Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль эрх зүй

150 151 152 153 154 155 156
  • Ж.Энхбаяр: Д.Оюунхорол сайдад зохих хэмжээний хариуцлага хүлээлгэх нь зүйтэй
    2017 оны 2 сарын 13
    Ж.Энхбаяр: Д.Оюунхорол сайд зохих хэмжээний хариуцлага хүлээлгэх нь зүйтэй
  • Э.Амарбат: Төв аймгийн прокуророос Л.Гансүхийг магадлангаар суллагдах боломжтой гэж танилцуулсан
    2017 оны 2 сарын 09
    ”Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа болсон талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлээр ярьж байна.

  • Б.Пүрэв: Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг эвдэлгүй баталвал алба хаагчдад өгөөжтэй
    2017 оны 1 сарын 31
    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар болон цагдаагийн байгууллагын өмнөх хуулиудын тухай Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа.

    -Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярихын өмнө 1990 оны Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааны хуулийн тухай ярилцъя.
    -1990 оны дөрөвдүгээр сард НАХЯ татан буугдаж, цагдаагийн байгууллага Засгийн газрын харьяанд шинэчлэн байгуулагдаж байх үед эрүүгийн болон нийгмийн хэв журмын байдал хүнд байлаа. Тэр үед хүнд байсан нэг асуудал бол, цагдаагийн алба хаагчдын ажлыг хийлгэдэггүй залуус олон болсон. Мөрдэсийг нь авч хаядаг, автобуснаас хөөж буулгадаг, хүн баривчлаад явж байхад нь бөөгнөрч очин тавиулдаг, нэг тийм хуурамч хувьсгалчид бий болоод байв. 1990 оны дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд тэр үеийн цагдан сэргийлэхийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхөө больсон, Улаанбаатарт дүрэмт хувцастай цагдаа харагддаггүй болоод байсан. Тэгээд Ардын их хурлын чуулган хуралдахад цагдаагийн байгууллагын ажилтны үйл ажиллагааны баталгааны тухай хуулийн төсөл оруулсан юм. Үүнийг хэлэлцэн батлах гэж байхад засан хүмүүжүүлэх гэдэг үгийг оруулъя гэдэг санал гарсныг бид дэмжиж, Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааны тухай их сайн хууль баталсан юм даа, 1990 онд.
    Ардчилсан засаг байгуулагдаад баталсан анхны хуулиудын нэг. Их хурал баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гарын үсэг зурж батламжилсан. Тэр их сайн хууль болсон учир өнөөдрийг хүртэл хоцрогдоогүй. 1990 оны хуульд хуулбарлагдаж орсон, саяын /Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/ хуулийн төсөлд хуулбарлаж оруулсан. Бид тэрхүү хуулиас эхлээд Цагдаагийн байгууллагын хуулиа ноороглосоор байгаад 1993 онд батлуулсан. Гадна, дотрын юм их үзсэн. Сүүлдээ энд, тэндхийн юм хараад хэрэггүй юм байна. Албандаа юу хэрэгтэй байна, тэрийгээ л бичиж хууль болгоё гэсэн онол бариад хуулиа боловсруулж хийсэн дээ.

    -Хорин жил үүрэг гүйцэтгэсэн Цагдаагийн байгууллагын хуулийг шинэчлэх цаг нь болсон байсан уу, 2013 онд. Магадгүй арай эртэдсэн юм болов уу?
    -1993 оны хууль 20 гаруй жил үйлчилж, үүргээ сайн биелүүллээ. 2013 онд уг хуулийг шинэчилсэн. Шинэчлэх цаг нь болсон байсан уу гэвэл болсон, тодруулмаар юм байсан. Анхны хуулийг бичиж байх үед нэг их хууль боловсруулж мэдэж байсан биш, ямар нийгэм хаашаа хөгжихийг мэдсэн биш. Тийм болохоор нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөх шаардлага гарсан. Гэхдээ тодруулах, дэлгэрүүлэх юм байснаас засаж залруулах алдаа байгаагүй юм шүү, 1993 оны хуульд. 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн заалтууд хуулийн шинжлэх ухааны эсвэл практикийг зөрчсөн юмгүй хууль шиг л хууль байсан.

    -Тэгвэл батлагдан, хэрэгжээд удаагүй хуулийг ийм яаруу засах ямар шалтгаан байна вэ?
    -Гагцхүү 1993 оны хуулиар зохицуулж байсан нэг хэсэг асуудлыг 2013 онд хасаж, биеэ даасан өөр хуулиар зохицуулна гээд аваад үлдсэн нь яаралтай засаж буй шалтгаан юм. Тухайлбал, хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хууль, Хууль сахиулахын хуулиар зохицуулна гээд хассан. Мөн яг санал өгмөөр өдөр тутмын амьдралд хэрэг болдог зүйлд санал оруулах гэхээр энэ асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн гишүүн шийднэ гээд нэг өгүүлбэр тавьчихсан, санал өгөх ямар ч боломж байдаггүй. Энэ хоёр шалтгаанаас болоод 2013 оны хууль түргэн засагдаж байна. Энэ удаа боловсруулсан хуулийн төслийг дэлгэрэнгүй үзсэн, сайн ажилласан. “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг дээр товч илтгэл хэлэлцүүлсэн, ер нь аятайхан хууль болж байгаа. 1993, 2013 оны хуулиас авах юмыг нь сайн авсан, заримыг үг үсэггүй хуулсан бас дэлгэрүүлж, шинэчилсэн. Цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг сайн дэлгэрүүлж өгсөн.
    Аливаа үйл ажиллагаа явуулах процессын гэж хэлмээр заалтыг дэлгэрүүлсэн. Түүнчлэн хүний биед үзлэг хийнэ, замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилнө гэдгийг хэн, хэрхэн хийхийг дэлгэрүүлэн зааж өгсөн. Ер нь цагдаагийн албатай холбоотой юмыг бүгдийг нэг хууль дээр бөөгнүүлсэн, аятайхан хууль болж байгаа. Их эвдэлгүй батлагдаад гарвал монголын цагдаагийн байгууллага, алба нэлээн боломжийн хуультай болно гэж би бодож байна.

    -Энэхүү хуулийн төсөлд цагдаагийн алба хаагч хуулиа баримтлан ажиллахын сацуу иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг хангалттай зохицуулж чадсан уу?
    -Энэ хуулийн гол онцлог нь иргэдэд тусалсандаа байгаа юм. Хуучин бол ийм шалтгаанаар иргэдийн орон байранд нэвтрэн орж болно, бичиг баримтыг шалгаж болно гээд гээд хэлчихсэн, заримд нь тийм нөхцөлд гээд үндэслэл тавьсан байдаг. Харин энэ хуульд тэр бүрийг задалж өгсөн нь иргэний эрхээ хамгаалж, цагдаагийн ажилтан зөв ажиллах, алдаа гаргахгүй байх эрхийг нээж байгаа чухал алхам юм. Иргэний эрхийн хамгаалаад, хуулиа баримтлан зөв ажиллана гэдэг цагдаагийн ажил бүтэмжтэй болох үндэс суурь байдаг байхгүй юу. Миний цагдаагийн ажилтнуудад удаа дараа хэлдэг “Хуулиа сайн баримталж ажилла, хүний эрхийг хүндэтгэж ажилла” гэсэн хоёр үгийг төрөөс та нарт тавиад, юм хийлгэх гээд байгаа шаардлага юм шиг битгий бод. Миний ажил амжилттай болох, сүүлд нь би хэл аманд орохгүйгээр ажлаа зөв хийх технологи гэдгийг ойлгож ажилла гээд дахин дахин хэлээд байгаа юм.

    -Алба хаагчдын нийгмийн баталгааг таван бүлэгт оруулж нэлээн сайжруулж өгсөн гэж байна. Тухайлбал?
    -1993 оны хууль алба хаагчийн нийгмийн баталгааг хангах талаар нэлээн сайн болсон. Жишээлбэл, 1990 онд батлагдсан хуулиас авч оруулсан хоёр заалт бий. Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдвал тухайн бала хаагчин авч байсан цалинг бага хүүхдийг нь насанд хүртэл олгоно. Алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж, тэтгэвэр, тэтгэмж авахад хүрвэл түүний авч байсан цалинг нь өгнө. Хэрэв насаараа тийм байдалд байх болвол насан туршид нь олгох, энэ хугацаанд цалин нэмэгдвэл тэр хэмжээгээр бодож өгөх тухай хуульчилсан байдаг. Дэлхийн бусад орноос ч үүнээс давсан баталгаа олно гэж байхгүй болов уу. Яг энэ асуудлаар бол чинээндээ тулсан баталгаа. Гэвч 1993 оны хуульд орсон баталгааг сайжруулж болохгүй гэсэн үг биш. Энэ бол зөвхөн эдийн засгийн баталгаа. 2013 оны хуульд цөөхнийг оруулаад бусдыг өөр хуулиар зохицуулна гэж үлдээсэн байсан. Одоо энэ хуульд хууль зүйн баталгаа, эдийн засаг, нийгмийн баталгаа зэрэг таван бүлэг болгоод хийж байгаа.
    Нийгмийн баталгаа сайжирсан гэж бодож байна. Цагдаагийн алба хаагч юунд ч санаа зовохгүй ажлаа хийгээд байхаар цалин хангамж өгнө гэж байхгүй. Энэ боломж манай улсад байхгүй, дэлхийн бусад чинээлэг орнуудад ч байдаггүй л юм шиг байна билээ. Гэхдээ манайх байгаа түвшиндээ, улсынхаа хөгжилд тааруулаад цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг таван хэсэг болгоод нэлээн сайн гаргаж өгсөн. Төр намайг хамгаалж, миний ар талыг чадах хэмжээгээрээ дааж байгаа гэж цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүд бодож, ажлаа сайн хийхийн төлөө зүтгэх сэтгэл төрөх боломж бүрдэж байна гэсэн үг.

    -Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал Монголын цагдаагийн байгууллагад үзүүлэх үр дүн, ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
    -Энэ хууль нэг их эвдрэхгүй батлагдвал Монголын цагдаагийн байгууллага, алба боломжийн хуультай болох нь. Үүгээр барахгүй 20 гаруй жил хүчин төгөлдөр хэрэгжсэн өмнөх хуулиас дутахгүй тогтвортой үйлчлэх болов уу гэж дүгнэж байна даа, онол, практикийн талаас нь хараад. 1993 оны хуулийн Интерполын Азийн бүсийн 30-аад орны төлөөлөгчдийн бага хурлын үеэр танилцуулан санал авч байхад газар, газрын хуулиас дутахааргүй л юм шиг дуулдаж байсан. Энэ удаагийн хууль үүнээс улам сайжирч байгаа. Тиймээс нэлээн хэдэн жил цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж үйлчлэх байх гэж бодож байна.
  • Т.Хулан: Томуу, томуу төст өвчний гол шалтгаан агаарын бохирдол биш
    2017 оны 1 сарын 26
    Сүүлийн үед агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт ихжэсч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүдийг коридортоо хүлээж авч байгаа талаарх мэдээллүүдийг зарим холбооноос гаргах болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулангаас зарим зүйлийг тодрууллаа.

    -Утаанаас болж томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа гэж ярих боллоо. Үнэхээр утаанаас болж ханиад хүрээд байна уу?

    -Юуны түрүүнд утаа гэхгүй агаарын бохирдол гэж ярих нь зүйтэй. Томуу, томуу төст өвчин бол улирлын чанартай, хүйтний улиралд тархалт нь ихэсдэг онцлогтой. Улаанбаатарын өнөөгийн нөхцөлд агаарын бохирдол үнэхээр тулгамдсан, хүний эрүүл мэндэд заналхийлсэн, яаралтай шийдэх асуудал мөн. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80-аад хувь нь яндангаас гарч буй утаа, 10 хувь нь автомашины утаа гэдгийг хэдийнэ тогтоосон. Томуу, томуу төст өвчний хувьд утааны гаралтай бус вирусийн гаралтай. Шалтгаан нь вирус. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол ба томуу өвчин өвлийн улиралд нэгэн зэрэг гарч ирдэг боловч эх үүсвэрүүд нь өөр, өөр юм.

    Гэхдээ ханиад томуу туссан үед агаарын бохирдлоос болоод илаарших үйл явц удаашрах, хүндрэх эрсдэл эрс нэмэгддэг. Тэгэхээр утаа бол нөхцөлдүүлэгч нэмэлт хүчин зүйл болохоос гол шалтгаан нь биш юм.

    Мөн агаарын бохирдлоос болоод эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байна гэдэг бол томууны хүндрэлээс үүдсэн асуудал. Энэ нь томуу, томуу төст өвчний дэгдэлт бага насны хүүхдүүдийн дунд их байгаатай холбоотой. Учир нь, бага насны хүүхдүүдийн амьсгалын замын эрхтнүүд бүрэн боловсроогүй байдаг. Тиймээс агаарын бохирдлыг цэвэршүүлж, шүүж чадахгүй байгаа болохоор өвчлөмтгий байгаа юм.

    -Эмнэлгүүд үнэхээр ачааллаа дийлэхгүй байна уу. Өнөөгийн нөхцөл байдлын талаар яриач?

    -Яг одоо ачаалал байхгүй, томуугийн өвчлөл, тархалт буурчихсан байна. Бид долоо хоног бүр томуугийн талаарх мэдээллийг эмнэлгүүдээсээ хүлээн авдаг. Өнөөгийн байдлаар буюу нэгдүгээр сарын 24-ны авсан мэдээллээр томуугийн тархалт 7.5 хувь болоод буурсан байгаа.

    Сошиалаар яваад байгаа шиг “Ханиадтай хүүхдээ тэврээд гурав хоног эмнэлгийн үүдэнд хүлээсэн” зүйл огт байхгүй. Арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сард ачаалал яахын аргагүй их болж, 12 хувьд хүрсэн. Орны ачаалал ч өндөр байсан. Үүнтэй холбоотойгоор бид нэлээд зохицуулалтыг хийж, 600 гаруй орыг нэмж гаргаж байсан ч зарим тохиолдолд ялангуяа шөнө орж ирсэн хүүхдүүдийг коридорт авахаас өөр аргагүй үетэй тулгарсан.

    Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд 1800 гаруй ортой. Эдгээрийн 800 орчим нь хүүхдийнх. Энэ эмнэлгүүд Улаанбаатарын хүн ам 500 мянга байхад баригдсан. Гэтэл өнөөдөр 1.5 сая орчим иргэнтэй болчихоод байхад хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн орны тоо шийдэгдээгүй байна. Тиймээс орны ачаалал зөвхөн өвчлөлтэй холбоотойгоор хүрэлцэхгүй байгаа юм биш.

    Энэ асуудлыг төр засгаас анхаарч цогцоор нь шийдвэрлэх ёстой. Ер нь аливаа асуудлыг ярихдаа ул суурьтай, судалгаа шинжилгээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, санал бодлоо хуваалцсаныхаа дараа ярих хэрэгтэй.

    -Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэнтэй холбоотойгоор тав хүртэлх насны хүүхдүүдийн эмийн үнийг чөлөөлсөн. Энэ хэр зөв шийдвэр вэ?

    -Монгол Улсын эмийн бодлого алдагдчихаад байна. Антибиотикийн зохисгүй хэрэглээ хэрээс хэтэрлээ. Эмийн санд орсон хүн бүр өөрөө өөртөө эмч болчихож. Эмийн санч нь ч эмч болоод жоргүйгээр эм олгодог болж. Гудамжинд найзтайгаа таарсан хүмүүс “Тэр эм сайн юм билээ. Би уугаад эдгэрчихсэн” гэх мэтээр бие биедээ зөвлөдөг болсон байна. Гэтэл томуугийн үүсгэгч вирус янз бүр байдаг. Илэрч буй шинж тэмдгүүд нь төстэй боловч надад илэрсэн вирусийн үйлчлэл чамд адилхан байх албагүй.

    Сүүлийн үед эмч нар “Эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн олонх нь олон төрлийн антибиотик хэрэглэчихсэн тул эмчилгээний үр дүн удаан байна” гэж ярих боллоо. Ингэхээр эмчилгээний үр дүн маш удаан гардаг. Тухайлбал, хүүхдийн өвчний цогц менежмент гэх удирдамжийн дагуу эмийн эмчилгээ хийх гэхээр үр дүн гарахгүй байна. Учир нь, өмнө нь олон антибиотик уулгаад дасалтай болгочихсон байдаг болохоор илүү хүчтэй эм хэрэглэхээс өөр аргагүй болж байна.

    Саяхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байхад парацетамолын хордлоготой гээд эмчлүүлж байгаа хүүхэдтэй таарлаа. Хүүхдээ халуураад л байна гээд эмнэлэгт хүргэлгүй, эмчээс асуулгүй парацетамол өгсөөр байгаад эмийн хордлогод давхар оруулаад, ханиадыг нь хатгалгаа болгосныхоо дараа л эмнэлэгт хандсан байгаа юм.

    -Үүнийг мөн иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дутмаг байгаатай холбож болох байх?

    -Нийт ард түмний дунд эрүүл мэндийн боловсрол маш сул байна. Мэдлэг султай хүн чинь өөрийн болоод хүүхдийнхээ эрүүл мэндэд ямар анхаарал тавихаа мэддэггүй. Тиймээс эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байна. Хэдийгээр энэ чиглэлээр олон ажил зохион байгуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Учир нь энэ асуудал нэг өдөр яриад шийдэгдчих зүйл биш. Хүний зан, зуршилыг өөрчлөнө гэдэг маш хэцүү. Гэхдээ бид эрүүл мэндийн боловсролыг сайжруулах олон төрлийн ажил хийж байгаа.

    Томуу, томуу төст өвчнөөр өвдөөд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүд маш олон байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь гэр хороололд амьдардаг, нийгэм эдийн засгийн байдал нь сайнгүй айлын хүүхдүүд байна. Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ дандаа хүндэрсэн, хатгаа туссан байдалтай ирдэг.

    Үүнээс гадна олонх нь дагалдсан суурь өвчинтэй байдаг. Тухайлбал, цус багадалт, рахит, тураалтай хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна. Мөн сүүлийн жилүүдэд ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байгаатай холбоотойгоор хүүхдүүдийн дархлаа муудаж, өвчинд нэрвэгдэх нь их боллоо. Судалгаанаас харахад, нийслэлд хөхөөр холлолт дөнгөж 47 хувьтай байна. Гэтэл хөхөөр хооллох нь хүүхдэд маш их ач холбогдолтой. Хүүхэд хөхний сүүнээсээ дархлаа, хүч тэнхээгээ олж авч байдаг. Эхийн сүүг ямар ч үнэтэй бүтээгдэхүүн, сүү орлохгүй шүү дээ.

    -Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчнөөр өвдөөд байна вэ?

    -Энэ жил томуугийн А хүрээний вирус эргэлдэж байна. Түүний зэрэгцээ яг томуу биш түүнтэй төстэй, адилхан шинж тэмдгээр илэрдэг вирус бий. Ялангуяа бага насны хүүхдүүдэд РС вирус зонхилон тохиолдоод байна. Энэ нь хүүхдүүдэд илүү хүндрэл өгч илэрдэг. Вирусийн онцлог нь хялгасан гуурсан хоолойнуудыг гэмтээдэг. Иймд дур мэдэн өвчнөө эмчлэхгүй байхыг зөвлөе. Ялангуяа бага насны хүүхдүүдийг яаралтай эмчид үзүүлэх ёстой шүү гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • М.Энхтуяа: Шүүхийн шийдвэрээр ажилдаа орж, нэр төрөө сэргээлээ
    2017 оны 1 сарын 25
    Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч М.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр ажлаасаа халагдаж хуулийн байгууллагад шалгагдаж жил гаруй ажилгүй явжээ. Эцэст нь гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа оржээ.
  • Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах хүсэлтийг ажлын таван өдөрт шийдвэрлэнэ
    2017 оны 1 сарын 25
    Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян улсын хэмжээнд эхлүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс тус аяны талаар тодрууллаа.

    -Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны зорилго юу вэ?

    -Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ аяныг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасаны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гараад байна. Энэхүү тушаалын хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт өчигдрөөс аяныг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Нийслэлийн хэмжээнд 150 мянга гаруй тэтгэвэр авагчтай. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа эдгээр иргэдийн өргөдөл, хүсэлтийг энэ сарын 16-наас эхлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. Энэ аяныг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд нилээд ачаалал нэмэгдэхээр байгаа ч бид хэлтсийн байцаагч, ажилтнуудыг бүрэн оролцуулан ажиллахаар төлөвлөөд байна.

    -Зөвхөн тэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлтийг шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу.

    - Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль заасны дагуу тэтгэвэр эрх авах эрх зүйн харилцаа үүсч, тэтгэвэр үнэн, зөв тогтоогдсон эсэхийг шалгах юм. Түрээнд хэлсэнчлэн нийслэлийн хэмжээнд тэтгэвэр авч байгаа 153 гаруй иргэний материалыг шалгах том ажил хийгдэнэ гэж ойлгож болно. Шалгалтын явцад хуучирч муудсан хавтастай хувийн хэргийг цэгцлэх ажил мөн хийгдэнэ. Харин өргөдөл гаргасан иргэдийн хувьд ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

    -Тэтгэвэр тогтоолт, олголтыг баталгаажуулах талаар яригдаж байсан энэ ямар учиртай вэ?

    -Шалгалтанд хамрагдсан тэтгэвэр авагчийн хувийн хэргийн тогтоолтын хуудас болон тэтгэврийн дэвтрийн арын хуудасны тусгай тэмдэглэл хэсэгт Батламж дардас дарж баталгаажуулна. Дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсүүдэд тэтгэвэр тогтоолтыг шалгах чиглэл өгөгдсөн. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон манай байцаагчид ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Энэхүү аян гуравдугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулагдана.

    Танд баярлалаа.
  • М.Намсрай: Шашны талын хүмүүс цаг тооны бичгийг санаатайгаар будилуулж, худлаа хэлж байна
    2017 оны 1 сарын 24
    Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шиний баяр хэзээ болох талаар эргэлзээ төрүүлсэн мэдээллүүд сүүлийн үед ихээр хөврөх болов. Тодруулбал Шар зурхайд цагаан сарыг энэ сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ёстой хэмээн тайлбарлаж байгаа бол Төгсбуянтын зурхайд хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа хэмээгдэж байна. Тэгвэл монгол төрийн цаг тооны бичиг нь эдгээрийн чухам алийг нь баримтлах ёстой, хэзээнээс эхлэн ямар зарлигаар цагаан сараа тэмдэглэх болсон талаар Монголын зурхайчдын холбооны тэргүүн Шар зурхайч М.Намсрайтай уулзаж ярилцлаа.
  • Н.Учрал: О.Баасанхүү гишүүнийг мэдэхгүйдээ тэгж ярьсан гэж бодохгүй байна
    2017 оны 1 сарын 19
    УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.



    -УИХ-аар Олон гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тоо­цох тухай хуулийн төслийн хэлэл­цүүлгийн үеэр та олон санал хэлж байсан. Олон улсын гэрээний тухай хуулийг батлах шаардлага үнэхээр байсан юм уу. Хуульч, судлаачийн хувьд өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?



    -Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас шинэчилсэн найруулгын төслийг бат­алсан. Батлахдаа өмнөх хуулийг хүчингүйд тооцоогүй баталсан учраас энэ оны нэгдүгээр сараас эрх зүйн нэг харилцааг зохицуулж буй хоёр хууль хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөл байдал үүссэн юм. Иймээс Олон улсын гэрээг хүчингүйд тооцох тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Нэгэнт процессын алдааг засч байгаа учраас гишүүний хувьд шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж буй хуульд өөрийн зарчмын саналаа хэлсэн. Тухайлбал, Олон улсын гэрээний тухай хуулийг батлахдаа процессын алдаа гаргасан байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд харшилсан зохицуулалтуудыг баталсан байгааг өөрчлөлт, оруулаад засаад явах шаардлагатай байна. УИХ-ын бүрэн эрхэд халдсан зохицуулалт ороод ирсэн байна. Гуравдугаарт, Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна гэсэн санал хэлсэн. УИХ-ын цөөн хуульч гишүүний хувьд процессын алдаа, болон төрийн эрх мэдлийн хуваа­рилалт, хяналт тэнцлийн зарчмыг сахин хамгаалах нь мэргэжлийн үүрэг шүү дээ. Нөгөө талаар УИХ-ын ит­гэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэд хэдэн удаа Үндсэн хуулийн Цэцийн хурал­даанд оролцсоны хувьд цаашлаад тэнд очоод унах, процессын алдааг хүлээн зөвшөөрч болмооргүй байгаа юм.



    -Үндсэн хуульд харшилсан, УИХ-ын бүрэн эрхэд халдсан зохицуулалт батлагдсан учраас засах шаардлага гарсан гэлээ. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?



    -Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийн зарчмын хувьд төрийн гадаад бодлогын үндсийг УИХ буюу парламент тодорхойлдог. Түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг. Гэвч УИХ-ын гадаад бодлогын үнд­сийг тодорхойлсон асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэх нь төрийн эрх мэдэл хуваа­рилалтын зарчим, хяналт тэнцлийг алдагдуулах эрсдэл­тэй. Парламент бол хууль тогтоох байгууллага. Тиймээс улсын гадаад бодлого, улс гүрний хамтын ажил­лагааны үндсийг тодорхойлж түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх ёстой. Гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх явцад бодлогын хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл сая өргөн барьсан Олон улсын гэрээний тухай хуулийн 21.4-т “Олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлан, шаардлагатай бол энэ тухай тодорхой санал боловсруулан холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 25.1.2 дахь заалттай харшилж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, парламент нь олон улсын гэрээг соёрхон баталдаг, тайлбарладаг, гадаад бодлогын үндсийг тодорхойлдог байх нь парламентын засаглалтай улсад байдаг жишиг. Гэтэл парламентынхаа энэ эрхийг Засгийн газар нь эдэлчихээр хоёр улсын хооронд, олон улсын хоёр болон олон талт гэрээг Засгийн газрын хуралдаанд хэлэлцээд явах нь өөрөө хэр зохимжтой вэ гэдгийг бодолцох ёстой.



    -Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохимжгүй гэж үзсэн байна. Яагаад?



    -Манай улсын хувьд олон улсын 200 гаруй олон талт гэрээ, 2000 гаруй хоёр талын хэлэлцээр байгуулаад байгаа. Эдгээрийг шүүх тайлбарлах нь онолын хувьд маргаантай. Нөгөө талаар судлаачийн байр сууриас харахад зохимжгүй. Ер нь олон улсын гэрээг хэрэгжүүлэх хоёр арга зам байдаг. Нэгдүгээрт, олон улсын гэрээнд нэгдэж орсноор түүнийг шууд хэрэгжүүлэх буюу манай улсын Үндсэн хуулийн 10.3-т заасны дагуу дотоод хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэгдэх, хоёрдугаарт, нэгдэн орсон олон улсын гэрээг дотоодын хууль тогтоомждоо тусган замаар хэрэгжүүлдэг. Манай улс эдгээрийг аль алиныг нь хэрэг­жүүлж байгаа ч олон улсын гэрээг хууль, шүүхийн практикт хэрэглэж заншаагүй байна. Олон улсын гэрээг эх сурвалжийн хэмжээнд ашиглахад ямар онол, хандлагыг баримталж байгаа вэ гэдэг нь бас чухал юм. Үндсэн хуулиар хууль тайлбарлах эрх Улсын дээд шүүхэд бий. Гэвч олон улсын гэрээ бол өөрөө их онцлогтой. Олон улсын гэрээнд оролцогч талууд гэрээг тайлбарладаг. Олон улсын гэрээний тухай венийн конвенцид тухайн улс орон нь “Pact suntservanda” зарчмыг дагаж мөрдөх ёстой. Дээрх зарчим олон улсын гэрээг зөрчиж буй аливаа үйлдлээ дотоод хууль тогтоомжоор зөвтгөж үл болно, олон улсын гэрээнд үнэнч байх тухай зарчим юм. Олон улсын гэрээг тайлбар (Reservation) хийхдээ гэрээний жинхэнэ утга санааг илэрхийлэхийг хэлнэ. Хэрэв гэрээний оролцогчид тухайн гэрээнд орсон нэр томъёо тусгай утга санаа илэрхийлж байна гэж үзвэл уг гэрээнд заасны дагуу тайлбар хийж болдог. Гэвч тэдгээр тайлбарлах эрх нь шүүхэд хадгалагдах нь өөрөө зохимж­гүй. Учир нь шүүх бол олон улсын гэрээний оролцогч биш. Шүүх хэрэг маргаан хянан шийдвэрлэх явцад олон улсын гэрээг хэрэглэж байгаа. Манай улс монист чиг хандлагатай учраас дотоодын хууль тогтоомж олон улсын гэрээтэй зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрддөг. Гэхдээ шүүхэд зөвхөн өөрөө хэрэгжих эс хэрэгжих гэрээний хэм хэмжээнээс нь хамаарч хэрэглэх эсэхийг шийдвэрлэх эрхийг олгох нь өөр асуудал. Иймээс шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохимжгүй гэж хэлээд байгаа хэрэг.



    -Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжээд эхэллээ. Оны өмнө хууль тогтоомжийн хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө гишүүд олон хуулийн төсөл өргөн барилаа. Үүний нэг нь Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Энэ асуудлаар Та Байнгын хорооны хурал дээр намынхаа гишүүнээ шүүмжилсэн. Ямар учраас дэмжихгүй байх санал гаргасан бэ?



    -Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ УИХ-ын гишүүд хууль санаачлахдаа илүү нухацтай хандаасай гэж үздэг учраас Байнгын хорооны хуралд Д.Дамба-Очир гишүүний өргөн барьсан хуулийг дэмжээгүй. Учир нь аливаа улсын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа ч 1999 онд хүний нөөцийн менежмент хөгжөөгүй, менежментийн тогтолцоо бий болоогүй үед баталсан шилжилтийн үеийн хууль. Тиймээс Хөдөлмөрийн хуульд концепцийн томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, манай улс уул уурхайн эдийн засгийн бүтэц давамгайлсан улс. Канад, Австрали мэтийн улстай адил хөдөлмөрийн хуулиар ростер менежментийг зохи­цуулах зайлшгүй шаардлага байгаа гэсэн үг. Мөн хүний нөөцийн менежмент сүүлийн жилүүдэд өндөр хөгжиж ажилт­ны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, компа­нийн гүйцэтгэлийг үнэлэх хөгжүү­лэх гээд функциудыг бүхлээр хэрэгжүүлж байна. Гүйцэтгэл муутай ажилтныг ажлаас чөлөөлөх гэтэл өнөөгийн хуулиар аттестатчиллын шалгалт авах, нэг бол зөрчил гаргахыг нь хүлээх шаардлагатай болоод байна. Энэ нь Монгол Улсын хүний хөгжлийн өрсөл­дөх чадварыг бууруулж байгаа хэрэг. Бизнес эрхлэгчдэд ч чөдөр, тушаа болж байна шүү дээ. KPI, Balancescore card гэх мэт ажлын гүйцэтгэлийг илүү бодитой ажлын үр дүн, гарцтай холбоотойгоор объектив байдлаар үнэлж байхад түүнийг зохицуулж бай­гаа хуулиар ажлаас чөлөөлөх үндэслэл­гүй болохоор компаниудын хүний нөө­цийн чадавхи, competency буурч байна.



    -Тэгээд яагаад Д.Дамба-Очир ги­шүүний оруулж ирсэн төслийг дэмжээгүй юм бэ?



    -Нэгдүгээрт, өмнөх парламентын үед өргөн барьсан Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаан татахдаа дахин ажлын хэсэг байгуулж Засгийн газар, холбогдох яамд төсөл боловсруулаад явж байна. Тэгэхээр нэгмөсөн ярилцах нь илүү оновчтой. Хоёрдугаарт, өргөн барьсан нэмэлт, өөрчлөлт нь өнөөдрийн зохицуулалтаар зохицуулсан, өөрчлөх, шинэчлэх шаардлагатай асуудал биш гэж үзсэн учраас дэмжээгүй. Учир нь Д.Дамба-Очир гишүүний хувьд гурван асуудлыг дэвшүүлсэн байсан. Нэгд, Хөдөлмөрийн гэрээний хугацааг багасгах, хоёрт, цагийн ажилтан гэх ойлголтыг бий болгох, гуравт, хариуцлагын хэлбэрийг чангатгах. Энэ гурван санал нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төдийлөн тулгамдаад, өөрчлөх шаард­лага бий болоогүй байна.



    Жишээ нь, 2014 онд Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөрийн яамнаас ажил олгогч, ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар ажил олгогчдын хувьд байнгын ажлын байранд хоёр хувь нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн судалгаа гарсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтан хохироод байгаа зүйл биш шүү дээ. Харин ч ажилтанд ашигтай. Учир нь Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй (ажил олгогч талдаа).Ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж цалин хөлс, гэрээний баталгаагаар хангуулж байгаа шүү дээ. Үүнийг shuukh.mn сайтаас хөдөлмөрийн маргаа­наар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэ­рүүдийг татаж аваад судалгаа хийгээд үзэж болно шүү дээ. Өнөөдөр ажилтан нийгмийн даатгал төлөгдөхгүй, цалин хөлсөө авч чадахгүй байна гээд Д.Дамба-Очир гишүүн хэлээд байна лээ. Ажилтан шүүхэд хандвал Хөдөлмөрийн тухай хуулийн 141-д зааснаар хоногийн 0,3 хувийн алданги бодуулаад, ажлаас халсан гээд хөөгөөд явуулбал ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж байгаа. Тэгэхээр яах ч аргагүй зөвлөж байгаа хүмүүс нь судалгаагүй, тодорхой баримтгүйгээр яаран төсөл өргөн барьсан гэж үзэхээр байгаа юм. Тухайлбал, цагийн ажилтан гэх ойлголтоо компанийн орон тоо бүтцэд хамаарахгүй, тухай бүр цалин хөлсөө авч ажиллаж байгаа ажилтан гэж үзсэн байна. Тэгэхээр иргэний хуулиар зохицуулж байгаа харилцаа­гаар хөлсөөр ажиллах гэрээний зохицуу­лалтыг яриад байгаа юм. Хөл­сөөр ажиллах гэрээнээс хэрхэн ялгах талаар бодолцоогүй, тэдгээрийг зохи­цуулс­наар Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэхэд цагийн ажилт­ны хөдөлмөрийн гэрээг хэрхэн цуцлах вэ, 37, 38, 39, 40 дүгээр зүйлээ үндэс­лэвэл цагийн ажилтан гээд байгаа зохицуулалт өөр хэрэгжихгүй, хийсвэр зохицуулалт болно. Тиймээс л дэмжээгүй.



    -УИХ-ын чуулганы хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүнтэй хэд хэдэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр хатуухан үг хэлсэн. Тухайлбал, Арбит­рын тухай хууль байна.Үнэхээр О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг энэ хуулийг баталс­наар ОХУ, БНХАУ-ын аманд орчих гээд байгаа хэрэг үү?



    -Уг нь өмгөөлөгч хийж байсан хүн арбитр, шүүхийн ялгаагаа мэдэж л байх ёстой юм. Арбитр бол хөндлөнгийн шүүх. Шүүхийг бодвол талууд өөрийн арбитрчаа сонгоод, сонгогдсон арбитр­чид даргалагч арбитрчаа сонгоод явдаг онцлогтой. Нөгөө талаар хурдан шуурхай хэрэг маргаан шийдвэрлэдэг, зөвхөн иргэний эрх зүйн харилцаанд гэрээний эрх зүйн маргааныг шийддэг, тодорхой мэргэшсэн арбитрууд байдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад орвол манай улсын хууль тогтоомжийг шууд хэрэглэгдэх нөх­цөл бүрдэх гэх мэт онцлогтой. Би О.Баасанхүү гишүүнийг энэ бүхнийг мэдэхгүй байна гэж бодохгүй байна. Зориуд чуулганы хуралдаанд иргэдэд таалагдах гэдэг, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандахгүй байна гэж харж байна. Арбитрын хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор байсан. Учир нь энэ хуулийг өргөн барьж байх үед гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа манай улсад хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бага байсан үе шүү дээ. Нөгөө талаар одоо мөрдөгдөж байгаа хуулийг баримтлаад хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүндрэлтэй асуудлууд гарч байгаа. Тухайлбал, хоёр жилийн хугацаанд 58 хэрэг маргаан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа урт, шүү­хийн оролцоо их, арбитрын шийд­вэ­рийг давж заалдах шатны шүүхэд даваад шүүх нь арбитрынхаа шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй тооцоод явж байгаа практик байгаа юм. Тэгэхээр арбитр өөрийн үндсэн онцлог, мөн чанараараа бий болж чадахгүй байгаа хэрэг юм. НҮБ-ын Олон улсын худалдаа, эрхзүйн комиссын олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуульд 2007 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин манай улсын хувьд 2007 оны нэмэлт өөрчлөлтийг дагаад хуулиндаа өөрчлөлт оруулаагүй. Иймээс энэ хуулийн шинэчлэл зайлш­гүй шаардлагатай байгаа юм.



    -Арбитрын хуулийг олон улсын хүлээн зөвшөөрүүлэх үндэслэл шаард­лага нь юу юм бэ. НҮБ-ын загвар хуульд нийцүүлснээр гарах үр дүн нь юу юм бэ?



    -Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитраар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа хэрэг, нөгөө талаар Монгол Улсын хууль тогтоомжийг бусад улс орны арбитр хэрэглэх, эх сурвалж болох гэх мэт олон ач холбогдолтой. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулагчид Лондоны, Хонконгийн арбитрт өгөөд бизнес эрхлэгч нар маань гадаадын арбитраар шийдвэрлүүлэхийн тулд үнэтэй өмгөөлөгч хөлслөх гэх мэт. Ер нь бол бизнес эрхлэгчдийг төр дэмжих ёстой. Дэмжинэ гэдэг эрх зүйн орчныг бий болгохыг хэлэхээс биш татварыг нь хөнгөлөөд төдийлөн үр дүнгүй. Маргаан гарвал маргааныг түргэн шуурхай шийддэг систем бий болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх олон талын дэмжлэг байгаа шүү дээ.



    -Таныг иргэний эрх зүйгээр мэргэшсэн гэж сонссон, Франчай­зингийн эрх зүйн зохицуулалтын чиглэлээр ном, гаргаж, Азийн франчайзингийн холбоотой хамтран ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүний хувиар иргэний эрх зүйн харилцаатай холбоотой хууль тогтоомж өргөн барих уу?



    -Их засаг их сургуульдаа Үндсэн хуу­лийн эрх зүй, иргэний эрх зүйн хичээлүүд ордог байсан. Цаа­шид судалгаа, шинжилгээний ажлаа зогсоох­гүй гэж бодож байгаа. 2009 оноос хойш Франчайзингийн чиглэ­лээр хэд хэдэн судалгаа бүтээл болон ном гаргалаа. Цаашид УИХ-д энэ чиглэлээр ажиллахаар бэлтгэж байна. Тиймээс холбогдох хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Хуулийн төсөл дээр ажиллана гэдэг чинь тийм амархан эд биш шүү дээ. Хуулийн төсөл боловсрууллаа холбогдох, нийгэм эдийн засгийн үр нөлөөг судална, судалгаа хийнэ. Мөн инновацийн чиглэлээр ажиллах лобби бүлэг байгуулсан. Би өөрөө судлаач хүн. Өнөөдөр төр, бизнес, судлаач (Тинк Танк, Их сургууль, институтууд)-дыг холбох ажил маш дутмаг байна. Нэг иргэн нь маш том шинжлэх ухааны бүтээл гаргадаг. Өнөөх нь амьдралд хэрэгждэггүй, зөвхөн шинжлэх ухааны түвшинд л яригдаад байвал улс орон хөгжихгүй. Тиймээс гурвалсан холбоог бий болгох шаардлагатай байгаа юм. Тэр чиглэлээр ажиллана.



    С.Гандөл
  • Адагт үлдсэн тэрбумын адагт үлдэх гурван сая
    2017 оны 1 сарын 16
    Адагт үлдсэн тэрбумын адагт үлдэх гурван сая
    УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа.
    -Төмөр зам бол Монголын хөгж­лийн гарц гэдэг нь таныг ярилцлагад урих шалтгаан байлаа. Тавантол­гойн гэрээ хэлэлцээ үргэл­жилж байгаа энэ үед мэргэж­лийн хүний үгийг хүргэх нь сэтгүүл зүйн үүрэг шүү дээ.
    -Ярилцлагад урьсанд баярлалаа.
    -Монгол Улсын хөгжлийн гарц нь төмөр зам юм бол тэр хөгжлийн гарцынх нь тогтолцоо ямар байх ёстой юм бэ?
    -Монгол Улсын хөгжлийн гол гарц нь төмөр зам. Үүнийг би байнга ярьдаг, уулзсан хүн бүхэндээ хэлж ойлгуулахыг хичээдэг. Гэхдээ зөв бүтэц, тогтолцоотой байж Монгол хөгжинө гэдгийг сүүлийн үед л хүмүүс ойлгож байна. Ялангуяа төмөр зам ямар байх, яаж хөгжих вэ гэдэгт маш их санаа зовдог болсон байна. Энэ бол зөв хандлага. Гэхдээ дахин хэлэхэд төмөр замыг хамгийн зөв тогтолцоотойгоор хөгжлийн гарцаа болгосон Америк, Японы жишгээр явъя гэвэл Тавантолгойгоос урагшаа хил гарч байгаа төмөр замын суурь бүтэц нь төрийн үйлчилгээ байх ёстой гэж бодож байна. Суурь бүтцийг төр 100 хувь эзэмшээд, тээврийг нь хийдэг хувийн вагонтой аль болох олон компани байж Монголоос гарч байгаа нүүрс буюу ашигт малтмалын экспортыг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ. Үүнийг нэг хэсэг ойлгодоггүй байлаа. Харин өнөөдөр бүгдээрээ ойлгодог болсон учраас үүний эсрэг явж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Ингэж байж хөгжинө.
    Энэ нь маш олон давуу талыг бий болгодог. Тээврийн үнэ хоёр хэсгээс бүрддэг. Суурь бүтцийн тариф дээр нэмэх нь тээврийн компанийн үнэ гэсэн. Тээврийн компанийн үнэ олон хувийн хэвшлийн өрсөлдөөний зах зээлийн зөв үнэ байдаг. Суурь бүтцийн тарифыг төрөөс тогтоодог. Суурь бүтцийг барихад гарсан зардал дээр үйлчилгээний үнээ нэмээд гаргадаг. Өөрөөр хэлбэл, нэг км замыг хэдэн төгрөгөөр барьснаас шалтгаалдаг. Тээв­рийн хувийн компаниуд суурь бүтцийн тарифыг хамгийн их сонирхдог, хянадаг үнэ байдаг. Яагаад гэвэл энэ тариф хямд байх тусам тэдэнд ашигтай. Суурь бүтцийн тариф хямд байлгах хоёр нөхцөл байдаг.
    Нэгд, нэг км замыг хамгийн чанартай бөгөөд хямд бариулах,
    Хоёрдугаарт, нэгж хуга­цаанд хамгийн их ачаа тээвэрлэх тусам тариф хямдарч байдаг. Яагаад гэвэл, суурь бүтэц эзэмшдэг компани нэг вагон нэг өдөр явуулсан, 1000 вагон нэг өдөр явуулсан зардал нь ижил байдаг юм.
    -Тээврийн компаниуд яагаад хувийн хэвшлийн­хэн байх ёстой байдаг юм бэ?
    -Дээрхээс харахад олон хувийн хэвшлийн тээврийн компаниуд суурь бүтцийг босгох үнэд сайн хяналт тавьдаг учир төр, улстөрч хоёроос ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. Аль болох их тээврийг хүссэн газар нь хямд хүргэж өгөх зах зээлийн зөв өрсөлдөөн байдаг. Өөр нэг давуу тал нь техник технологийн орчин үеийн дэв­шилтэт ноу хауг байнга эрэл­хийлж оруулж ирдэг. Хамгийн чанартай хөдлөх бүрэл­дэхүү­нийг сервистэй нь авна гэсэн үг.
    -Ер нь нэг км төмөр замыг хэдэн төгрөгөөр босгодог юм бэ?
    -Ямар хурдтай замаар хэчнээн хэмжээний ачааг ямархуу газрын хэвлийтэй байрлалд барихаас бүх зүйл шалтгаална. Урд хөрш рүү тавих замын тухай ярьж байгаа учир манайхаас гараад урд хөршийн барьсан замыг харж байхад одоо манайд байгаа замаас арай өндөр чанарын зам байх болов уу. Газрын бартаа гүүр хоолой, тунель хэр зэрэг орохоос шалтгаалдаг. Тэгэхээр 140 км/цаг хүртэл хурдтай ачаа, зорчигч тээвэрлэх замтай байхад шаардлага хангана. Жишээ нь газрын онцлогоос хамааран 400 мянгаас дөрвөн сая ам доллараар барих нь бий. Одоо бол 265 км төмөр замын газар шорооны ажлыг хийчихсэн. Үүнийгээ хэрүүлтэй уруултай байсан ч дуусгачих хэрэгтэй. Дараа нь зөв бүтцээр хэд хэдэн тээврийн компанийг оруулах ёстой юм. Зөв тогтолцоог нь бүрдүүлчихээр тээврийн компаниуд хянаад явчихдаг. Яагаад гэхээр суурь бүтцийг өндөр үнээр тавих тусам тариф өндөр тогтдог. Тэгэхээр хувийн компаниуд суурь бүтэц барьж байгаа төрийнхөн хэт хөөрөгдсөн өндөр үнээр барих нь уу, эсвэл яг зах зээлийн ханшаар тавих нь уу гэдгийг хяначихдаг. Тиймээс төр суурь бүтцээ бий болгоод бодлогоор хэд хэдэн компани оруулчихвал цаашдаа ямар ч асуудал гарахгүй. Хэрвээ чанар муутай бетонын дэр, зам төмрийг өндөр үнээр шахсан байвал тэр суурь бүтэц дээгүүр тээвэр хийх хувийн компаниуд тэр дор нь л гаргаад ирнэ. Өөрийнх нь талх учраас тэр шүү дээ. Угаасаа зах зээлийн зарчим ч тийм. Тэгэхээр төмөр замаар тээвэрлэлт хийдэг компаниудыг маш зөв замаар сонгоод зах зээлийн зарчмаар явуулах ёстой. Тэгж чадвал дараа нь суурь бүтэц үнэтэй, хямд байна гэсэн яриа огт гарахгүй.
    -Хувийн компаниуд хя­налтаа тавьчихна гэсэн үг үү?
    -Хэрэв суурь бүтцийн нэг хувийг төр биш өөр компани эзэмшээд, тэр компани өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээр өөрийн ачаагаа тээвэрлээд эхэлбэл тэр төмөр зам руу нэг ч хувийн тээврийн компани орохгүй тэнд зүй ёсны монополь үүсэх учир энэ нь яг өнөөдрийн УБТЗ шиг хоёр дахь хувилбар болно.
    Хэрвээ төр оролцох юм бол аяндаа шившиг болно. Хоёрдугаарт, уул уурхай, тээврийн компаниуд суурь бүтцээ эзэмших нь дэлхийн жишигт байхгүй муу зарчим. Үүнээс болж Америкт иргэний дайн хүртэл гарч байсан. Улмаар монополийн хууль гаргаж, зөв голдиролд нь оруулж байсан түүхтэй.
    -Яагаад муу зарчим гэж?
    -Уул уурхайн компанийн эзэд болон хувьцаа эзэмшигч яах ёстой байдаг гэхээр тээвэрлэлтэд огт санаа зовдоггүй тогтолцоог төр, засгаас бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төртэй гэрээ хийсэн Тавантолгойд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч, компани нүүрсээ хэрхэн ухаж гаргах, коксжуулах вэ гэдэгт санаа зовохоос биш, түүнийгээ тээвэрлээд дэлхийн аль өнцөгт хүргэх вэ гэдэгт огт санаа зовох ёсгүй. Ийм тогтолцоог төр нь бий болгоод тээврийн компаниуд хаа хүссэн газарт нь хүргэж өгдөг болчихвол уул уурхайн компаниуд АНУ, Япон, Энэтхэгт ч бай өндөр үнээр гэрээ байгуулаад явах боломжтой. Харин аль болох бага өртгөөр тухайн газарт хүргэх нь тээврийн компанийн үүрэг. Тээвэр хийдэг компаниуд энэ төрлийн компаниудтайгаа холбогдоод яаж хямд тээвэрлэх вэ, Хятадын аль нутгаар дамжуулж далайн боомтод хүргэх вэ зэрэг бүх асуудлаа шийднэ. Ингэх юм бол Тавантолгойн нүүрс, цаашид Монголоос гарах бүх эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт яг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ. Түүнээс биш төр нь төмөр зам, нүүрс борлуулах гэрээ хийгээд л “Би тийм мундаг сайд. Тийм мундаг үнээр хийчихлээ” гэж ярих нь зохимжгүй. Дэлхийн зах зээлд 170 долларын үнэтэй нүүрсийг 50 доллараар хийчихээд цээжээ дэлдэнэ гэдэг чинь манай төр засгийн бодлого буруу явааг харуулж байгаа юм. Нэг жишээ хэлье. Саяхан би “Адагт үлдсэн тэрбум” гэдэг ном уншлаа. Энэ номонд манайх орчихсон яваа юм билээ. Төр засаг нь авлигад идэгдсэн, сайн засаглал байхгүй гэдэг шалгуураар бид энэ дэлхийн долоон тэрбум хүний адагт үлдэж байгаа тэрбумын тоонд орчихсон байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн долоон тэрбум хүний адагт үлдсэн гурван сая болчихоод яваа юм байна гэдгийг уншаад маш их эмзэглэж сууна. Адагт үлдсэн тэрбумаас гарах боломж бий юү гэвэл асар их байна. Жишээ нь, энэ их уул уурхайн бүтээгдэхүүн, баялгаа дэлхийн зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр яаж борлуулах вэ гэдэг дээр бүгдээрээ ажиллах ёстой. Түүнээс биш хэнд ашигтай байдлаар насан туршийнх болгох вэ гэсэн нөгөөх л муу засаглал, авлигад идэгдсэн төртэйгөө байгаад байвал бүтэхгүй.
    -Адагт үлдсэн тэрбумаа­саа яаж гарах ёстой юм бэ. Төмөр замаа барьж л баялгаа гаргах юм биш үү. Тавантолгойн уурхайгаас урагш барих төмөр замын 49 хувийг Хятадын Шинхуад өгөх гэрээ хийх гэж байна. Энэ нь өөрөө адагт үлдсэн тэрбумаасаа сугараад дээшээ явах сай­хан боломж юм биш үү?
    -Үүнийг юу гэж харж байна гэхээр адагт үлдсэн тэрбумынхаа адагт бүх насаараа орох тэр нөхцөл байдлыг нээж өгч байна гэж хараад байгаа юм. Төмөр замынхаа суурь бүтцийг төр 100 хувь эзэмшихгүй л юм бол Монголын энэ их баялаг хэнд байх нь огт хамаагүй болно. Суурь бүтэц эзэмшиж байгаа нь л баялгийн үнийг ер нь тогтоодог юм. Суурь бүтэц 100 хувь төрийнх байвал уул уурхайн ордуудын лиценз хэнд байх нь огт хамаагүй. Төлөх ёстой татваруудаа төлж л байвал бүр 100 хувь гаднынхан өмчилсөн ч хамаа байхгүй. Харин суурь бүтэц дээр хувийн компани, гаднын компани ороод ирвэл хамгийн их аюултай. Орд газруудыг 100 хувь монголчууд эзэмшээд ч зах зээлийн үнээр баялгаа зарж чадахгүй.
    -Яагаад?
    -Бидэнд бэлээхэн жишээ байна. Улаанбаатар Төмөр замын суурь бүтэц, тээврийн компанийн 50 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг. Энэ нөхцөл байдалд хувийн нэг вагонтой тээврийн компани алга. Яах вэ, “Болд Ерөө Төмөр гол” компани өөрийн гэсэн хэдэн вагонтой. Гэхдээ зөвхөн өөрийн төмрийн хүдрийг маш өндөр тээврийн зардлаар Эрээн рүү гаргадаг. Түүнээс биш манайд маш олон тээврийн компани байна. Гэвч өөрийн гэсэн вагонтой нь нэг ч байхгүй. “УБТЗ”-ын тариф, үнийг хянадаг компани байхгүй гэсэн үг. “УБТЗ” дуртай үедээ үнээ нэмж байдаг. 1990 он гарсаар хамгийн их үнэ нь нэмэгдсэн, нэмэх тухай ярьдаг газар нь “УБТЗ” болж таарсан. Өнөөдөр “УБТЗ” шиг монополь, өндөр тарифтай, ямар ч өрсөлдөөнгүй, бизнес, төр засгийн бүлэглэлийн ашиг сонирхол орсон аж ахуйн нэгж компани байхгүй. Тэгэхээр нэг хувь ч бай, 49 хувийг эзэмшдэг ч бай, гаднын компанид суурь бүтцээ эзэмшүүлэх нь “УБТЗ”-ын хоёр дахь муу хувилбар явж байгаатай адил. Цаашлаад Тавантолгойн нүүрсийг хэзээ ч дэлхийн зах зээлийн үнээр зарж чадахгүй. Шинхуагийн үнээр зарна. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийг харахад Тавантолгойгоос урагш тавих төмөр замыг ерөөсөө л Шин­хуад өгөхгүй бол сүйрнэ шүү гэсэн мессеж их явж байна. Уг нь тийм биш шүү дээ. Боломж бидэнд байна уу гэвэл байна. Хамгийн гол нь яагаад энэ боломжийг ашиглахгүй байна вэ гэдэгт маш их эмзэглэж байна.
    -Тийм боломж байгаа юм уу. Одоо харахад байхгүй юм шиг санагдаж байна. Монголын төрд бол мөнгө байхгүй гээд байгаа шүү дээ. Өөрсдөө барина гээд олон жил төмөр за­мыг гацаалаа. Тэр хэрээр хөгжлийг хойш нь чангаалаа?
    -Миний мэдэхээр төмөр замыг барих эсэхээр маргалдсаар 12 жил алдлаа. Өмнө нь хувийн компанид 100 хувь өгөхөөр шийдвэрлэж байсан. Тэгж байгаад “УБТЗ”-ын эзэмшил байхаар ОХУ-тай гэрээ хийсэн. Дараа нь, монголчууд өөрсдөө эзэмшинэ, зөвхөн өргөн цариг байна гэсэн. Тэгсэн яасан, царигийн талаар бөөн хэрүүл. Тэгж будилж явсаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яг зөв голдирол руугаа орсон юм. Тэгэхэд төмөр замаа тавьчихъя, тэгээд төр эзэмшье, уурхайгаас нь тусгаарлая, урагшаа гаргах замаа нарийн царигтай болгоё зэргээр бодлогын зүйлүүдээ зөв чиглэлд оруулсан. Арай гэж зөв голдиролдоо орсон нь энэ. Гэвч Засгийн газар солигдоод өмнөх Засгийн газрын үед төмөр зам хариуцаж байсан хүмүүс нь бөөн мөнгө идэж уусан болсон. Улмаар угаасаа явахгүй юм байна. Шинхуад өгөхгүй бол болохгүй юм байна. Тиймээс төмөр замаа ч, уурхайгаа ч Шинхуад өгье гээд л ярьж эхэлсэн. Хэн, ямар зорилгоор ийм юм хийгээд яваад байгааг би өнөөдрийг хүртэл ойлгохгүй байна. Гол нь төмөр замын бодлого зөв тийшээ явж байсан юм шүү. Харамсалтай нь энэ зөв бодлого дараагийн Засгийн газрын үед замхарчихсан. Тэгээд хамгийн их нүглийн юм эхэлсэн. Өнөөдөр ч энэ асуудлыг гүйцэлдүүлэх гээд явж байгаад харамсаж байна. Одоогийн Засгийн газрыг Ч.Сайханбилэгийн хийсэн бүх нүглийг хаацайлах, хийж чадаагүйг нь гүйцэлдүүлэхээр гарч ирсэн юм уу л гэж харж байна. Ард түмэн ч ингэж харж байгаа байх. Хоёрдугаар асуудал нь “Бид мөнгөтэй юм чинь та нар хүлээж чадна. Та нар өлсгөлөн юм чинь гэрээг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн ганцхан баримт тулгачихаад суугаад байна. Хуучин манжийн бодлогыг Монголд бий болгож байгаа юм шиг. Би манжийн үед ямар байсныг мэдэхгүй л дээ. Ном зохиол уншиж байхад өлсгөөд, тарчлаагаад хаячихдаг. Тэгээд өөрөө гуйгаад очиход аргандаа оруулдаг тухай бичсэн байдаг. Үүн шиг л юм болох гээд байна.
    -Аргаа барсандаа сохор зоосоор ч хамаагүй өгье гэдэг шиг л зүйл болох гээд байна гэж үү?
    -Эхлээд 10 зоос гэхэд нь хаячихаад явдаг. Тэвчээр нь барагдтал хүлээлгээд сохор зоосоор өгье гэхээр авдаг тийм юм руу яваад байгаа юм шиг харагдаад байна. Үүнээс гарах ёстой. Шинхуа л мөнгө гаргаж, шийдвэрлэж чадна гээд өдөр бүр ард түмний тархийг угаагаад байгааг би ойлгохгүй байна. Жишээ нь, төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын газар шорооны ажил хийгдсэн гэж ойлгож байгаа. Одоо тэгэхээр замаа угсраад тавих ажил үлдсэн. Үүнд хүмүүсийн бодоод байгаа шиг, төр засгийнхны айлгаад байгаа шиг тийм их мөнгө орохгүй шүү дээ. Дөрөвдүгээр ангийн хүүхэд хүртэл тооцоог нь бодоод гаргачих ажил үлдсэн гэсэн үг. Гэтэл яагаад ард түмний тархийг угаагаад байна. 265 км төмөр зам тавихад хэчнээн дэр, хэчнээн тонн зам төмөр, бусад хэрэгсэл орох вэ гэдгийг нь тооцоод үзэхэд 70 сая ам.долларын тооцоо гарсан.
    -265 км төмөр замын ба­рилга, угсралтын аж­лыг хийхэд 70 сая ам.дол­лар хэрэгтэй гэлээ. Үүнийг та яаж гаргасан юм?
    -Эрээнээс нэг дэрийг 30 доллараар хувийн хэвшлийнхэн авч байна. Үүнийг нэмэгдүүлээд Япон, Германы технологи ч юм уу чанартайг нь авна гэж үзээд, төр, засгийнх нь авлигын мөнгийг оруулаад нэг бетоны дэр 70 доллараар тооцож байна. Мөн нэг тн зам төмөр Хятадад 800-900 долларын ханштай байна. Үүнийг 1300-гаар тооцсон. Ингэж бодохоор 265 км төмөр замын барилга, угсралтын ажлын материалын зардал нь 70 сая орчим долларт багтаж байх жишээтэй. Нэг км төмөр зам барихад R-65 маркийн 128 тн зам төмөр,1800 ширхэг бетон дэр орно. Нэг тн зам төмрийг 1300 доллар, нэг ширхэг бетон дэр бэхэлгээнийх нь 70 доллар гэж тооцвол нэг км төмөр зам барихад 292400 доллар болно. Тэгвэл 265 км төмөр зам барихад 77486000 доллар л хэрэгтэй байгаа биз. УБТЗ-ын ерөнхий инженер байсан Нямаа олон улсын нээлттэй тендер зарлан дэлхийд хамгийн чанартай Австрийн зам төмрийг 500 орчим доллараар оруулж ирж байсан. Өнөөдөр Хөтөлийн бетон дэрний үйлдвэр 80 орчим мянган төгрөгөөр үйлдвэрлэж байна. Тэгэхээр дээрх тоо хоёр ба түүнээс ч ихээр хямдрах боломжтой.
    -Материалаа авлаа гэж бодъё. Бидэнд тэгээд ажил­лах хүч нь байгаа юм уу?
    -Байхгүй яах юм. Төмөр зам гэдэг том айл жилдээ 100 км замын их засварын ажил хийдэг байлаа. Их засвар гэдэг чинь хуучин дэр мод, зам төмрийг нь хуулж аваад шинээр хийхийг хэлдэг. Энэ ажлыг хоёр жилийн өмнөхөн л хийж байсан. Сүүлийн хоёр жилд бараг хийсэнгүй.

    -Бараг шинээр зам тавих­тай адилхан юм байна?
    -Шинээр зам тавихаас ч илүү ажилтай. Яагаад гэхээр хуучин газар шороог нь засна, хүчжүүлнэ, орчин үеийн технологид оруулна гээд ажиллагаа их ордог. 150 хүнтэй бригад жилд 100 км төмөр замыг ингэж шинэчилдэг байсан юм. Гэтэл бүх ажилчид нь сүүлийн хоёр жил ажилгүй явж байна. Би тэдний 12 хүнээр нь өнгөрсөн зун 360 метр зам өөрийнхөө аж ахуйн хашаанд тавиулсан. Тэгэхээр 150 хүнтэй хоёр бригад гаргаад 130, 130 км төмөр зам тавиулахад болохгүй гэх зүйлгүй. Ингэхдээ нэг хүнд жилийн 100 сая төгрөгийн цалин өгөхөд тооцоог нь бас дөрөвдүгээр ангийн хүүхэд гаргачих хэмжээний 12 сая долларын өртөг гарна. Тэгээд л төмөр замаа тавьчихна. Гэтэл төрд ямар ч хэрэггүй хувийн хэвшлээс салаалсан 30 км замыг 130 сая доллараар авсан гэж хэвлэлээс уншчихаад үнэхээр харамссан. Эсвэл төр, засгийн төвшинд ажиллаж байгаа хүмүүс дөрөвдүгээр ангийн хүүхдээс ч дор боловсролтой юм уу. Үүнийг л гайхаад байна.
    -Боловсрол гэхээсээ ху­вийн эрх ашиг, сэтгэл гээд олон юм дутагдаж байгаа байх?
    -Ямар юм дутаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй байна. Миний хувьд өөрийнхөө аж ахуйн хашаанд төмөр зам тавиулсныхаа хөлсөнд тэдгээр хүнд 500-600 мянган төгрөгийн цалин өгсөн. Гэхдээ тэд бол ийм байтугай мөнгөөр л ажиллах гээд яваа хүмүүс.
    -Боломж бол байгаа юм байна. Гэхдээ Шинхуа 265 км төмөр замын 49 хувийг авчихаар яг ямар эрсдэл байгаа юм бэ. Харин ч бусад уурхайд амар юм биш үү. Бэлэн төмөр замаар урагшаа бүтээгдэхүүнээ гаргахаас эхлээд?
    -Би түрүүнд хэллээ. Хувийн компани суурь бүтцийн хэдэн хувийг ч эзэмшсэн ямар хор хохиролтой юм гэдгийг. Суурь бүтцийг төрөөс өөрөөр ямар нэгэн хувийн компани эзэмших юм бол түүн дээгүүр явах тээвэр хийх компани байхгүй болно. Харин суурь бүтцийн нэг хувийг ч гэсэн эзэмшиж байгаа компани тээвэр хийнэ. Хувийн компаниуд вагон худалдаж аваад өөрөө тээвэр хийнэ гэж хэзээ ч байхгүй. Суурь бүтэц тогтолцоо нь буруу юм чинь тээвэрлэлтийн компанийн бүтэц буруу байна. Яг л “УБТЗ” шиг.
    -Гэхдээ төр 51 хувийн давуу эрхтэй байхаар хянал­таа тавиад явах бо­ломжтой юм биш үү?
    -Өнөөдөр төр гэдэг чинь ямар ч эзэнгүй байна. Нэг хувийг эзэмшдэг нэг вагонтой компани л эзэмшинэ. Би дээр хэлсэн дээ. Өнөөдөр нэг хувийг нь ч эзэмшдэггүй мөртлөө түүнээс салаалж тавьсан хувийн замтай компани төмөр замыг хувьчлаад авчихаад байж байгаа биз дээ. Яг л ийм юм болно.

    -Тэгэхээр адагт үлдсэн тэрбумаасаа дээшээ гара­хын тулд баялгаа ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд суурь бүтцээ маш зөв дэлхийн жишигт нийцүүлж хийхгүй бол тэндээ л үлдэх нь гэж таны ярианаас ойлгоод байна л даа?
    -Үнэн л дээ. Өнөөдрийн төр, засгийн бодлогоор цааш явбал адагт үлдсэн тэрбумынхаа адагт үлдсэн гурван сая л болно. Үүнийг л харж байна. Хоёрдугаарт бидэнд зөв тогтолцоотой төмөр замыг яаж хөгжүүлэх тухай өмнө нь зөндөө ярьж байсан. Жишээ нь, Монголын дөрвөн компани 30 сая нүүрс тээвэрлэхийн тулд 10 мянган вагон оруулж ирэх шаардлагатай болно.
    -Жилдээ 30 сая тонныг тээвэрлэхэд гэсэн үг үү?
    -Тийм. 10 мянган ачааны вагон оруулж ирэх шаард­лагатай. 10 мянган вагон оруулаад ирлээ гэхэд тэдэнд үйлчлэх засварын депо бай­гуулагдана. Механик инже­нерийн үйлдвэрлэл маш их хөгжинө. Эрдэнэтийн нэг залуу туркүүдтэй хамтраад вагон угсардаг үйлдвэр оруулж ирье гэж байсан. Социализмын үед манайд механик инженерийн үйлдвэр хамгийн их хөгжиж байсан салбар бол төмөр зам шүү дээ. Төмөр замд хийдэггүй юм гэж байдаггүй байлаа. Механик инженерийн салбар ямар мундаг хөгжиж байв. Гэвч сүүлийн жилүүдэд өнөөх төмөр замын суурь бүтцийн 50 хувийн дарамтаараа эдгээр нь эхнээсээ хаалгаа барьсан. Сонсох нь ээ, зөвхөн ОХУ-ын компаниудаас сервис хийлгэ гэсэн шахалтыг үзүүлж байгаа юм гэсэн. Шинхуа ороод ирвэл ийм л нөхцөлийг тулгана. Ер нь зөв тогтолцоотой төмөр зам дараагийн уурхай руугаа өөрөө өөрийгөө уртасгаад явчихдаг. Юу үнэн энэ үнэн. Ингэж явсаар 30 сая тонн нь 100 сая ч болж болно. Бид эхлээд вагон угсардаг үйлдвэртэй болох замаар эд анги хийдэг үйлдвэртэй болох боломжтой. Дарханы төмөрлөгийн үйлд­вэрт ч хийхэд болохгүй гэх зүйлгүй. Би ч гэсэн хийчихнэ. Туркүүдтэй хамтраад угсрах үйлдвэр хийж болж байхад японуудтай хамтраад вагон хийх үйлдвэр барихад ямар ч асуудалгүй. Тэгэхгүйгээр бүх юмыг нь хаачихаад гаднаас эрээд явж байна.
    -Монголчууд суурь бүт­цээ 100 хувь эзэмшдэг болчихвол төмөр зам зөв тогтолцоо руу шилжинэ гэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн манайхаас шалт­гаалахгүй байх. Урд хөрш рүү гарах учир хөрш­тэйгөө зөвшилцөнө. Хятадын Засгийн газар үүнийг нь зөвшөөрөх юм уу?
    -Хятадын Засгийн газар Их хурлаараа баталсан Си Жиньпин даргын гадаад харилцааны 10 зарчмыг баталсан байдаг. Үүний хамгийн том бодлого нь “Нэг бүс, нэг зам” гэсэн төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Тэрийгээ далайн эргийн хөгжлийг эх газрын дунд байрлаж буй орнуудад түгээх гэж нэрлэсэн. Тэгэхээр бид Си Жиньпин даргын дэвшүүлсэн санааг хэрэгжүүлэх гээд явж байна гэхгүй мөртлөө Шинхуаг оруулж ирье гээд байгаа нь Пол Коллиерийн манайхыг дүгнэсэн авлигад идэгдсэн, арчаагүй төр засагтай орны тоонд оруулсны илрэл. Хоёр дахь асуудал нь Пол Коллиер далайд гарцгүй орнууд хөгждөггүй юм байна гээд судлаад үзэхэд тийм биш юм билээ. Жишээ нь, Швейцарь Улс далайд гарцгүй ч өндөр хөгжилтэй орны тоонд ордог. Судлаад үзэхэд тэдний хиллэдэг Итали, Герман, Франц зэрэг хөрш нь далайд гарцгүй нөхцөл байдлыг бизнес, тусламж болгочихсон байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Швейцарийн бүтээгдэхүүнийг далайд гаргахад зохих хэмжээний өрсөлдөөн бий болгоод дамжин өнгөрүүлэх конвенцид нэгдсэн байна. Харин далайд гарцгүй Угандатай хиллэдэг Сомали, Конго Улс дотооддоо зөрчилтэй, иргэний дайнтайгаас гадна галт тэргийг нь дээрэмддэг, булаадаг учраас хөгжил нь буурай байсан. Иймд Пол Коллиер Далайд гарцгүй орнуудыг хөгжлөөр нь сайн хөрштэй, муу хөрштэй гэдэг хоёр ангилалд хуваасан байдаг.
    Бидний хувьд далайд гарах төмөр замын гарцгүй учраас Пол Коллиер судалгаа хийгээгүй юм билээ. Гэхдээ бид түүнийг урьж болно. Үнэхээр Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй биднийг дарамтлах юм бол Дэлхийн банкны санхүүжилтээр Монголдоо уриад судалгаа хийлгэчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжих гэтэл “Нэг бүс, нэг зам” бодлого дэвшүүлчихээд дэмжихгүй байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл тэр талаар ярьж байгаа нэг ч хүн алга. Эсрэгээрээ Шинхуаг оруулж ирье гэх жишээний.
    -ОХУ, Хятад Монголын сайн хөрш үү, муу хөрш үү гэдгийг дэлхий нийтэд харуулах эсэх нь манай төмөр замыг зөвшөөрөх эсэхээс шалтгаалах нь ээ?
    -Тийм. Муу хөрш гэсэн ангилалд орохгүйн тулд аль аль нь шийдвэр гаргана. Энэ хоёр хүчирхэг том гүрний хувьд шүү дээ. Бид л зөв талаас нь ойлгуулж, зөв ажил хийх ёстой.
    Үндэсний шуудан С.Гандөл
  • Г.Ариунбаатар: Мөрдөстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна
    2017 оны 1 сарын 10
    “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарыг “Цагдаа” эмхтгэлийн 2016 оны IV улирлын дугаарын зочин хоймортоо урьж уран бүтээлийн талаар, мөрдэстэй уран бүтээлчийн тухай хөөрөлдлөө.

    -Танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтав уу?

    -Баярлалаа. 2017 он монголчуудад минь, цагдаагийн албаны мөрдэс нэгт хийморьлог бүлд маань ээлтэй, сайхан жил байх болтугай.

    -Улиран өнгөрсөн 2016 он амжилт бүтээл дүүрэн гялалзсан жил байлаа, таны хувьд.

    -Одоогоос найман жилийн өмнө цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагч болохоор шалгуулж тэнцээд орж байлаа. Цагдаагийн байгууллагадаа ажиллахын хажуугаар дуурийн дуулаачийнхаа мэргэжлээр хичээнгүйлэн бэлтгэл хийсний дүнд амжилт гаргаж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол, Их хааныхаа нэрээр нэрлэгдсэн “Чингис хаан” одон хүртлээ, цагдаагийн ахмад цолоор шагнагдлаа.

    -Энэ хүндтэй шагналууд цаашид ихийг хийж бүтээх урам, дэм хайрласан байх. Мөрдэстэй уран бүтээлч байна гэдэг бусад уран бүтээлчээс арай онцгой байх.

    -Мөрдэстэй уран бүтээлч, тэгээд офицер байна гэдэг энгийн дуучдаас ялгаатай л даа. Анх цагдаагийн байгууллагад дэд ахлагч цолтой томилогдож, цагдаагийн албаны дүрэм, журмаас эхлээд бүх зүйлийг нь судалж, суралцаад явсан болохоор цаг барих, аливаад зарчимтай, ёс зүйтэй хандах зэрэг төлөвшлийг олж авсан. Миний гаргасан амжилт бүхэн цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Глинкийн уралдаанд түрүүлсэн цагаас эхлэн байнга дэмжиж, ажлаас чөлөөлөн “Ариунбаатар аа чи бэлтгэлээ хий, амжилт гаргана шүү” хэмээн сэтгэл зүйгээр болон бусад зүйлээр дэмжиж байсан, одоо ч дэмжсээр байгаа Цагдаагийн ерөнхий газрын зөвлөл, үе үеийн дарга нар, “Сүлд” чуулгын удирдлагууддаа ямагт талархаж явдаг. Монголын цагдаагийн хийморьлог эрчүүдийн нэг нь гэж бодоход сайхан шүү. Хааяа жагсаал хувцсаа өмсөх боломж олдоход дахин дахин толинд хармаар санагдаад байдаг юм. Илүү их эрч хүчийг авч, мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна.

    -Одоогоос найман жилийн өмнө гэхээр 2009 онд “Сүлд” чуулгын бие бүрэлдэхүүнд багтжээ. Ямар хувь тохиолоор цагдаагийн уран бүтээлч болов?

    -Би 2005 онд СУИС-д элссэн. Гэхдээ амьдралын бололцооноос шалтгаалан хоёр жил сурсны эцэст сургуулиа орхих болж, өөр ажил хийж явахдаа тухайн үеийн “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэн хурандаатай таарсан. Тэрбээр “Манайх шинэчилсэн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа сэргээх гэж байгаа. Өндөр нуруутай, сайхан авьяастай хүү байна, очоод шалгуулаад үзвэл яасан юм бэ” гэсэн. Би очиж шалгуулаад тэнцэн, цагдаагийн байгууллагын босгыг алхсан даа. Тэр цагаас эхлээд л намайг маш их дэмждэг байсан. Манай чуулга хоёр жилийн дотор театр, чуулгуудын дунд болдог болон олон улсын чанартай уралдаанд тэргүүн байр эзлэх зэргээр амжилт гаргаж эхэлсэн дээ.

    -Цагдаагийн албанд тэнцээд анх цол авч, мөрдэс зүүх мөчид юу бодогдож байсан бол?

    -Ер нь Монгол эр хүн цэргийн алба хаах, мөрдэс зүүж, тангараг өргөнө гэдэг хамгийн сайхан зүйл гэж би боддог. Анх цагдаагийн дэд ахлагч цол авахдаа “Төрийн хайр, хүндэтгэлийг хүртэж төрийн жинхэнэ алба хаагч цагдаагийн бие бүрэлдэхүүнд орлоо. Цаашдаа ямагт хичээж ажиллах ёстой, энэ албаны нэр хүндийг өргөж явах хэрэгтэй” гэж бодож байсан. 2011 онд цагдаагийн дэслэгч цол авч, офицерийн бүрэлдэхүүнд орохдоо бүр их урам авч байлаа, их сайхан байсан. Цол нэмчихээд жагсаал хувцастайгаа гадуур явахад хүн бүр хүндлээд байгаа ч юм шиг дотно дулаахан сэтгэгдэл төрдөг.

    -“Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулсан нь олон хүний таашаалд нийцсэн. Энэ тухай...?

    -Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав хэмээх мундаг хүн хөгжмийг нь зохиосон “Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалан эгчтэй хамтран дуулж, дүрсжүүлэн олонд хүргэсэн. Цагдаагийн алба хаагчид болон сонсогчид маань бидний уран бүтээлийг сайхан хүлээж авсанд их урамшдаг.

    -Дуурийн дуучин Г.Ариунбаатар 2016 онд уран бүтээлийн арвин ургац хураасан болов уу гэж бодож байна.

    -Өнгөрч буй 2016 онд миний амьдрал, уран бүтээлд олон сайхан өөрчлөлт, дэвшил гарлаа. Дэлхийн томоохон театруудад Монгол Улсынхаа болоод цагдаагийн алба хаагч гэдэг нэрээ гаргалаа. Ингэж хэлсний учир гэвэл, Дэлхийд намайг сонсдог хүн бүр намайг цагдаагийн алба хаагч гэдгийг мэддэг. Миний танилцуулга бүх зүйл дээр цагдаагийн алба хаагч гээд бичсэн байдаг юм. Дэлхийн гайхалтай театруудад дуулах хувь тохиол надад оногдсон. ОХУ-ын “Марийнский” театрт гоцолж байна, Москвад “Большой” театрт дууллаа, БНСУ-ын дуурийн театрт бие даасан концертоо хийсэн, Кармен дуурьт очиж дуулсан. Энэ бүх замыг туулж явахдаа анх “Сүлд” чуулгын босгоор алхахад минь дэмжиж туслаагүй бол өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж бодож явдаг. Олон хүний итгэлийг даана гэдэг их сайхан ч бас хэцүү. Цаашид Монгол Улсынхаа, Монголын цагдаагийнхаа алдрыг дуурсгасан олон бүтээл хийнэ гэж бодож явна.

    -Их хааны өлзий оршсон “Чингис хаан” одон хүртсэн хамгийн залуу эрхэм болсон. Тэр хүндэт индэр дээрээс аав, ээж, олон алдар цуутан болоод ард түмнийхээ өөдөөс хараад үг хэлж байх мөчийн сэтгэгдэл одоо ч танд хадгалаастай байгаа болов уу?

    -Энэ эрхэм шагналыг зөвхөн Г.Ариунбаатарын хийсэн бүтээсэнд биш дуурийн урлагт, миний ажиллаж байгаа цагдаагийн албанд хүртээсэн гэж бодож байгаа. Ийм залуудаа төрийнхөө дээд шагналыг хүртэж байгаадаа баярламаар, нөгөөтэйгүүр их айдастай байдаг юм билээ. Хүн шагнал хүртэж болно. Харин түүнээ дааж явах нь чухал гэж боддог. Уран бүтээл болоод бусад бүх зүйлээрээ энэ эрхэм цолыг дааж явах ёстой. Мөрдэстэй, аливаа зүйлийн эрэмбэ дарааг мэдэрдэг хүний хувьд гайгүй болов уу гэж бодож байна. Ингэж сэтгэж, дагаж яваагийн учир олон сайхан шагнал, уралдаан, тэмцээнд магнайлах хувь тавилан надад ирсэн болов уу хэмээн бодож явдаг юм.

    -Айлчлан ирсэн ондоо ч мөн амжилтаас амжилтад өртөөлөн ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. 2017 оны төлөвлөгөөг сонирхвол?

    -За баярлалаа. Илүү ихийг хийж бүтээхийн бодож, төлөвлөж байна. Тэр бүгдийгээ биелүүлээд бас олон сайн театр, сайхан жүжигт дуулсан амжилттайгаар дараа жилийн өдийд сонин сайхнаа хуучлан сууна гэж найдаж байна.

    -Амжилттай явахад агуу их авьяасаас гадна хөдөлмөр маш чухал гэж боддог. Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж хэлэх үгийг тань сонсъё.

    -Авьяас байгалиас заяаж болно. 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэг. Тиймээс маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөөд, зөв газраа олж очин, бэлтгэлээ зөв хангаарай гэж хэлье.
  • Л.Эрхэмбаяр: Ардчилсан намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй
    2017 оны 1 сарын 06
    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр зарим нэгэн зүйлийг тодруулав.

  • Б.Тулгаа: Уналт, өвдөлт, шаналалгүйгээр би хэн ч биш шүү дээ
    2017 оны 1 сарын 03
    Тэр “Аз намайг цаг үргэлж дагаж явдаг” гэж хэлсэн. Магадгүй, энэ нь түүнд бүр удамшсан гэж боддог гэнэ. Гэвч бурхнаас ямар нэгэн зүйл гуйхаар болбол “Надад боломж л олгочих, би үлдсэнийг нь бүгдийг өөрөө хийе” гэж гуйдаг гэнэ лээ. Тиймээс ч бурхан түүнд ямар боломжууд олгож, “lanz” студийн захирал, найруулагч Б.Тулгаа түүнийг хэрхэн ашигласан нь сонин санагдлаа.
  • Б.Хулан: Хариуцлагаа дааж яваа л гэж боддог
    2016 оны 12 сарын 28
    Хүний амьдралд олон өнгө ээлжилж солигдоод л явдаг. Түүний нэгэн адил би ч бас өдөр бүр өөр өөр өнгө болоод л явж байна.Жүжигчин Батжаргалын Хулан гэхээр “Урлагийн хүний стандарт сайхан харагдах” гэдэг үг л санаанд буудаг. Энэ нь бүүр хүмүүсийн түүнийг хардаг стандарт болчихсон гэлтэй. Найруулагчид ч бас түүнийг ингэж л хардаг.
  • Н.Учрал: Хотын удирдлагууд баяр тэмдэглэхээ болиод утааны асуудлаа ярьж эхлэх хэрэгтэй
    2016 оны 12 сарын 23
    Улаанбаатар хот өвлийн улиралд утаан бүрхүүлд байсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Утаа жил ирэх бүр нэмэгдэж аюулын дохио зарлаад байгаа нь хүлцэнгүй явж ирсэн иргэдийг бухимдан босгоход хүргээд байгаа. Үүнийг утааны эсрэг нэгдэж эсэргүүцлийн жагсаал хийхээр бэлтгэж буй эцэг, эхчүүдийн үйлдлээс харж болно. Утаа иргэд тэр дундаа нялхсын эрүүл мэндэд шууд нөлөөлж жилдээ уушгины хатгалгаагаар нас барах 0-4 настнуудын тоог нэмж байгаа нь эмгэнэлтэй. Хатгалгаа туссан хүүхдийн тоо эмнэлгийн орон дээр бус коридорт эмчлүүлэх хүртлээ нэмэгдэж буй нь Засгийн газар, УИХ-ын гишүүд, хотын удирдлагуудаас SOS ирэхээс өөр аргагүйд хүргэж буй. Тэгвэл утааны эсрэг бид хэрхэн, яаж ажиллах ёстой юм бэ. Хэн үүнд анхаарлаа хандуулах ёстой юм гэдэг талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
  • Б.Эрдэнэчимэг: Тэнгэр, газар хоёр байхгүй болчихсон юм шиг л санагдсан
    2016 оны 12 сарын 19
    Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэчимэгтэй уулзахаар цаг болзлоо. “Дүрэлзсэн гал цогоо дэлгэцний цаанаас ч “цацаж” чаддаг байсан тэр бүсгүй хэр өөрчлөгдсөн бол... Учир нь, түүнийг залуухан, халуухан бүсгүйн дүрээр харалгүй арав гаруй жил өнгөрчихөж...”. Иймэрхүү бодолд ээрүүлсээр нэг л мэдэхэд түүний хаалгыг тогшиж зогсов. Хаалга нээгдлээ... Хэзээний танил, жижигхэн очир эрдэнэ шиг гялалзсан нүд инээмсэглэл тодруулсаар угтаж авав. Царай төрх, бие хаа, бүүр арьсных нь ширхэгээс хүртэл он цагийн үлдээсэн ормыг хайлаа... Түүний гадаад төрхөнд он цаг ормоо үлдээж зүрхлээгүй бололтой. Тэгвэл... Тэгвэл он цаг түүний дотоод сэтгэлд ямархан ором үлдээсэн бол? Дахиад л асуулт. Асуултандаа хариулт авч л байж санаа амардаг нь сэтгүүлч хүний л зан юм даа.
  • Ж.Батзандан: Хэн нэгэн олигархийн эрхийг хангахын төлөө үндэсний эрх ашгийг золиосолж болохгүй
    2016 оны 12 сарын 15
    Ж.Батзандан: Хэн нэгэн олигархийн эрхийг хангахын төлөө үндэсний эрх ашгийг золиосолж болохгүй
    С.Ононтуул
    Хүний эрхийн нэрээр бүлэглэлийн эрх ашгийг гүйцэлдүүлж болохгүй.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа. Тэрбээр АН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байгаа юм.

    -Та АН-ын даргын сунгаанд оролцохоо албан ёсоор зарлачихлаа. Харин бүртгүүлж амжсан уу?
    -АН VI Их хурлаа хийж, дүрмийн, бодлогын шинэчлэлээ эхлүүлсэн. Шинэчлэлийн хөтөлбөрөө баталлаа. АН-ыг шинэчлэх хөтөлбөрт хэд хэдэн чухал зүйл заалт тусгасан. Жишээ нь, хаалттай АН-ыг яаж нээлттэй болгох вэ, хувьчлагдсан АН-ыг яаж олон нийтийн болгох вэ, хэвтээ тогтолцоотой АН-ыг яаж хагас босоо тогтолцоотой, захирах захирагдах ёсонд тулгуурласан нам болгох вэ, мөнгөний намыг яаж бодлогын нам болгох вэ, бүлэглэлийн савраас яаж намаа салгах вэ, эв нэгдэлгүй АН-ыг яаж эв нэгдэлтэй болгох вэ зэргээр олон бодлогын шийдвэрийг тусгасан. Ирэх дөрвөн жил АН-ын хувьд шинэчлэлийн жилүүд байх болно. Алдаагаа зассан, үндсээрээ өөрчлөгдсөн дөрвөн жил болох ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. VI Их хурлаас АН-ын даргыг Үндэсний зөвлөлдөх хороогоор биш бүх гишүүдээс нь сонгох ёстой гэсэн шийдвэр гарсан.
    -Мэдээж энэ бол дэвшил байх?
    -Дэвшил, уг шийдвэрийн дагуу АН-ын даргын сонгууль нэгдүгээр сарын 29-нд болно. Энэ сунгаанд АН-ын гишүүд чөлөөтэй орох, өрсөлдөх эрх нь нээлттэй. Тиймээс миний бие АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан.
    -Сая та АН мөнгөний биш, бодлогын нам болно гэж хэллээ. Гэтэл намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигч 250 сая төгрөг өгч байж өрсөлдөх эрх нь нээлттэй болж байна. Бодлогын нам болох мөн ч хол байна даа гэж жирийн гишүүд тань хэлж байна. Жишээ нь энэ мөнгийг та яаж босгох юм бэ?
    -Улстөрчдийг дотор нь хоёр хуваадаг. Мөнгөтэй, бизнестэй болон мөнгө босгож чаддаг улстөрч гэж. Улс төр хийх, сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө санхүү шаардлагатай. Мөнгө босгох хамгийн сайн арга бол ил тод нээлттэйгээр гишүүд, дэмжигчдээсээ хан­див цуглуулах. Буруу аргаар цуг­луулсан, хулгайн аргаар олсон мөнгө улс төр, бүлэглэлийн барьцаанд оруулдаг. Би өнөөдрийг хүртэл улс төр, сонгуулийн санхүүжилтээ хуулийн дагуу гишүүд дэмжигчдээсээ хандив, мөнгөн тусламж цуглуулах хэлбэрээр хийж ирсэн. Цаашдаа ч энэ хэлбэрээр явна.
    -250 сая төгрөгийн босгыг хамгийн анх мэдээлсэн хүн бол та. Гэхдээ VI Их хурал дээрээ ингээд шийдчихсэн байсан юм биш үү. Яагаад тэр үед нь хэлээгүй юм бэ. Батзандан мэдэж байсан зүйлээрээ шоу хийлээ гэсэн шүүмжлэл та уржигдар сонссон л байлгүй?
    -Их хурлаар мөнгөний асуу­дал юу ч яриагүй. Өчигдөр сонгууль зохион байгуулах аж­лынх хэсгийнхэнтэй уулзсан. Тэгэхэд сонгуулийн нийт зар­дал 2.5 тэрбум төгрөг болж байгаа. Үүнийг нэр дэвшигчид хувааж төлөх үүрэгтэй гэж тайл­­барласан. Миний хувьд сон­гуульд хэдий чинээ олон хүн өрсөлдөнө төдий чинээ бага зардал нэр дэвшигчдэд ногдоно гэдгийг хэлсэн байгаа. Босгоо бага тогтоох замаар олон хүнийг өрсөлдүүлэх нь АН-ын зорилго байх ёстой. Олон янзын урсгал, үзэл бодлыг уралдуулах замаар сунгаагаа хийх нь бид­ний зорилго болохоос бэлтэй хүмүүсийг мөнгөөр нь өрсөл­дүүлэх нь АН-ын зорилго биш гэдгийг тодорхой хэлсэн. АН-д мөнгө дутаагүй, харин үнэт зүйл, зарчим, бодлого дутаж байна.
    -АН-ын даргын сунгаа бүх аймаг, сумдыг хамарна гэхээр Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэхүйц зардал гарах юм биш үү. Тэгэхээр дэнчингийн 250 сая төгрөг дээр нэмэгдэж зардал гарах нь ээ?
    -250 сая төгрөгийг бууруу­лах, багасгах, шаардлагагүй зардлыг хасах саналаа ажлын хэсэгт би хүргүүлсэн. Ажлын хэсгийн шийдвэр хараахан гараагүй байна. Баасан гаригт багтаад гарах байх гэж найдаж байна. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүрэгт очиж уулзалтаа хийнэ. Таван телевизээр нэр дэв­шигчдийн мэтгэлцээн хоёроос гурван удаа олон ний­тэд хүрэх ёстой. Хөдөө орон нутгаас намын гишүүдийг аймгийн төвд авчирч уулзалт, хуралдаанд оролцуулах зохион байгуулалтын ажил байгаа. Энэ бүхнийг хийхэд зардал зайлшгүй гарна. Гэхдээ зардлаа хэрхэн хуваарилах, хэдэн хувийг нь нэр дэвшигч нар үүрэх, намын бүтцийн байгууллага нь хэдэн хувийг нь гаргах вэ зэрэг шийдээгүй асуудал бий. Ажлын хэсгээс удахгүй шийдвэрээ гаргах байх.
    -Та Их хуралдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Тодорхой шийдэлд хүрсэн гэж бодож байгаа юу. Таны хувьд Их хурал болохоос өмнө намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн. Гэтэл намын Их хурлын үеэр АН-ын гишүүн болоод хамгийн багадаа арван жил болсон хүнийг сонгуульт албан тушаалд томилно гэсэн төсөл орж ирсэн. Ер нь бол танд зориулсан заалт байх.Танаас нэлээд болгоомжлоод байгаа юм биш үү?
    -Надаас айх зүйл байхгүй. Би хэн нэгэн этгээдийг айлгах гэж намын даргын сунгаанд ороогүй. Намын даргын сунгаа хуулийн хүрээнд шударга болж өнгөрөх ёстой. Батзандан на­мын даргын сунгаанд оролцоно гэдэг нь АН-д илүү нэг өнгө, үзэл санаа бодлогын шинэчлэл хийхэд тус дэм болно гэсэн үүднээс хараасай билээ. Хэдий чинээ олон янзын үзэл бодол уралдана төдий чинээ сайн бодлого гардаг гэдэг. АН үзэл санаа, бодлого, зарчмын уралдаан, мэтгэлцээн хийх ёстой. Сунгааны гол зорилго нь АН-ын үзэл санааг тодорхойлоход чиглэнэ. АН-ын үзэл санаа, үнэт зүйлийг шинээр харахад, томъёолоход чиглэх ёстой гэж би харж байгаа. Өрсөлдөгч, сунгаанд оролцогчид ирээдүйн АН-ын тухай, өнгөрсөн алдаа дутагдлаа бодитой ярьж, дүгнэж цэгнэх ёстой. АН ирээдүйд ямар байх вэ. Ирээдүйн өнгө, бодлого ямар байх вэ. Монголын төрийг ийм бодлогоор удирдана гэдгээ ярих ёстой. Дээрээс нь Монголыг удирдах АН өөрөө шинэчлэгдэх ёстой. Шинэчлэгдсэн АН Мон­голыг шинэ шатанд гаргаж ирж чадна. Тиймээс илүү бодлогод төвлөрсөн мэтгэлцээн, сунгаа болох ёстой гэж харж байгаа.
    -Намын даргад өрсөлдсөн хүмүүсээс хэн нэгнийг нь сонгохын тулд хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөрийг нь харна. Та мөрийн хөтөлбөрөө боловсруулсан уу. Мөрийн хөтөлбөрийн онцлог, бусдаа­саа ялгарах зүйл нь юу байх вэ. АН-ыг яаж шинэчлэх вэ?
    -Мөрийн хөтөлбөрийг хараа­хан боловсруулж дуусаа­гүй байна. Гэхдээ АН-ын үзэл санааны шинэтгэл бол миний мөрийн хөтөлбөрийн цөм байх болно. АН хүний эрх, эрх чөлөө төвтэй нам. Иргэний нийгэм, иргэдийн санаачилга, иргэн төвтэй нам. Нөгөө талаас баруун төвийн нам гэдэг утгаараа үндэсний эрх ашгийг дээдэлсэн эрх ашигт төвтэй улс төрийн хүчин болж өөрчлөгдөх ёстой. Энэ хоёрыг төгс хослуулах хэрэгтэй. АН сүүлийн 20 гаруй жил хүний эрх тал руугаа хэт хэлбийж, үндэсний эрх ашгийг орхигдуулсан тал бий. Өнөөгийн даяарчлалын нийгэмд хүний эрх, үндэсний эрх ашиг хоёрыг тэнцвэртэй хэмжээнд тавьдаг. Хүний эрх, үндэсний эрх ашиг хоёрын балансыг хангаж чаддаг улс төрийн хүчин Монголд хэрэгтэй гэж би харж байгаа. Хэн нэгэн олигархийн эрхийг хангахын төлөө үндэсний эр­хийг золиосолж болохгүй гэж Батзандан боддог. Хүний эрхийн нэрээр бүлэглэлийн эрх аш­гийг гүйцэлдүүлж болох­гүй. Хүний эрх бол АН-ын мөрийн хөтөлбөрийн бодлогын цөм байдаг. Гэхдээ орхигдсон, хаягдсан үндэсний эрх ашгийг сэргээх, АН-ын цөм болгож гаргаж ирэх цаг нь болсон. Үндэсний эрх ашигт тулгуурласан, тугаа болгосон, тусгаар тогтнолын үзэл са­наанд суурилсан, түүнийгээ бод­логынхоо цөм болгосон АН шинээр бий болох хэрэгтэй.
    -АН-ын дүрмээр намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж үнэн үү?
    -Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно. Хязгаарласан заалт АН-ын болон Монгол Улсын хуульд байхгүй. Гэхдээ миний бие Ерөнхийлөгчид нэр дэвших 45 насны шаардлага хараахан хүрээгүй байгаа учраас энэ тухай бодох шаардлага байх­гүй. Харин 2017 оны Ерөнхий­лөгчийн сонгуульд АН-аас хамгийн сонгодог, шилдэг боловсон хүчнээ нэр дэвшүүлэх болно гэдгээ амалъя.
    -АН-ын хувьд 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс нь одоо ч намынхаа тэргүүн эгнээнд явдаг онцлогтой нам. Шинэ хүнийг ерөөсөө гаргаж ирдэг­гүй. Та АН-д элсээд яг хэдэн жил болж байгаа билээ?
    -2004 оноос ардчилсан хүч­нийхэнтэй холбоотой ажилласн. АН-ын зовлон бол хууччуул нь нийлж байгаад шинэ хүмүү­сээ шахдаг. Өвгөчүүд нь залуучуудаа хажигладаг, хасаж хөөдөг зовлонтой нам л даа. Фракцууд нь тохирч байгаад фракцгүй хүмүүсээ гадуурхдаг. Өөрөөр хэлбэл, намын эв нэгдэл хангагдаагүй улс төрийн хүчин гэж хэлж болно.АН-ыг эв нэгдэлтэй болгохын тулд явцуу эрх ашгийн фракцыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Батзандан АН-ын дарга болбол явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгана. Зөвхөн мэргэжлийн фракц, холбоо, бодлогын зөвлөлүүдийг хүлээн зөвшөөрнө гэдгээ хэлж байгаа.
    -Тэр нь яана гэсэн үг вэ?
    -АН засгийн эрхэнд гарсан тохиолдолд мэргэжлийн бай­гуул­лагын удирдах албан тушаалд зөвхөн мэргэжлийн холбоодоос санал болгосон хүмүүсийг томилно. Өнөөгийн явцуу эрх ашгийн фракцуудын хийдэг ганцхан ажил байдаг. Тэр нь намын даргыг сонгох, огцруулах. Намын даргыг намын хорооноос сонгодог учраас тэнд явцуу эрх ашгийн фрак­цууд үүрлэдэг. Тиймээс намын шинэчлэлийн хүрээнд бүх шатны даргыг бүх гишүүнээс нь сонгодог тогтолцоо руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, намын хороод даргаа сонгохгүй. Тэгэхээр явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгах, шахах бодлогыг намын дарга болсон тохиолдолд явуулна гэдгээ ил тод хэлж байгаа. Явцуу эрх ашгийн фракцаар дамжуулж АН-д бүлэглэл хүчээ авч байгаа. Бүлэглэлийн савраас АН-ыг салгах нь миний зорилго байх болно. Энэ бол АН-ын шинэчлэлийн нэг том тулгуур багана болно. Дээрээс нь, АН хэвтээ тогтолцоотой нам. 30 тусдаа бие даасан намын нэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл, намуудын холбоо хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа зарим тохиолдолд хоорондоо зөрчилтэй, нэгдсэн удирдлагагүй явах тохиолдол цөөнгүй гардаг. Харин миний хувьд намын дарга болсон тохиолдолд энэ тогтолцоог хагас босоо улс төрийн хүчин болгоно. Доод шатны намын даргыг дээд шатных нь батламжилдаг болгоно. Дүрэм, хууль зөрчсөн удирдлагуудтай хариуцлага тооцно. Ингэж байж АН нам шиг нам болно гэсэн итгэл үнэмшил надад байна. Хувьчлагдсан, хаалттай намыг олон нийтийн, нээлттэй болгоно. Өнөөдөр АН-ын шийдвэр гаргалт, санхүүжилт, гишүүнчлэл бүгд хаалттай байгаа. Үүнээс болж АН-д шинэ залуу үе, чадвартай болов­сон хүчин орж ирээд орон зайгаа эзлэх боломжгүй байна. Дотоод тоглоомын дүрэм нь тодорхойгүй, хаалттай учраас орж ирэх бололцоо алга. Тиймээс АН-ын дотоод үйл ажилла­гааны дүрмийг бүгдийг нь олон нийтэд нээлттэй болго­но оо. Ингэснээр АН ард түмний нам болж өөрчлөгдөнө гэж харж байгаа. Цөөхөн бүлэг этгээд АН-ыг хувьчилж авчихаад байна. Аймаг, дүүрэг болгонд санхүүжилт, гишүүдээр нь дамжуулаад барьчихсан байна.
    -Санхүүжилт байхгүй бол намын үйл ажиллагааг яаж явуулах юм бэ. Өнөөгийн нөхцөлд боломжгүй шүү дээ?
    -АН-д тулгарч байгаа нэг том асуудал нь санхүүжилтийн реформ хийх. Улс төрийн намуудын тухай хуульд маш тодорхой заасан байдаг. Нэг бүлэглэл, аж ахуйн нэгжээс жилд авах санхүүжилтийн хэмжээ нь 10 сая, хувь хүнээс гурван саяас хэтэрч болохгүй гэж тусгасан байгаа. Хуулиа маш сайн чанд мөрдөх ёстой. Гишүүд, дэм­жигчдэдээ тулгуурсан ил тод санхүүжилтийг бий болгох ёстой. Тэгэх бүрэн боломж­той. Ингэхийн тулд бодло­гын зөвлөлд тулгуурласан санхүү­жилтийн хэлбэрийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн этгээд, хувь хүнээс авах санхүүжилтийн хэмжээгхязгаарлах ёстой. Ний нуугүй хэлэхэд улс төрийн намууд цөөн тооны хувь хүн, хуулийн этгээдээс их хэмжээний санхүүжилт авдаг учраас барьцаанд ордог.
    -Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын зовлон яах арга­гүй фрак­цуудынх нь зодоон байс­ныг хүн болгон хүлээн зөв­шөөрсөн. Та ч бас фракцуудыг байхгүй болгоно гэж ярьж байна. Гэхдээ та өнгөрсөн хугацаанд “Шонхор” фракцид харьяалагддаг байсан биз дээ?
    -Би АН-д ороод 12 жил болж байна. 2004 онд анх орж байсан. Иргэний хөдөлгөөний он жилийг хасвал найман жил байх. Энэ хугацаанд АН-ын бараг бүх фракц бүлэглэлд орж, гарч явлаа. АН-тай танилцах уулзалт, аяллыг хангалттай хийсэн гэж хэлж болно. МоАХ-ноос “Шонхор”, “Нэг ардчилал”-аас “Шинэ Ардчилал” гээд бүгдтэй нь хамтарч уулзаж учирч явсан. АН-ын хуучин дүрэм, тогтолцооны дагуу гэсэн үг шүү. Гэхдээ залуу хүн, залуу гишүүний хувьд нэг л зүйлийг ойлгосон. АН одоогийнхоо тогтолцоогоор хол явахгүй юм байна гэдэг нь энэ он жилүүдэд хангалттай харагдаж байгаа юм. Ирээдүйн Монголыг тодор­хойлох гэж байгаа улс төрийн том хүчин эхлээд өөрийгөө тодорхойлох ёстой. Шинэ Монголыг бүтээхийг, үндэсний эв нэгдлийг хүсч байгаа хүчин дотоод эв нэгдлээ хангадаг тогтолцоотой болох ёстой. Миний хувьд маш тодорхой саналыг хэлж байгаа. Намын дүрэмд эв нэгдлийн хувьсгал хийнэ гэдгээ хэлж байгаа. Ингэхдээ намын дотоод маргаан, мэтгэлцээнийг шийдвэрлэдэг Эв нэгдлийг хороог байгуулна. Өнөөдөр АН-д эвдрэлцүүлдэг хороо, хор дэндүү их байна. Фракцууд нь АН-ыг эвлэлдүүлэх биш эвдрэлцүүлдэг институц болж хувирлаа. Тийм учраас эвд­рэлцүүлдэг биш эвлэрүүлдэг хороог бий болгоно.
    -Эв нэгдлийн хороо нь яг юу хийх юм. Намын хоёр гишүүн санал зөрөлдөхөд хооронд нь эвлэрүүлэх юм уу?
    -Дүрмийн зөрчил гэж гардаг. Аймаг, дүүргийн намууд өөр хоорондоо талцаж хуваагд­даг. Шийдвэр гаргаж чадах­гүй гацаанд ордог, хурал­даж чадахаа больдог. Энэ тохиол­долд Эв нэгдлийн хороо ажлаа хийнэ. Ухуулан таниулах, ойлгуулах, үзэл санаа, зарчмаа баримталж ажиллах юм. Мөн шинээр элссэн гишүүдэд дүрэм журмаа танилцуулах, сурталч­лах олон ажлыг хийнэ. Бидний эв нэгдэлгүй байгаа нь нам дотор шударга ёс хангагдахгүй байгаатай холбоотой. Намын, улсын, төрийн эрх ашиг гэж байдгийг гишүүддээ ойлгуу­лахаас эхлээд энэ хорооны ажил их байх болно.
    -Та одоо намынхаа аль үүрт харьяалагдаж байгаа юм бэ. Баянзүрхийн АН-ын хороо таныг гишүүнчлэлээсээ хаслаа гэж мэдэгдсэн байгаа?
    -Би Баянзүрх дүүргийн на­мын хорооны 11 дүгээр үүрийн гишүүн.
    -Хэвээрээ байгаа гэсэн үг үү?
    -Тийм. Намын хорооноос хассан гэсэн шийдвэр хараахан ирээгүй.
    -Орон нутгийн сонгуулиар ялсан дүүргийн нэг нь Баянзүрх. Гэвч Засаг даргыг нь батламжлахгүй байна. Энэ дүүрэгт АН-аас нэр дэвшсэн хүний хувьд та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юм уу?
    -Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Сүхбаатар, Завхан аймагт АН ялалт байгуулсан. МАН-ын нөхдүүд Засаг дарга, удирд­лагуудыг нь томи­лохгүй цаг алдаж байна. 119 суманд АН ялалт байгуулсан. Тэднийг бас томилохгүй гацааж байгаа тохиолдол их байгаа. Энэ талаар намын Бүлэг, УИХ-ын төвшинд ярьж МАН-д шахалт үзүүлж байгаа. Ялагдлаа хүлээж сурах хэрэгтэй. Тахимаа өгөх хэрэгтэй гэдгийг өдөр болгон сануулж байгаа.
    -Та фракцгүй нам болно л гээд байна. Гэтэл танай намын фракцууд аль хэдийнэ тохирчихсон юм биш үү. Манайх намын даргаа авъя, танайд генсекээ өгье гэж тохиролцжээ гэсэн яриа сонсогдох л юм. Та тэр талаар сонссон байлгүй дээ?
    -Хуучин бүтэц, фракцуудын тохироогоор намын даргыг томилдог байсан үе бий. Гэхдээ жирийн мянга мянган гишүүн фракцын тохироогоор намын даргаа сонгодог хоцрогдсон арга барилаасаа салъя гэж байгаа. Мэдээж фракц, бүлэглэлүүдАН-ыг худалдаж авахаар маш олон зүйл хийх байх. Үүний эсрэг Батзандан тэмцэх болно оо. Жирийн гишүүдийнхээ үзэл бо­долд тулгуурлаж, фрак­цуудын явцуу эрх ашиг, мөн­гөний эсрэг үнэт зүйл зарчмаа ярьж тэмцэх болно. Би нэг зүйл итгэдэг. Энэ хорвоод мөнгөнөөс илүү үнэт зүйл гэж байдаг юм. Фракц, бүлэглэлээс илүү зарчим, ёс суртахуун гэж нийгэмд байдаг юм. Үүнийг манай иргэд, гишүүд мэднэ. Өнөөдрийг хүртэл АН-ыг фрак­цын толгойлогч нар тодорхойлж ирсэн. Тиймээс гишүүдээсээ асууж ирээдүйгээ тодорхойлдог шинэ эрин үе рүү шилжин орно. АН-ын гишүүд эрүүл саруул, ирээдүйгээ харсан шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
    -МАН Бага хурлаа хийгээд 35 настай залууг генсекээрээ томиллоо. Гэтэл танай намыг өнөөх л 1990 онд орж ирж байсан хүмүүстодорхойлсоор байна?
    -АН хуц, ухна тавьсан юм шиг хэдхэн хүнийг ээлжилж, намын удирдлага болгосоор 26 жилийг өнгөрөөлөө, үнэн. АН-ын нийт гишүүд дэмжигчидтэй уулзаж байхад шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх, залуу үеэ гаргаж ирэх, боловсон хүчний шинэтгэл хийх цаг нь болсон гэж ярьж байна лээ. Үүнтэй санал нэг байгаа. МАН-д залуу үе хүч түрэн гарч ирж байна. Тэд боловсон хүчний шинэтгэлээ хийж байна. Үүгээрээ АН-аас түрүүлж байна. Үүнийг хүн болгон харж байгаа. Тиймээс АН ч гэсэнөөрөө өөрийгөө шинэ­­чилж чадна гэдгээ харуу­лах цаг нь болсон. Цаг нь ирсэн гэж харж байгаа.
    -Залуустаа яаж хандаж байгаагаас нь харвал АН-ын илүү хаалттай бараг ком­мунист маягийн нам болчихоод байгаа шдээ?
    -Санал нэг байна. Бидэнд зовлон их байгаа. Гэхдээ энэ зовлонгоо шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
    -АН, Ерөнхийлөгч хоёрын хоо­рондын харилцаа таарамж­гүй байна гэж яриад эхэллээ. АН-ын дарга З.Энх­болд телевизийн ярилцлагад орохдоо ийм асуудал байгаа нь үнэн. Тавантолгойн гэ­рээнээс болж Ерөн­хийлөгч, АН-ын хооронд ан цав гарсан гэж байсан. Үнэхээр тийм юм болоод байгаа хэрэг үү. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн байсны тань хувьд, бас Тавантолгойгоор маш их дуугардаг байсны тань хувьд асууж байгаа юм?
    -Айл гэрт маргаан байдаг шиг өнгөрсөн дөрвөн жил АН-ын бүлэгт цөөнгүй маргаантай асуудал байсан. Тухайлбал, Тавантолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн асуудлаар АН-ын бүлэг хэзээ ч нэгдсэн байр суурьтай байгаагүй. Гишүүдийн олонхи нь стратегийн томоохон ордуудыг иргэдэд ашигтай, Монголын эрх ашиг нийцсэн хэлбэрээр эргэлтэд оруулах ёстой гэсэн байр суурьтай бай­сан. Ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгж компа­ниу­даа гаднынханд бага төлбөртэйгөөр зүгээр өгөхийг хэн ч хүсдэггүй. Ялангуяа гурван сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа Таван­толгойн асуудалд АН-ын бүлэг хатуу байр суурьтай байсан. Тавантолгойн нүүрсний үнэ өнгөрсөн дөрвөн жилд 25-хан ам.доллар байсан. Одоо 200 ам.доллар хүрч байна. Тавантолгой хамгийн ашигтай ажиллаж байгаа компаниар шалгарч байна. Энэ компанийг өнөөдөр Хятадуудад, гаднын­ханд өгөх, зарах тухай яриа байгаа. Үүнийг зогсоохын төлөө, хэлэлцээг монголчуудад ашигтай хэлбэрээр явуулахын төлөө АН-ын бүлэг хатуу зогсоно. Монголын баялаг руу шунахайран дайрч байгаа гадаад дотоодын бүлэглэлийн эсрэг АН зогссоор ирсэн. Цаашид ч зогсоно.
    -Та түрүүн үндэсний эрх ашгийг хувь олигархийн эрх ашгаас дээгүүр тавих ёстой гэж хэлсэн. Бас Эрдэнэтийн 49 хувийн талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч сүүлийн үед чимээгүй болчихлоо. Юунаас болоод чимээгүй болчихов оо?
    -“Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газар тэргүүн ээлжид худалдан авах эрхээсээ тат­гал­заж хувийн компанид хууль бусаар шилжүүлсэн явдлыг шалгах ажлын хэсэг бай­гуулагдаад ажиллаж байгаа. Ажлын хэсэгт би орсон. Удахгүй дүгнэлтээ гаргана. Эрдэнэтийн асуудал бол Монголын төдийгүй олон улсын гэрээг зөрчсөн. Энэ болгоныг хууль эрх зүйн үндэслэл, баримт нотолгоотой нь удахгүй гаргаж тавина.
    -Амаа үдүүлчихээгүй л юм байна, тийм үү?
    -Батзандан амаа үдүүлдэг улстөрч биш. Асуудлыг нухац­тай, нотолгоотой гаргаж тавьдаг улстөрч.
  • Д.Баярсайхан: Манай банк өнөөдрийн байдлаар 11.8 тэрбумын ашигтай ажиллаж байна
    2016 оны 12 сарын 12
    Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхантай ярилцлаа.
  • Ш.Шинэбаяр: Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг ТББ-уудтай ч хамтран явуулах боломжтой
    2016 оны 12 сарын 06
    ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Шинэбаяртай ярилцлаа.
  • Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг зохион байгуулна гэдэг бол ташаа мэдээлэл
    2016 оны 11 сарын 28
    Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 22-нд хэлэлцэж гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжигдэж, УИХ-д өргөн барихаар болсон. Хүлээлттэй байсан уг хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүн, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн орлогч дарга, хурандаа Ж.Бямбасүрэнтэй ярилцлаа.

    -Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулахгүй юу?

    -Монгол Улсын хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хуульд олон удаа нэмэлт өөрчлөлт орох, үүний улмаас хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөх, бүтэц уялдаа алдагдахад хүрэх эсвэл тухайн хуулийн нийт заалтын 50-с дээш хувьд нэмэлт өөрчлөлт орохоор бол шинэчилсэн найруулгын төсөл болдог.

    Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш улсын хил хамгаалалт, улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчийн нийгмийн асуудлаар нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Иймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МУ-ын Үндсэн хууль, Үндэсний Аюулгүй байдал, үзэл баримтлал, МУ-ын төрөөс хилийн талаар баримтлах бодлого, МУ-ын батлан хамгаалах бодлогод нийцүүлэн боловсруулсан. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо болон бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томъёотой давхардсан, ижил зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг шинэчилж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хилийн аюулгүй байдлыг хангах асуудлыг тодорхой болгосон.

    Улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохирсон бүсчилсэн байдлаар зохион байгуулах, түүнтэй холбоотой зохицуулалт, улсын хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэрт ард, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах үед тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, хэрэглэх журмын хуулийн төсөл, улсын хилийн аюулгүй байдлыг хангахад оролцох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодотгож, Улсын хил хамгаалахад туслах хүчний зөвлөл, туслах хүчний гишүүн, иргэний эрх, үүргийг тус тус нарийвчлан тусгасан.

    -Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг тусгасан уу?

    - Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлогдсон улсын хилийн дэглэмийн зорилгод хамаардаг улсын хил хамгаалалтын төрөл болох улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг мөрдүүлэх чиг үүргийг Улсын хил хамгаалах байгууллагад буцаан шилжүүлж, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.

    -Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг танай байгууллагад шилжүүлбэл ямар ажлуудыг хийх вэ?

    - Хилийн шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, боомтын журмыг сахиулах үйл ажиллагаанд камерын систем, электрон паспорт угшигч гэх мэт орчин үеийн техник технологийг ашиглаж улсын хилээр иргэд, зорчигч тээврийг хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана. Мөн хил хамгаалах байгууллагын удирдлага хилийн боомт дээр ажиллах албан хаагчид тавих шалгуур үзүүлэлтийг гаргаж мэргэжлийн албан хаагчдыг ажиллуулна. Хилийн цэргийн дээд сургуульд шалган нэвтрүүлэх албаны чиглэлээр 4-5 жил сурч байж энэ мэргэжлийг эзэмшдэг юм л даа.

    -Хил хамгаалах байгууллагыг, хилийн цагдаа болгох хуулийн төсөл өргөн барилаа гэсэн мэдээлэл цахим ертөнцөд гарсан. Энэ талаар тодруулбал?

    - Цахим сүлжээгээр хилийн цагдаа болгох хуулийн төсөл өргөн барилаа гэсэн ташаа мэдээлэл гарсан байна гэж сонссон. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хилийн цагдаа гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тэгэхээр хилийн цагдаагаар хил хамгаалалтыг зохион байгуулна гэдэг бол ташаа мэдээлэл гэж ойлгож болно.

    -Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар гарах үр дүнг тодруулж хэлээч?

    Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гарах нийгэм, эдийн засгийн үр дагаврыг дараах байдлаар төсөөлж байна. Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын Улсын хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон заалтууд хуульчлагдана. Улсын хил хамгаалах байгууллагаас хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хил дээр гарсан аливаа асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх, улсын хилийн халдашгүи дархан байдлыг хангах нөхцөл бүрдэнэ.

    Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хилийн боомт, түүнд мөрдөх журмыг хэрэгжүүлэх, боомтын аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцаа тодорхой болно. Хил залгаа улсуудын газар нутгийн зах хязгаартай шууд зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, хилийн боомт газар нь Монгол Улсын төрийн мэдэлд байх асуудал хуульчлагдана. Улсын хил хамгаалах, хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журам сахиулах үүрэг гүйцэтгэж буй хилчин тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэлийг хуульчилж өгсөнөөр хилчид, иргэд болзошгүй эрсдлээс хамгаалагдана. Энэ мэтчилэн нэрлээд байвал олон сайн үр дагавар байна.
  • Б.Золбоо: Сонгинохайрхан дүүрэгт хямрал жинхэнэ утгаараа нүүрлээд байна
    2016 оны 11 сарын 16
    Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж, иргэд өөрсдийн төлөөллөө сонгоод удаагүй байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй бөгөөд шинээр сонгогдсон хурлын тэргүүлэгч Б.Золбоотой уулзаж дүүрэг, орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.
150 151 152 153 154 155 156
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    9 цаг 48 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    12 цаг 23 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    12 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    13 цаг 27 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    14 цаг 48 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    15 цаг 14 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    15 цаг 31 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    15 цаг 59 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    16 цаг 3 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    17 цаг 32 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    17 цаг 42 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    17 цаг 54 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    18 цаг 50 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    18 цаг 56 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    19 цаг 12 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    20 цаг 48 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    21 цаг 45 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК