-
2016 оны 4 сарын 27
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 4 сарын 27
09:00 цагт Төр засгийн үйлчилгээний “Элит” төвийн хурлын танхимд ”Ногоон Ирээдүй” зөгийн аж ахуй эрхлэгчдийн симпозиум болно. Симпозиумын зорилго нь Монголын зөгийн аж ахуйн хөгжлийн чиг хандлага, зөгийчдийн орлогыг тогтвортой болгох арга замыг тодорхойлоход оршино. НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Зөгийчдийн нийгэмлэг зохион байгуулж байгаа аж.
-
2016 оны 4 сарын 26
Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.
-
2016 оны 4 сарын 26
Дундговь аймгийн Өлзийт сумын “Загийн ус” 1996 онд байгалийн нөөц, Дэлгэрхангай сумын “Дэлгэрхангай уул” 2011 онд байгалийн нөөц, Дэлгэрцогт сумын “Бага газрын чулуу” 2011 онд байгалийн дурсгалт, Гурвансайхан сумын “Их газрын чулуу” 2012 онд байгалийн цогцолборт газар болгож Улсын тусгай хамгаалалтад авсан.
-
2016 оны 4 сарын 26
АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, саяхан болж өндөрлөсөн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочлох үйлчилгээний үр дүнг хэлэлцэж, алдаа оноогоо дүгнэлээ.
-
2016 оны 4 сарын 26
Дэлхийн oюуны өмчийн өдрийг тохиолдуулан аялал жуулчлалын салбар дахь оюуны өмч, бизнес эрхлэгчдийн контентийн эрхийг хамгаалах талаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
-
2016 оны 4 сарын 26
“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудыг өчигдрөөс эхлэн бүртгэж эхэлжээ. Бүртгэл МОХ-ны байранд явагдаж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.
-
2016 оны 4 сарын 26
Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн эхний улирлын гүйцэтгэл гарчээ. Нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр төсөв 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
-
2016 оны 4 сарын 26
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар ОБЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар онцгой байдлын хурандаа П.Баттогтохыг томиллоо.
-
2016 оны 4 сарын 26
Буйр нуурт загас агнаж явсан 25-32 насны дөрвөн иргэн нууранд осолдож амиа алджээ.
-
2016 оны 4 сарын 26
Нийслэлээс аль болох хотын А зэрэглэлийн бүсэд барилга барих зориулалтаар газар олгохоос татгалзаж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх барилгажуулах ажилд хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн мэдээллээр сүүлийн 2 жилийн хугацаанд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу гээд хэд хэдэн газарт шинээр барилга барих 69 зөвшөөрөл олгосоноос 30 орчим хувь нь баригдаад дуусах шатандаа явж байгаа юм байна.
-
2016 оны 4 сарын 26
Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч энэ өвчин Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод тархалт өндөр байна.
Өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18 хувь нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-9 сартай 21 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна.
Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын 3 аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн ажиллуулж байна.
Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн ойрын хавьтлын судалгааг хийж, 160 хүнийг голомтын дархлуужуулалтад хамруулсан байна.
- See more at: http://www.zasag.mn/news/view/13255#sthash.bQbiqgTV.dpuf
-
2016 оны 4 сарын 26
Олон улсын монголч эрдэмтдийн XI хурал болно
-
2016 оны 4 сарын 26
“Сайн оюутан” хөтөлбөр батлагдаж, оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо
-
2016 оны 4 сарын 26
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдрийг угтан иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх, сурталчлах зорилго бүхий Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” 04 сарын 27 буюу Лхагва гарагт 10-15 цагийн хооронд Чингисийн талбайд болно.
-
2016 оны 4 сарын 26
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлсэн. Тэгвэл өчигдөр орой 18:00 цагт бүртгэлийн хугацаа дуусав. Энэ удаагийн бүртгэлд нийтдээ 40 мянган хүүхэд хамрагдах ёстой б
-
2016 оны 4 сарын 26
Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ.
-
2016 оны 4 сарын 26
“Нью свийт фүүдс” компанийн эклер нэрийн бүтээгдэхүүнд энэ сарын 25-ны байдлаар 45 хордож, хоолны хордлого гэх оноштойгоор ХӨСҮТ-д ханджээ.
-
2016 оны 4 сарын 26
АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж эхэллээ. Тохижилтын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байгаа юм.
-
2016 оны 4 сарын 26
12:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Херо энтертайнмэнт”-аас алдагдсан бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.