-
2016 оны 6 сарын 07
Ганди, Баянмонгол хорооллын авто замуудын ажил удахгүй дуусна
-
2016 оны 6 сарын 07
Нийслэлийн хэмжээнд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ
-
2016 оны 6 сарын 07
Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
-
2016 оны 6 сарын 07
Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр буюу ЕРА өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн хүрээнд монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японоос 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм.
-
2016 оны 6 сарын 07
Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрт хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагуудаас тогтоосон гэр хороолол болон гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрыг хамруулна.
Үүнтэй холбогдуулан “Монгол Улсын Засгийн газар”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”, “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар”, “Нийслэлийн орон сууцны корпораци”, “Төрийн банк”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулахаар боллоо.
Тус өдөрлөгөөр “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэд, олон нийтэд танилцуулах, хамрагдах хүсэлтэй иргэдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал болгож буй хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагаа болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 07
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн гурван мянга орчим иргэн суурьшаад байна. Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна. Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 07
14:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн саяхан манай улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн айлчлалын үр дүнгийн талаар болон бусад айлчлал, цаг үеийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийнэ.
-
2016 оны 6 сарын 07
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Маргааш ихэнх нутгаар дулаахан байна.
-
2016 оны 6 сарын 07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
-
2016 оны 6 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 2-7 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтайн, Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 06
Дамбадаржаагийн уулзараас Шаргаморьтын төмөрбетонон гүүр-Хандгайт чиглэлийн авто зам ашиглалтанд орлоо
-
2016 оны 6 сарын 06
”Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо” –ны Анхдугаар Их Хурал Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг зохион байгуулсан баг, иргэдийн төлөөлөл нь тус холбооны удирдах зөвлөлийн 20-н гишүүнийг ардчилсан зарчмаар сонгон батлав. Холбооны хүндэт ерөнхийлөгчөөр Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, тэргүүнээр ”Халуун Сэтгэл in Japan” ТББ-ын тэргүүн А.Долгион сонгогдон томилогджээ. УЗ-ын гишүүдээр Токио хотоос гадна Хоккайдо, Нийгата, Кансай зэрэг бүс нутгийн төлөөллүүд сонгогдон ажиллахаар болов.
Тус холбооны зорилго нь Япон Улсад сурч ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, Японы нийгэмд дасан зохицоход шаардлагатай бүх талын мэдээллээр хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, өөрийн улсыг Японд өргөн хүрээтэй зөв зохистойгоор сурталчлан таниулах, хоёр улсын аж ахуй нэгж, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
Япон улсад сүүлийн жилүүдэд Монгол иргэдийн тоо нэмэгдэж буйтай уялдан иргэдийн тодорхой давхаргын эрх ашгийг хамгаалдаг олон нийтийн сайн дурын байгууллагууд үйл ажиллагаа явуулж буй боловч нийт Монгол иргэдийн нэгдсэн эрх ашгийг хамгаалсан, иргэдэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлдэг, нийгэмлэг холбоодыг нэгдсэн удирдлагаар хангадаг ерөнхий нийгэмлэг холбоо байгуулагдаагүй байсан нь уг холбоог байгуулах үндэс болжээ.
-
2016 оны 6 сарын 06
Ноён уулыг ашиглах, олборлохтой холбоотой шүүх хуралдаан өнөөдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж талуудыг хэргийн материалыг дахин бүрдүүлэхийг даалгажээ.
-
2016 оны 6 сарын 06
Хойд зуслангийн авто замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө
-
2016 оны 6 сарын 06
Өнөөдрийн байдлаар оны эхний 23 сая эх малын 78.5 хувь буюу 18.7 сая эх мал төллөсөн байна.
-
2016 оны 6 сарын 06
Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
-
2016 оны 6 сарын 06
Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэл хэсгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны 01 цагаас 06 дугаар сарын 10-ны 23 цагийн хооронд, Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны 06-р сарын 10-ны 23:00 цагаас 06-р сарын 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийх болсныг мэдэгдье. Зам хаах дээрх хугацаанд өөр замыг сонгон зорчино уу гэж НИЙСЛЭЛИЙН АВТО замын газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 06
Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах Яармагийн гүүрний баруун талаар урсах Туул голд нэгэн иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 6 сарын 06
Өнөөдөр Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлт боллоо. Уг авто замын барилгын ажлыг гуравдуга
-
2016 оны 6 сарын 06
2016 оны зургадугаар сарын 04, 05-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 531 авснаас зам тээврийн ослын 366 дуудлага бүртгэгдсэн байна.