-
2016 оны 12 сарын 11
Буд гараг нь Хамтатгахын орд дээрх нартай нэгдэж таны бодлыг аялал жуулчлал, адал явдал руу хөтлөх бололтой. Зарим Хонь ирэх баярын өдрүүдэд бэлдэж, хэрхэн тэмдэглэх төлөвлөгөө зохиож эхэлнэ. Урилга явуулах хүмүүсийнхээ жагсаалтанд чухал нэгнийгээ оруулахаа мартав. Таны огтхон ч мэдээгүй байсан даатгалын төлбөр, өв зал
-
2016 оны 12 сарын 11
Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, амжилт гаргасан хүмүүсийг ХЭҮК-ын дээд шагнал ”Хүний эрх хүндэт тэмдэг”-ийг гардуулдаг уламжлалтай. Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Ч.Уранчимэгт ”Хүний эрх хүндэт тэмдэг”-ийг Комиссын гишүүн Н.Ганбаяр гардуулан өглөө. Ч.Уранчимэг нь хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг эрхийг хамгаалах, тэднийг нийгэмшүүлэх үйлсийн төлөө 20 гаруй жил ажилласан учир дээрх шагналаар шагнасан байна.
-
2016 оны 12 сарын 10
Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 50-90 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Энэхүү цасан бүрхүүл нь өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
холбогдох байгууллагуудаас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 110 суманд өвөлжилт хүндрээд байна.
-
2016 оны 12 сарын 10
Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авахдаа анхаарах зүйлс:
Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал
Бүтээгдэхүүний хаяг шошгонд /орц, найрлага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл, хугацаа зэрэг/ үйлдвэрлэсэн мэдээлийг бүрэн тусгасан эсэх
Хэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
Өнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсаж өнгөн хэсэг хагарсан/
Ямар нэгэн гадны биетээр бохирлогдсон эсэх /хүн, амьтны үс, хялгас тоос г.м/
Үнэр өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах
Хадгалах болон хэрэглэж дуусах хугацааг шалгах
Худалдааны газарт зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж, талбайд ил задгай худалдалдан борлуулж байвал тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
Эрхэм хэрэглэгч та:
- Кремт бүтээгдэхүүнийг зөв сонгон аюулгүй хүнс хэрэглэснээр та хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах болно.
-Хэрэглэгч та шаардлагатай тохиолдолд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах туай” хуульд заасны дагуу худалдан борлуулагчаас чанар аюулгүй байдлын баталгаажилт, лабораторийн шинжилгээний баримт бичгийг шаардан үзэх эрхтэй.
-
2016 оны 12 сарын 10
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд явагдаж өндөрлөсөн бол өнөөдөр 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн нэгэн зэрэг нээлтээ хийлээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын референт, Олон улсын шатрын холбооны мастер Г.Алтан-Оч, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцов.
Шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний дараа улсын аваргыг 2017 оны нэгдүгээр сард Төрийн ордонд болох тэмцээнээс тодруулна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 10
БНХАУ-ын ӨМӨЗО-ны захиргаанаас Монгол, Хятадын дөрвөн боомт дээр ачаа болон том даацын машины хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 12 дугаар 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.
Гэхдээ энэ шийдвэр нь одоогоор зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа, харин бусад боомтууд хураамжийн хуучин журмаа мөрдсөн хэвээр байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна.
ӨМӨЗО-ны энэхүү шийдвэр нь энэ оны 11 дүгээр сарын эхээр гарсан бөгөөд уг шийдвэрт зөвхөн Монгол, Хятадын бус, мөн Хятад, Оросын Манжуур зэрэг гурван боомтоор орох ачаа болон машины хураамжийг нэмэхээр заасан ажээ.
-
2016 оны 12 сарын 10
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Кубок Россий по женской борьбе” олон улсын тэмцээн болж байна. Тус тэмцээнд ОХУ, АНУ, Беларусь, Итали, Казакстан, Эстони, Монгол зэрэг орны тамирчид өрсөлдөж байгаа юм. Уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал, П.Орхон, Э,Цэвэгмид, Ш.Түмэнцэцэг, А.Батцэцэг нарын бусад тамирчид оролцож байгаа аж.
-
2016 оны 12 сарын 10
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.1 хувь, луувангийн үнэ 15.3 хувь, байцааны үнэ 18.5 хувиар өсч, манжингийн үнэ 2.4 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 15.3 хувь, байцааны үнэ 18.8 хувиар өсч, төмсний үнэ 0.7 хувь, манжингийн үнэ 2.2 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.6 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.1 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.9 хувиар өсчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
-
2016 оны 12 сарын 10
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Монголд айлчлаад буцсаны дараа Хятадын талаас авахаар хөөцөлдөж байсан зээлийн хэлэлцээр зогсож, төрийн хэд хэдэн айлчлал цуцлагдсан билээ. Түүний айлчлалыг цэвэр шашны, ямар нэгэн улс төрийн зорилгогүй байсан гэдгийг Гантэгчэнлин хийдээс мэдэгдсэн. Гадаад харилцааны сайд ч Засгийн газартай ямар нэгэн холбоогүй гэсэн мэдээлэл өгсөн билээ.
Сүүлийн хэдэн өдөр Далай ламд виз олгосон Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яамны консулын ажилтан халагдсан гэх мэдээлэл гарах болов. Энэ талаар ГХЯ болон Консулын газраас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Халагдсан гэх ажилтан ажлаа аваад гурван сар болж байсан аж. Энэ тухай асуудал Засгийн газрын түвшинд яригджээ. “Өдрийн сонин”-д мэдээллэснээр “Элчин сайд нь виз өгч болохгүй гэсэн юм билээ. Гэтэл тэр хүн үгээс нь зөрөөд виз өгсөн гэсэн. Дипломат ажилтан гэхээсээ илүү хувь хүний шийдвэр байсан байх. Энэ талаархи дуулианыг намдаахын тулд виз олгосон хүнд нь арга хэмжээ аваад өнгөрч байна” гэжээ.
Одоогоор халагдсан ажилтан эх орондоо ирээд байгаа аж. Улс төрийн зорилго бүхий, их гүрнүүдийн бодлоготой зөрчилдөх айлчлал бүрт ГХЯ-ын Консулын газраас зөвшилцөх үүрэг даалгаврыг улс орнуудад суугаа Элчин сайдын яамдад өгдөг байна. Харин манайхаас энэ үүрэг даалгаврыг өгөөгүйгээс ийм асуудалд хүрсэн үү гэдэг шүүмжлэл гарч байгаа юм. Уг нь виз олгосон ажилтанд биш Консулын газрынханд хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа аж.
-
2016 оны 12 сарын 10
Энэ сарын 29-ны өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд эл өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон билээ.
Энэ өдөр Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой тохиох юм.
-
2016 оны 12 сарын 10
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 63 дахь жилтэйгээ золгож байна.
Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг билээ.
-
2016 оны 12 сарын 10
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. Хэрвээ 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан ногдох татварыг төлнө гэж заажээ.
Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн оношилгооны төв, Автотээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвөөр аж ахуйн нэгж, иргэд үйлчлүүлэх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Татварын хэлтсүүдийн ажиллах цагийн хуваарь
Татварын хэлтсийн нэрс Гараг Цагийн хуваарь
БГД, БЗД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс Даваа - Баасан 08:30 - 17:30
СБД, Авто тээврийн үндэсний төв
БЗД, Авто тээврийн үндэсний төв
Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав төв, Драгон төв, Мишээл төв/
БГД оношилгооны төв Өдөр бүр 08:30 - 20:30
БЗД оношилгооны төв
СХД оношилгооны төв
-
2016 оны 12 сарын 09
Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байдаг. Тиймээс иргэд, байгууллага шинэ жилийн баярынхаа ёслолын буудлагыг заавал зөвшөөрөлтэй компани, мэргэжлийн операторчин, инженерүүдээр хийлгүүлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй гэж Цагдаагийн газраас анхаарууллаа.
Нийслэлийн хэмжээнд ёслолын буудлагын гэрэлт хэрэгслийг худалдан борлуулах, албан байгууллагатай гэрээ байгуулан ёслолын буудлага хийж үйлчлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг байна.
Нийслэлийн хэмжээнд ёслолын буудлагын гэрэлт хэрэгслийг худалдан борлуулах, албан байгууллагатай гэрээ байгуулан ёслолын буудлага хийж үйлчлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг аж.
-
2016 оны 12 сарын 09
Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар авлигын эсрэг Монголын парламентын бүлэг /МОНПАК/ байгууллаа. ”МОНПАК” бүлэг нь авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж боловсруулж батлуулах, мэдээ мэдээллийг хуваалцах, ил тод байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт явуулах зорилготой ажээ.
Дашрамд дурдахад, манай улсын парламентын түүхэнд авлигын эсрэг парламентын бүлэг гурав дахь удаагаа байгуулагдаж байгаа юм. Анх 2008 онд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар энэхүү бүлэгт багтаж байсан юм. Харин 2013 онд байгуулагдсан авлигын эсрэг парламентын бүлэгт 17 гишүүн орж байжээ.
-
2016 оны 12 сарын 09
Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэн Г /38 настай, эрэгтэй/ өнгөрөгч 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон. Энэ талаар дуудлагыг 12 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 13 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газрын орчимд эрэн хайсан юм.
Гэвч энэ сарын 08-ны өдрийн 17:30 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоосон байна.
-
2016 оны 12 сарын 09
Би “Хай, Гитлер” гэж хэн нэгэнд хэлээгүй. Намайг цохьсон хүнийг би танихгүй
-
2016 оны 12 сарын 09
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан хяналтын камерын ашиглалтын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1483 камерыг 2011 оноос хойш байрлуулж эхэлсэн аж. Уг камерыг нийслэлийн цагдаагийн газрын 56 албан хаагч хянадаг. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Камерын хяналтыг ашигласнаар 2016 оны эхний арван сарын байдлаар 42 гэмт хэргийг үйлдэл дээр нь барьж, 163 захиргааны зөрчил илрүүлсэн. Энэ тоо нь гэмт хэрэг гарсан үйлдэл дээр нь хугацаа алдалгүй илрүүлсэн хэргийн статистик тоо. Харин хэрэг гарсны дараа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авсан хэргийн тоо хэдэн мянгаар тоологдоно. Түүнчлэн гэмт хэргийг нөхөн илрүүлэх арга хэмжээ авахаас гадна иргэдийн хүсэлтийн дагуу эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн зэрэг хэргийг илрүүлж ажиллаж байна. Саяхан Баянзүрх дүүргийн 130 камерын асуудлыг Засаг дарга шийдэж өгч одоогоор хэвийн ажиллаж байгаа. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1483 камер байдгаас 376 нь эвдрэлийн улмаас ажиллахгүй байгаа юм. Эдгээр камерыг засч, солиход шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Хотын гудамж талбайд байгаа камеруудыг цэгцлэх асуудалтай санал нэг байна. Цаашид тавих камерыг нэгдсэн системтэй болгож хянаж байх шаардлагатай. Эхний удаад нийслэлээс тавьсан камеруудын засварын хөрөнгө гаргаж засварлуулсан нь зөв байх гэж бодож байна. Харин дүүрэг бүрт байгаа камеруудын засварын ажлыг тухайн холбогдох дүүрэг нь хариуцаж байвал яасан юм бэ. Удахгүй дүүргүүдийн төсвийг батлах гэж байгаа шүү дээ. Үнэхээр хуучирсан камерыг засах биш сольсон нь дээр болов уу” гэсэн санал гаргалаа.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотыг телекамерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, иргэдийг амар тайван амьдрах “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд чухал ахиц авчирна гэж үзэж байгаагаа хэлсэн. Нөгөө талаар телекамерын хяналтыг нэг дор төвлөрүүлж, засвар, хяналт, үйлчилгээг Улаанбаатар хотын цагдаагийн газар авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц авчрах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн телекамергүй газруудыг камержуулах нь зөв гэсэн шийдвэрийг гаргалаа. Шинэ оны босгон дээр ажиллахгүй байгаа камеруудыг засварлаж, хэвийн үйл ажиллагааг нь хангах, шинээр камержуулах байршлыг тогтоох зэрэг ажлууд хийхийг Улаанбаатар хотын цагдаагийн газарт үүрэг болгов. Баянзүрх дүүрэг телекамерын бүрэн хяналтад орсон. Одоо ажиллахгүй байгаа дээрх камеруудыг засварлаж, шинэчилсэнээр шинэ жилийн өмнө Улаанбаатар хот телекамерын хяналтад бүрэн шилжиж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 09
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ мөрөнд мал ачсан бага оврын ачааны машин осолдсон хэрэг өчигдөр гарсан байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хэргийн газар очиход гурван тоннын даацтай ХӨА 78-18 улсын дугаартай Маяти маркийн автомашин Бага ацын бирвааз гэдэг газраар зорчиж явахад нь мөс нь цөмөрч, живсэн байжээ.
Долоон цагийн турш тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Л.Ганзоригоор ахлуулсан нийт найман албан хаагч аврах ажиллагааг явуулж, мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ.
-
2016 оны 12 сарын 09
Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас 16.0 мянган өрхийн 7.0 сая мал отроор өвөлжиж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны 3 дугаар тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий хоёр шуурхай бүлгийг 21 аймагт томилон ажиллуулав.
Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 50-90 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон, мөн цас орж цасан бүрхүүл тогтох үеэр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байсан тул тал хээрт тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн.
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгуудын орон нутгийн чанартай зам, даваа цас орох, шуурах үеэр хаагдаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд ихээхэн хүндрэл бэрхшээл үүсэх явдал гарсаар байна.
Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулц сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг Улсын онцгой комисст ирүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас тодорхой асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа донор улсууд, хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, бэлэн байдалд ажиллах саналаа илэрхийлээд байна.
-
2016 оны 12 сарын 09
Нийслэлийн ирэх 2017 оны төсвийг НИТХ хэлэлцэн хуулийн хугацаандаа буюу өнгөрөгч баасан гаригт баталсан билээ. Хотын төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар баталсан. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталвал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг байх юм. Харин хотын шуудын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн нийслэлийн төсвөөс 2017 онд Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 89.4 төгрөгөөр баталсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ирэх оны нийслэлийн төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.