Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2251 2252 2253 2254 2255 2256 2257
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Монголд айлчилна
    2017 оны 3 сарын 31
    Ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах гэж байна.

    Ноён Роберт Глассер 1959 онд төрсөн. Австрали иргэн.

    Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

    Тэрээр Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

    Р.Глассер 2016 оны 1 дүгээр сараас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж байна.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж үг хэлнэ.

    Мөн Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр буюу 04 дүгээр сарын 05-нд Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж “Хамтран ажиллах мэдэгдэлд” гарын үсэг зурах бол 04 дүгээр сарын 06-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нартай уулзах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Авто тээврийн албан татвар хураах цэгийг нэмлээ
    2017 оны 3 сарын 31
    Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ хураахтай холбогдуулан СБД-ийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төв, СБД-ийн 12-р хороонд байрлах “Сансар-32” үйлчилгээний төвүүд дээр 2017 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 5-р сарын 31-ний өдрийг дуустал нэмэлт цэг гарган ажиллуулж татвар хураамжийг төвлөрүүлэх боллоо.

    Нийслэл хотод АТБӨЯХ эзэмшигч та татвар, төлбөр хураамжаа тогтоосон хуваарийн дагуу төлнө үү.
  • Өрхийн амьжиргааг судлах судалгаа өнөөдрөөс эхэллээ
    2017 оны 3 сарын 31
    Өрхийн амьжиргааг судлах судалгааг эхлүүллээ
  • Маргаашнаас эхлэн автобусанд зөвхөн картаар зорчуулна
    2017 оны 3 сарын 31
    автобус карт
  • “Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо
    2017 оны 3 сарын 31
    Уг шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм.
  • “Оюутан цэрэг” сургалтын нээлт өнөөдөр болно
    2017 оны 3 сарын 31
    ”Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ жилийн ”Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан ”Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

    Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

    “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан.

    Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлтийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт Нийслэлийн захиргааны 5 дугаар байр ”Иргэний танхим”-д зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
  • Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 3 сарын 31
    дүүрэг

  • Номоо солилцсон эхний 200 хүн гарын бэлэгтэй
    2017 оны 3 сарын 30
    Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж байгаа бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номын бэлэг бэлдээд байна. Мөн хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж байгаа юм. Эрхэм уншигч та бүхнийг дөрөвдүгээр сарын 1-н буюу ирэх бямба гарагийн 12.00-14.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоор солилцохыг урьж байна гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.
  • Эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    2017 оны 3 сарын 30
    Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойд зориулсан ”Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр (2017.03.30) Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд
  • Г.Цагаандарьд иж бүрэн шинэ гэр бэлэглэхээр болжээ
    2017 оны 3 сарын 30
    Бөөрний өвчтэй хэмээн оношлогдсоноос болж нөхөр нь хаяж, улмаас орох оронгүй болсон Г.Цагаандарь гэх эмэгтэйд Хужирт Эко гэр” ХХК тусламжийн гараа сунгажээ.
  • Бичлэг: ”Намчирхал хэрээс хэтэрч, хүний аминд хүрлээ” хэмээн цуглаан зохион байгууллаа
    2017 оны 3 сарын 30
    ”Намчирхал хэрээс хэтэрч, хүний аминд хүрлээ” хэмээн цуглаан зохион байгууллаа
  • Сургууль, цэцэрлэгүүдээс 697 зөрчил илрүүлжээ
    2017 оны 3 сарын 30
    Шадар сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Боловсролын байгууллагуудад Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг энэ сарын 1-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
  • Монголчууд бид хэт их давс хэрэглэж байна
    2017 оны 3 сарын 30
    Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчин (ЗСӨ)-өөр нас барсан байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоогоор ЗСӨ-ний нас баралт 2030 он гэхэд 23.3 сая, 2050 он гэхэд тэрбум болж өсөх магадлалтай тул дэлхийн хүн амын давсны хэрэглээ 2020 он гэхэд 30 хувиар бууруулах стратегийн зорилт дэвшүүлж, үр дүнтэй бодлого, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхийг улс орнуудын засгийн газарт зөвлөмж болгосон (ДЭМБ, 2013 он).
  • ХААН банкны карт болон юнителийн сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой
    2017 оны 3 сарын 30
    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сүлжээ төлөвлөлтийг оновчтой болгох, ачааллыг бууруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн системийг боловсронгуй болгож цахим хэлбэрт ийнхүү бүрэн шилжүүлж байгаа юм” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч Г.Доржпалам онцолж байв.

    “Авто тээврийн тухай” хуулийн дагуу зорчигчид нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлж, зорчих үүрэгтэй. Цаашид нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниудын шалгагчидтай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулах ба хөлс төлөөгүй зорчигчийг 5000 хүртэл төгрөгөөр торгож, хариуцлага тооцох аж.

    ““Улаанбаатар смарт карт” ХХК-иас өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд даруй 500-д хүргэх зорилттой ажиллаж байгаа юм байна. Энэ талаар “Улаанбаатар смаот карт” ХХК-ийн тээврийн хэсгийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал “ 20000 ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараах ажилд ороод байна. Иргэд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбараас сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25000, хүүхэд-8000 төгрөгөөр авах боломжтой. Карт борлуулах цэгүүд өглөөний 06.00-аас оройн 19.00 цаг түүнээс хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал өгнө. Мөн ХААН банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглаж гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шар хантаазтанууд Манжуурыг зорилоо
    2017 оны 3 сарын 30
    “Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан. Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг бидний хэлж заншсанаар шар хантаазтануудыгаа өнөөдөр Манжуур хот руу аялах аян замд нь үдэж гаргаж байна. Ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан, хоёргүй сэтгэлээр ажилладг та бүхэндээ талархаж явдаг. Нийслэлийн зүгээс цаашид ч мөн адил идэвхитэй сайн ажилладаг иргэдээ урамшуулсаар байх болно. Та бүхэнд аян замдаа сайн яваад ирэхийг хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна
    2017 оны 3 сарын 30
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд 3 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлаар яг одоо нотлох баримтуудыг шинжлэн судлаж улсын яллагч нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг уншиж танилцуулж байна.



    ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.



    Шүүх хурлыг явцыг цаг алдалгүй хүргэх болно.
  • Том оврын 200 автобусанд камер байрлуулаад байна
    2017 оны 3 сарын 30
    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж,
  • БНСУ-д тэтгэлэгээр суралцуулна
    2017 оны 3 сарын 30
    Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлгээр БНСУ-ын их, дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 оюутан бакалаврт, 4 магистрантыг суралцуулна.

    БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг энэхүү сонгон шалгаруулалтанд оруулахгүй болно.

    Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

    Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд оролцоно.

    БАКАЛАВРЫН СУРГАЛТАД:

    Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа;
    2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны;
    Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл;
    Гэрлээгүй;
    МАГИСТРАНТУРТ:

    Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
    2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш);
    2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 27-оос доош насны;
    Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл;
    Гэрлээгүй;
    Бүртгэлийг 2017 оны 4 дүгээр 19, 20-ны өдрийн 10-17 цагт Монгол Улсын их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны оюутны алба , 219 тоот танхимд зохион байгуулна.

    Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:

    Бакалавр оюутан:

    Магистрант:

    1. Анкет / Application form*

    2. Товч танилцуулга / Self introduction essay*

    3. Тангаргийн бичиг / Pledge*

    4. Бүрдүүлэх материалын жагсаалт / Checklist*

    5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

    6. Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

    6. Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

    7. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

    8. Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2015 оны 5 дугаар сарын 15-наас хойш олгогдсон/

    9. Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг

    10. Хураамж 15000 төгрөг

    10. Хураамж 15000 төгрөг



    11.Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга



    Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.

    Сонгон шалгаруулалт

    Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математикийн тест/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Жич: Англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшинг батлах сертификат нь сүүлийн 2 жилд авсан байх)

    Бичгийн шалгалтыг Монгол Улсын их сургуулийн хичээлийн .............дугаар .байрны ....., ...... тоот танхимд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 11.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Шалгуулагч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай.Шалгалтын дүнг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудасны нүүр хуудсан дахь ”гадаадад суралцах” цэсэнд байршуулна.

    Хэлний бэлтгэл сургалт:

    Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2017 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2018 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

    Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

    Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна.

    Суралцагчийн үүрэг:

    Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

    Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд*-оор тэмдэглэсэн маягт, загварыг эндээс татаж авна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу. ILWOO сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 70002003; Төгсөгчдийн холбоо 91998122
  • Д.Чулуунбаатар: Эмч хүн сайхан сэтгэлтэй, өндөр мэдлэг, ур чадвартай байх ёстой
    2017 оны 3 сарын 30
    Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Эмнэлзүй сургалт эрхэлсэн захирал, Бөөр, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Чулуунбаатартай эмч хүний ажил, амьдралын замнал, бахархалын талаар яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна.

    Танд нийт уншигчдынхаа өмнөөс танд эмч нарын баярын мэндийг хүргэе. Анх эмч хэмээх эрхэм хүндтэй ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

    Баярлалаа. Нийт уншигчиддаа энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Нийт хүн амынхаа эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа эмч нартаа Олон улсын эмч нарын баярын мэндийг мөн хүргэе.

    Би сургуулиа төгсөөд анх Завхан аймгийн Шилүүстэй суманд 1988 оны 7 сарын 26-ны өдөр Салбарын эмчээр томилогдож байлаа. Тухайн үед айл бүрээр орж нэгдсэн бүртгэл хийж, үзлэгт хамруулдаг сайхан үе байсан юм. Энэ нь нэг талаар өвчтөнүүдийн судалгаа хийж, нөгөө талаар айл өрхүүдтэй танилцаж, мэнд усаа мэдэлцдэг болоход их тустай. Тэгээд л Шилүүстэй сумын 2500 орчим хүнийг бүгдийг нь таньдаг болсон /инээв/. Дараа нь 1995-1998 он хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлгийн эмчээр ажилласан.

    Харин УНТЭ-т 1998 оноос эхлээд Эрчимт эмчилгээний тасагт 10 гаруй жил эрчим эмчилгээ мэдээгүйжүүлэгийн эмчээр ажиллаж, 2007-2014 онуудад Эрчимт эмчилгээний тасаг-Яаралтай тусламж, сургалт аргазүйн төвийн тасгийн эрхлэгчээр тус тус ажилласан. Харин 2014 оноос хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй хариуцсан захирлаар ажиллаж байна. Одоо ингээд бодоход ийм сайхан хамт олон намайг хүрээлж байсны хүчинд би гэдэг хүн сайн ажиллаж, илүү ихийг хийж бүтээхийн эрчээр эрчлэгдэж байна даа.

    Ингэхэд таныг цэргийн эмчийн албыг хааж байсан гэж танай хамт олноос сонссон?

    Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургууль одоогийн АШУИС-ийг төгссөн. Дараа нь Анагаах ухааны дээд сургуулийн Цэргийн танхимд суралцаж байсан. Цэргийн эмчилгээний ангийн нэг онцлог нь оюутан байхаасаа эхлээд цэргийн бателон буюу ангид цэргийн эмчийн зуны дадлагыг цэргүүдтэй хамт байрлаж хийдэг байлаа. Цэргийн эмч мэргэжлээр сурахад давшилтын үед эмнэлгийн цэргийг хэрхэн байрлуулах, ямар үйл ажиллагаатай ажиллах зэргийг онцгойлон заадаг байснаараа давуу талтай байсан.

    Таныг сумын эмч байх үед эмчийн ажлаас гадна олон ажлыг зэрэг хийдэг байсан гэдэг.

    Сумын эмч нь эмнэлгийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Янз бүрийн сургалт, арга хэмжээ зохион байгуулах, хэвтэн эмчлүүлж буй хүмүүстээ эрүүл мэндийн боловсрол олгох хичээл хүртэл заадаг байлаа. Сумын эмчийн бас нэг онцлог нь тоног төхөөрөмж байхгүй учраас 5 мэдрэхүйгээрээ л өвчтнөө оношлоно шүү дээ. Төрөх ээжүүд, мэс засал, дотор, халдварт, гэмтэл, шүд гэх мэтчилэн бүх төрлийн өвчтөнгүүддээ үзлэг хийнэ. Нэг хэцүү зүйл нь төрөхийн хүндрэл байсан. Тухайн үед төрөхийн өмнөх байр гэж байсан. Энэ тасагт төрөх дөхсөн эхчүүд төрөхөөс 7-14 хоногийн өмнө хэвтэж, хяналтанд ордог. Ингэж төрөхийн өмнөх байранд эхчүүдийг хэвтүүлснээр эхийн эндэгдэл буурах гол үзүүлэлт болсон юм. Хөдөөгийн иргэдийн хувьд хяналтанд орохгүй удах тохиолдол их байдаг байлаа.

    Анагаах ухаанд олон төрөл чиглэл, салбар байхад чухам яагаад эрчим эмчилгээ, мэдээгүйжүүлэгч эмч болохоор шийдсэн юм бэ?

    Би анх мэдээгүйжүүлтийн эмч болно гэж төлөвлөөгүй байсан. Тухайн үед намын даалгавраар Эрүүл мэндийн яамны боловсон хүчний салбараас мэргэжилтнүүд бүх оюутнуудыг хуваарилдаг байсан үе. Тэр үед одоогийн УНТЭ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгчээр Ардын эмч н.Лхагважав гэж бидний багш ажилладаг байсан. Тэр хүний шавь болоод энэ сайхан мэргэжлийг сонгосон доо. Одоогийнхтой харьцуулахад тэр үеийн эрчимт эмчилгээний тасаг тоног төхөөрөмж, хүчин чадал муу байсан. Гэхдээ багшийнхаа удирдлаганд хамт олонтойгоо эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг зохицуулаад л явж байлаа.

    Ер нь мэдээгүйжүүлгийн эмч гэдэг маш нарийн мэргэжил. Дэлхийд хамгийн эрсдэлтэй, мэдлэгтэй, ур чадвартай эмч нар ажиллаж, хамгийн өндөр цалин авдаг. Харин Монголд мэдээгүйжүүлгийн эмч нарын мэдлэг ур чадвар гадны орныхонтой эн зэрэгцэх ч ажлын үнэлэмж муу байдаг.

    УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хэд хэдэн удаа амжилттай хийлээ. Энэ ажлуудад та гар бие оролцсон уу.

    1998 онд монголд анх удаа бөөрний хагалгаа хийж байсан түүхтэй. 2006 оноос Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эрчимжүүлж эхэлсэн. Уг багт бөөр шилжүүлэн суулгах хагалгааны мэдээгүйжүүлгийн эмчээр мөн ажилласан. Миний хувьд бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн ба анхны хагалгаагаа 2006 оны намар нь хийж байсан. Миний багш АУ-ны доктор, профессор Л.Ганболд эмчтэй мэдээгүйжүүлгийн эмчээр хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 140 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Энэ завшааныг ашиглаад Төрийн соёрхолт профессор Эмнэлгийн дарга Б.Бямбадорж, хүний гавьяат эмч Д.Нямсүрэн багш, профессор Л.Жамбалжав, хүний гавьяат эмч Б.Бямбадаш, хүний гавьяат эмч н.Төмөрбаатар, мөн Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Д.Баян-Өндөр, Эмнэлзүй эмгэг судлалын төвийн лабораторын эмч Ж.Саранцэцэг, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмч Л.Ганболд нарт талархсанаа илэрхийлье. Эдгээр алтан гартай эмч нарын хүч хөдөлмөрөөр бөөр шилжүүлэн суулгах хагалгаа өдий зэрэгтээ хөгжиж, манай улсын анагаах ухаанд тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулсан. Энэ нь залуу үеийнхэндээ маш сайхан суурийг бий болгож өгсөн юм.

    Одоогийн байдлаар 140 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Харин 2015 онд УНТЭ-ийн 90 жилийн ойн үеэр элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг хийлээ
    Дараа нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны багийн гишүүнээр орсон. 2010 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээр ахлуулсан баг хийж эхэлсэн. Тухайн үед эхлээд туршилтын хагалгааг амьтан дээр хийсэн шүү дээ. Энэ ажлын хүрээнд Солонгосын Асан эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх төвийн хамт олонтой 5 жил хамтран ажилласан. 2010-2014 онд бид Солонгосын Асан эмнэлэгт очиж мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

    Мөн 2009 онд Л.Ганболд багштай хамт АНУ-ын Колородогийн их сургуулийн Элэг шилжүүлэн суулгах сургалтанд явсандаа их баяртай байдаг.

    Одоо бол элэг шилжүүлэн суулгах хагалгаа ердийн хагалгааны түвшинд хүрсэн гэж хэлж болно. Эхний 25 хагалгааг Солонгосын эмч нартай хамтран хийж байсан бол 2015 онд УНТЭ-ийн 90 жилийн ойн үеэр элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг хийлээ. 100 дахь мэс засалд зориулж эмнэлгийн гадаа хөшөө дурсгал байгуулсан.



    Энэ завшааныг ашиглаад Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүд болох Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавъяат эмч О. Сэргэлэн, Анагаах ухааны доктор, Хүний гавъяат эмч, Клиникийн профессор Л. Амгалан, Х.Батчулуун, Ц.Эрдэнэ, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх эмч Л.Ганболд нартаа талархал илэрхийлье.

    Гадаадад эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэхэд эмчилгээний зардал, донор, дагалдаж явж байгаа хүн гээд эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Харин монголд энэ хагалгааг хийснээр гадагш урсах мөнгийг дотооддоо авч үлдэхээс гадна, өвчтөний сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөтэй байдаг.
    Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоног төхөөрөмжийн асуудал дээр анхаарч ажилласан. Учир нь гадаадад эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэхэд эмчилгээний зардал, донор, дагалдаж явж байгаа хүн гээд эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Харин монголд энэ хагалгааг хийснээр гадагш урсах мөнгийг дотооддоо авч үлдэхээс гадна, өвчтөний сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөтэй байдаг.

    Гадаадад хагалгаанд орсон хүмүүс УНТЭ-ийн хяналтанд байдаг. Сая гуравдугаар сарын 27-нд УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв “Элэгний урхаг хүндрэл ..” гэсэн сургалт зохион байгуулж, маш өргөн хүрээг хамарч чадсанд бид их баяртай байгаа. Үүний дараа тухайн сургалттай холбоотой ном гарсан нь бидний хувьд том гарын авлага болсон гэж хэлж болно.



    Эмч болохоор бэлтгэгдэж буй залуус сургуульд сурч байхдаа л мэргэжилтэний хэмжээнд бэлтгэгдээд гардаг гэж боддог. Энэ салбарт таны сурч байх үе, өнөөдрийн сургалтын тогтолцоо хооронд ямар ялгаа байна вэ?

    Манай эрүүл мэндийн чиглэлийн оюутнууд өглөө лекцэнд орлоо, үдээс хойш дадлага хийхээр ирж байна. Бусад мэргэжлийн сургуулиудтай харьцуулахад анагаахын сургуулиуд практик дээр суурилдагаараа онцлог. Бидний үед ийм л байсан. Одоо ч хэвээрээ. Харин ч одооны оюутнууд техник ашиглалт, хэлний мэдлэг илүү болсон. Анагаахын олон сургууль байдаг нь өрсөлдөөнийг нэмэгдүүлээд сайн хэрэг. Бид багш нарынхаа лекцийг нэг бүрчлэн гараараа бичдэг байсан бол өнөөдөр техникийн эрин болсноос ч тэр үү хүүхдүүд утсаараа бичлэг хийх, файлаар нь авах зэргээр цаг хугацаа хожиж байгаа давуу талтай юм уу гэж хардаг.

    Нөгөөтэйгүүр сурч байгаа залуусын хувьд чин сэтгэлээсээ эмч болохыг хүсдэг нь хэд байдаг бол гэх эргэлзээ ч төрдөг. Өнгөрсөн жил манай нэг багшийн лекцэнд сууж байхад нэлээд олон оюутан эмчээр төгсөөд, мэргэжлээрээ ажиллаагүй гэсэн мэдээг сонсч байсан. Тэдгээрээс дэлгүүр ажиллуулах гэх мэт өөр чиглэлээр ажиллаж байна гэдэг. Үүнд эмчийн цалин хангамж, ажиллах орчин ч нөлөөлсөн байж мэднэ. Бидний үед багш нарыгаа дагаж хагалгаанд орж, хүнд өвчтөнийг үзэж байхад нь хамт байх зэрэг эмнэлэг дээр хичээлүүд явагддаг байсан. Энэ нь оюутнуудыг анхнаас нь эмнэлгийн орчинд бэлдэж өгдөг байсан юм болов уу. Тэр үед нүдээрээ харж байсан, багшийн хийж байсан үйл зэрэг бол насан туршийн мэдлэг, туршлага болж өгч байсан.

    Танай эмнэлгийн зүгээс ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхэд хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

    УНТЭ нь төрийн болон хувийн их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Тухайлбал 3-р курсийн оюутнуудыг манай эмнэлэгт хөтөчөөр ажиллуулж байна. Энэ нь өөрөө эмнэлгийн орчин нөхцөлд дасах, өвчтөнтэй харьцах зэрэг дадал зуршлыг бий болгох ирээдүйн эмч нарыг бэлдэхэд их нөлөөтэй байдаг. Харин 4-р курсийн оюутнууд сувилахуйн үйл ажиллагааны дадлага хийх, 5-р курсийнхан эмч нарын туслахаар ажиллах гэх мэт Анагаах ухааны боловсрол олгоход хамтран ажиллаж байна.

    Эмч хүний хариуцлага таны нүдээр...

    Эмч хүн бол хамгийн түрүүнд сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Өвчтэй хүнтэй чин сэтгэлээсээ харьцдаг байх, өндөр мэдлэг, ур чадвартай, байнгын мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлдэг байхыг шаарддаг тийм л хариуцлагатай мэргэжил. Орчин үед хэлний мэдлэг нэмэгдэж, сурах бүрэн боломжтой болсон байна. Гэхдээ хамгийн чухал нь сайхан сэтгэл. Мөн мэргэжилдээ маш дуртай байх хэрэгтэй.

    УНТЭ-ийн онцлогоос та бидэнд танилцуулахгүй юу ? Тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийгдэж байгаа вэ?

    УНТЭ-ийн хувьд сүүлийн үеийн эмнэлгийн техник технологиудыг нэвтрүүлж илүү өргөн цар хүрээг хамран ажиллаж байна. Улсын хэмжээнд Яаралтай тусламжийн тасаг гэдгийг өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шинээр байгууллаа. Манай эмнэлгийн зүгээс ирсэн өвчтөнүүдээ өвчний ангилал, хүндрэлийн дагуу эрэмбэлдэг. Тухайлбал нэн яаралтай эмчилгээнд оруулах шаардлагатай бол улаан, дараагийн шатанд шар, дараа нь ногоон гэх мэт эрэмбийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн шөнийн цагаар ирсэн онош нь тодорхойгүй үйлчлүүлэгчдийг Ажиглалт хяналтын хэсэгт хүлээн авдаг. Н.Алтансүх эрхлэгчтэй Яаралтай тусламжийн тасаг нь байгуулагдаад 4 жил болж байгаа ч улсын төсвөөс боловсон хүчний зардлыг төсөвлөж өгөөгүй ч улсдаа үлгэр жишээ болсон тасаг үйл ажиллагаагаа явуулж байна.

    Харин н.Баялагмаа эрхлэгчтэй мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагт хоногт дунджаар 60 гаруй хагалгаа хийгдэж байна. УНТЭ-ийн зөвлөх эмч н.Ганбат эрхлэгчтэй Эрчимт эмчилгээний тасгийн хувьд 9 ортой ажиллаж байна. 2002-2012 оны хооронд Швейцарын төсөл хэрэгжсний дагуу нэг сарын хугацаатайгаар эмч, сувилагч ирж бидэнтэй хамтран өдөр бүрийн үзлэг оношлогоо хийж, сургалт явуулж хамтран ажилласан. Дараа нь Австрийн Хелтенбург сангийн төслийг 2007-2009 оны хооронд хэрэгжүүлсэн. 2015 онд Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая еврогийн тоног төхөөрөмжөөр хангасан нь маш чухал арга хэмжээ байсан. Одоо бид тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй сайн байна. Цаашид ч төр засгаас энэ тал дээр анхааран ажиллах байх гэж бодож байна.

    Танд хандаж бусдын хэлж байсан хамгийн сайхан үгнээс? Эмч хүний хувьд зөндөө л сайхан үг сонсдог байх.

    Эмч хүн чинь баярлалаа эмчээ гэсэн үгийг их сонсдог. Эрүүл болоод зөвхөн надад зориулж хэлдэг энэ үгийг сонсох л миний хувьд хамгийн сайхан байдаг.
    Та залуу эмч нартаа хандаж юу хэлэх вэ?

    Эмч хүн гэдэг бол мэдлэг, мэргэжил, сайхан сэтгэл, хичээл зүтгэл шаардсан нарийн мэргэжил. Тиймээс залуу байхдаа л амжиж сурах хэрэгтэй. Өнөөдөр бол сурах бүх нөхцөл бололцоо бүрдсэн байна. Та бүхэнд маш сайхан ирээдүй байна. Ер нь эмчийн ажил бол сэтгэлийн ажил байдаг гэдгийг онцолж хэлмээр байна.

    Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

    Баярлалаа.
  • БҮТ: ЭЕШ-д бүртгүүлэхдээ селфи зургаа хийж болохгүй
    2017 оны 3 сарын 30
    БҮТ: ЭЕШ-д бүртгүүлэхдээ селфи зургаа хийж болохгүй
2251 2252 2253 2254 2255 2256 2257
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    12 цаг 26 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    12 цаг 31 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    12 цаг 34 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    12 цаг 42 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    13 цаг 1 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    13 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    14 цаг 23 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    14 цаг 53 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    15 цаг 23 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    15 цаг 41 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    15 цаг 47 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    16 цаг 17 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    16 цаг 28 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    16 цаг 31 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 42 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    17 цаг 58 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    18 цаг 32 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    18 цаг 38 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    18 цаг 50 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    19 цаг 2 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК