Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2356 2357 2358 2359 2360 2361 2362
  • С.Зоригийн хэргийн шүүх хурал хорих 461-р ангид болно
    2016 оны 12 сарын 12
    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал энэ сарын 14-ны өдөр болохоор товлогдсон. Тэгвэл шүүх хурлыг Хорих 461-р ангид болох юм байна.

  • Хороодын албан хаагчдын спортын тэмцээн боллоо
    2016 оны 12 сарын 12
    Хороодын албан хаагчдын спортын тэмцээн боллоо

    Төрийн албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх,чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн амралтын өдөр хороодын албан хаагчдын дунд гар бөмбөг, ширээний теннисний тэмцээн зохион байгууллаа.
    Тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа нар оролцож хамт олондоо спортын өндөр амжилт хүссэн юм.
    Нээлтийн үеэр иргэдийн спортын V наадмаас аэробекийн төрлөөр алтан медаль хүртсэн ахмадын Золбоо баг үзүүлбэрээ үзүүлж, тамирчдаа дэмжлээ.
    Гар бөмбөгийн төрөлд хороодын албан хаагчид 4 баг болон оролцсоноос:
    • 1-р байр Э.Нарангэрэл ахлагчтай 6-10 хорооны баг,
    • 2-р байр С.Бат-өлзий ахлагчтай 1-5 дугаар хорооны баг,
    • 3-р байр Д.Дэлгэрсайхан ахлагчтай 11-15 дугаар хорооны баг эзэлсэн бол
    Ширээний теннисний тэмцээнд эрэгтэйчүүдээс
    • 1-р байр 18-р хорооны Засаг дарга Д.Төмөрбаатар
    • 2-р байр 14-р хорооны Засаг дарга Д.Дэлгэрсайхан
    • 3-р байр 10-р хорооны нийгмийн ажилтан Э.Даваадалай
    Ширээний теннисний тэмцээнд эмэгтэйчүүдээс
    • 1-р байр 15-р хороо нийгмийн ажилтан Л.Энхтуяа
    • 2-р байр 7-р хорооны Засаг дарга Л.Отгонцэцэг
    • 3-р байр 9-р хорооны нийгмийн ажилтан Л.Отгон нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал хүртэв.
    Мөн энэ үеэр дүүргээс иргэдийн спортын V дугаар наадамд иргэдээ өргөнөөр хамруулан, идэвхи санаачлага, зохион байгуулалттай ажилласан 12 дугаар хорооны нийгмийн ажилтан Д.Батхишиг, 16 дугаар хорооны нийгмийн ажилтан М.Өлзийбат, 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч Б.Амгалантуяа нарыг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
  • МАН-ын үед байгууллагын хаягны өнгө улаан байх уу
    2016 оны 12 сарын 12
    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан үргэлжлүүлэв. Тэрбээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын хаягийн өнгийг өөрчилж, улаан болгожээ. АН-ын дөрвөн жилд цэнхэр байсан Хан-Уул дүүргийн хаяг МАН-ын даргын үед заавал улаан байх ёстой аж.



    Өнгөрсөн сарын 17-нд албан ёсоор батламжлагдаж, ажлаа хүлээн авсан шинэхэн дарга Ж.Алдаржавхлан нэр, хаягаа өөрийн болгож авснаар ажлаа эхэлж буй бололтой.
  • Сайд Ц.Мөнх-Оргил Австрийн Гадаад хэргийн сайдтай уулзав
    2016 оны 12 сарын 12
    Сайд Ц.Мөнх-Оргил ЕАХБАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниертэй уулзахдаа Монголын хууль хяналтын байгууллагуудыг бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхаарч, монгол иргэдийг ЕАБХАБ, түүний төлөөлөгчийн газарт ажиллуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

    ЭХ СУРВАЛЖ: ГХЯ
  • ҮХЦ-ийг цахим жишиг шүүх болгоно гэв
    2016 оны 12 сарын 12


    Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хэрэгжүүлэх “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулах нь” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн Баасан /2016.12.09/ гаригт боллоо.

    БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулах” мэдээллийн технологийн төсөлд зориулан тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

    Дөрвөн сая ам.долларын өртөг бүхий энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр мэдээлэл технологийн төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн протоколд Үндсэн хуулийн Цэцийн Тамгын Газрын дарга Д.Баянбилэг, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Пак Су Ён нар гарын үсэг зурлаа.

    Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан хэлсэн үгэндээ, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй Мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллахаар 2015 онд “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, улмаар Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах талаарх өөрсдийн баялаг туршлагаасаа хуваалцан идэвхтэй хамтран ажиллаж ирсэнийг онцлон тэмдэглэв.

    Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэхээс эхлээд гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэдээллийг бүртгэж, боловсруулах програм хангамжийг нэвтрүүлж, үүнд орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах юм. Мөн Үндсэн хуулийн цэцийг цахим жишиг шүүх болгож, иргэдийн үндсэн эрхийн хяналт, баталгааг сайжруулах, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг бие даасан, хараат бус, хөндлөнгийн нөлөөнөөс ангид байлгах зарчмыг мэдээлэл, технологийн ололт амжилттай хослуулан хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэдгийг тэрээр цохон хэллээ.

    Хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён У Сун оролцож үг хэллээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • ЦЕГ: Ёслолын буудлагыг зөвшөөрөлтэй компаниар хийлгэхийг анхааруулав
    2016 оны 12 сарын 12
    Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гардаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас шинэ жилийн үеэр пиротехникийн хэрэгслийн ашиглалтад анхаарч, хяналт тавьж ажиллаж эхэлсэн байна.

  • Татвараа төлөөрэй
    2016 оны 12 сарын 12
    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна.


    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. Хэрвээ 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан ногдох татварыг төлнө гэж заажээ.


    Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн оношилгооны төв, Автотээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвөөр аж ахуйн нэгж, иргэд үйлчлүүлэх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Бичигт” боомтод шуурхай баг ажиллажээ
    2016 оны 12 сарын 12
    Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтод адууг тээвэрлэн хил гаргах, замдаа тамлан зовоож олноор нь хөнөөх явдал гарсан билээ.
  • Нөхрөө санаатайгаар хөнөөсөн этгээдэд долоон жилийн ял оноолоо
    2016 оны 12 сарын 12
    Уг хэрэгт тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Монгол улсын Эрүүгийн хуулийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорт шилжүүлжээ. Аймгийн Прокурорын газраас хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
  • Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
    2016 оны 12 сарын 12
    Томуу, томуу төст өвчний дэгдэлт тархалт их байна. Үүнтэй холбогдуулж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлага харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй өнгөрсөн 7 хоногт уулзаж Томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцсэн билээ.

    Амьсгалын замын халдварт өвчний тархалт 7.8 хувьтай, түргэн тусламжийн дуудлагын 40 хувийг эзэлж байгаа энэ үед эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул нийт 466 ор нэмэлтээр гаргажээ.

    Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан “Тамифлю” эмийг 1000 хайрцаг захиалсан бөгөөд томуугийн вакцин 23 мянган хүн тунг 86 цэцэрлэгийн хүүхдүүдэд хийж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Хүүхдийн санд хүүхдийн өвчлөлтэй холбоотой амьсгал суулгалтын томуугийн эм, тариа захиалж, хүний нөөцийг /резидентуудыг/ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Харин одоо захиалсан эм тариа ирэхээр сувилагч болон эмнэлгийн ажилтнуудыг хамгийн түрүүнд хамруулахаар болсон байна.
  • Өнөөдөр болох үйл явдлууд: АН мэдээлэл хийнэ
    2016 оны 12 сарын 12
    11:00 цагт ГССҮТ-ийн хурлын танхимд Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран ”Аюул дагуулсан 12 дугаар сар” хэвлэлийн хурлыг зохион байгуулна.

  • С.Зориг агсны шүүх хурал энэ лхагва гаригт болно
    2016 оны 12 сарын 12
    Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов гарлаа. Тодруулбал, уг хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирэх гуравдахь өдөр буюу энэ сарын 14-нд хийхээр болжээ. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.

    Хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна. Хурал 10.00 цагаас эхлэнэ.

    Хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг.
  • Оюутны 70 мянгыг энэ сард багтаан олгоно
    2016 оны 12 сарын 11
    юутнуудын тэтгэлэг болох 70.200 төгрөгийг энэ сард багтаан олгоно гэдгийг албаныхан мэдээлсэн. тэгвэл чухам яг хэзээнээс эхэлж өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

  • Сингапур дунд боловсролын чанараараа дэлхийд тэргүүлжээ
    2016 оны 12 сарын 11
    Математик, уран зохиол болон байгалийн ухааны хичээлийн сорилуудад дунд сургуулийн сурагчид нь хамгийн өндөр үнэлгээ авснаар Сингапур Улс боловсролын стандартаар дэлхийд нэгдүгээрт оржээ.

  • Ханиадыг эмгүйгээр дарах энгийн арга
    2016 оны 12 сарын 11
    Мөн үүн дээрээ жаахан лемоны шүүс нэмээд уувал бүр илүү үр дүнтэй гэнэ. Түүнээс гадна зөгийн балыг дангаар нь хэрэглэж болно. Хэрэв хүүхэд чинь 1-5 настай бол хагас цайны халбага, 6-11 настай бол бүтэн цайны халбага зөгийн бал дангаар нь өгнө. Харин нэгээс бага насны хүүхдэд зөгийн балыг өгч болдоггүй. Яагаад гэвэл зөгийн баланд Clostridium botulinum гэдэг бактербайдгаас энэ нь бага насны хүүхдийн төгс боловсроогүй байгаа хоол боловсруулах системийг хүндээр өвчлүүлдэг.

  • Мал тооллого үргэлжилж байна
    2016 оны 12 сарын 11
    Энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн жилийн эцсийн тооллого энэ сарын 7-ноос эхэлсэн бөгөөд 17-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
  • Жанлав Цогзол энэ сарын 29-ны өдөр хурна
    2016 оны 12 сарын 11
    Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс энэ сарын 29-ний өдөр Өндөр гэгээн Занабазарын айлтгасан Жанлав Цогзол номыг хурах болсон талаараа мэдээллээ.
  • Цагдаа нар гадаад хэлээр мэргэшинэ
    2016 оны 12 сарын 11
    Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв Гадаад хэлний танхимтай боллоо. Тус танхимийг “Абсолют” гадаад хэл сургалтын төвийн дэмжлэгтэйгээр тохижуулжээ.

    Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг мэргэшүүлэх ур чадварын олон сургалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь гадаад хэлний сургалт юм. Цагдаагийн алба хаагчид сургалтад хамрагдсанаараа хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадад мэргэжил дээшлүүлэх курс, сургалтад хамрагдах боломж нээгдэж байна.
  • Монгол иргэдэд олон удаагийн виз олгож байх хүсэлт гаргалаа
    2016 оны 12 сарын 11
    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцжээ.

    Мөн жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгуулж байх хүсэлт бүхий ноот гардуулсан байна.

    Төрийн нарийн бичгийн дарга хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНСУ-д оршин суугаа болон зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлуудыг шйидвэрлэхэд хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд өнгөрсөн хоёр жилд тасалдаад байсан энэхүү уулзалтыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар зарчмын хувьд харилцан тохиролцлоо.

    Консулын харилцааг өргөжүүлж, хилийн чанадад буй иргэдээ хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтын үеэр тэмдэглээд Монголын талаас тавьсан эдгээр саналуудаа ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэв.

    Энэ онд БНСУ-д ажлын айлчлал хийсэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, хүмүүнлэгийн шугамаар зорчих болон оюутан, бизнес эрхлэгчдэд виз олгох нөхцлийг хөнгөвчлөх санал тавьсныг хэрэгжүүлэхээр Гадаад харилцааны яам ийнхүү ажиллаж байна.
  • Д.Отгонцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
    2016 оны 12 сарын 11
    Унгар улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд өчигдөр /2016.12.10/ олимпийн бус жингүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тус тэмцээн сонгомол барилдааны 71, 80 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55, 60 кг-ын жингүүдээр болж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр нэг хүрэл медалийг хүртлээ.
2356 2357 2358 2359 2360 2361 2362
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    5 цаг 47 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    5 цаг 49 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    7 цаг 23 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    7 цаг 30 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    8 цаг 41 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    9 цаг 56 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    10 цаг 9 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    10 цаг 10 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    10 цаг 28 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    11 цаг 31 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    11 цаг 59 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    12 цаг 22 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    12 цаг 37 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    13 цаг 16 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    13 цаг 24 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    13 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    13 цаг 43 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    14 цаг 3 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    14 цаг 12 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    14 цаг 20 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК