Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2265 2266 2267 2268 2269 2270 2271
  • Төрийн тусгай албаны ажилтан хүн хутгалж гэмтээснийг нууж байна уу
    2017 оны 3 сарын 21
    Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч согтуугаар бусдад халдсан хэрэг гарсныг албаныхан нууцалж байж болзошгүй байна.
  • Д.Сүхбаатарын талбайн ойр орчимд хөдөлгөөний зохицуулалт хийгдэж байна
    2017 оны 3 сарын 21
    Яг одоо Д.Сүхбаатарын талбайд шинэчлэн батлагдсан
  • Энгийн гадаад паспортыг тав болон 10 жилээр олгоно, сунгахгүй
    2017 оны 3 сарын 21
    2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм.

  • Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана
    2017 оны 3 сарын 21
    цахилгаан
  • Төл бойжилт 99 хувьтай байна
    2017 оны 3 сарын 20
    Улсын хэмжээнд 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон.
  • “Номоо солилцъё” өдөрлөг болно
    2017 оны 3 сарын 20
    Нийслэлийн иргэд өөрт байгаа номоо бусадтайгаа солилцож уншдаг уламжлалт ”Номоо солилцъё” өдөрлөг ирэх сарын 1-ний 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
  • Өрхийн амьжиргааны судалгаа өнөөдрөөс эхэллээ
    2017 оны 3 сарын 20
    Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааны төвшинг
  • Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг шигшээ багаас зургаан сараар хөөлөө
    2017 оны 3 сарын 20
    “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатарыг өнгөрсөн бямба гариг хэсэг бүлэг хүн
  • Гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа
    2017 оны 3 сарын 20
    Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт ирсэн.
  • Хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшихийг зөвлөж байна
    2017 оны 3 сарын 20
    Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байна.

    Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь автомашин доторх аюулгүй байдлыг хангаж хүүхдийн зориулалтын хамгаалах бүс тохируулагч, хамгаалалтын суудал хэрэглэж хэвших, зөв тээвэрлэхээс ихээхэн хамааралтай юм. Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл манай эцэг эхчүүд хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ, хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэх нь байдаг зүйл, хүлээн зөвшөөрдөг мэт ойлгодог. 2016 онд 39 хүүхэд буюу нийт зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 78% нь буруу тээвэрлэлтээс шалтгаалан амь нас нь хохирсон нь Ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэг үгүй болсон хэмжээний дүн мэдээ харагдаж байна.

    Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийтьтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гадаадын 69 иргэнийг албадан гаргажээ
    2017 оны 3 сарын 20
    Энэ оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


  • Э.Цэндбаатарыг машинаар дайрч, танхайрсан этгээдүүдийг баривчилжээ
    2017 оны 3 сарын 20
    Э.Цэндбаатарыг машинаар дайрч, танхайрсан этгээдүүдийг баривчилжээ
  • Шуурхай: Засгийн газрын XI байранд гал гарчээ
    2017 оны 3 сарын 20
    Засгийн газрын XI байранд буюу Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байрладаг барилгад дөнгөж сая гал гарчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар анги шуурхай ажиллан, галын тархалтыг зогсоосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гал гарч, барилгын хоёр давхраас их хэмжээний утаа гарч эхэлсэнтэй холбогдуулан дотор байсан ажилчдыг бүгдийг нь гаргаад байгаа аж.
  • М.Хүдэрбаатар: Иргэдээс ирсэн санал гомдлыг хууль, эрх зүйн хэмжээнд шийдвэрүүлнэ
    2017 оны 3 сарын 20
    Өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан 11 11 төв “Олон нийтийн 11-11 төв” нэртэйгээр шинээр нээгдлээ.
  • Х.Баттулга дэд ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татжээ
    2017 оны 3 сарын 20
    МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлээд байсан Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгджээ.
  • Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
    2017 оны 3 сарын 20
    Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:30 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшиллоо.
  • Б.Мягмар: Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь өвчлөх өндөр эрсдэлтэй байна
    2017 оны 3 сарын 20
    Б.МЯГМАР : Сүрьэгийн эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь өвлчөх өндөр эрсдэлтэй байна
    Эрүүл мэндийн салбар тэр дундаа сүрьеэгийн асуудал нь өнөөдөр нийгмийн маш тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Манайх сүрьеэ өвчний тухай их ярьдаг боловч тухайн голомтонд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн дунд үүсдэг тулгамдсан асуудлууд хойш тавигдаад байгааг мэргэжлийнхэн онцолж байна. Энэ асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөрлөх эрх-Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн эмч, мэргэжилтний улсын зөвлөгөөнийг манай улсад анх удаагаа зохион байгуулсан байна. Тус зөвлөгөөнтэй холбоотойгоор МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмартай ярилцаж дэлгэрэнгүй тодруулга авлаа.
    Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Хөдөлмөрлөх эрх-Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн эмч, мэргэжилтний улсын зөвлөгөөнд хичнээн эмч, мэргэжилтнүүд оролцсон бэ. Тус зөвөлгөөний онцлог нь юу байв?
    Салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс манай улсад анх удаа Улаанбаатар хотын 9 дүүрэг, ХӨСҮТ, “Энэрэл” эмнэлэг болон 21 аймгийн сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон “Хөдөлмөрлөх эрх-Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн эмч, мэргэжилтний улсын зөвлөгөөнийг энэ сарын 15-нд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Сүрьеэ өвчний талаар МУ-ын засгийн газраас баримталж буй бодлого, эрүүл мэндийн ажилтны эрсдэл ба нийгмийн баталгаа түүнд тулгамдаж буй асуудал, эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, эрсдэлт хүчин зүйлийн судалгааны үр дүн болон эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцсон нэн ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөлөө гэж дүгнэж байгаа.
    Зөвлөгөөний үр дүнд цаашид ажил болгох, баримтлах ямар бодлого, баримт бичиг гаргахыг зорьж байгаа вэ? Энэ талаар...,
    Зөвлөгөөнөөс сүрьеэгийн салбарт ажиллагсдын тулгамдаж буй асуудал, ялангуяа цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндийн чиглэлээр тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх талаар зөвлөмж гарна. Мөн УИХ, НББСШУ-ны байнгын хороо, ЭМЯ болон холбогдох байнгын хороодод шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэж, дөрвөн чиглэлээр салбар хуралдаан хуралдлаа. Үүнд:
    1. Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх талаар төрөөс анхаарах асуудал,
    2. Цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах асуудал
    3. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудал
    4. Ажлын ачаалал, хөдөлмөрийн норм норматив(бүтэц, орон тоо)-ыг сайжруулах асуудал гэсэн чиглэлээр салбар хуралдаан хуралдлаа. Салбар хуралдаанаас гарсан саналуудыг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хандан Зөвлөмж хүргүүллээ.
    Ер нь энэ талаар судалгаа хэр их хийгдэж байв. Хамгийн сүүлд энэ талаар хэзээ судалгаа хийгдсэн вэ?
    Маш олон судалгаа байдаг. Монгол улсын хэмжээнд жилдээ 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж байгаа статистик мэдээ баайдаг. Харин энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хийсэн Сүрьеэгийн тархалтын судалгаагаар ДЭМБ-ын өмнөх тооцооллоос нэлээд өндөр 3 дахин их буюу 22 мянга түүнээс олон хүн орчим хүн амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоёрдогч шатлалд ажиллаж байгаа эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 66%, сүрьеэгийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн далд халдварын тархалт 84.3%, идэвхтэй сүрьеэгийн тархалтын түвшин сүрьеэгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 10000 эмч сувилагчид 714.3 байгаа нь сүрьеэгийн бус нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтэнтэй харьцуулахад өндөр байна. Өөрөөр хэлбэл сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь өвчлөх өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Амьдралынхаа ихэнхи цаг хугацааг сүрьеэтэй өвчтөнтэй өдөр тутам харьцдаг эмч, эмнэлгийн ажилтнууд ажил мэргэжлээсээ шалтгаалаад өөрсдөө өвдөх цаашлаад олон эмийн дасалтай сүрьеэгээр нас барсан тохиолдлууд ч гарч байна. Тиймээс энэ салбарын мэргэжилтнүүдийн эрүүл, аюулгүй байдал, хүний нөөцийн асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй. Мөн тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх, дархлаажуулалт хийх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
    Дээрх асуудлаар сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд танай байгууллагад хэр их хандаж, хүсэлт гаргадаг вэ?
    Ер нь дан ганц сүрьеэ биш эрүүл мэндийн салбарын бүхий л эмч, мэргэжилтэн, ажилтнууд манай байгууллагад ханддаг. Тиймээс манай МЭМҮЭХ-оос санаачлан 2017 оныг “Эрүүл мэндийн ажилтныг эрсдлээс хамгаалах ажлыг эрчимжүүлэх жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан өвчтнөөс агаар болон цусаар дамжуулан халдвар авах, эрсдэлтэй ажлын байрны чиглэлээр дараагийн ажлуудаа төлөвлөөд явж байна. 2017 оны 3 дугаар сард багтаан 9 дүүрэг, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиник, 3 аймгийн сүрьеэгийн тасаг, хэсэг, диспансеруудад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн ажлын байрны нөхцөл, ялангуяа агааржилтын байдалд мэргэжлийн байгууллагаар хөдөлмөрийн үнэлгээ хийлгэхээр ХАБЭМ-ийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
    ЭМҮЭХ, тэр дундаа та эрүүл мэндийн салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалдаг, тэдний төлөө дугардаг хүн. Таны зүгээс энэ яригдаж буй асуудлаар төр бодлого, шийдвэртээ юуг тусгаасай гэж хүсэж байна вэ?
    Нэгдүгээрт, сүрьеэ өвчин нь гэдэг агаараар дамжин халдварладаг өвчин. Тиймээс төрөөс сүрьеэ өвчний эсрэг цогц арга хэмжээ авах, УИХ-аар сүрьеэтэй тэмцэх талаар хууль боловсруулж, батлуулах шаардлагатай байна. Учир нь халдвартай сүрьеэ, олон эмийн дасалтай сүрьеэгээр өвдчихөөд эмчилгээгээ таслах тохиолдол их байна. Иймээс эмчилгээгээ санаатайгаар таслах тохиолдолд албадан эмчлэх эрх зүйн зохицуулалт байхгүйгээс болоод гэм зэмгүй иргэд, нялх балчир хүүхдүүд өөрсдөө ч мэдэхгүйгээр агаараар дамжин халдвар авч байна. Тиймээс энэ асуудлыг хууль эрхзүйн хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай.
    Хоёрдугаарт, Сүрьеэ өвчнөөр хэвтэн эмчлүүлэгчид ХӨСҮТ-д багтахгүй байгаа. Тиймээс ХӨСҮТ-д сүрьеэгийн ХӨСҮТ-ийн бүтцэд “Сүрьеэгийн клиник”-ийг бие даалгаж, клиник хариуцсан удирдах албан тушаалтантай болгон улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах нөхцлийг бүрдүүлж, цаашид үндэсний төв байгуулах ажлыг үе шаттай хийх шаардлагатай байна. Мөн хүний нөөцийн дутагдалтай байгаа байдлыг харгалзан цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, дархлаажуулах, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талаас, ажил олгогчийн зүгээс ажиллах нөхцөл байдлыг нь анхаарах, тулгамдаж буй асуудлыг нь байгууллага дотооддоо боломжтойг нь шийдвэрлэх гэх мэт ажлыг хийх нэн шаардлагатай байна.
    Зөвлөгөөнд оролцсон эмч, мэргэжилтнүүд танай байгууллагаас гаргасан санал, санаачилгыг маш ихээр дэмжиж, баярлаж байгаагаа илэрхийлж байсан.
    Ер нь үйлдвэрчний байгууллага гэдэг бол хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг гол субьект. Тийм учраас энэ нь бидний үүрэг юм. Гэхдээ ямар цаг үед, ямар асуудлыг тэргүүн эгнээнд авч үзэх хэрэгтэй вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллах нь хамгийн чухал. Салбарынхан маань хийж буй ажлыг маань дэмжиж байж бид тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэж, бодитой үр дүн гаргаж чадна. Тиймээс бидний ажлыг үргэлж дэмжин урмын үгээр тэтгэж байдаг салбарын нийт эмч, ажилтнууд, ахмадууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
    Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.


  • Цэргийн баяр тэмдэглэж байгаад найзынхаа аминд хүрчээ
    2017 оны 3 сарын 20
    Эр цэргийн баяраа хамтдаа тэмдэглэж архидсан нэгнийгээ зодож хүндээр бэртээж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
  • Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгууллаа
    2017 оны 3 сарын 20
    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”, мөн 2017 оны 67 дугаар тогтоол “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар байрны албан хаагчдад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулж мэдлэг олголоо.

    Сургалтаар газар хөдлөлтийн аюул, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дамжуулах журам, газар хөдлөлтийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заагдсан үүргэвчинд байвал зохих 15 нэр төрлийн хэрэгцээт зүйлийн бүрдлийг хангуулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед өөрийгөө хамгаалах, аюулгүй талбайд гарах ажиллагааны сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийт 825 албан хаагчдад зохион байгуулж ажиллалаа.

    Хичээлийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, дэд дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мөнхсайхан нар хуваарийн дагуу зохион байгуулж явуулсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Савтай бензин дэлбэрч гэр бүлийн таван хүн түлэгджээ
    2017 оны 3 сарын 20
    2017 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн оройны 6-7 цагийн үед Увс аймгийн Завхан сумын нэгдүгээр багийн нутагт мал малладаг Ө.Лутбаяр гэх залуугийн гэр шатаж, гэр бүлээрээ түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна.
2265 2266 2267 2268 2269 2270 2271
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    4 цаг 32 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    4 цаг 38 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    4 цаг 41 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    4 цаг 49 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    5 цаг 8 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    5 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    6 цаг 29 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    7 цаг 0 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    7 цаг 30 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    7 цаг 48 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    7 цаг 54 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    8 цаг 24 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    8 цаг 35 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    8 цаг 38 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 49 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    10 цаг 5 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    10 цаг 39 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    10 цаг 45 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    10 цаг 57 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    11 цаг 9 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК