Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2258 2259 2260 2261 2262 2263 2264
  • Монголд өдөрт 10 гэр бүл салж байна
    2017 оны 3 сарын 26
    Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна.Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.
  • Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн дулаан байна
    2017 оны 3 сарын 26
    өдөртөө 4-6 градус дулаан байна
  • Эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж байна
    2017 оны 3 сарын 25
    Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт ”Эх дэлхийн цаг” арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Уур
  • 91 иргэнийг эсэн мэнд олжээ
    2017 оны 3 сарын 25
    Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг
  • МУИС-ийн элсэлтийн бүртгэл ирэх тавдугаар сарын 01-нд эхэлнэ
    2017 оны 3 сарын 25
    Энэ жил 40 гаруй мянган төгсөгч ЭЕШ өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байна.
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 3 сарын 25
    25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн , 26, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв,
  • Шилийн богдод түймэр гарчээ
    2017 оны 3 сарын 25
    Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутагт Шилийн богдод
  • Таны утасны цаг хэд болж байна вэ, урагшилсан байна уу
    2017 оны 3 сарын 25
    Засгийн Газар ”Зуны цагийн тоололд шилжүүлэх
  • 20 мянган ширхэг смарт картыг үнэгүй тараана
    2017 оны 3 сарын 25
    Ирэх сарын 1-ээс эхлэн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар болсон
  • Өнөөдөр үс засуулахад ээлтэй өдөр
    2017 оны 3 сарын 25
    Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 25,
  • Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
    2017 оны 3 сарын 25
    Монголын Үндэсний Олимпийн хорооны VII дугаар чуулган өчигдөр болж өндөрлөлөө.
  • Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    2017 оны 3 сарын 25
    Малчид, тээвэрчид, иргэдийн зориулсан цаг агаарын мэдээ:
  • Завханы Тэлмэн суманд 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ
    2017 оны 3 сарын 24
    Завхан аймгийн Тэлмэн суманд нохой галзуурч 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

    Тус сумын нутаг Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн хоёр нохой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тухай дуудлага энэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар иржээ. Өвлчилсөн нохойг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд гуравдугаар сарын 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Галзуу илэрсэн газар нутагт хөрсний ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна.

    Мөн нохой болон гэрийн тэжээвэр амьтдад галзуугийн вакциныг хуваарийн дагуу хийж байгаа ажээ.
  • Монголын Үндэсний музей сурагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ
    2017 оны 3 сарын 24
    Монголын Үндэсний музей нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, аравдугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр үйлчлэх эрх олголоо. Тодруулбал дээрх музей нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 120 орчим ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруйтай нь гэрээ байгуулжээ. Улмаар БСШУЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан аравдугаар ангийн сурагчдад нээлттэй боломжийг бүрдүүлж байна.

    Гэрээ байгуулсан сургуулийн аравдугаар ангийн сурагчид нэгээс зургадугаар сард үйлчлүүлэх аж. Түүнчлэн сурагчдаа дагуулж ирсэн багш, цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.

    Үндэсний музейд хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” байдаг бөгөөд үүнд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

    Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншилтай холбогдох 56 мянга гаруй үзмэртэй билээ.

    Сан хөмрөгт нь хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга, Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдох нум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдох Язгууртны дээл, XIY-XY зууны үеийн байлдааны ширэн хөө хуяг, ялтсан гутал, “Өндөр” Гонгорын хөөрөг, даалин, таван ханатай Монгол гэр, Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, үзмэр хадгалагддаг юм.
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцлээ
    2017 оны 3 сарын 24
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар хотын Аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх”, “Шөнийн Улаанбаатар” зэрэг дэд хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна. Тус дэд хөтөлбөрүүдийн хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэд оролцож, өөрсдийн санал бодлоо илэрхийлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн сонгогдлоо
    2017 оны 3 сарын 24
    Д.Загдсүрэн
  • Элэгний С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авна
    2017 оны 3 сарын 24
    Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

    Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд иргэд С вирусийн шинжилгээгээ үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

    Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөгийг шинжилгээний зардалд зарцуулах ба удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах юм байна.

    Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Монгол улсад 2016 оны байдлаар элэгний С вирусийн халдварын тархалт нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж, дэлхийд С вирусийн өндөр тархалттай улс болоод байна гэж нийслэлийн ЭМНДГ-аас мэдээллээ.
  • Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ
    2017 оны 3 сарын 24
    Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгах, иргэдийн санхүүгийн хүндрэлийг хуваалцах зорилгоор Засгийн газраас 2.3 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны хооронд “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээний зардлыг санхүүжүүлэх гэрээ” мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хооронд “Гемодиализ эмчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г энэ сарын 22-нд байгуулсан юм.
    Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх дараах нэр бүхий долоон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулснаар 140 гаруй үйлчлүүлэгч эмчилгээнд хамрагдаж, тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой боллоо.

    Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэнд гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

    Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүд:
    1. Люкс диализ ХХК Люкс диализ эмнэлэг
    2. Нарт эрдэнэс ХХК-ий Кидней кейр эмнэлэг
    3. Сити Энержи ХХК-ий Улаанбаатар мед эмнэлэг
    4. Ач тус ГХО ХХК-ий харьяа Агапэ эмнэлэг
    5. Интернейшнл Медикал Сентер ХХК-ий Интермед эмнэлэг
    6. Интенсивкаре ХХК-ий ICU эмнэлэг
    7. Хурилдуур ХХК-ий Эрин эмнэлэг гэж нийслэлийн ЭМНДГ-аас мэдээллээ.
  • Хаяг шошгогүй цагаан будаа худалдаалж байсныг илрүүлжээ
    2017 оны 3 сарын 24
    “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд БНХАУ-аас хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай Сүмийн зурагтай мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

    Иймд ИРГЭД цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас /хаанаас хэн, хэзээ импортолж, хаана савласан, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа бичигдсэн, холбогдох хаяг, утасны дугаар бичигдсэн/ хаяг шошгын мэдээлэл гүйцэд бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүй бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэнэ үү.

  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцлаа
    2017 оны 3 сарын 24
    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон холбогдох албны хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотын үерийн далан суваг, барилга байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа. СХД-ийн Толгойтын үерийн далан сувгийн нөхцөл байдалтай танилцсанаар ажлаа эхлүүллээ. Толгойтын үерийн далан суваг нь булгийн халиа дошин үүссэнээс дүүрч айл, өрхүүдрүү орох эрсдэл үүсдэг юм. Үүнээс урьдчилан сэргийлж Геодези, усны барилга байгууламжийн газар энэ өвлийн турш ажиллаж 1.3 км суваг гарган 850 куб метр мөсийг гаргаж холдуулсан байгаа аж. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 10, 12-р хорооны үерийн далан суваг болон БЗД-ийн 10-р хороонд булгийн халиа дошноос болж үүсээд байгаа нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлж авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцсан юм.

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосны дагуу шар усны үерээс урьдчилдан сэргийлж Улаанбаатар хот дахь далан суваг, шуудууны нөхцөл бадалтай танилцаад явж байна. Улаанбаатар хотыг шар усны үерт автуулахгүй байхын төлөө Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ өвлийн турш булгийн халиа дошин үүсгэхгүй байх, далан сувгуудыг нээж, цэвэрлэх ажлыг хийсээр байна. Зарим хувь хүн, албан байгууллагууд үерийн далан сувгуудад хог хаягдлаа хаях, дээр нь барилга байшин барих, сэтэлж авто засвар гэх мэт үйл ажиллагаа явуулах зэргээр зөрчлүүд гаргаж байна. Далан сувгуудыг хааж орц, гарч хийсэн, дамнуулж барилга байшин барьсан зэрэг зөрчлүүдийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж яаралтай арга хэмжээг авна. Эхнээс нь бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран зарим зөрчлүүдийг арилгуулж, арга хэмжээ авч ажиллаж байна. Үерийн далан сувгуудын хувьд насжилт өндөр болсноос эвдрэл багагүй байна. Урсгал засвар хийх болон шинээр барьж байгуулах тал дээр анхаарч шаардлагатай хөрөнгө мөнгийг нийслэлийн төсөвт суулгах тал дээр анхааран ажиллана” хэмээлээ.

    “Нийслэлийн Онцгой комиссын албан даалгаварын дагуу Геодези, усны барилга байгууламжийн газар хэд хэдэн байршил дээр шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажилласаар байна. Булгийн халиа дошин үүсч далан дүүрч дулаарахад хайлж, шар усны үер үүсэх эрсдэл их байгаа. Үүнээс урьдчилан сэргийлж суваг гаргаж, гарсан мөсийг зөөж ажилаж байна” хэмээн Геодези усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров ярьж байлаа.

    Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 140.5 км урттай далан судаг байдаг аж. Үүнээс 60 гаруй хувь нь хуучирч муудсанаас болж хана, хавтангууд нь ховхорч унасан зэрэг асуудлуудтай байгаа юм. Үерийн далан сувгуудад урсгал засвар хийх, шинээр барьж байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Үерийн далан суваг, барилга байгууламж дээр үйл ажиллагаа эрхлэх, шороо асгаж битүүлээд газрыг нь зарах хүртэл зөрчлүүд илэрсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

2258 2259 2260 2261 2262 2263 2264
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    9 цаг 13 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    9 цаг 18 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    9 цаг 21 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    9 цаг 29 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    9 цаг 48 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    10 цаг 36 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    11 цаг 10 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    11 цаг 40 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    12 цаг 10 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    12 цаг 28 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    12 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    13 цаг 4 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    13 цаг 15 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    13 цаг 18 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    14 цаг 29 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    14 цаг 45 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    15 цаг 19 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    15 цаг 25 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    15 цаг 37 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    15 цаг 49 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК