-
2016 оны 5 сарын 26
“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандаж, оффшор данс эзэмшдэг Монгол хүмүүсийн тухай баримтуудыг бүрэн эхээр нь авах хүсэлт тавьсан, АНУ-ыг зорих гэж буйгаа фэйсбүүкээрээ дамжуулж, мэдэгдсэн.
-
2016 оны 5 сарын 26
Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 5 сарын 26
12:00 цагт Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Монгол сүүний нэг өдөр”-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.
-
2016 оны 5 сарын 25
Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа хэлтэс, төвийн албан хаагчид Туул голын ай савыг цэвэрлэхээр болжээ.
-
2016 оны 5 сарын 25
Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 27-ны 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулах юм.
-
2016 оны 5 сарын 25
Өнөөдрийн байдлаар 18-30 насныхан хамрагдах Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 80.1 хувьтай байна. Тодруулбал, вакцинжуулалтад 624 мянган иргэн хамрагдах ёстой бөгөөд 499 319 нь хамрагджээ. Вакцинжуулалтын хугацаа өнөөдөр дуусах байсан ч хамрагдалт хангалттай биш байгаа тул хугацааг ирэх сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулаад байгаа билээ. Тиймээс залуусыг вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.
-
2016 оны 5 сарын 25
НҮБ-ын Байгаль орчны ассемблейн (НҮББОА) хоёрдугаар Чуулган энэ сарын 23-нд Кени улсын нийслэл Найроби хотноо нээлтээ хийлээ. Чуулганд дэлхийн 170 гаруй орны байгаль орчны асуудал хариуцсан сайд, дэд сайд болон бусад албаны төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлсөн 2400 гаруй хүн оролцож байна. Уг чуулганд манай улсаас УИХ-ын гишүүн, тус ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун болон НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Д.Дагвадорж нар оролцож байна.
-
2016 оны 5 сарын 25
Сүхбаатар дүүргийн XIX хороо Санзайн зусланд 2016 оныдөрөвдүгээр сард УНН34-95 улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаясан зөрчил гаргасан.
-
2016 оны 5 сарын 25
Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо.
-
2016 оны 5 сарын 25
Урин дулааны улирал ирж, дулаарахтай зэрэгцэн зугаалгаар явж буй хүмүүс, мөн эцэг, эхийн хараа хяналтгүй яваа хүүхдүүд гол усанд осолдлоо гэх дуудлага ирэх нь ихэсдэг.
-
2016 оны 5 сарын 25
НИТХ-аас 2014 онд ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж тус хөтөлбөрийг Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран хэрэгжүүлж байна.
Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах бизнес зөвлөгөөнийг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар чуулга, Төрийн банк хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцож, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд 2016 онд аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд 15 цогц үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 гаруй уран бүтээлч энэхүү үйл ажиллгаанд хамрагджээ. Үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотод хүрэлцэн ирж нийслэлд зохион байгуулсан урлаг, соёлын арга хэмжээнд оролцсон байна. Найраг Улаанбаатар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлд ирэх жуучдын тоо 3-6 хувиар өссөн гэсэн таатай мэдээг Нийслэлийн Аялал жуучлалын газраас өглөө. Харин 2016 онд уг хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын нийт 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтйн тэмцээн, “Улаанбаатар пиано фестиваль”, “Эвлэх Уянга буюу ер бусын эрчим” этник концерт, “Венийн үдэш” вальс бүжгийн үдэш, “Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш, “Плэй тайм-2016” амьд хөгжмийн наадам, “Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш, “Сайланс вайт” дижи урлагийн шоу, “Талын бүжиг” фестиваль, “Бэст оф морин хуурь” олон улсын фестиваль, “Улаанбаатар Свинг найт” их талын олон улсын жааз хөгжмийн наадам, “Алдрын танхим” рок, поп хүндэтгэлийн концерт, “Даншиг наадам, хүрээ цам” шашин соёлын наадам, “Юби экстрим спортын талбайн нээлт” , “Улаанбаатар олон улсын кино наадам”- зэргийг тус тус зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13788#sthash.jKlGTd7x.dpuf
-
2016 оны 5 сарын 25
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
-
2016 оны 5 сарын 25
Өчигдөр замын цагдаагийн байгууллагад нийт 319 дуудлага ирсний 243 нь ослын дуудлага ирсэн байна. Тодруулбал, авто замын ослын улмаас 25 хүн гэмтэж, бэртсэн бөгөөд тэдний 6 нь хүүхэд байжээ.
-
2016 оны 5 сарын 25
Цэцийн дунд суудлын хуралдаан болно
-
2016 оны 5 сарын 25
Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна.
-
2016 оны 5 сарын 25
Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болно.
-
2016 оны 5 сарын 25
Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байна.
-
2016 оны 5 сарын 25
Олон улсын эмнэлгийн баг иргэдэд үнэгүй үзлэг, оношлогоо хийж байна
-
2016 оны 5 сарын 25
Япон Улсаас импортлогдсон автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ.
-
2016 оны 5 сарын 25
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулсан нэгдсэн сургалтыг нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.