-
2016 оны 10 сарын 28
Яг одоо: Чингис хаан олон улсын нисэх буудалд онц байдал зарлаад байна
-
2016 оны 10 сарын 28
Монголын биатлоны холбооны урилгаар Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров, ОХУ-ын биатлоны холбооны гүйцэтгэх захирал Сергей Костин нар Төв аймагт баригдах биатлон бэлтгэлийн төвийн орчин нөхцөлтэй танилцахаар хүрэлцэн ирээд байна.
-
2016 оны 10 сарын 28
Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамын III-А, IV-А хэсгийн нийт 25км автозам ашиглалтад орлоо.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдийн өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
-
2016 оны 10 сарын 28
Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна.
-
2016 оны 10 сарын 28
Жил бүрийн 11-р сард зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдийг өндөрт тунт А аминдэмийн дархлаажуулалтад хамруулдаг.
-
2016 оны 10 сарын 28
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 40 дэх дугаарт Тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.
-
2016 оны 10 сарын 28
НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 16 удаагийн тохирол явагджээ.
-
2016 оны 10 сарын 28
“Их хотын хямдрал 377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ. Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө.
-
2016 оны 10 сарын 28
БСШУЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна.
Мөн цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон талаар мэдээллээ. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Тиймээс дээрхи мэргэжлийн байгууллагуудаас “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
“Цахим гадуурхал цаашаа” уриан дор эхэлж буй уг хөтөлбөр нь сошиал медиа, интернетийн зөв хэрэглээг олон нийтэд уриалах аж.
Кибер буюу цахим ертөнцөд дээрэлхэх гэдэг нь ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндэд халдах болон дарамтлахыг хэлнэ. Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй. Уг гадуурхал нь тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй болгохоос эхлээд амиа хорлоход хүргэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний бүх ЕБС-иудад “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт хичээл орох аж. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ирэх сарын 1-нээс эхлэн “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аврана” уриан дор сайн дураараа цусаа өгөх өдөрлөг зохион байгуулах юм байна.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан Хангарди ордонд хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголын төсөл болон Төслийг дагалдах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод ёслол хүндэтгэлийн “Гэрэгэ” гардуулан өглөө.
-
2016 оны 10 сарын 28
Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан.
-
2016 оны 10 сарын 28
Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.
-
2016 оны 10 сарын 28
Энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олдсон хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-
2016 оны 10 сарын 28
Ирэх даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу ”Монгол бахархлын өдөр” тохионо.
-
2016 оны 10 сарын 28
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-ны өдөр хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Анх цагдаагийн байгууллагад Эрдэнэт хотын гэр хорооллын жалганд нохой овоорч, хүний гар хөл зуугаад явж байгаа тухай иргэд мэдээлжээ. Золбин нохойнууд эмэгтэйн гар, хөл, толгойг жалганд зууж авчирсан байсан аж. Улмаар цогцсыг таниулах ажиллагаа явуулж, 27 настай Ц гэгч эмэгтэйгийн цогцос болохыг тогтоожээ. Энэхүү хэрэгт гурван эрэгтэйг холбогдуулан шалгаж байгаа ба хэргийн газарт Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн гэмт хэрэг шалгах тасаг, Мөрдөн байцаах газарт онц ноцтой хэргийн талаар шуурхай мэдээлэл авч, хүч нэмэн ажилласан байна.
-
2016 оны 10 сарын 28
Хан-Уул дүүрэг дэх Яармагийн гүүрэн дороос энэ сарын 25-нд буюу өнгөрсөн мягмар гарагт толгойдоо сумны шархтай эрэгтэй олджээ.
Тодруулбал, Толгойдоо сумны шарх авсан эрэгтэйг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж улмаар түүнд эмнэлгийн тусламж үзүүлж амийг нь аварчээ.
Одоогоор түүний биеийн байдал гайгүй байгаа аж. Хэргийн газрын үзлэгээр тайрсан “ТОЗ-8” буу, хонгио олдсон байна.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 10 сарын 28
Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.