-
2016 оны 7 сарын 08
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” НЯМ ГАРАГТ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД БОЛНО
-
2016 оны 7 сарын 08
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
-
2016 оны 7 сарын 08
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд дараах зүйлсийн анхаарч ажиллахыг сануулж байна.
-
2016 оны 7 сарын 08
Улсын баяр наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 404 албан хаагч 24 цагийн бэлэн байдалд ажиллахаар болжээ.
-
2016 оны 7 сарын 08
Баяр наадмын Шагайн харааны цагийн хуваарийг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 08
Улсын баяр наадам угтан аймаг, сумдын малын худалдаачдад зориулан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Мал худалдаалах түр цэг байгууллаа.
-
2016 оны 7 сарын 08
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225 жил, Их монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын хурдан сорины уралдааны цагийн хуваарийг танилцуулж байна.
-
2016 оны 7 сарын 08
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр сая /2016.07.08/ хуралдаж АТГ-ын даргын асуудлыг хэлэлцлээ.
АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг тус байнгын хорооны гишүүдийн 88,2хувь нь дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Одоогийн байдлаар байнгын хороодын дарга нарыг томилоогүй тул өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж удирдаж явууллаа.
Нэг зүйлийг онцлоход тус байнгын хорооны хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдсан юм.
-
2016 оны 7 сарын 08
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг сонгох тухай, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав нарыг тус тус сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Мөн дугаарт, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, чөлөөлөх тухай, Анхдугаар чуулганыг товлон зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ”-ний зарим бүлэгт заасан зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоожээ. Энэ тогтоолын хавсралтад, бүлэг, зүйл, үндэсний кодоос гадна импортын зарим барааны бичиглэл, одоо мөрдөж буй албан татвар, албан татварыг нэмэгдүүлэх хувь хэмжээг хүснэгтлэн гаргасан байна.
Засгийн газрын тогтоолоор, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журмыг баталжээ. Эдгээр журмаар, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн удирдлага, зохион байгуулалт ямар байх, сангийн хөрөнгө ямар эх үүсвэрээс бүрдэх, ямар зориулалтаар зарцуулах, сангийн төсвийг хэрхэн хуваарилах, зарцуулалтаа хэрхэн тайлагнах зэрэг асуудлыг нарийн журамласан байна.Түүнээс гадна Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг хэрхэн тогтоох, тооцох, дэмжлэгийг хэрхэн олгох зэрэг асуудлыг журамтай болгожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 08
Үндэсний бөхийн барилдааны хөтөлбөр
-
2016 оны 7 сарын 08
Энэ сарын 10-ны өдөр ”Чингисийн талбай”-д болох ”Монгол Улсын далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бэлтгэлээ хангаж байна.
-
2016 оны 7 сарын 08
Өчигдөр
-
2016 оны 7 сарын 08
Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн.
-
2016 оны 7 сарын 08
2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2016 оны 7 сарын 08
Тулгар төрийн 2225 Их Монгол Улс байгуулагдсаны 810 Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилд ажил бүтээлээр амжилт гаргасан алба хаагчдад цагдаагийн цол олгоно.
-
2016 оны 7 сарын 08
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
-
2016 оны 7 сарын 08
Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно
-
2016 оны 7 сарын 08
Өнөөдөр зуны сүүл сарын шинийн 04 буюу Бурхан багшийн ”Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр” тохиож байна.
Энэхүү дүйчэн өдрөөр Тэгчэн Сожон буюу Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж.
Бүтэн өдрийн турш Бурхан багшид усан тахил, цэцгэн тахил, хадган тахил өргөх үйл ажиллагаа явагдах юм байна.
Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох “Эрдэм соёлын үйл ажиллагаа”-ны хөтөлбөр:
07.30-08.30: ТВ9 телевизээр шууд дамжуулан Одсэр ринбүчи их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг хайрлана.
08.30-10.15: Долоон гишүүнт залбирлын дагуу буяныг хурааж, нүглийг ариусгах Бурханы шашны зан үйл
10.30-11.00: Дээрхийн гэгээн III-р Далай лам ТВ9 телевизээр шууд дамжуулан Монголын ард түмэнд “Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн” өдрийн мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.
11.00-13.30: Дүнчүүр маани, Дэлгэр маани, Адистидийн дээдийг хайрлагч эх тэргүүтэй уншлага ном нийтээрээ хамтдаа уншина.
11.30-17.30: Монголын үндэсний номын санд “Судрын чуулган” үзэсгэлэн гарна. (Үнэ төлбөргүй)
13.00-15.00: Гэсэр сүмийн арын Заан хошуу овоон дээр “Тасга авах” “Ном хаялцах’ зан үйл болно. Төгсгөлд нь сан даллага авна.
13.30-15.30: Дээдэс лам нар “Бурхан багшийн намтар” “Бурханы шашны үзэл, явдал” “Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийн ач холбогдол” сэдвээр ном айлдана.
15.30-18.00: “Уншигчтай уулзах цаг” хөтөлбөр. Буддын шашны ном хэвлэл эрхлэн гаргагч байгууллага болон зохиолчид яриа хийж, уншигчдын асуултад хариулна.
18.00-20.30: Дээдэс лам нар “Хутагтын дөрвөн үнэн” “Монголд бурханы шашин дэлгэрсэн түүх” “Алтангэрэл судрын тайлбар” “Маанийн тус эрдэм” сэдвээр ном айлдана.
20.30-21.00: Маани хөгжөөнө. “Адистидийн дээдийг хайрлагч эх” “Ерөөлийн хаан” сударыг нийтээрээ хамтдаа уншина.
21.00-22.00: Сүсэгтэн олон нийтээрээ Гандантэгчэнлин хийдийг гороолно. Буддын шашны ном хэвлэлийн 20-50 хувийн хямдралтай худалдаа гарч, цагаан хоолны асар ажиллана.
-
2016 оны 7 сарын 08
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.
Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.
Өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Барилдаанд 2000 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдана.
Бүртгүүлэхдээ:
- төрсний гэрчилгээ
- эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- хоёр хувь цээж зураг
- даатгалын төлбөр тус тус авч ирнэ. Баримт бичиг зөрчилтэй болон дутуу бол бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.
-
2016 оны 7 сарын 08
2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
9,10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгийн өмнөд хэсэг Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.