрчүүл хоцрохоороо юу гэх үү?

    Юу гэхэв дээ, басаж байгаад хөлөө авхуулчихлаа гэхгүй юү /инээв/.

    Та ер нь хүүхдүүддээ юу хэлж, юу заадаг вэ?

    Ээж аавууд бид нар ер нь хүүхдээ бодохгүй, анхаарахгүй цаг агшин гэж байдаг юм болов уу. Би ч хүүхдүүддээ хэлж сургаж л байдаг. Тэгэхдээ үг үйлдэл бүрий нь нягтална, алхам бүрий нь хянана гэж юу байхав, тийм боломж ч байхгүй, тэгэх нь ч буруу. Хүүхэд хүн болох явц дундаа, өсч торнихын хэрээр үйл үйлдэл нь тэлж байдаг. Энэ явцдаа алдаж онож, туршлагажиж байдаг, тэгэх ч ёстой байх. Аль болох бие даалгах нь зөв гэж боддог юм. Миний хувьд бол хүүхдийн алдаа нийтээр сахиж мөрддөг, мөрдөх ёстой хэм хэмжээнээс хэтрэхгүй байх ёстойг юуны түрүүнд анхаардаг даа.

    Зөв нийгэмших гэсэн үг үү?

    Яг тийм. Хүүхэд зөв нийгэмшихээс бүх зүйл эхэлнэ.

    Тийм шүү. Бидэнд зөв нийгэмших нь бараг тулгамдсан асуудал болоод байна, хүүхэд ч гэлтгүй томчуулын хувьд ч. Бидний ярилцлага өндөрлөх тийшээ хандаж байна. Сонгуулийн дараа Тантай заавал ярилцмаар байна?

    Тэгье.

    Сонгууль бол улс төрийн бодлогын сонголт хийх гэдэг утга нь илүү үзэгдэл, үйл явц. Бүтээн байгуулалт бол сонгуулиас хамаарахгүйгээр үргэлжилж байдаг мөнхийн үйл явц юм. Бүтээн байгуулалтыг дэмжих сонголт гэж байхаас, түүнээс татгалзах сонголт гэж байдаггүй, тийм үү?

    Би та нарыг харахаар нэг юм анзаарагдаад байдаг. Та нар тэртээ 90 онд ялгарч байсан эрч хүч, итгэл тэмүүллээрээ л байх юм. Гэтэл та нартай насаар нэг үеийн бусад намынхан та нар шиг биш байдаг. /инээв/
  • Д.Галбаатар: Урьдчилж судлаад, угтаж төлөвлөөд, сөрөөд давдаг жудагтай хүмүүсийг л уурхайчид гэж ойлгодог
    2016 оны 6 сарын 03
    Д.ГАЛБААТАР: Урьдчилж судлаад, угтаж төлөвлөөд, сөрөөд давдаг жудагтай хүмүүсийг л уурхайчид гэж ойлгодог
    - Саяхан танай компанийн сүүлийн гурван жилийн ажлын тайланг уншлаа. Үнийн уналтаас үүдэж байдал амаргүй байсан нь харагдаж байна лээ. Үйлдвэр энэ хугацаанд ямар замыг туулж ирэв ээ?
    Манайх бүтээгдэхүүнээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ЗХУ-д зардаг байсан. Зах зээлийн эдийн засагт шилжээд 1992 оноос дэлхийн зах зээлд арилждаг болсон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 38 жилийн түүхэнд үнийн уналтаас шалтгаалсан эдийн засгийн хямрал гурван удаа тохиолдсон. Зэсийн үнэ 1998-1999, 2008-2009 онд унасан. Тухайн үеийн уналт нь үйлдвэрлэлийн өртөг, зардлаас даваагүй. Харин одоо бий болоод буй зэсийн үнийн уналтыг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт хугацааны хувьд урт байна. Энэ удаагийн уналт нь 2011 оны 2-р сарын 15-аас эхэлсэн. Өөрөөр хэлбэл энэ нь зургаа дахь жилдээ үргэлжилж байна. Хоёрдугаарт зах зээл дээрх зэсийн үнэ үйлдвэрлэлийн өртгөөс доош орчихлоо. Жишээлбэл, 2013 онд компанийн Удирдах зөвлөлөөс 1 тонн цэвэр зэсийн тооцоот өртөг 6625 ам.доллар байхаар тооцож, төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр нэг тонн зэсийн үнэ 4500 ам.доллар хүрчихлээ. Үүнээс үзэхэд ойлгомжтой байгаа биз дээ.
    - Нөхцөл байдал ийм байж. Үүнд мэдээж тодорхой шалгаан байгаа байх. Тэр нь юу вэ?
    Ер нь баруун Европт болсон эдийн засгийн хямрал нөлөөллөө. Дундад Азид иргэний дайн боллоо. Үүнээс болоод баруун Европт бараг нэг сая хүн цагаачиллаа. АНУ, Японы эдийн засгийн үзүүлэлт хумигдлаа. Ингэснээр БНХАУ-ын эдийн засаг саарлаа. Хятадын эдийн засаг нэг хувь өөрчлөгдөхөд зэсийн үнэ 1000 ам.доллараар өөрчлөгдөнө гэсэн эдийн засгийн судалгаа бидэнд байна. 2015 онд Хятадын эдийн засаг хоёр хувиар буурсан. Тэгэхээр зэсийн үнэ 2000 ам.доллараар унасан л гэсэн үг шүү дээ. Шанхайн биржийн индекс гэхэд 2000-3000 пунктээр уналаа. Энэ мэт олон хүчин зүйлс нөлөөллөө.
    -Дотоод хүчин зүйл нөлөөлсөн үү?
    Монгол Улсын эдийн засгийн бодлого нөлөөлнө. Манай улсад бол эдийн засгаа чөлөөлөх буюу либералчлах маш олон бодлого явагдлаа. Ингэснээр манай үйлдвэрийн худалдаж авч буй бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө. Доллар төгрөгийн эсрэг чангарлаа. Бас эрчим хүчний тариф. Ялангуяа суурилуулсан хүчин чадал дээр тулгуурласан тариф 50 дахин өслөө. Энэ нь манай бүтээгдэхүүний зардалд шууд нөлөөлсөн.
    - Үүнийг давахын тулд юу хийсэн бэ?
    Энэ нөхцөл байдалд үр дүнтэй ажиллах хэрэгтэй шүү дээ. Тиймээс бид эдийн засгийн болоод үйлдвэрлэлийн зохион байгуулалтын цогц арга хэмжээнүүдийг авч байна. Үүний хүрээнд борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлаа хэмнэх гэсэн хоёр стратегитай ажилласан. Ингэснээр 1 тонн зэс үйлдвэрлэхэд шаардагдах зардлыг /өөрийн өртгийг/ доошлуулж чадлаа. Хэрэв өнөөдөр үнэ 4000 ам.долларт хүрвэл хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө цех, нэгжүүдтэйгээ хамтраад бэлдчихсэн байна. Урьдчилж судлаад, угтаж төлөвлөөд, сөрөөд давдаг жудагтай хүмүүсийг л уурхайчид гэж ойлгодог. Харамсалтай нь энийг маань зарим хүмүүс ойлгохгүй байна. Манайхтай ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Чили, Австрали, Хятад, Замби зэрэг улсын хэд хэдэн үйлдвэр сүүлийн гурван жилд зогсчхоод байна. Манай улсад ч ялгаагүй нүүрс, жонш, төмөр, хүдэр олборлолт бараг зогслоо. Гэтэл манайх ашигтай ажиллалаа шүү дээ.
    -Үр дүн нь ямар байна?
    Бид бүтээгдэхүүнийхээ орлогоо нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлаар нэмэгдүүллээ. Хоёрдугаарт 1 тонн зэсийн үйлдвэрлэлийн өртгөө 4000 ам.доллараас доош нь орууллаа. Тодруулбал, 4-р сарын байдлаар энэ үзүүлэлтийг 3996 ам.долларт хүргэсэн. Энэ бол дэлхийн тэргүүлэгч үйлдвэрүүдийн жишиг гэсэн үг. Дэлхийн бусад улсын үйлдвэрүүдийн 1 тонн бүтээгдэхүүний өөрийн өртгийн дундаж үзүүлэлт нь 4500 ам.доллар байна. Нөгөө талаар хэмнэлтийн бодлогоо амжилттай хэрэгжүүллээ. Үүний үр дүнд энэ оны 4-р сарын байдлаар татварын өмнөх ашиг маань 29.7 тэрбум гаруй төгрөгт хүрлээ.
    - Хийсэн бүх зүйлийн тань эцсийн дүгнэлтийг ашиг, орлого л илэрхийлнэ. Энэ талаар?
    Бид сүүлийн гурван жилийн хугацаанд борлуулалтын орлогоо 131 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа. Өртөг зардлаа 129 тэрбум төгрөгөөр бурууллаа. Үндсэндээ бол 260 орчим тэрбум төгрөгийн ашиг орлого оллоо. Эндээс харахад ойлгомжтой байгаа биз дээ.
    Дэд гарчиг: Бид ажилчдынхаа бодит орлогыг нь нэмэх бодлого барьж ажиллалаа
    -Үр дүн гарсан байна. Үүнд жирийн ажилчдын оролцоо хэр өндөр байв? Хамгийн гол нь ажилтнуудын үйл ажиллагааны үр дүнг хэрхэн тооцож ирэв?
    “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмнэлтийн болон орлогоо нэмэгдүүлэх бодлогод ажилтан болгон хувь нэмрээ оруулсан. Гэхдээ хүн бүрийн үүрэг харилцан адилгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрөөс цалин нэмэгдүүлэх ямар ч бодлого явуулсангүй. Цалин нэмэх асуудлыг хамтын гэрээнд тодорхой тусгасан байдаг. Харин манайх бодит орлогыг нь нэмэх бодлого барин ажиллалаа. Нэгдүгээрт үйлдвэр үр ашигтай ажилласан байх ёстой. Хоёрдугаарт хөдөлмөрийн бүтээмжээ өсгөсөн байх ёстой. Гуравдугаарт уул уурхайн салбартаа тэргүүлэх цалинтай байх. Дөрөвдүгээрт өргөн хэрэглээний инфляцыг тооцох хэрэгтэй болдог. Мэдээж манайх төрийн оролцоотой үйлдвэр. Тиймээс төрийн бодлоготой уялдуулдаг. Харин ажилчин нэг бүрийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор маш олон зүйл хийлээ. Ялангуяа дээр дурдсан хэмнэлт, орлогоосоо байнга урамшуулал олгож ирлээ. 2015 он гэхэд нэг хүнд дунджаар 2.1 сая төгрөгийн нэмэгдэл орлогыг өгсөн байна. Энэ бол бодитоор гар дээр нь очсон орлого. Сүүлийн үед гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг их ярьж байна. Ирээдүйд 5-10 жилд иргэдийн бодит орлогыг 1000 ам.долларт хүргэе гээд байгаа. Гэхдээ үндсэн цалин дээрээ нэмэгдэл орлого олох замаар. Үндсэн цалин 500 ам.доллар байж болох юм гэсэн жишээ татаж байсан. Хамгийн гол нь хэмнэлтээсээ, ашгаасаа хүртэх асуудлыг хэлээд байна лээ. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК сүүлийн 3 жилд хэрэгжүүлчихсэн байна. Манай үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 2.2 сая төгрөг гэж бодохоор Н.Дашзэвэгийн дэвшүүлж буй зорилтыг аль эрт хэрэгжүүлсэн гэж үзэж болно.
    - Авсан урамшууллынхаа хэмжээнд сэтгэл дундуур үлдсэн хүн цөөнгүй байгаа. Ямар шалтгаанаар ажилчид харилцан адилгүй хэмжээний мөнгийг урамшуулалд аваад байгаа юм бэ?
    Тийм ээ. Ийм яриа гарсан. Үйлдвэрчний эвлэл жагсаал хийлээ. Мэдээж энэ бол байж болох зүйл. Гэхдээ удирдлагын шагнал гэж хамтын гэрээгээр зохицуулагддаг арай өөр төрлийн урамшуулал. Үүнийг сайн менежмент явуулсан хүмүүст олгодог гэж ойлгож болно л доо. Жишээ нь “Оюу толгой” борлуулалтын орлогынхоо 3 хувийг удирдлагын шагналд зарцуулна гэж анх гэрээ хийж байсан. Энэ бол гадаадын хэдхэн иргэний л авдаг шагнал. Гэтэл манай Ерөнхий захирлын санаачилгаар энэ урамшууллыг нийт хамт олондоо олгосон. Харин хуваарилахдаа зөвлөлийн зүгээс ажлын үр дүнтэй уялдуулсан. Хамтын гэрээнд урамшуулал хуваарилах зарчим маш тодорхой байдаг. Үүний 3.6-д шагналын сангийн хэмжээг нь цалингийн 8-30 хувьд хүргэнэ. Шагнахдаа хүн бүрийн ажил, мэргэжил, ур чадвар, хөдөлмөр хамгааллыг хэрхэн сахисан, ажилласан цаг, хэмнэлт, инновацийн санаачилга гаргасан байдал, хамтын гүйцэтгэл зэргийг харгалзаж олгоно гэж заасан байдаг. Үүнийг баримталж олгохоор хэмжээний хувьд харилцан адилгүй байгаа юм. Хүн бүрт ижил хэмжээтэй олгоно гэвэл шударга бус болно. Энэ талаар Хөдөлмөрийн хуульд ч заасан байдаг.
    - Захирлуудын урамшуулал валютаар олгогддог нь ямар учиртай юм бэ?
    Захирлууд урамшууллаа төгрөгөөр л авч байгаа. Дээх нь үед орос мэргэжилтнүүд валютаар цалинждаг байсан. Харин энэ жилээс Монголчуудын хувьд бүх цалин, урамшуулал төгрөгөөр олгогддог болсон. Гэхдээ гаднаас ирж ажиллаж буй хүмүүс бол хөлсөө доллараар авч байгаа. Монгол төгрөг гадагш нь гуйвуулахгүй биз дээ.
    -“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өр, авлага бий юу?
    Энэ бол бүх бизнест байдаг л ойлголт. Хагийн гол нь оновчтой төвшинд байлгах нь чухал. Өр, авлагыг хуримтлуулахгүй байх гэсэн үг шүү дээ. Мөнгөө 100 хувь авчхаад бараагаа нийлүүлэхгүй байх тохиолдол урьд нь их байсан. Авлага, өглөгөө барагдуулахын тулд шинэ удирдлагын баг худалдан авалтын бодлогыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл эхлээд бараагаа нийлүүл дараа нь мөнгөө ав гэдэг л зарчим. Ингэснээр өр бараг үүсэхээ больсон.
    -Танай үйлдвэрийн худалдан авалтын асуудал үргэлж олон нийтийн анхаарлыг татдаг. Хардлага ч дагуулдаг. Шахааны бизнес гэх мэт. Худалдан авалтын асуудалд ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?
    Ард түмэн тань шиг бодолтой байгаа байх. Угаасаа энэ асуудал бодитоор байсан. “Шахаа” гэж нэрлэдэг байлаа шүү дээ. “Шахаа”-г хэн хийдэг байсан нь ойлгомжтой. Өндөр эрх мэдэлтэй хүмүүс л хийнэ биз дээ. Хуучин бол манай үйлдвэрийн худалдан авалт хийдэг ажилчдын өрөөнд улс төрчдийн ажлыг амжуулдаг болон олны танил хүмүүс холхидог байлаа шүү дээ. Энэ тал дээр манай Ерөнхий захирал худалдан авах ажиллагаа ил тод, тендерийн зарчмаар явах ёстой гэдэг зарчмын асуудал тавьсан. Бас Эрдэнэт хотын ААН, байгууллагууд тендерт зарим талаар давуу эрх эдэлдэг болсон. Хоёрдугаарт манай үйлдвэрт бараа бүтээгдэхүүн зарахдаа зах зээлийн үнээр өгнө. Үүний тулд худалдан авах бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судлах “Үнийн комисс”-ыг байгуулсан. Энэ комисс зөвхөн үнэ биш тухайн бүтээгдэхүүнийг авах шаардлага зэрэг асуудлыг хамруулан судалдаг “онцгой” комисс болон өргөжин ажиллаж байна.
    Дэд гарчиг: Одоо бол уул уурхай хэр зэрэг хариуцлагатай байгааг ярих цаг болсон
    -“Эрдэнэт үйлдвэр” бол төрийн оролцоотой байгууллага. Гэхдээ үйл ажиллагаанд төрийн оролцох зохист хэмжээ гэж байх ёстой байх. Ер нь зохицуулалтаа яаж хийж байна вэ?
    Үүнийг гурван зүйлээр ойлгож болно. Нэгдүгээрт хамтарсан үйлдвэрийн хууль эрх зүйн орчин буюу Засгийн газар хоорондын хэлэлцээр, татварын зохицуулалт, компанийн засаглалд төрийн оролцооны асуудлыг ярих хэрэгтэй. Бид 1973, 1991, 2003 онд гээд гурван хэлэлцээр хийсэн. Анхных буюу 1973 оны хэлэлцээрээр бол уурхай дагасан хот байгуулах асуудалд гол анхаарлаа хандуулсан. Тухайн үед зөвхөн үйлдвэрийг байгуулахад Оросын талаас 425 сая шилжих рубль зарцуулсан. Мөн хотыг байгуулахад ч хөрөнгө оруулсан. Ингээд 1991 оны шилжилтийн үед манай талаас энэ хөрөнгө оруулалтыг олсон ашгаараа төлсөн байнаа гээд дахин хэлэлцээр хийсэн. Тухайн үеийн сэхээтнүүдийн гаргасан маш ухаалаг санаачилгын хүчээр Оросын талд ямар ч мөнгө төлөхгүйгээр 51 хувийг манай улс эзэмшээд Монгол удирдлагатай боллоо. Харин 2003 он гэхэд бид зах зээлийн эдийн засагт шилжчихлээ. Тиймээс энэ үйлдвэр Монгол Улсын хуулийн этгээд байх ёстой гэдэг асуудлыг тавьсан. Ингээд энэ компани Монгол Улсад татварын ямар орчин байна түүнд зохицож татвараа төлөөд явдаг болсон. Дараагийнх нь компанийн засаглалын хувьд Удирдах зөвлөлд төрийн оролцоо ямар хэмжээнд байх ёстой талаарх асуудал. Удирдах зөвлөл нь дүрмийнхээ дагуу жилд хэд хуралдах, ашгаа хуваарилах гэх мэт олон асуудал гэсэн үг. “Совет” маань сүүлийн хоёр жил хуралдсангүй. Оросууд маань ирдэггүй. Заримдаа Монголын төрд янз бүрийн өөрчлөлт гарна. Гэтэл өнөөдрийг хүртэл Монголын талын зөвлөлийн удирдагч томилогдоогүй байна. Харамсалтай нь улс төрийн оролцоо байна уу байна. Энийг нуугаад яах юм. Бүгд л мэдэж байна. Үйлдвэрийн одоогийн удирдлага ажиллах хугацаандаа 9 чиглэлийн зорилт тавьсан. Үүнд ангид байх 3 зорилтын хүрээнд улс төрөөс ангид байх асуудал туссан. Энэ оролцоо нь бага байх ёстой. Бага гэдэг нь огт битгий байлга гэсэн үг биш. Зохист хэмжээнд нь байлгах хэрэгтэй гэсэн санаа. Төрийн оролцооны асуудлыг Майкл Портер гэдэг эрдэмтний гаргасан “Японы эдийн засгийн загвар” бүтээлд маш тодорхой дурдсан байдаг. Төрийн өмнөөс ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн байх, тогтвортой ажиллах, мөн экспортыг дэмжих, макро эдийн засгийн бодлого тогтвортой, тодорхой байх, аж үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг төр зохицуулах гээд олон зүйл бий. Манай улс ч үүнийг хэрэгжүүлэх эхлэлээ тавьж Аж үйлдвэрийн яам байгууллаа. Одоо бүтээгдэхүүн боловсруулалтын төвшинг нэмэгдүүлэх ёстой. Японд энэ асуудлыг төр нь зохицуулж байна. Манайд бол зах зээлийн зарчмаар өөрөө зохицуулна гээд хамгийн муу загварыг нь аваад явж байна шүү дээ.
    -Ер нь уул уурхайн эдийн засгийн дэлхийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна? Энэ хандлагад “Эрдэнэт үйлдвэр” хэрхэн зохицож байна вэ?
    Хамгийн чухал нь ирээдүйг харсан хөгжлийн бодлоготой байх ёстой. Манай үйлдвэр байнга ийм бодлоготой явж ирсэн. 1994 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг хөгжүүлэх концепц гээд 10 жилийн хугацаатай боловсруулсан. Маш сайн баримт бичиг болсон. 2005-2015 оны хооронд хөгжлийн хоёр дахь концепцоо хэрэгжүүллээ. Одоогоор гурав дахийг нь боловсруулж байна. Ингээд хөгжлийн бодлого маань тодорхой болно гэсэн үг. Тэгээд дунд төвшний хөгжлийн бодлоготой болох хэрэгтэй. Бид үүнийгээ гурван жилээр боловсруулах чиглэл барьж байна. Одоо бол уул уурхай хэр зэрэг хариуцлагатай байгааг ярих цаг болсон. Манай үйлдвэрийн хувьд Монгол Улсын өмнө хүлээсэн хариуцлага гэж бий. Энэ хариуцлагаа бид жил бүр улсын төсөвт төвлөрүүлж буй татварынхаа орлогоор биелүүлдэг. Дараа нь орон нутгийн өмнө хүлээсэн хариуцлага. Үүнийгээ мөн ялгаагүй орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татварынхаа орлогоор биелүүлж байна. Манай үйлдвэрийн төлж буй татвар нь орон нутгийн төсвийн орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Дараа нь хөрөнгө оруулсан Монгол болон ОХУ-ын талын өмнө хүлээх хариуцлага. Энэ хариуцлагаа ашиг олж, ашгийн чөлөөт үлдэгдлээ хуваарилах замаар хэрэгжүүлдэг. Бас үйлдвэрийн ажилчдын өмнө хүлээх хариуцлага гэж байна. Үүнийгээ хамтын гэрээгээр дамжуулан биелүүлдэг. Энэ гэрээний нөхцөлөөр олгогдсон үүрэг, хариуцлагаа 99 дээш хувиар биелүүлсээр ирсэн.
    -“Эрдэнэт үйлдвэр”-ийн хаалт хөгжлийн асуудал яригдаж байна. Үүнийг хэрхэн төлөвлөсөн бэ?
    Бид энэ чиглэлээр ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” мөнх байхгүй шүү дээ. Голчлон баруун хойд талын ордоо ашиглаж байсан бол одоо төвийнхөө ордоос хүдэр олборлож байна. Зүүн урд, Шандын ордоо ашиглаагүй байна. Нөөцийг нэмэгдүүлэх боломж байна. Гэхдээ нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Тэгэхээр хамгийн чухал нь хаалт, хөгжлийн санг бий болгох асуудал. Энэ чиглэлээр манай удирдлагууд зүгээр суугаагүй. Харамсалтай нь төрийн зүгээс дэмжлэг бага байна. Хаалт, хөгжлийн талаар тусгайлсан хууль байх шаардлагатай гэж би үздэг.
  • Э.Цэндбаатар: Олимп, дэлхийн аваргуудын алдрыг залгах хүн нь би
    2016 оны 5 сарын 25
    Сонирхогчдын боксын Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Химийн цом”-ын алтан медальт, улсын гурван удаагийн аварга, Монголын шигшээ багийн 56 кг-ын жингийн шилдэг боксчин Э.Цэндбаатартай ярилцлаа.

  • С.Ганбаатар: МАХН, ТТЭНН-аас нэр дэвшихгүй. Өөр намаас нэр дэвшихээр ярилцаж байгаа
    2016 оны 5 сарын 23
    С.ШИЙЛЭГТӨМӨР



    УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

    -Та сүүлийн үед Төрийн ордонд харагдсангүй. Тойрогтоо сонгуулийн бэлтгэлээ хийж байна уу?
    -Сүүлийн үед тойрогтоо их ажил­лаж байна. Мөн зөвхөн тойрог гэлт­гүй хөдөө орон нутгаар явж хуу­лийн төслүүддээ санал авах ажил хий­лээ. Тухайлбал, Дундговь аймгийн бүх суманд ажиллалаа. Эрдэнэт, Сэлэнгэ айм­гаар бас явлаа. Иргэдтэй уулзаж Бэл­чээрийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүддээ санал авсан. Төслөө хэд хоногийн өмнө өргөн ба­рилаа. Ийм л ажилтай хөдөөгүүр яваад байлаа. Байнга Төрийн ордонд байж дөрвөн жилийн хугацаанд дууга­раагүй хэрнээ сонгууль дөхөхөөр гэнэт­хэн дуугарч эхэлдэг хүмүүсийг би ойлгодоггүй юм. Харин дөрвөн жил дуугарч, зарим ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдэд баалуулж янз бүрийн нэр хоч зүүж байсан хүний хувьд сонгууль болоход хэдхэн хоног дутуу байхад үнэгүй сурталчилгаа хийж байгаа юм шиг чуулганы тан­химыг ашиглах нь ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна.

    -Таныг аль намаас нэр дэвших бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа байх. Та аль намаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?
    -Ямар ч байсан МАНАН-гаас нэр дэвшихгүй. Өөрийнхөө энэ үзэл бодолд үнэнч байна. МАН-ын олон сайхан, шударга гишүүд, дэмжигчид намайг дэмждэг, хайрладаг. Бас өдий дайтай явахад нь нөлөөлж санаа өгсөн. АН-ын гишүүд ч ялгаагүй. Харин МАНАН-гийн орой дээр байгаа, өөрсдийгөө нам гэж бодсон бүлэглэлүүдтэй хатуу тэмцэх болно. Тэднийг бүр үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашигтай нэгдсэнийх нь эсрэг тэмцэнэ.

    -МАХН-аас нэр дэвших юм уу?
    -Сүүлийн үед МАХН-д орох нь гэж хэсэг шуугилаа. Би МАХН-д орох­гүй. Мөн өөр бусад намд намайг ор­чихсон мэтээр мэдээлсэн байна лээ. Тухайлбал, Г.Уянга гишүүний Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орохоор болсон байна гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Харин бусад жижиг намтай яриа хөөрөө хийж байгаа. Ойрын үед шийдвэр нь гарна.

    -Одоохондоо ХҮН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?
    -ХҮН-ыг сонгуульд оруулж ялалт байгуулахаар би их урам зоригтой зүт­гэсэн. Гэтэл Б.Найдалаа гэдэг залуу хэд­хэн хүн дагуулчихаад “Би энэ на­мын дарга нь” гээд зэрэгцээд гараад ир­сэн. Намайг нийт гишүүдийн 98 хувь нь дэмжээд даргаараа сонгосон. Ха­рин Улсын дээд шүүх дээр очоод бүртгүүлэх гэхээр Б.Найдалаа гэдэг залуу “Би дарга нь” гээд л гараад ирдэг. Хоёр ч удаа Улсын дээд шүү­хэд бүртгүүлэх гэж оролдсон. Бүр болох­гүй болохоор нь би өргөдлөө өгөөд “Та нар маань намаа удирдаад аваад яв. Хариуцлагаа бас үүрээрэй Б.Найдалаа. Хоёр удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлээд энэ намыг удир­даж сонгууль оролцох гэлээ. Гэтэл та нар санаатайгаар зэрэгцэж зүтгэлээ. Би даргын суудал булаацалдаж зүтгээд байдаг хүн биш” гээд намаас гарсан.

    -Та ХҮН-ын дарга нь болж ча­даагүй ч гэсэн санаачлан үйл ажил­лагааг нь идэвхжүүлсэн “эзэн нь” биз дээ?
    -ХҮН-ыг удирдан сонгуульд орол­цож ялалт байгуулж өгөөч гэж олон ги­шүүн нь надад санаал тавьж, итгэл хү­лээлгэсэн ч дотор нь байгаа зарим за­­луугийн болчимгүй үйлдлээс шалт­гаа­лан дарга нь болж чадсангүй. Гэх­дээ надад шинэ, зөв хүмүүсийг улс төрд оруулах боломж зөндөө олдоно гэж итгэж байна.

    -Та аль нэг намаас нэр дэвших нь ойлгомжтой байх. Аль тойрогт нэр дэв­ших вэ. Таныг “Ерөнхий сайд хаана нэр дэвшинэ. Би тэр тойрогт нь очиж нэр дэвших болно” гэж хэл­сэн гэж сонссон. Энэ үнэн үү?
    -Би бол тойргоо солино гэж байх­гүй. Харин Ч.Сайханбилэгийг “Ерөн­хий сайд л юм бол манай Дархан-Уул аймагт хүрээд ирж нэр дэвшээч” гэсэн юм. Ерөнхий сайд надаас зугтана шүү дээ. Тэр хүн бол “Дубайн гэрээ” гэгчээр Мон­гол Улсыг зарчихлаа гэдгийг би баримт­тайгаар гаргаж тавьж байгаа. Үүний эсрэг тодорхой хариулт өгөх­гүй хэрнээ “С.Ганбаатар бослоо, хэв­тээд өглөө” гэсэн л юм яриад байх юм. Асуудлаа ярихын оронд хэлбэр дүрсийг нь, хувь хүнийг ярина гэдэг бол миний тавьсан асуудалд ялагдсаны шинж.

    -Таны төрсөн дүү С.Гантуяа УИХ-д бие даан нэр дэвшихээр бүрт­гүүлсэн байна лээ. Тантай энэ талаараа ярилцаж шийдвэр гар­гасан уу?
    -Манай гэрийнхэн бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс. Би бол “Нэр дэвших хэрэг байна уу даа. Улс төр гэдэг чинь хэцүү ажил шүү дээ” гэж зөвлөсөн. Харин миний дүү на­дад хэлэхдээ “Миний ард маш олон иргэний хөдөлгөөн, байгаль орчныг хам­гаалдаг төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Би тэднийхээ саналыг хүндэтгэнэ” гэсэн. МАНАН-гийн орой дээр байгаа бүлэглэлүүд, “Рио Тинто”-гийн пиарын компаниуд “С.Ганбаатар Оюутолгойгоос мөнгө авсан” гэж гэж миний эсрэг хар пиар хийдэг байсан. Харин одоо удахгүй миний дүүгийн эсрэг ийм пиар хийх гэж байгаа юм билээ. Ийм пиар хийсэн ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагыг би шүүхэд өгнө гэдгээ мэдэгдье. На­майг хэвлэл мэдээллийнхэн маш олон янзаар гүтгэж, гүжирдэж бичдэг. Тэр болгоныг нь хэвлэл мэдээллийн бай­гууллагуудын онцлог гэж үзээд тоо­дог­гүй. Нэг ч удаа гомдол гаргаж бай­гаагүй. Намайг гүтгэсэн нэг л хүнийг шүү­хэд өгч байсан. Тэр хүн бол Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөн­хийлөгч Н.Алгаа. Н.Алгаа гуай “С.Ганбаатар гадаадынхнаас мөнгө авч байгаа” гэж намайг гүтгэсэн ярилцлага өгч байсан юм. Тиймээс би шүүхэд ханд­сан. Шүүх түүнийг “Хүн гүтгэсэн байна” гэж үзсэн. Н.Алгаа гуай ярилц­лага өгсөн хэвлэл мэдээллийн бай­гуул­лагаараа дамжуулаад надаас уучлалт гуйж байсан санагдаж байна. Харин одоо “Рио Тинто” болон “Оюутолгой”-гоос мөнгө авсан гэж намайг болон ма­най гэр бүлийнхнийг гүтгэсэн хэв­лэл мэдээллийг хэрэгслийг шууд хууль шүү­хийн байгууллагад өгнө. Манай дүүтэй холбогдуулж ийм мэдээлэл гар­гах гэж байгааг урьдчилан мэдсэн уч­раас ингэж хэлж байгаа юм шүү. Ер нь улс төрд ороод ирэхээр миний эсрэг ямар пиар явах гэж байна вэ гэдгийг урьдчилаад мэдчихдэг юм байна.
  • Б.Дашдондог: Би телевизийн засварчин мэргэжилтэй ч Телевиз засч үзээгүй
    2016 оны 5 сарын 18
    Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой ярилцлаа.
  • Б.Наминчимэд: Соёлын бодлогыг номд дуртай цөөн хэдэн хүн л нуруундаа үүрч байна
    2016 оны 5 сарын 17
    Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Б.Наминчимэдтэй ярилцлаа.
  • Ж.Ганхуяг: Эхэлсэн ажлаа заавал дуусгах нь миний зарчим
    2016 оны 5 сарын 13
    Бид асуудлыг өөр өөрсдийн өнцгөөс хардаг. Тухайлбал, бид өөдөөсөө хараад суусан ч би таны ард талыг харж байна. Харин та миний ард талыг харж байна. Энэ бол өөрөө өөрсдийнхөө өнцөгөөс харж багаа гэсэн үг. Асуудлыг болж өгвөл дээрээс нь харах хэрэгтэй. Хэт том асуудлыг жижиг болгож байгаад, эсвэл жижиг асуудлыг томруулж байгаад дээрээс нь харах хэрэгтэй. Нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх аргаар аливаа асуудлыг шийдэх нь тустай. Надад үүнд математик, физикийн хичээлээс олж авсан мэдлэг их тус болдог гэх үү дээ. Миний ажлын үндсэн арга барил энэ. Товчхондоо зарим хүн ямар нэг зүйлээс таваг дүүрэн бэрхшээл олж хардаг, зарим хүн таваг дүүрэн боломж олж хардаг гэдэг. Би бол таваг дүүрэн боломжийг нь эрж хайж, олж харахыг хичээдэг.
  • С.Сэрчмаа: Миний амьдралаас сэдэвлэсэн киног өөр хүн өмчилчихөөд байгаа
    2016 оны 5 сарын 11
    С.Сэрчмаа: Миний амьдралаас сэдэвлэсэн киног өөр хүн өмчилчихөөд байгаа
151 152 153 154 155 156 157
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    16 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    30 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    59 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    1 цаг 3 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    1 цаг 18 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    1 цаг 28 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    1 цаг 41 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    2 цаг 5 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    2 цаг 29 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    2 цаг 59 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    3 цаг 4 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    3 цаг 10 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    3 цаг 20 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    11 цаг 7 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    11 цаг 11 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    17 цаг 58 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    19 цаг 32 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    19 цаг 43 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    19 цаг 49 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    21 цаг 41 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК