Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2442 2443 2444 2445 2446 2447 2448
  • Хүн амын тооллогын олон улсын бага хурал боллоо
    2016 оны 9 сарын 14
    Хүн амын тооллогын олон улсын 28 дугаар бага хурал АНУ-ын Минниполис хотноо 2016 оны 9 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ үеэр хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна.

  • Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн гарна
    2016 оны 9 сарын 14
    Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн гарна
  • Ил хаадын судалгаа, Алтайн магтаал, цуурын аялгуу төслийн нээлт боллоо
    2016 оны 9 сарын 14
    МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол хэл, соёлоо хадгалан хамгаалж, эх түүхээ бүрэн бүтэн болгох чиглэлээр цуврал олон төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүний нэг болох Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 240000 төгрөг боллоо
    2016 оны 9 сарын 14
    МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм.
  • Х.Баттулгыг жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр дахин сонголоо
    2016 оны 9 сарын 14
    Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг улируулан сонголоо.

    МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, нарийн бичгийн дарга М.Бөхбат Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох болон дэд ерөнхийлөгчид, Улаанбаатар хот болон бүх аймгуудын жүдо бөхийн салбар, холбооны гишүүд, жүдо бөхийн клубын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцсон хурлын танхимаас Х.Батттулга ганцаараа нэр дэвшсэн байна.

    Харин одоо холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга, Төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож байгаа юм.
  • Д.Баатарсайхан: ТНБД-ын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг маргааш батламжилж, ЗГ-т өргөн мэдүүлнэ
    2016 оны 9 сарын 14
    Өнгөрсөн даваа гарагт таван яамны төрийн нарийн бичгийн дарга нар Төрийн албаны зөвлөлийн шалгаруултад тэнсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.
  • Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын эрч суларч байна
    2016 оны 9 сарын 14
    Өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Т.Батцогт, НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү нар оролцлоо. НИТХ-ын дэгийн дагуу сар бүр хуралдах ёстой. Гэвч долоо, наймдугаар сард хуралдаагүй гэнэ. Хэрэв ээлжит чуулган хойшлох шалтгаантай бол дараагийн хурлын товыг тогтоол гаргаж товлох ёстой байдаг байна.

    Хуралын эхэнд НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү “НИТХ ардчиллын зарчмаас, нээлттэй үйл ажиллагаагаа явуулдаг зарчмаас ухарч байна. Тогтмол явуулах ёстой хурлаа хоёр удаа тасаллаа. Нийслэл Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын шинэчлэлтэй холбоотой асуудал, тусгай замын автобус, гэр хорооллыг дэд төв болгон хөгжүүлэх, хотын тохижилт, хог хаягдлын шинэ менежмент гэх мэт олон асуудлын эрчим суларч Улаанбаатар хот эзэнгүйдэж байна. Иймээс НИТХ-ын дарга Ц.Сандуйд шаардах бичиг хүргүүлнэ” гэлээ.

    НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт“Нийслэлийн Засаг даргаас нутгийн өөрөө удирдах байгууллагуудад 2012 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсийн судалгаа мэдээллийг ирүүлэх үүрэг даалгавар өгсөн юм байна лээ. Энэ нь төрийн албан хаагчид ажлаа хийх боломж бололцоог хааж, сэтгэл санааны дарамт учруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агентлагаас 200 гаруй хүн чөлөөлөгдсөн. Ингэснээр төрийн албан хаагчид нам бус байх хууль тогтоомжийг зөрчиж байна” гэв
  • БНСУ-д харласан иргэдэд энэ сарыг дуустал өршөөл үзүүлэхээр болжээ
    2016 оны 9 сарын 14
    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил яамныхаа газрын захирлуудын хамт өчигдөр мэдээлэл хийлээ. Тус яамнаас сард нэг удаа тогтмол мэдээлэл хийж байхаар болжээ. Ц.Мөнх-Оргил сайдын мэдээлснээр саяхан УИХ-аар батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Гадаад харилцааны яамны хариуцах 13 асуудал багтсан байна. Тодруулбал, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаад сурталчилгааг сайжруулах, гадаад амьдарч байгаа 130 гаруй иргэндээ төрийн үйлчилгээг хүргэх гэх мэт асуудлууд багтсан юм байна. Гадаад харилцааны сайд товчхон мэдээлэл хийсний дараа газрын захирлууд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    -Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
    В.ЭНХБОЛД (Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал): -Сүүлийн гурав дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, орчноо сайжруулах тал дээр доривтой арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Ингэсэнээр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдал бий болголоо. Та бүхнийг урьж байна гэсэн мессежийг өгөх боломжтой болно гэсэн үг. Засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа ч гэсэн бид энэ хүрээнд тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, олон жил хүлээлттэй байсан Монгол, Канадын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтаа харилцан хамгаалах хэлэлцээрт тус улсын парламентын Нийтийн танхимын даргын айлчлалын үеэр гарын үсэг зурсан. Ер нь гаднын хөрөнгө оруулалтыг татахад улс төр болон бодлогын тогтвортой байдал хамгийн чухал. Түүнээс биш татварын хөнгөлөлт зэрэг механизм тийм ч чухал биш.
    -Давхар иргэншилтэй холбоотой асуудал сүүлийн үед их яригдах боллоо. Хууль эрх зүйн хувьд гадаадад төрсөн иргэдээ улсынхаа иргэнээр бүртгэх боломжгүй байгаа юм уу?
    Я.АРИУНБОЛД (Консулын газрын захирал): -Юуны өмнө давхар иргэншил гэдэг ойлголтыг товч тайлбарлая. Олон улсын эрх зүйд давхар иргэншил буюу хоёроос олон иргэншил болон иргэншилгүй байх гэсэн ангилалууд байдаг. Эндээс давхар иргэншлийн хувьд манай улсад Харьяаллын тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын иргэн нэгэн зэрэг өөр улсын харьяат байж болохгүй” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй улс. Энэ хуулийн 7.1-д “Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн байх юм бол тэр хоёроос төрсөн хүүхэд хаан төрсөнөөс үл хамааран Монгол Улсын иргэн байна” гэж заасан байдаг. Гэтэл амьдрал дээр юу болж байна вэ гэхээр хилийн чанадад хүүхдүүд хоёрдмол харьяалалтай болчихоод байгаа юм. Жишээ нь, АНУ-д төрсөн хүүхдэд тухайн улс эрүүл мэнд, нийгмийн даатгал зэрэг бүх үйлчилгээгээ үзүүлж өөрийн иргэнээрээ тооцчихож байгаа юм. Энэ мэт хоёр улсын хуулийн зөрүүнээс болоод 1998 оноос хойш гадаадад төрсөн 4800 хүүхдээс 2181 нь ийм байдалд орчихоод байгаа юм. Энэ 2181 хүүхдийн асуудлыг бид ярьж байгаа. Үндсэн хуульд зааснаар эдгээр иргэдээ хасахгүйгээр Монгол Улсынхаа иргэнээр хадгалмаар байгаа юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 29.5-д “Хоёрдмол харъяалал нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг. АНУ-ийн иргэн болсон 2181 хүүхдийн эцэг, эх нь олон жил энэ асуудлыг шийдүүлэхээр холбогдох бүх байгууллагад хүсэлт гаргаад явж байгаа. Энэ хүмүүсийн тухай үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө, эрсдэлтэй гэж үзэхгүй байгаа. Харин үрчлэгдсэн, гэрэлсэн, гадаадад хөдөлмөр эрхлэхээр тухайн улсын иргэн болсон иргэнийг манай улсын иргэн гэж хүлээж авах үндэслэл байхгүй. Энэ асуудалд манай улсын байр суур хэвээрэй байгаа.
    -Баян-Өлгий аймгийн иргэд Казахстан улсын иргэн болох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг Гадаад харилцааны яам анхаарч авч үздэг үү?
    Я.АРИУНБОЛД: -Казахстан улс 1990 оноос хойш үндэстнийхээ эв нэгдлийг илэрхийлж хууль гаргаад бусад улсад байгаа үндэстнүүдээ өөрийн иргэн болгож эхэлсэн. Манай улсын 40 гаруй мянган иргэн тус улсын харьяат болсон гэсэн мэдээлэл бий. 1990-ээд оны сүүлээр 25 мянга орчим иргэн хоёрдмол харьяалалтай болоод байсан. Яагаад гэвэл, Монгол Улсынхаа иргэншлээс хасагдахгүйгээр тус улсын иргэн болоод байсан. Бид Казахстаны талтай зөвлөлдөх уулзалт байнга хийдэг. Сүүлд 2700 орчим хүн давхар харьяалалтай үлдчихсэн байс­ныг Гадаад иргэн харьяатын газар Казахстаны талтай хамтран шийдээд дуусч байгаа гэсэн мэдээлэл бий.
    -Манай иргэдийн хойд хөршид зорчих урсгал нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хил нэвтрэхэд түгжрэл үүсч байгаа. Иргэдийн хил нэвтрэх хугацааг богиносгох тал дээр хийхээр төлөвлөсөн тодорхой ажил бий юү?
    Я.АРИУНБОЛД: -ОХУ жил болгон бидэнтэй зөвлөлдөх уулзалт хийгээд иргэдийн асуудлыг ерөнхий байдлаар нь ярьдаг. Визгүй болсонтой холбогдоод манайхаас хойд хөрш рүү гардаг иргэдийн ачаалал нэмэгдсэн. Бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад консулын газрынхаа төлөөллийг орол­цуулж энэ асуудлыг ярьж байгаа. Хамгийн эхний ээлжинд хилийн нэвтүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ярьж байгаа. Урд хөршийн хувьд ч ялгаагүй энэ асуудлаа яриа хэлэлцээ хийж байгаа. Эхнээсээ үр дүн гарч боомтын ажиллах цагийг уртасгаж, амралтын өдрүүдэд ажиллуулж байна.
    -БНСУ дайны бэлэн байдал зарласан. Мөн тэнд ойр ойрхон газар хөдөлж байна. Монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа тус улсад үүсээд буй нөхцөл байдлыг Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байгаа вэ. Ямар нэгэн муу зүйл боллоо гэхэд авах арга хэмжээний тухай эрх зүйн зохицуулалт бий юү?
    Я.АРИУНБОЛД: -Ер нь хилийн чанадад болж байгаа байгалийн гамшигт үзэгдэл, осол эндэгдэл зэрэг бүх асуудалд Элчин сайдын яамд анхаарлаа хандуулж байнга мэдээлэл дамжуулж байдаг.
  • Элэгний В, С вирусын шинжилгээг сарын хугацаанд үнэ төлбөргүй хийнэ
    2016 оны 9 сарын 14
    Элэгний эмгэг судлалын холбоо “Хаппи веритас” оношлогооны төвтэй хамтран элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал, нас баралтыг бууруулах зорилгоор үнэ төлбөргүй шинжилгээ хийх сарын аяныг зарлаж буй талаараа мэдээллээ. Тодруулбал, есдүгээр сарын 15-наас сарын хугацаанд иргэд “Хаппи веритас оношлогооны төв”-д хандан шинжилгээнд хамрагдаж болох юм байна.

    Тус төвийн хяналтад өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн байдаг бөгөөд аяны хүрээнд хавдар, хатуурал хүнд шатандаа орсон зорилтот бүлгийн хүмүүсийн эмчилгээг үнэгүй хийх юм байна. Хаппи веритас оношлогооны төвөөс үнэгүй шинжилгээ, шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
  • Э.Бат-Үүлийн асуудлаар Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлнэ гэв
    2016 оны 9 сарын 14
    Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсантай холбогдуулан Ардчилсан хувьсгалын зүтгэлнүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, СГЗ С.Амарсанаа, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам нарын тэргүүтэй хүмүүс дээрх асуудлаар байр, сууриа илэрхийлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хуулийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж буйгаа мэдэгдэв.

    Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарам “Цагдаа нар улс төрчдийн гар хөлөөр ажилладаг нь олон үйл явдлаар тод харагдаж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Коммунистууд төрийн толгойд гарахаар ийм зүйл хийдэг. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулж чадаагүй юм байна. Хүнд ёс бусаар халддаг. Хууль нь КГБ-ын аргаар байна. Гэмгүй хүнийг буруутгадаг. Ял тулгадаг. Үүнээс болж гэр бүлээрээ нэр хүнд нь хохирдог. 2000 оноос хойш хүний эрх бүрхэг болсон. Одооноос бугшмал зүйлээс ангижрах хувьсгал хийх цаг нь болжээ. С.Зоригийн аллагын цаана хамтран зүтгэж явсан нөхрийг нь гүтгэж хаячихаад буу шагайх гэж байна. Дуртай хүнээр буу шагайлгахгүй. Бид зүгээр суухгүй. Хатуу тэмцэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг асуудлаар монголчуудын эв нэгдлийг хангасан үйлдэл хийгээсэй гэж хүсч байна. Дөрвөн жилийн дотор Улаанбаатар гэрэлтэй гэгээтэй болсны төлөө Э.Бат-Үүлийг “шагнаж” байгаа нь энэ үү. Би дарангуйллын эсрэг байна. Ганцаараа ч тэмцэж чадна” гэлээ.

    Мөн Ардчилсан холбооны гишүүн Х.Батчулуун “С.Зоригийн хэрэг Зоригийнх биш боллоо. Энэ хэргийг илрээсэй гэж бид 20 жил хүлээж байна. Энэ хэргээр улс төрийн хамгийн хар бараан зүйлийг хийдэг боллоо. Энэ хэргээр ард түмнийг мансууруулдаг болж. Бид нэг хөдөлбөл яг 90 оных шиг хөдөлнө. Нэгийг нь хутгалж алаад нөгөөх нь амьдаар нь сүг болгох гэж байгаа бол бид нарыг бүгдийг нь аваачиж хориорой. Э.Бат-Үүл бол хар багаасаа шударга үнэний төлөө тэмцэж ирсэн. Э.Бат-Үүлийг хулигаан байсан гэж ярьдаг. Хүн өмөөрөөд хүнд зодуулдаг хүн байсан. Тэр чанараа одоог хүртэл хадгалаад явж байгаа. Энэ хүртэл Э.Бат-Үүлийг дэндүү хэлмэгдүүлж, доромжилж, гүтгэж ирлээ. Энэ хэргийг илрүүлэх нь гол зорилго нь биш, улс төрийн гол тоглоом болчихлоо. Зоригоор хэнийг алах уу гэдэг нь чухал боллоо. Бид үүнийг тэвчиж чадахгүй. Учир нь бид С.Зоригийн найзууд. Бид Монголын төлөө хоорондоо хэрэлддэг байснаас хувийн ашиг сонирхол байгаагүй. Энэ хоёр хүн найзууд байсан. Энэ үлгэрт хэн ч итгэхгүй. Улс төрийн аллага хүн төрөлхтний түүхэнд байдаг юм байна лээ. Гадаадын улс орнуудад ийм хэрэг удаа дараа гарч байсан. Ийм арга зөвхөн коммунистууд, фашистуудад байдаг. Удирдагчдаа намнаж авдаг ийм хэргүүдийг би уншсан. Бидний найзыг яг ийм аргаар алсан. Эх орны түүхээс гэх юм бол Төмөр-Очир гуайнхтай яг ижил. Энэ бол улс төрийн аллага. Энэ хэргийн дараа маш олон хүмүүсийг хэрэгт татсан”гэв.


    Тэд мөн ”МАН дотор шударга үнэн зөв хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс үүнийг арай дэндсэн хэрэг болж байна гэж бидэнд хэлж байгаа. Бүгдээрээ хүний эрхийг уландаа гишгэсэн хууль бус гүжирдлэгийн төлөө тэмцэе” гэлээ.

    Т.Энхэлээ
  • Сэрэмжлүүлэг: Автомашины ослоор нэг хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ
    2016 оны 9 сарын 14
    Өчигдөр буюу 9 дүгээр сарын 13-ны өдөр Замын цагдаагийн гарын ЖШУХ дээр нийт 320 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч 24 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

  • Хотын асуудлаар “Зөвлөлдөх уулзалт” болно
    2016 оны 9 сарын 14
    Улаанбаатар хотын иргэдийн олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдтэй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “ Зөвлөлдөх уулзалт” хийнэ.


  • Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ маргаашнаас эхэлнэ
    2016 оны 9 сарын 14
    БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.

    Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комисс байгуулагдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагджээ.

    Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд маргаашнаас зарим арга хэмжээнүүд эхлэх юм. Тухайлбал, 9 дүгээр сарын 15-ны пүрэв гаригт Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номуудын нээлт болох бол Баасан гаригт 15 цагаас Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болох аж.

    Мөн 9 дүгээр сарын 17-ны бямба гаригт 08:00 цагт Ю.Цэдэнбалын шарилд хүндэтгэл үзүүлнэ, 11:40 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө, 12:30 цагт Сүхбаатарын талбайд Бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт, 14:00 цагт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
  • Нийслэлийн инженерийн хангамжтай орон сууцны хүрэлцээг 2030 онд 79 хувьд хүргэхээр төлөвлөжээ
    2016 оны 9 сарын 14
    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 40 гаруй хувь нь инженерийн хангамжтай нийтийн орон сууцанд, 60 орчим хувь нь инженерийн бүрэн бус хангамжтай гэр хороололд амьдарч байгаа юм.
  • Алдарт уулчинг хөнөөсөн этгээд тэнсэн харгалзах ялтай байжээ
    2016 оны 9 сарын 14
    Их Британийн уулчин С.Нэшийн амь насыг хөнөөсөн этгээд өмнө нь тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулна
    2016 оны 9 сарын 14
    ррр
  • Хоёр бөхөөс допинг илэрчээ
    2016 оны 9 сарын 14
    Манай улс БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн допингийн хяналтын лабораторид улсын баяр наадамд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээг илгээдэг болоод 14 жил болж байна. Гэхдээ өнөө жил тэгш ойн баяр тохиож, наадмаар 1024 бөх барилдсан тул шөвгөрсөн 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан юм. Шинжилгээний хариу жил бүр наймдугаар сард багтаж ирдэг байсан. Гэвч энэ жилийн баяр наадмын допингийн хариуг зарлаагүй хоёр сар боллоо. Допингийн шинжилгээний хариуг ингэж удаасанд бухимдах хүн цөөнгүй байна. Бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойшхи хугацаанд энэ жилийнх шиг хариуг нь ингэж удааж зарласан түүх ховор юм. Тэгвэл
  • Өвчтэй малын махыг аймгийн төв рүүгээ оруулах гэж байгаад баригджээ
    2016 оны 9 сарын 14
    Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин хонины гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хониноосоо нядалж аймгийн төврүү оруулж байгаад хяналтын постныхонд баригджээ.

  • “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров Монголд ирлээ
    2016 оны 9 сарын 14
    ОХУ-ын ”РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров ”Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл”-ийн 25 дугаар их хуралд оролцохоор өнөөдөр Монголд ирлээ.


  • Хилийн боомтууд ирэх сарын 1-3-ны өдрүүдэд амарна
    2016 оны 9 сарын 14
    Монгол Улсын ГХЯ-аас ойрын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтын түр амрах хуваарийн зарлан мэдээллээ.

2442 2443 2444 2445 2446 2447 2448
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    5 цаг 35 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    6 цаг 7 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 11 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    7 цаг 11 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    7 цаг 12 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 18 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    7 цаг 43 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    8 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    8 цаг 36 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    9 цаг 14 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    9 цаг 19 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    9 цаг 40 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 51 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    10 цаг 8 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    10 цаг 19 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    10 цаг 31 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    11 цаг 24 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    11 цаг 35 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    12 цаг 15 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    12 цаг 16 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК