-
2016 оны 8 сарын 08
Өнөөдрийн байдлаар нийслэлд энгийн орон сууцны м2-ын дундаж ханш 1.600.000-1.700,000 төгрөгийн хооронд байгаа аж.
-
2016 оны 8 сарын 08
“ Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт “ нээлттэй хэлэлцүүлэг болно
-
2016 оны 8 сарын 08
Хотын дарга Мягмар гараг бүрт иргэдтэй уулзана
-
2016 оны 8 сарын 08
Монголын Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газарт санал хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ. Тус хуралд Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын хүмүүс оролцсон юм.
-
2016 оны 8 сарын 08
Олон улсын монголч эрдэмтний XI их хурал болно
-
2016 оны 8 сарын 08
Нийслэлийн 424 мянган ам метр талбайн шарилжийг устгав
-
2016 оны 8 сарын 08
Улс төржилтөөс болж удтал гацаанд ороод байсан барилгын ажил дуусч эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Т
-
2016 оны 8 сарын 08
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан.
-
2016 оны 8 сарын 08
“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт ирэх сарын 8,9-нд болно. Энэ жил тус чуулга уулзалт “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор явагдахаар болсон байна.
-
2016 оны 8 сарын 08
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Түүнчлэн,
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 8 сарын 08
Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т 3.5 мангнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт өчигдөр буюу энэ сарын 07-ны 17.41 цагт болсон байна.
-
2016 оны 8 сарын 08
“Даншиг наадам - Хүрээ цам - 2016 ” шашин, соёлын наадам болж өндөрлөлөө
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-08-08 11:02:38
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ “Хүй долоон худаг”-т энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам нь хоёр өдрийн турш “Хүй долоон худаг”-т үргэлжлэв. Эдгээр өдөр 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Очирваанийн шүтээний тахилга, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, Хүрээ Цам харайх ёслол, Маани татах, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний шагайн харваа, лам нарын тэмцээн, урлагийн тоглолт, аялал жуулчлалын үзэсгэлэн болж өндөрлөлөө.
Даншиг наадамд 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Аварга цол хүртлээ. Харин Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой болов. Даншиг наадамд зориулсан Их насны хурдан морьдын уралдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Х.Энхтайваны хүрэн халзан морь түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Ц.Гончигсүрэнгийн хээр аман хүзүүдлээ. Харин жороо морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат С. Мөнхбаярын харлаг морь түрүүлсэн бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Батнарангийн хээр аман хүзүүдлээ.
Даншиг наадмын шагайн харваан тэмцээнд 23 багийн 190 гаруй харваач оролцож, тэргүүн байрт Монгол Улсын гарамгай мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг шалгарсан бол Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Эрдэнэбаатар ахлагчтай “Баатар Намун ” ХХК-ийн баг удааллаа.
“Даншиг наадам-Хүрээ цам-2016” шашин, соёлын наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөх, хурд шандсаа сорьж, айргийн тавд хурдалсан морьдын бай шагнал, цэц мэргэнээ уралдуулсан шагайн харваачдад шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Гандантэгчэнлин хийдийн Их Шанзодба Л.Ариунжаргал, Да лам Х.Бямбажав, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр нар гардуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 08
Цусан суулга өвчин нэмэгдэв
-
2016 оны 8 сарын 08
Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хүй долоон худагийн замд ”Toyota Prius” маркийн автомашин ”Toyota Land cruiser” маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
-
2016 оны 8 сарын 08
Фабио Басиле
-
2016 оны 8 сарын 08
Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 5-26-ны өдрүүдэд “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
-
2016 оны 8 сарын 08
Увс аймгийн Улаангом сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас Улаангом сумын наймдугаар багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр нурж, 15 орон сууц, таван албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараж усанд автсан байна.
-
2016 оны 8 сарын 08
Чингисийн талбайд 420 уран нугараач чууллаа
-
2016 оны 8 сарын 08
Өнөөдөр наймдугаар сарын 8-ны өдөр нь буюу Монголын Аавуудын өдөр.
Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болсон байна.
Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь 2003 онд байгуулагдсан цагаас эхлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн ёс зүйтэй байдлыг дээшлүүлэхэд бодлогын хэмжээнд үргэлж нөлөөлсөөр ирсэн билээ.
-
2016 оны 8 сарын 08
Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүрэг
10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар дүүрэг
10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
Баянзүрх дүүрэг
10.30-17.30 цагт: 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2-р гудамж, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ ХК, ШУТИС-ийн ХМТС-ийн дотуур байр болон тэдгээрийн ойр орчмоор
11.00-13.00 цагт: 18-р хороо Алтан жолоо групп, Улаанбаатар банк, Жугамт өргөө СӨХ, 27/1-3-р байр болон тэдгээрийн ойр орчмоор
13.00-17.00 цагт: 6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран, ГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор
Баянгол дүүрэг
10.30-17.00 цагт: 11, 18-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 83А, Б байр, Рокмон билдинг, Ашид орших, Нишин од, Хатанбаатар, Си Эй Эс, Эмдаблеви ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан дүүрэг
10.30-17.00 цагт: 19-р хороо Нэгдсэн эмнэлэг, Ирээдүй, 62-р сургууль, 148-р цэцэрлэг, 8А, Б, В, 4А, Б, 3-58, 1-58, 1-30, 2-48, ЭХ-ний 30 айл болон ойр орчмоор
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 6-р хороо Горхи-Тэрэлжийн БЦГ, Өгөөмөрийн 1, 2, 3-р гудамж орчмоор