-
2016 оны 9 сарын 14
“Хар хорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна
-
2016 оны 9 сарын 14
ОХУ-ын Красноярск хотноо өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын хоёр иргэн усанд живж амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
-
2016 оны 9 сарын 14
Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын
-
2016 оны 9 сарын 14
Монгол, Их Британийн армийн багууд оролцох поло спортын нөхөрсөг тэмцээн энэ сарын 17-нд болно. Тэмцээнд оролцох Их Британийн армийн баг өнөөдөр Монгол Улсад ирсэн байна.
-
2016 оны 9 сарын 14
Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд маргааш буюу энэ сарын 15-ны өдөр амрахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 14
Цэц дунд суудлаар хуралдана
-
2016 оны 9 сарын 14
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай” 14 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамжийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож, өөрчлөн байгуулах шийдвэр гарсан. Үүний дагуу тус газрыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гэж өөрчиллөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 14
Их Британийн уулчин С.Нэш Монголд ирээд харамсалтайгаар амиа алдсан билээ.
-
2016 оны 9 сарын 14
/ Дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn цахим хуудаснаас авна уу./
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА
-
2016 оны 9 сарын 14
2016 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дугээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17,18-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан
-
2016 оны 9 сарын 14
Өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ны лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
11:00-13:00 цагт: 18-р хороо Жугамт өргөө ХХК, СӨХ, Алтан жолоо групп, Улаанбаатар банк, 27/1-3-р байр болон эдгээрийн ойр орчмоор
15:00-17:00 цагт: 6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран о/с, ГЕГ-ын о/с болон эдгээрийн ойр орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
-
2016 оны 9 сарын 14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
-
2016 оны 9 сарын 14
“Рио-2016” паралимпийн наадам амжилттай үргэлжилж байна. Дөнгөж сая пауэрлифтингийн тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа. Энэ төрөлд эрэгтэйчүүдийн 88 кг-д манай улсаас эх орноо төлөөлөн өрсөлдсөн ОУХМ Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай улсаас паралимпийн гуравдахь медальтан төрөн гарлаа. Энэхүү медаль нь Риогийн наадмын хоёрдахь хүрэл медаль юм.
Э.Содномпилжээ Эрдэнэт хотод 1985 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Дэлхийн цомын хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медальтай.
-
2016 оны 9 сарын 13
БНСУ-ын зүүн өмнөд хэсгийн нутгуудад өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр 5.8 магнитудын газар хөдлөлт болсон.
-
2016 оны 9 сарын 13
Газар тариалангийн бүс нутгаар 16,17-нд бороо, уулаараа нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 13
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим томилгоот бүрэлдэхүүн Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургалтыг есдүгээр сарын 04-18-нд Улаанбаатар хотын налайх дүүрэгт хийхээр Зэвсэгт хүчний 027-р ангид бэлтгэлдээ гарчээ. Жил бүр зохион байгуулдаг хээрийн сургуулилттай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүр зохион байгуулдаг. Нийслэл, дүүргийн бүх цэргийн штабаас дайчилгаатай сургуулилт хийж байгаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын байнгын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа. Мөн хүн малын гоц халдварт өвчин болон гамшгын үеийн бэлэн байдлыг сайжруулан ажиллах үүднээс зохион байгуулдаг” гэдгийг хэллээ.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ сургуулилтыг явуулсанаар эрүүл мэндийн салбарынхан цаашид бусад яамдууд, байгууллагууд, холбогдох газруудтай хэрхэн хамтран ажиллах, уялдаа холбоогоо бататган ажиллах мөн эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, малын гоц халдварт өвчин, байгалийн гамшиг, осол аваарт бэлэн байх зэрэгт чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр нийслэлийн бүх дүргүүгээс болон Халдварт өвчин судлалын төв, Зоонозын төв зэрэг олон байгууллагууд оролцсон үр дүнтэй сургуулилт болж байгаа нь харагдаж байна” гэлээ.
Хээрийн сургуулилтыг танилцуулах ажлын хүрээнд малын гоц халдварт өвчний голомтод халдвар авсан иргэдэд тусламж үзүүлэн эмчилж хэрхэн ажиллаж байгаа болон гэнтийн осол аваар, дайралтын үед шархдаж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж яаралтай эмчилгээг хийж тээвэрлэн авч явж байгаа зэрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг үзүүлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 13
Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Одоогоор аймгийн хэмжээнд 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65877 орчим мал гоц халдварт мялзан өвчнөөр өвчилж 11632 толгой мал үхсэн байна.
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан 10 хоногийн хугацаанд аймгийн төв рүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглоод байгаа юм.
Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт анх бүр гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор мялзан төст өвчин болохыг нь тогтоосоныг албаны хүн хэлж байна.
-
2016 оны 9 сарын 13
Монгол тамирчин тун удахгүй Холимог тулааны “UFC”-д тулалдана
-
2016 оны 9 сарын 13
Өвөрхангай аймгийн Богд сумын эмч, багийн эмчийн хамт сумын төвөөс 65 км-ийн зайд нутаглах иргэний гэрт нь ихэр хүүхдүүдийг нь эх барин авчээ.
-
2016 оны 9 сарын 13
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл-2016” олон улсын намрын үзэсгэлэн яармаг амжилттай явагдаж, зохион байгуулах хороо шилдгийн шилдэг байгууллагуудаа шалгарууллаа. Үзэсгэлэнд нийт 110 аж ахуйн нэгж байгууллага оролцсоноос хүнсний салбараас 39, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур, арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэргийн 3, үнэт эдлэлийн 3, барилгын салбараас 3, бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 21 аж ахуйн нэгж тус тус оролцсон юм. Эдгээрээс:
Үзэсгэлэнгийн онцлох ногоон бүтээгдэхүүнээр “Өнөд өвлөх урлахуй” ХХК
Үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүнээр “Жагаасанрайс” ХХК-ийн “Чап чап” тахианы махан банш
Үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүнээр “Дэнд” ХХК-ийн EDI брэнд
Үзэсгэлэнгийн шилдэг савлагаатай бүтээгдэхүүнээр “Сүү” ХК-ийн тетрапак савлагаатай сүү
Үзэсгэлэнгийн онцлох сав, баглаатай бүтээгдэхүүнээр “Хөгжил трейд” ХХК-ийн “Ариун” брэндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн
Үзэсгэлэнгийн экспортын шилдэг бүтээгдэхүүнээр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монэнзим” ХХК-ийн арьс арчилгааны “Мишээл” брэнд
Экспортлогч байгууллагаар “Улаанбаатар хивс” ХК
Үзэсгэлэнгийн орчин үеийн технологитой бүтээгдэхүүнээр “Анд Энерги” ХХК-ийн Т8, Е27, Е14, LED гэрэл бүтээгдэхүүн
Үзэсгэлэнгийн орчин үеийн технологитой бүтээгдэхүүнээр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн “Тансагт” брэндийн “Маффин” кекс
Үзэсгэлэнгийн органик бүтээгдэхүүнээр “Алтан тос” ХХК-ийн “Алтан” ургамлын тос
Үзэсгэлэнгийн Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллагаар “Мах импекс” ХК
Үзэсгэлэнгийн Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллагаар “Монос Косметик” ХХК
Үзэсгэлэнгийн онцлох үлгэр жишээ оролцогч “Жүр үр” ХХК
Үзэсгэлэнгийн онцлох импортын бүтээгдэхүүнээр “Глобал Трейдинг Девелопмент” ХХК-ийн “Star Balm” брэнд
Үзэсгэлэнгийн үндэсний өв соёлын онцлох бүтээлээр “Дуут урлан” ХХК-ийн “Болдоггүй бор өвгөн” сэдэвт шатар
Үзэсгэлэнгийн үндэсний өв соёлын онцлох бүтээлээр “Алтан мөнгөн хонх” ХХК-ийн Нацагдорж суурьтай, бадамлянхуа ороолготой мөнгөн аяга
Үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-При цом, хүндэт өргөмжлөлөөр “Батбайгаль” ХХК тус тус шалгарчээ.
Мөн Нийслэлийн ЗДТГ-ын өргөмжлөлийг үзэсгэлэнд идэвхтэй оролцсон 3 аж ахуйн нэгжид Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.