-
2016 оны 4 сарын 28
09.00 цагт: ”Зүрхний эмгэгийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт үндэсний сургалт ЭМСЯ-ны ” Б” зааланд эхэлнэ.
-
2016 оны 4 сарын 28
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 4 сарын 27
“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн ”Эклер”-ээс 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа.
-
2016 оны 4 сарын 27
Олимп эхлэхэд 100 хоног үлдлээ. Лондонгийн Олимпоос хойш 2016 оны Олимпод өрсөлдөх сунгаа дөрвөн жил үргэлжилсэн. 丁эгвэл энэ жил манай улс Бразилд улсад болох 2016 оны Зуны Олимпийн наадамд эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд жүдочдоо илгээх юм. Олимпийн багийн тамирчдыг МУ厂Т, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга ахлахаар болжээ. Монголын жүдо бөхийн холбооноос ”РИО-2016” олимпийн наадамд оролцох шигшээ багийг олон нийтэд албан ёсоор зарласныг хүргэж байна.
Эрэгтэй баг
-60кг
Ц.Цогтбаатар /Энэ жингийн тамирчдаас сонголт хийхэд хамгийн хэцүү байсан. Гэхдээ үлдэж буй 100 хоногт жагсаалтын хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа хүмүүст боломж бий. Өөрөөр хэлбэл, Олимпод оролцох тамирчин ямар нэг байдлаар оролцох боломжгүй болбол хоёрдугаарт эрэмбэлэгдсэн хүн явах боломжтой болох юм
-66кг
Д.Төмөрхүлэг
73кг Г.Одбаяр
-81 кг
О.Ууганбаатар
-90кг
Л.Отгонбаатар
-100 кг
Н.Түвшинбаяр
+100кг
Б.Тэмүүлэн
Эмэгтэй баг
-48кг
М.Уранцэцэг
-52кг
А.Цолмон
-57кг
Д.Сумъяа
-63кг
Ц.Мөнхзаяа
-70кг
Ц.Наранжаргал
-78кг
П.Лхамдэгд
+78кг
О.Жавзмаа
-
2016 оны 4 сарын 27
Манай улс энэ оны эхний гурван сарын байдлаар 5.2 сая тонн нүүрс, 1.8 тн алт, 305.2 мянган тонн газрын тос олборложээ.
-
2016 оны 4 сарын 27
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 51 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна.
-
2016 оны 4 сарын 27
Найз бүсгүйгээ, гэр бүлтэй нь хөнөөсөн этгээдэд 25 жилийн хорих ял оноожээ.
-
2016 оны 4 сарын 27
ВЕНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ
MPA PHOTO-2458
Монгол Улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба болон ДГХБО-ын Олон улсын судалгааны төв хамтран “ДГХБО-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний семинар”-ыг 2016 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдөр зохион байгуулж байна.
Тус Үндэсний семинарт төр засгийн байгууллагууд болох Гадаад хэргийн яам, Сангийн яам, Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн институт, Монгол Улсын Их сургууль, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцоно.
MPA PHOTO-2479Үндэсний семинарын гол зорилго нь 2014 оны 11 дүгээр сард Австри Улсын Вена хотноо болсон ДГХБО-ын 2 дугаар бага хурлаар баталсан 2014-2024 онд ДГХБО-ын хөгжлийг эрчимжүүлэх, нэгдсэн байр суурийг олон улсын тавцанд хамгаалах үндсэн зорилго бүхий Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, Монгол Улсын хувьд Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ямар нэгдсэн зохион байгуулалттай байх, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын оролцоог хэрхэн хангах талаар хэлэлцэхэд оршино.
Семинараар Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Монголын хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд тавих хяналт ба тайлан, Тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах зэрэг асуудлуудыг танилцуулж, санал солилцох юм.
Үндэсний семинар 4 дүгээр сарын 27-28-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
-
2016 оны 4 сарын 27
Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийнхэн тандалт хийв
-
2016 оны 4 сарын 27
Маргааш 10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэнэ. Гандантэгчэнлин хийдэд Хаврын адаг сарын шинэдийн өлзий ерөөл бүрдсэн сайн өдөр Майдар эргэдэг уламжлалтай.
-
2016 оны 4 сарын 27
амын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, зам завсарын ажил хийхээр болсон.Үүнтэй холбоотойгоор Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаахаар болжээ.
Энэхүү хязгаарлалттай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт дөрвөн чиглэл буюу Ч:10 ”Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 ”Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 ”Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд өөрчлөлт ороод байгаа ба дээрх чиглэлд нийт 39 том оврын автобус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилэх аж.
-
2016 оны 4 сарын 27
Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байна
-
2016 оны 4 сарын 27
Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, хучилтын ажил хийхээр болсон.
-
2016 оны 4 сарын 27
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна. Үүнд:
-
2016 оны 4 сарын 27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/315 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт таван аж ахуйн нэгж байгууллагад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов.
-
2016 оны 4 сарын 27
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн долоон оршуулгын газрын жагсаалт, байршил хэмжээг баталлаа.
-
2016 оны 4 сарын 27
Өчигдөр орой 18.00 цагийн орчим 14 настай Ж гэх охин нохойд хазуулсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
-
2016 оны 4 сарын 27
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал хэлэлцлээ.
-
2016 оны 4 сарын 27
Дорнод аймагт өнөөдөр 3 ихэр хүүхэд мэндэлжээ
-
2016 оны 4 сарын 27
Хот тохижилтын ажилд хувийн хэвшлийнхэн нэгдлээ