-
2016 оны 12 сарын 13
БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлалын алба тус улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс эхэлж явуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.
-
2016 оны 12 сарын 13
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар үйлдэж, худалдаалж байгаа тухай өргөдөл иржээ.
-
2016 оны 12 сарын 13
БНСУ-ын “Кореа Смарт Карт” компанийн Ерөнхийлөгч Чой Дэ Сан Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцахаар манай улсад ажиллаж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түүнтэй уулзлаа.
-
2016 оны 12 сарын 13
Үндэсний Статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4110 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5270 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.5 хувиар буюу 305 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр өссөн байна.
-
2016 оны 12 сарын 13
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль сахиулахын Их сургууль /ХСИС/-д зочилж хүндэтгэлийн лекц уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ХСИС-д хүрэлцэн ирэхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн жагсаж, ХСИС-ийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав угтан авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсний дараа их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв. ХСИС-ийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ байранд зочлон буудлагын тийр, Бие хамгаалах бэлтгэлийн танхим, Гүйцэтгэх ажлын тэнхим, цахим номын сан, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим, Шүүхийн шинжилгээний тэнхим, Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, “Алдарын танхим”-тай танилцаж тус сургуулийн музейг үзсэн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ХСИС-ийн нийт бие бүрэлдэхүүнд Хүндэтгэлийн лекц уншив.
-
2016 оны 12 сарын 13
АНУ-ын яамнаас 2018 оноос эхлэн ”Америкт ажиллах хүч” хөтөлбөрт манай улсыг оруулах асуудлыг судална гэв. Эл асуудлыг Монгол Болон АНУ-ын гадаад харилцааны яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцсэн байна.
Уг уулзалтаар АНУ-ын H2 ангиллын виз буюу Америкт ажиллах хүч хүлээн авах хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлыг тавьсан байна.
Мөн ирээдүйд АНУ-ын визнээс Монгол Улсын иргэдийг чөлөөлөх асуудлыг урт хугацаандаа шийдвэрлэх саналыг тавьж, бэлтгэл ажлуудаа хийхээр тохиролцсон аж.
-
2016 оны 12 сарын 13
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийт 2540 иргэн, байгууллага амьдарч, үйл ажиллагаа явуулж байна.
-
2016 оны 12 сарын 13
З.Мөнх-Эрдэнэ хүү ном уншиж, сайхан бичиж, дуу дуулж, англиар ч чөлөөтэй уншдагаа хотын даргад хэлсэн. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 26-нд болох нийслэлийн шилдэг сурагчдын “Харшийн сүлд модны наадам”-д албан ёсоор оролцох урилгыг З.Мөнх-Эрдэнэд өглөө. Анх удаа таван настай хүү хотын даргын урилгаар “Харшийн сүлд модны наадам”д оролцож, өвлийн өвгөнөөс бэлэг авах юм.
Мөн Баянгол дүүргийн иргэн Л.Батчулуун өөрийн зохион бүтээсэн цахилгаан халаагуурыг хотын даргад танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн агаарын бохирдолыг багасгахад уг халаагуур ач тустай. Хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан гаргах боломжтой. Одоогийн байдлаар өөрийн хэмжээнд үйлдвэрлэлээ эрхэлж байна. Цаашид хотын удирдлагаас тусламж, дэмжлэг хүсч байна” гэсэн юм.
“Хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамгийн зөв шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Цахилгаан халаалт нь маш үр дүнтэй аргуудын нэг мөн. Та зохион бүтээсэн халаалтын төхөөрөмжөө аюулгүй, эрсдэлгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагуудын дүгнэлтийг гаргуулах хэрэгтэй” гэдгийг хотын дарга хэллээ. Түүний дараа нийслэлийн зүгээс зохион байгуулдаг үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүнийг нь оролцуулж, дэмжихэд бэлэн гэдгээ Засаг дарга илэрхийллээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баясгалан Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ашиглаж буй 60 мкв газрыг өөрийн нэр дээр болгож өгөхийг хүссэн юм. Тэрээр тухайн газартаа цайны газар, хүнсний дэлгүүр ажиллуулдагаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга холбогдох албаны хүмүүстэйгээ судлаж үзээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэх талаар эргэн хариу хэлэхээр тогтлоо.
Үүний дараа Баянзүрх дүүргийн иргэн С.Батбаяр хотын даргатай уулзсан юм. Тэрээр өөрийн оршин суудаг 14-р хорооны 58-р байрны ойр хавьд түгжрэл ихээр үүсдэгээс гадна гарц, зогсоол байдаггүй талаар Засаг даргад дуулгалаа. Мөн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй хашаа, барилга, айлууд хүртэл буух болсныг хэлээд үүнийг шийдвэрлэж орох, гарах гарц, гармыг нээлгэж өгөхийг хүслээ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газарт дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа учир барилгын ажил явагдаж байгаа. Батлуулсан ажлын зураг дээр тухайн байрны хойшоо, урагшаа нэвт гардаг зам барихаар төлөвлөгдсөн байгаа гэдгийг тайлбарлалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 13
рчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газраас батлав. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм байна. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ. Тус жагсаалтад:
-Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл
-Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл
-Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх төсөл,
-Чойрын дэд станц барих, өргөтгөх төсөл
-Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
-Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл,
-Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,
-Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл,
-Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтжээ.
-
2016 оны 12 сарын 13
ХБНГУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Глаас, “Энэ удаагийн ойн тооллого нь Монгол Улсын ойн салбарт ахиц дэвшил гаргах чухал судалгаа болсныг онцлов. Мөн GIZ-н “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөрийн захирал Клаус Шмидт-Кроситто “Монгол Улсын Засгийн газрын хувьд эхлэх цэгээ тавилаа гэж би дүгнэж байна. Үүнээс цааш ойн талаарх менежмент, ойг тогтвортой байлгах гэх мэт бодлогоо хэрхэн зөв тодорхойлсноор ойн өсөлт, ирээдүй шалтгаална” хэмээлээ. Үндэсний ойн тооллогоор Монгол орны ой хөгширсөн, ойн нөөц бага, эмзэг, ой сэргэн ургах чадвар хангалттай сайн, ой модыг бага ашигласан хэмээн дүгнэжээ. Тиймээс цаашид Монгол орны ойг,уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөр болгох шаардлага тулгарч учир “ойн тогтвортой менежмент”-ийн хэрэгжилтийг хангах бодлого эрх зүйн орчныг сайжруулах, ойн аж ахуйн арга хэмжээг боловсруулахад ойн үндэсний тооллогын мэдээг ашиглахад ихээхэн чухал үүрэгтэй хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг ойн тооллогын ажлын тайланг танилцуулахдаа дурьдсан юм. Мөн энэ үеэр ойг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст салбарын шагнал гардууллаа хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 13
Ховд аймгийн баруун гурван сумын малчид зудын эрсдэлээс гарахын тулд адуугаа зарж байгаа тул хилээр амьд адуу гаргахгүй гэсэн Шадар сайдын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Тэд өвлийн эхэн сараас өвөлжилт хүндэрч, зуданд тэсвэргүй, арчилгаа их шаардагддаг бод мал болох адуугаа зарж мөнгөтэй болох нь чухал гэж үзжээ.
Малчид хилээр адуу гаргахгүй гэсэн Шадар сайдын шийдвэрээс болж мал ч үгүй, мөнгө ч үгүй болох эрсдэл тулгарч буй тухай хэлж байна. Тухайн сумдын малчид 700 орчим адуу аж ахуйн нэгжид гэрээгээр өгөөд, мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа аж.
Хэрэв холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэрийг хүлээвэл малчид хохирох магадлал их гэнэ. Тиймээс ядаж улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий амьд адуу гаргадаг аж ахуйн нэгжийг бүгдийг нь биш юм гэхэд өвөлжилт хүндэрсэн цас зудтай сумдын малчдын адууг нэг удаа гадагшаа гаргах зөвшөөрөл олгож өгөх боломжийг нутгийн иргэд төр засгаасаа хүсчээ.
-
2016 оны 12 сарын 13
Өнөөдрөөс нийслэлд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхлээд байна. Нийслэлд 1000 гаруй ТҮЦ байдаг. Тэдний 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж. Иймд Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус ТҮЦ-үүдийг албадан нүүлгэхээр болсон аж.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албан нүүлгэж, газар чөлөөлөх тухай мэдэгдэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл мэдээлэл хийв. Үйлчилгээ эрхэлдэг иргэд гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Иргэдийн төлөөлөл “Төрийн албаны уялдаа холбоогүй шийдвэрээр олон хүн хохирч байна. 2014 онд баталсан тогтоол, тухайн үеийн удирдлагуудын заавраар шинэчлэсэн загварын ТҮЦ-үүдийг өр зээл тавин худалдаж авсан. Гэтэл өнөөдөр өр зээлээ төлж дуусаагүй байхад дахин үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа. Бидний хохирлыг буруу шийдвэр гаргасан тухайн үеийн удирдлагууд хариуцах уу, хохирлыг хэн барагдуулах вэ. Иймд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар бусад холбогодох байгууллагууд энэхүү асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна” гэлээ.
Мөн тэд Нийслэлийн удирдлагуудад хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх хүсэлтэй байгаагаа дуулгав.
-
2016 оны 12 сарын 13
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 тоот тушаалаар Улаанбаатар хотын цас мөсний цэвэрлэгээ хийх нийтийн эзэмшлийн гол гудамж, зам талбайн хуваарийг баталж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн 131 гудамжны 72 гудамж буюу 55 хувийг дүүргийн ТҮК болон хувийн хэвшлийн байгууллагууд, 59 гудамжийг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 13
Жил бүрийн өдийд улаанбурханы дэгдэлт их байдаг байдаг уг өвчнөөр бага насны хүүхдүүд эндэх тохиолдол элбэг байдаг.
Жил бүрийн халдварт өвчний дэгдэлтийн судалгаан дээр үндэслэн Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх, вакцинжуулах ажлыг цаг тухайд нь хийх хөрөнгийн асуудлыг төсөвтөө суулгах хэрэгтэй байдаг аж. Одоогоор улаан бурханы эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьтай байгаа бөгөөд хамрагдаагүй үлдсэн хэсгийг вакцинжуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн жил зургаан сартай хүүхдүүд улаан бурхнаар өвчилж, цөөнгүй эндэгдэл гарсан.
ДЭМБ-аас улаан бурханы дэгдэлтийн үед зургаан сартай хүүхдэд вакцин хийж болно гэсэн зөвлөмж өгсөний дагуу эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 5 аймагт 6 сартай хүүхдүүдэд вакцин хийж эхлээд байна. Харин вакцины нөөц хангалттай байгаа талаар эх сурвалж хэлэв.
-
2016 оны 12 сарын 13
Ц.Өлзийжаргал: С.Зоригийн хэрэг “маш нууц”-д хамаарч байгаа
-
2016 оны 12 сарын 13
салбарын хүрээнд бодлогоор дэмжиж, төлөвлөгөө гарган, шат дараатайгаар дэмжих шаардлагатайг шуурхай хурлын үеэр хэлсэн. Мөн цахилгаан таксины үйлчилгээ явуулах гадаадын нисэх буудлуудын жишээг судлах, цахилгаан таксины загвартай танилцан саналаа өгөх, буруу талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлахыг татварын бодлогоор зохицуулах, бусад хүчин зүйлстэй уялдуулах асуудлыг судалж, тус компанийн зөв талдаа хүрдтэй болгох боломжтой саналыг судлан үзэхийг холбогдох газарт үүрэг болгов.
-
2016 оны 12 сарын 13
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн тус газраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагын удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг боловсруулан хүргүүлсэн байна.
2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь шинээр томилогдон өөрчлөгдсөн тул Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйн удирдлагаар хангаж сургалт зохион байгуулан ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 13
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны баруун талд дулааны шугамын худагт 40 орчим настай эрэгтэй нас баржээ.
-
2016 оны 12 сарын 13
ийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Баялагийн хонхор” гэдэг газар иргэн А-н бичил уурхайд нуралт үүсч, нэг хүн налуу амны 60 метрын гүнд нурангид дарагдсан байна.
-
2016 оны 12 сарын 13
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ.