Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2010 2011 2012 2013 2014 2015 2016
  • ​Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ
    2017 оны 11 сарын 07
    Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Фэйсбүүк, твиттерийг хааж үндэсний сүлжээтэй болох талаар мэдээлэл хийнэ
    2017 оны 11 сарын 07
    09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт болно.
  • Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонох анхааруулж байна
    2017 оны 11 сарын 07
    Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонох анхааруулж байна
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    2017 оны 11 сарын 07
    Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Улаанбаатарт өдөртөө 3 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 07
    Улаанбаатарт өдөртөө 3 хэмийн хүйтэн байна
  • ОХУ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
    2017 оны 11 сарын 06
    Монгол Улс ОХУ-ын Дэлхийн ур чадварын холбоотой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Свердловск мужийн Екатеринбург хотноо энэ сарын 3-7-нд болж буй “Өндөр технологи-ур чадвар” буюу “WorldSkills Hi-Tech-2017” тэмцээнд ОХУ-ын 16-28 насны залуусаас бүрдсэн тэргүүлэх компани, корпорацийн 29 баг мэргэжлийн ур чадвараа сорьж буй юм. Зөвхөн өөрийн орны залуусыг өрсөлдүүлдэг уг тэмцээнийг ОХУ дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд цар хүрээг нь өргөжүүлж олон улсын чанартай болгох зорилгоор Австри, Бразил, Казакстан, БНХАУ, Швейцарь, Өмнөд Африк зэрэг долоон улсыг дараа дараагийн тэмцээнүүдэд оролцуулахаар урьсны дотор Монгол Улс багтжээ.

    Хоёр жил тутам болдог Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс анх удаа 2015 онд есөн мэргэжлээр оролцсон бөгөөд АНЭУ-ын Абу Даби хотноо саяхан болж өнгөрсөн 44 дэх удаагийн ур чадварын олимпод зургаан мэргэжлээр амжилттай өрсөлдөж, гагнуурын төрлөөр тусгай байрт шалгарсан нь “WorldSkills Hi-Tech”-д хүч сорих урилгыг хүлээж авах нэг шалтгаан болсон байна.

    Урилга гардсан улс орнуудыг энэ удаагийн “WorldSkills Hi-Tech”-д ажиглагчаар оролцохыг урьсны дагуу Монголоос ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үйл явцтай танилцах, туршлага судлах, 2019 онд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эксперт багшийг чадавхижуулах, хоёр улсын үндэсний тэмцээнүүдэд суралцагчдыг харилцан өрсөлдүүлж, туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцохын хамт энэ сарын 4-нд ОХУ-ын Дэлхийн ур чадварын холбоо буюу Залуу мэргэжилтэн, чадварлаг ажилчдын хөгжлийн агентлагийн ерөнхий захирал Р.Н.Уразовтай Дэлхийн ур чадварын тэмцээнийг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

    Санамж бичиг байгуулснаар Дэлхийн ур чадварын стандартад суурилж хоёр орны мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулах, Дэлхийн ур чадварын тэмцээний чиглэлээрх ЕвроАзийн орнуудын хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, үндэсний багаа чадваржуулах, туршлага солилцох арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах боломж бүрдэж буй юм.



  • ОБЕГ: Тээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүссэн байна
    2017 оны 11 сарын 06
    Ихэнх нутгаар цас ихээр орж, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
  • Дорнод аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлана
    2017 оны 11 сарын 06
    Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах болон халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аваар ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо.

    Дорнод аймгийн цагдаагийн газраас мотоциклийн хөдөлгөөнийг хориглох тухай аймгийн Засаг даргад санал хүргүүлснээр энэ оны 11-р сарын 10-наас 2018 оны 4-р сарын 1-нийг хүртэл энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах гэж байна.

    2017 оны эхний 10 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 502 удаа гарсан бол нийт зам тээврийн ослын 21.7 хувийг согтуугаар жолоодсон явдал эзэлжээ. Үүний улмаас 17 хүн нас барсны 4 нь мотоциклоос шалтгаалсан байна.

    Халтиргаа гулгаа ихтэй өвлийн цагт мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийн тулд энэ арга хэмжээг авч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 9.4 хувиар буурчээ
    2017 оны 11 сарын 06
    Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26302 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулбал 1.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1021 үйлдэл бүртгэгдсэн нь 8.8 хувиар буурлаа хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж онцлов.

    Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1841 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 294 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 78 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан байна.

    Харин Замын цагдаагийн албаны мэдээллээс үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
  • Европын орнуудын виз яаралтай гаргаж өгнө гэж залилдаг этгээдийг баривчилжээ
    2017 оны 11 сарын 06
    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зохион байгуулж буй “Сонор-2” үйл ажиллагааны хүрээнд Хархорин худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Г-г олж тогтоожээ.
  • БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэдийн анхааралд
    2017 оны 11 сарын 06
    БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардал”-ын болон “13 дахь сарын цалингийн даатгал”-аас буцаан авах ёстой мөнгөө аваагүй дараах нэр бүхий иргэд яаралтай холбоо барихыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас уриалж байна. Эдгээр хүмүүс дараах материалыг өөрийн биеэр авчирч өгөх юм байна. Үүнд:

    -Гадаад паспорт, иргэний үнэмлэхний эх хувь
    -Нэхэмжлэгчийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга орно.

    Даатгал авах боломжтой хүмүүсийн нэрийн жагсаалтыг ЭНДЭЭС үзэх боломжтой.
  • Мэдээллийн урсгалаа сайжруулж ажиллахыг үүрэг болголоо
    2017 оны 11 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагуудын удирдлагууд 14 хоногт нэг удаа тогтмол хуралдаж хоорондын уялдаа холбоо, ажлын явцаа хэлэлцэж, асуудлуудаа шийдвэрлэдэг билээ. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан харьяа агентлагийн удирдлагууд хуралдаж, 2017 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл, 2018 онд салбар бүртээ тусгасан ажлуудыг хэлэлцлээ.
  • Орон нутгийн зарим чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хаалаа
    2017 оны 11 сарын 06
    Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орж байгаа нойтон цас, цасан шуурганы улмаас зарим автозамуудын зорчих хэсэгт онцгой нөхцөл байдал үүсч байна.

  • “Хүрэл тогоот-2017” эрдэм шинжилгээний хурлын шилдэг судлаач тодорлоо
    2017 оны 11 сарын 06
    “Хүрэл тогоот-2017” эрдэм шинжилгээний хурлын шилдэг судлаач тодорлоо
  • Залуу судлаач, эрдэмтдийг дэмжиж хамтран ажиллахаар болов
    2017 оны 11 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу эрдэмтдийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран оны шилдэг бүтээл шалгаруулах “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Одон орон судлалын Хүрэлтогоот цогцолборт зохион байгууллаа.

    Тус хурлыг нээж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүн Д.Баттогтох, Ниигмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүн Б.Пүрэвсүрэн нар үг хэлэв.

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Залуучуудын хөгжил судлалын залуу эрдэмтэн, судлаачдын судалгааны ажил, тоог нэмэгдүүлэх, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлыг дэмжин олон нийтэд таниулах, төсөл хөтөлбөрт хамруулах боломжийг бий болгоход томоохон хувь нэмэр оруулж буй “Залуу эрдэмтдийн холбоо” ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулж байна.

    Энэ оноос тус эрдэм шинжилгээний бага хурлын нийгмийн ухааны салбар хуралдаанд “Залуучууд судлал”-ыг тусгай чиглэл болгон оруулах болсныг Та бүхэнд уламжлахад таатай байна. Энэ жил нийгмийн ухааны салбар хуралдаанд илтгэлээ хэлэцүүлж буй 14 залуу судлаачдад Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын нэрэмжит мөнгөн шагнал, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн хоёр сургалтад үнэ төлбөргүй суух эрхийн бичгээр шагналаа” хэмээв.

    Тус хуралд Залуучууд судлалын хөгжлийн чиг хандлага сэдэвт илтгэлийг МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн багш доктор П.Цэрэнбазар танилцууллаа. , МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш, доктарант Т.Эрдэнэ-Очир “Хэлний судлалын үүднээс метофорыг харьцуулан судлах арга зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлж нэгдүгээр байрт, ХСИС-ийн докторант Б.Мөнхдорж “Хорих ялыг дүйцүүлэн тооцоход математик, статистикийн аргачлал ашигласан нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлж хоёрдугаар байрт, ШУТИС-ийн докторант М.Бурмаа “Ухаалаг хотын түвшний үнэлгээ” сэдэвт илтгэл хэлэлцүүлж гуравдугаар байрт тус тус шалгарав.

    Нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс магистр Н.Батзоригийн “Моргейжийн зээлийн социал үр дагавар, зээлдэгчдэд үзүүлж буй нөлөө”, докторант Б.Дөлгөөний “Нийтийн тээврийн үйлчилгээний эдийн засагт гүйцэтгэх үүрэг, нөлөөлөх хүчин зүйл”, зэрэг илтгэлүүд сонирхол татахуйц, дэвшүүлсэн асуудлыг нарийвчлан судалж, хэрэгжүүлж болохоор давуу талтай байлаа. Дашрамд хэлэхэд эхний хоёр байрт шалгарсан илтгэгчид БСШУСЯ-ны сайдын нэрэмжилт мөнгөн шагнал болох дөрвөн сая төгрөгөөр шагнуулж, судалгаа шинжилгээний ажилдаа зарцуулахаар болсон юм.

    Цаашид Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуу эрдэмтдийг дэмжих, залуучууд судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Төр засгийн амлалтыг шаардаж жагсаал зохион байгуулах болсноо мэдэгдлээ
    2017 оны 11 сарын 06
    Төр засгийн амлалтыг шаардаж жагсаал зохион байгуулах болсноо мэдэгдлээ
  • Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн
    2017 оны 11 сарын 06
    ДАРХЛАА ДЭМЖДЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН
  • Насанд хүрээгүй охид мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн байжээ
    2017 оны 11 сарын 06
    Төв аймгийн Жаргалант сумын нутаг Агтын хөндий гэх газарт мансууруулах төрлийн “Каннабис” ургамлыг хэрэглэж, тээвэрлэж байсан таван иргэнийг энэ сарын 3-ны өдрийн 04.00 цагийн үед илрүүлжээ.
    Хэрэгт холбогдсон иргэн эрэгтэй Т, Б, Э нар нь насанд хүрээгүй эмэгтэй А, Э нартай дээрх ургамлыг хэрэглэж мансуурсан бөгөөд ’верна аксент’ маркийн автомашинаар тээвэрлэж явсан байна.

    Хэргийг Төв аймгийн цагдаагийн газрын алба “Илрүүлэлт-Оргодол”, “Бүс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн бөгөөд хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж байгаа юм байна.
  • Отгонтэнгэр ууланд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг шагналаа
    2017 оны 11 сарын 06
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд гарсан ослын үеэр эрэн хайх ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан болон Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулсан юм.



    “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Жамсрангийн Баяртогтох, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн орлогч дарга, дэд хурандаа Лувсангийн Баясгалан, “Цэргийн гавьяаны одон”-оор Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахмад Ядамбатын Сэргэлэн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний техникч Сосорбарамын Энх-Амгалан нар шагнагдав.




    Түүнчлэн Цэргийн хүндэт медаль”-иар Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, дэслэгч Төмөрбаатарын Батсайхан, Шударга журам медаль”-иар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын аврах ажиллагааны технологи, аюулгүй ажиллагаа, олон улсын аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Базарсадын Ганболд, Аврах тусгай ангийн Холбооны бүлгийн дарга, ахмад Батхүүгийн Отгонжаргал, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч Бат-Очирын Ганзориг, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн техникч, ахлах дэслэгч Дэмиддагвын Батсүмбэр нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд 230 ААН оролцоно
    2017 оны 11 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
2010 2011 2012 2013 2014 2015 2016
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    10 цаг 49 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    11 цаг 13 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    12 цаг 44 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    12 цаг 52 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    13 цаг 12 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    14 цаг 3 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    15 цаг 26 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    16 цаг 6 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    16 цаг 43 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    16 цаг 47 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК