Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2436 2437 2438 2439 2440 2441 2442
  • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87.6 хувьтай байна
    2016 оны 9 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
  • Төв аймагт 24 цагийн хяналт үргэлжилж байна
    2016 оны 9 сарын 19
    Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв хамтран Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын нутаг дэвсгэрт 24 цагаар суурин болон хөдөлгөөнт хяналт шалгалтыг хийж байна.
  • Амиа алдсан уулчин Стивен Нэйшт хүндэтгэл үзүүлж зул өргөлөө
    2016 оны 9 сарын 19
    АМИА АЛДСАН УУЛЧИНД ЗОРИУЛАН ЗУЛ ӨРГӨЛӨӨ
  • ГХЯ: ӨМӨЗО-д ажиллаж буй иргэд зөвшөөрөл авах шаардлагатай
    2016 оны 9 сарын 19
    Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг Гадаад Харилцааны яамнаас анхаарууллаа.
  • Сэрэмжлүүлэг: Хар тамхи хэрэглэсэн залуу амиа алджээ
    2016 оны 9 сарын 19
    хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад амиа алдсан хэрэг гарчээ.

    Эл хэрэг энэ сарын 12-ны өдөр гарсан бөгөөд тэрээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаан алдаж унасан байдалтай хүргэгдэн иржээ.
  • Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр олгохоор болжээ
    2016 оны 9 сарын 19
    Хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг энэ сарын сүүлээр олгохоор болжээ.
  • Махны үнэ буурчээ
    2016 оны 9 сарын 19
    Өнгөрсөн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6295 төгрөгийн үнэтэй байлаа.
  • Засгийн газар маргааш үнэт цаас арилжина
    2016 оны 9 сарын 19
    12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 15.70%-ийн хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 16.40%-ийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа билээ. Маргааш буюу есдүгээр сарын 20-ны өдөр дээрх арилжаа явагдах ажээ.
  • Хүчингийн хэрэг үйлдсэн лам нарын ялыг хэвээр үлдээлээ
    2016 оны 9 сарын 19
    Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд хүчингийн хэрэг үйлдсэн билээ.

    Тодруулбал, тус хийдийн тахилч лам Н, Г, голч лам Э,Д, их гэсгүй лам Б,Ж нар хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл хархорин сумын цагдаагийн тасагт ирсэн. Үүний дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч, хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн билээ.

    Өнгөрсөн зургаадугаар сард Өвөрхангай аймгийн шүүхэд лам нарт холбогдох шүүх хурал болсон. Лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6 буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн байсан. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэгвэл хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
  • Төрийн банкийг Д.Баярсайхан удирдана
    2016 оны 9 сарын 19
    Төрийн банкийг Д.Баярсайхан удирдана
  • Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
    2016 оны 9 сарын 19
    Ажилчны гудамжны автозамыг 2016 оны 09-р сарын 18-ны 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны 07:00 цаг хүртэл хааж засюарын ажил хийнэ. Энэ хугацаанд тус замаар үйлчилгэнэд явдаг Ч:18б “3,4-р хороолол-Ард кино театр-ТЭЦ3, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”, Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”, Ч:54 “Яармаг-10-р хороолол-3,4-р хороолол-Зурагт” чиглэлүүдэд өөрчлөлт орж хойноосоо урагш чиглэлдээ баруун 4 замаар, урдаасаа хойд чиглэлдээ гурвалжингийн гүүрээр явж үйлчилэхээр болжээ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Ирэх сараас элэгний С вирусын эм 155 доллар болно
    2016 оны 9 сарын 19
    Хоёрхон жилийн өмнө монголчууд элэгний вирусийг эмчилж чаддаггүй байв. Тиймээс өнөөдөр Монгол Улсад элэгний С вирусын халдвартай 400 мянган хүн байна. D вирустэй хүн 100 мянгаас давжээ. Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлөөр нас барагсдын нас нь залуужиж 25-30 насны залуус энэ өвчнөөр хорвоог орхиж байна. Ганцхан өдөрт долоон монгол хүн элэгний өвчнөөс нас бардаг гэж “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэв. Энэ мэт хар мэдээ ар араасаа хөвөрсөөр. Гэвч хар мэдээний жагсаалтыг нэмэгдүүлэхгүй байх сайхан мэдээ бас байна аа. Учир нь Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөр баталж өвчлөлийг бууруулахад зарцуулах 23.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгчээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “2020 он гэхэд С вирусын голомтыг устгаж, тархалтыг таслан зогсоох, элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах” зорилго тавьжээ. Түүнчлэн элэгний С вирусын эсрэг эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулах зэргээр ажиллаж байна. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөх “Оном” сангаас талархлын хүлээн авалт зохион байгуулсан юм. Тус хүлээн авалтад Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн төлөөлөл, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн эмч анагаах ухааны доктор, профессор Я.Дагвадорж, Стэнфордын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор, Стэнфордын хепатит элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жэфри Глэн нарын хүмүүс хүрэлцэн иржээ. Энэ үеэр “Оном” сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар ирэх сараас элэгний С вирусын эм 155 ам.доллараар Монгол Улсад орж ирэх болсныг дуулгалаа. “Вирпас” гэх энэ эмийг “Монос” групп Энэтхэгээс оруулж ирэхээр болсон юм байна. Эмийг ийнхүү хямдралтай үнээр оруулж ирэхэд олон хүний хичээл зүтгэл орсон гэдгийг ч онцолсон юм. Одоогоор “Харвони” зэрэг элэгний эмийг 520 ам.доллараар авч хэрэглэж байгаа. Үйлчилгээ нь маш сайн байгаа хэдий ч үнийн хувьд өндөр учраас иргэд авч хэрэглэх боломж муу байгаа. Харин “Вирпас” эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж 80 хувийг нь хөнгөлөх боломжийг судалж байгаа гэсэн. Хэрвээ хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж чадвал 30 орчим ам.доллараар авч хэрэг­лэх боломжтой болох нь.


    Энэ та­лаар Д.Наранбаатараас дараахь тод­руулгыг авлаа.

    -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийх вэ?
    -Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагаанд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр багтсанд маш их баяртай байгаа. Хөтөлбөрийн хүрээнд элэгний хорт хавдар, хатуурлыг эрс бууруулах, элэгний С вирусийн халдварын тархалтыг 2020 он гэхэд таслан зогсоох зорилго тавьсан. Эрс бууруулахад мэдээж хэрэг цаг хугацаа шаардлагатай. Бидний тооцооллоор 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барж буй тохиолдлыг 50 хувь бууруулах боломжтой. Мөн элэгний С вирусийг устгасан улс болох боломж бий. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эмчилгээний болон энэ бүхний үндэс суурь болсон судалгаа шинжилгээний гэсэн дөрвөн дэд хөтөлбөртэй. Жишээ нь урьдчилан сэргийлэлтийн дэд хөтөлбөрийн хүрээнд насанд хүрсэн бүх хүнийг элэгний С вирусын шинжилгээнд хамруулна.
    -Бүх хүнийг вакцинд хамруулна гэсэн үү?
    -15-35 насны 1.1 сая хүнийг В вирусын вакцинд хамруулна. Түүнчлэн хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар сургалт, сурталчилгаа хийнэ. Эрт илрүүлэлтийн хүрээнд 15-аас дээш насны 2.2 сая хүнийг оношилж, үндэсний хэмжээний мэдээллийн системд бүртгэж авна. Эмчилгээний явцад 150 мянган халдвартай иргэдийг бүрэн эмчилж эдгээнэ. Мөн В вирусийн халдвартай 65 мянган иргэнийг байнгын эмчилгээнд хамруулж, В, D вирусын халдвартай тэмцэхээр хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийнэ.
    -Одоо нэн тэргүүнд хийх ямар ажил байгаа вэ?
    -“Монос” групптэй хамтран ажилласны үр дүнд 155 ам.доллараар эм оруулж ирэхээр болсон гэдэг баяртай мэдээг дуулгасан. Одоо бид энэ эмийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэддээ хүргэх хүсэлтийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандан тавина. Хэрэв энэхүү асуудал эергээр шийдэгдвэл монголчууд 300 мянга гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэх боломжтой болж байгаа юм гэлээ.
    Харин “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин ийнхүү ярилаа.

    Би гуравхансарын дотор эрүүл болсон
    -Элэгний вирусын эсрэг эм хэрэглээд ямар үр дүн гарч байгаа вэ?
    -Би эмийг хэрэглээд эдгэрсэн хүний нэг. Ердөө гуравхан сарын дотор эрүүл болсон. Ер нь элэгний өвчнөөр шаналаагүй, энэ өвчинд ойр дотнын хэн нэгэн нь өртөөгүй хүн гэж ховор. Энэ өвчнийг таслан зогсоохын тулд ажиллаж байгаа олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд 2015 оноос хойш 4000 хүн бүрэн эдгэрсэн.
    -Вирусын халдвартайгаа мэд­дэггүй хүн олон байдаг гэж сонссон. Ийм хүмүүс эрт оношлуулаад эмээ хэрэглэж эхэл­бэл эдгэх бүрэн боломжтой юм байна, тийм үү?
    -Судалгаагаар 400 мянга га­руй хүн вирусын халдвартай байна гэсэн. Эдгээр хүний 70 орчим хувь вирусийн халдвартай гэдгээ мэддэггүй байсан байгаа юм. Тиймээс эрт илрүүлж эрт эмчилгээнд орох хэрэгтэй.
  • Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
    2016 оны 9 сарын 19
    Нийслэлийн Тээврийн газраас зуны улирал болж зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг 6 дугаар сараас эхлүүлсэн. Хүйтний улирлал эхэлж зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлүүдийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс зогсоохоор болжээ. Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Э.Бат-Үүлийг дахин шалгах шалтгаан буюу 104 тэрбум төгрөгийн асуудал
    2016 оны 9 сарын 19
    Тодруулбал, 400 иргэн орон, гэргүй үлдэж 104 тэрбум төгрөг үр ашиггүй салхинд хийссэн гэж тэрбээр хэлэв. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд долдугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж, багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байдаг. Дээрх шиг байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан боловч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна. 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам, сүлжээ болон иргэдтэй зөвшилцөх асуудал саатсанаас үүдэн зогсонги байдалд орсон байна. Ингээд 2012 оноос хойш хашаа байшингаа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэдийн 615 нь өдгөө түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 нь гэр оронгүй болж, ах дүү, танилындаа хоног төөрүүлж байгаагаа мэдэгдээд байгаа аж.
  • Зөвшөөрөлгүй самбаруудад сурталчилгаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна
    2016 оны 9 сарын 19
    Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд байгаа гадна зар сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлуулах юм. Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгжид дүүргийнхээ Засаг даргын тамгын газартай ашиглалтын гэрээ байгуулах шаардлага тавина. Шаардлагыг биелүүлээгүй бол сурталчилгааны самбарыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн сурталчилгаагаа гэрээгүй самбарт байрлуулахгүй байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа болно
    2016 оны 9 сарын 18
    Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-аас гурав дахь жилдээ “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран энэ сарын 24-25-нд “Мишээл экспо”-д зохион байгуулах гэж байна.

  • Цахилгаан тамхи тамхинаас гаргах нөлөөтэй
    2016 оны 9 сарын 18
    Их Британи дахь цахилгаан тамхи хэрэглэгчдийн тоо өссөн нь илүү олон хүнийг тамхинаас гарахад нөлөөлж байна гэж Их Британийн судлаачид мэдэгджээ.

  • Төв банк бодлогын шийдвэрээ дахин харна
    2016 оны 9 сарын 18
    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сард хуралдах тов гарсан байна.

  • Дөрвөн аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
    2016 оны 9 сарын 18
    Дөрвөн аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
  • Дэлхийн ивэрхийн сангийнхан Өмнөговьд ажиллаж байна
    2016 оны 9 сарын 18
    Гэмтлийн улмаас үүссэн ивэрхийтэй, мэс заслын эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай өвчтөн олширч байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлгийнхэн Англи улс дахь Дэлхийн ивэрхийн санд ханджээ.
2436 2437 2438 2439 2440 2441 2442
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    8 цаг 28 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    9 цаг 0 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 5 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    10 цаг 4 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    10 цаг 6 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    10 цаг 11 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    10 цаг 37 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    11 цаг 18 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    11 цаг 30 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    12 цаг 8 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    12 цаг 13 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    12 цаг 33 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 44 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    13 цаг 1 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    13 цаг 12 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    13 цаг 24 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    14 цаг 18 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    14 цаг 28 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    15 цаг 8 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    15 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК