-
2020 оны 9 сарын 04
Салхи ихэнх хугацаанд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
-
2020 оны 9 сарын 04
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр/2020.09.04/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Өмнөговь аймагт хийгдэж буй барилгын ажил хэрхэн өрнөж буй, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн явц байдал, нүүрс тээврийн замын дагуу баригдаж буй Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэлийг шалгаж, Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтан албан хаагчидтай уулзлаа. Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлыг сонсож, заримыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
-
2020 оны 9 сарын 04
Тавантолгой-Гашуунсухайт чиглэл дэхь 240 км төмөр замын ажлын гүйцэтгэл эрчимтэй явагдаж байна. Өмнө нь хийгдсэн суурь бүтэц эвдэрч элэгдэл хоргодолд орж, олон жил гацан гүйцэтгэлийн ажил бүрмөсөн зогссон байсныг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 03 дугаар сараас барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлж төмөр зам барих төслийг хөдөлгөсөн билээ.
-
2020 оны 9 сарын 04
Цагаатгах ажлыг зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой болохтой холбогдуулан их хэлмэгдүүлэлтийн үнэн түүхийг залуу хойч үедээ сургамж болгон үлдээх ажлуудыг хийнэ.
-
2020 оны 9 сарын 04
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг шүүхээр баривчлуулжээ.
-
2020 оны 9 сарын 04
Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд хяналт хийжээ.
-
2020 оны 9 сарын 04
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах хүрээнд хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
-
2020 оны 9 сарын 04
Эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болжээ.
-
2020 оны 9 сарын 04
Завхан аймгийн Тосонцэнгэл сумаын иргэн Хөвсгөл аймагт явж байхдаа тарваганы мах идэсний улмаас халуурч, эмнэлэгт хүргэгджээ. Эхний шинжилгээгээр тарваган тахалт төст савханцар гэж оношлогдсон байна.
-
2020 оны 9 сарын 04
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, АТҮТ хамтран нийслэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж байгууллагын түгээлтийн тээврийн хэрэгслүүдийн утааны тортогжилтын хэмжээг шалгалаа.
-
2020 оны 9 сарын 04
537 хүнд шинжилгээ хийснээс дөрвөн хүнд коронавирус илэрлээ.
-
2020 оны 9 сарын 04
Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажил өчигдөр эхэллээ.
-
2020 оны 9 сарын 04
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
-
2020 оны 9 сарын 04
Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар усархаг бороо орно.
-
2020 оны 9 сарын 04
12.00 цагт Чойжин Ламын Сүм Музейд М-Си-Эс Группээс үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн талаар мэдээлнэ.
-
2020 оны 9 сарын 03
3 нас 7 сартай О.Галт-Очир хүүд тусалцгаая.
-
2020 оны 9 сарын 03
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
-
2020 оны 9 сарын 03
Дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийх ажлыг компаниуд дэмжин оролцож байгаа бөгөөд “Тайхаржин майнинг” ХХК гэхэд өөрийн ашиглалтын талбайтай зэрэгцэн орших Урт булаг гэх газрын нийт 17.6 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэжээ.
-
2020 оны 9 сарын 03
Жил бүрийн намар ногоочид хөлс хөдөлмөрөө шингээн ургуулсан шинэ ургацын ногоогоо нийслэлд борлуулах гэж бөөн л юм болдог. Хөөгдөж туугдаж, олон хүний г царайчлахад хүрдэг. Тэгвэл энэ жил Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас нийслэлд төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Улаанбаатар Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн.
-
2020 оны 9 сарын 03
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн баталсан юм. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.