-
2016 оны 10 сарын 20
Завхан аймгийн Идэр сумын нутагт энэ сарын 17-нд газар хөдөлжээ.
-
2016 оны 10 сарын 20
Энэ сарын 12-нд Замын-Үүд боомтоор хар тамхи нэвтрүүлсэн иргэдийг саатуулсан. Тодруулбал, эрээнээс орж ирсэн иргэн Б 70 гаруй жинтэй нунтаг цагаан бодис авчирчээ. Түүнийг нь хүү Н нь А, Д нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь нэгэн цэнгээний газарт борлуулж байгаад тагнуул, цагдаагийнханд баригджээ.
-
2016 оны 10 сарын 20
Нийслэлд хоёр өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо
-
2016 оны 10 сарын 20
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул халтиргаа гулгаа үүсч зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 19
ОБГ, Цагдаагийн газрын шийдвэрээр Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар боллоо.
-
2016 оны 10 сарын 19
Эрүүгийн цагдаагийн газрын “Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран есдүгээр сарын 23 ны өдөр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хоёр этгээдийг барьж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.
-
2016 оны 10 сарын 19
Ойрын өдрүүдэд цас их орсоны улмаас зарим аймаг, сумдын зам, даваа хаагдсан байна. Тодруулбал, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт их хэмжээний цасан шуургатай тул орон нутгийн иргэдийг анхаарал болгоомжтой сонгуульдаа оролцохыг СЕХ-ноос зөвлөлөө. Түүнчилэн өнөөдөр буюу энэ сарын 19-нөөс эхлэн цочир хүйтрэх аж.
-
2016 оны 10 сарын 19
Төмөр замын цагдаагийн газраас галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан жолоочын зөрчлийг шалгаж байна.
Энэ сарын 17-нд буюу уржигдар Замын цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх авто зам болон төмөр замын огтлолцолд зам түгжрэн, нэг машин галт тэрэгний гарамыг хааж зогссон. Улмаар хөдөлгөөн эхлүүлсэн галт тэрэгний машинист яаралтай арга хэмжээ авч, вагоноо зогсоосон юм. Энэхүү үйлдэл нь иргэний эд хөрөнгө цаашлаад амь насанд хохирол учруулах магадлалтай нөхцөл байдал үүссэн байсныг галт тэрэгний машинист шуурхай арга хэмжээ авч болзошгүй үйлдлийг таслан зогсоосон билээ.
-
2016 оны 10 сарын 19
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн уурын зуухад эвдрэл гарч, ашиглах боломжгүй болсноос хүүхдүүдээ хүлээн авахад хүндрэл үүссэн байна.
Анх 2007 оны гуравдугаар сард Японы буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулж байжээ. Тус сургууль нийт 1360 хүүхэдтэй, 100 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байгаагаас таван анги гуравдугаар ээлжинд хичээллэдэг байна.
Сургуулийн уурын зуух 2007 онд ашиглалтад орсноос хойш тасралтгүй есөн жил ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд засвар тогтмол хийж ирсэн байна. Гэвч ашиглалтын явцад 1, 2, 4 дүгээр цамц усны шүүрэлттэй, гадна ханын лист төмөр бүхэлдээ сунаж, даралт даахгүйн улмаас НМХГ, Онцгой байдлын хэлтсийн ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
-
2016 оны 10 сарын 19
Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн хараат бус, олон нийтийн комиссын өргөтгөсөн хуралдаанаар гаргасан байна.
-
2016 оны 10 сарын 19
УИХ-ын дарга М.Энхболд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд 14.00 цагт очиж саналаа өгнө.
-
2016 оны 10 сарын 19
Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны Их хурал ирэх сарын 19-нд хуралдна. Хурлаар Ерөнхийлөгчөө сонгож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх юм байна. Спорт холбоодууд олимпиос хойшхи 90 хоногт багтан хуралддаг уламжлалтай. Одоогийн байдлаар зөвхөн Монголын Жүдо бөхийн холбоо хуралдаад байна. Тус холбоо өнгөрсөн сарын 14-ний өдөр Их хурлаа хийж, холбооны удирдлагуудаа сонгон дотоод асуудлаа ярилцсан билээ.
-
2016 оны 10 сарын 19
Энэ сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хугацааны дунд үе, сүүлчээр цас орж, шууран, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 19
Цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд түр хязгаарлаад байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Мөн Дархан-Уул аймгаас Орхоны чиглэлд гарах хөдөлгөөнийг өчигдөр орой нээсэн байна. Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч орон нутгийн замд хальтиргаа гулгаа ихтэй, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул жолооч тээвэрчид та замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.
-
2016 оны 10 сарын 19
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу энэ сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.
-
2016 оны 10 сарын 19
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль өнөөдөр болж, бүх нийтээр амарч байгаа билээ.
-
2016 оны 10 сарын 19
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
-
2016 оны 10 сарын 19
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
2016 оны 10 сарын 18
Авто замын салбарын аварга шалгаруулах спорт наадам 2016 оны 11 сарын 7,8-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт ордон болох гэж байна. Удирдамж тун удахгүй www.mra.mn сайтанд тавигдана.
-
2016 оны 10 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Ангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын эко хөгжлийн бодлого, эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байуулалтад дэмжлэг үзүүлэх, тодорхой төслүүд буюу нийслэлийн гэр хорооллыг өртөг багатай, хямд орон сууцаар хангах тал дээр санхүүгийн төлөвлөлт хийх, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн орлогод нийцсэн орон сууц барих төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Анг “Манайх ногоон барилгын төслөө Ази тивийн болон Латин Америкийн улсуудад хэрэгжүүлж байна. Ногоон барилгын тал дээр Монгол Улстай хамтарч ажиллах сонирхолтой байна. Манай улс өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр барилгын ажил явуулах тал дээр санал бодлоо солилцоход таатай байх болно. Ногоон барилга нь эрчим хүчний болон усны зарцуулалтад асар их эдийн засгийн хэмнэлтийг мэдрүүлдэг. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаатай энэ тал дээр хамтран ажиллах саналтай байна. Та бүхнийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ногоон барилга нь дэлхий нийтэд их чухал асуудал болоод байгаа. Манай улсын сэрүүний улирал урт учраас барьж байгаа барилгын дулаан алдалтын тал дээр анхааран ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай улсад ногоон барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Үндэсний хэмжээний стандарт боловсруулахаас эхлээд маш их ажил үүсэх нь тодорхой. Улаанбаатар хот, Засгийн газар, ТББ-ууд хамтран хийх хэрэгтэй гэж үзэж байна. Танай Ногоон барилга төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэдгийг хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.