Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2577 2578 2579 2580 2581 2582 2583
  • З.Энхболд, Сумитра Махажан нар ХСҮТ-д ажиллалаа
    2016 оны 4 сарын 19
    Сумитра Махажан нар
  • Компьютерийн сүлжээний улсын VI олимпиад болж өнгөрлөө
    2016 оны 4 сарын 19
    Компьютерийн сүлжээний улсын VI олимпиад, сүлжээний инженерийн ур чадварын II тэмцээн энэ сарын 16-нд боллоо.
    Тэмцээнийг Улаанбаатарын Их сургуулийн “Физик электроникийн тэнхим”-ээс санаачлан, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар болон Emposoft ХХК-тай хамтран зохион байгуулсан байна.

    Тэмцээнд оролцогчдыг ганцаарчилсан төрөл болон багийн дүнгээр шалгаруулж ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд МУИС, ХШУИС-ийн оюутан Н.Мархаажий, дэд байранд МУИС, ХШУИС оюутан Т.Тэлмүүн, 3-р байранд Б.Цолмонбаатар нар тус тус шалгарчээ.

    Харин багийн дүнгээр 1-р байрд D.C. ‪#‎NUM(Defendin Champion) МУИС, ХШУИС-ийн баг шалгарсан ба энэ баг нь 3 жил дараалан тэргүүн байр эзэлсэн тул шилжин явах цомоо хадгалж үлдэхээр боллоо.

    Мөн инженерийн ур чадварын II тэмцээнд 1-р байрыг Unitel группийн сүлжээний инженер Ж.Алтай, 2-р байрыг Mobicom Корпорацийн сүлжээний инженер Э.Улсболд, тусгай байрыг Топнэт ХХК-ийн сүлжээний инженер Б.Шийрэв, Unitel группийн сүлжээний инженер Г.Мөнхбат нар тус тус байр эзэлэлсэн байна.
    Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн оролцогчдод Улаанбаатарын Их сургуулийн Физик электроникийн тэнхим, Нийслэлийн мэдээллийн технологийн газар болон Empasoft ХХК-аас тус тус шагнал гардуулав гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13114#sthash.Cg5mT9vl.dpuf
  • Монгол брэндээ үнэгүй бүртгүүлээрэй
    2016 оны 4 сарын 19
    Монгол брэндээ үнэгүй бүртгүүлээрэй
  • “Хэвлэлийн төв”–д хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулна
    2016 оны 4 сарын 19
    “Хэвлэлийн төв”–д хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулна
  • Цагдаа нар малчдад хандив тусламж хүргүүллээ
    2016 оны 4 сарын 19
    Цагдаа нар малчдад хандив тусламж хүргүүллээ
    0
  • Урианхай ламын занданшуулсан шарил олджээ
    2016 оны 4 сарын 19
    Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутгаас өнгөрсөн долоо хоногт занданшуулсан шарил олджээ. Нутгийн нэгэн залуу Буянт сумын Хөх эргийн Улаан зуух гэх газарт эмийн ургамал түүж яваад шарилыг анх олжээ.

    Аймгийн цагдаа, прокурорын газрынхан үзлэг хийхэд лам хүний шарил байсан бөгөөд 100 гаруй жилийн өмнө занданшуулсан гэж таамаглаж байгаа аж. Занданшуулсан шарил хадан дотор суугаа байдалтай, урианхай хөдсөн дээлтэй, эвэртэй хөх хонь дэрлүүлсэн, өвөр дээр нь XVIII зууны үеийн судар тавьсан байдалтай байжээ.

    Одоогоор энэ занданшуулсан шарилыг тус аймгийн Соёл урлагийн газарт хандаж, хүлээлгэж өгөхөөр болж байгаа бөгөөд нутгийн иргэд энэ олдворыг түүх, соёлын үнэт дурсгал хэмээн онцлон хүндэтгэж байгаа гэв.
  • Улаанбурхан: 20 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна
    2016 оны 4 сарын 19
    2016 он гарсаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 16545 сэжигтэй тохиолдлоос 3528 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн.


    Тэгвэл энэ сарын 17-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 358 өвчтөн хандсаны 250 буюу 69 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 59 буюу 23 хувь нь хэвтэж, 158 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.


    Мөн улаанбурхан өвчний улмаас нийт 410 өвчтөн эмчлүүлж байгаагаас 20 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
  • Дэлхийн олимпод өрсөлдөх эрхийн төлөө залуус ур чадвараа сорив
    2016 оны 4 сарын 19
    Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын дунд болдог уламжлалт “Монгол ур чадвар” мэргэжлийн улсын уралдааны хүнд машин механизмын оператор, авто машины цахилгаанчин мэргэжлийн тэмцээн энэ сарын 13-15-нд Говьсүмбэр аймагт боллоо. - See more at: http://zasag.mn/m/ministry-of-labor/view/13112#sthash.nMwQ9RRR.dpuf
  • Шуурхай: АТГ-ын даргаар А.Дулаанжаргалыг томилох уу
    2016 оны 4 сарын 19
    АТГ-ын даргаар бригадын генерал А.Дулаанжаргалыг томилох уу

    АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд энэ сарын 11-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсноо мэдэгдсэнтэй зэрэгцээд оронд нь хэн томилогдох бол гэсэн хүлээлт үүсэж, ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, ОБЕГ-ын дарга асан Ц.Ам- галанбаяр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн саид ДДорлигжав зэрэг хэд хэдэн хүний нэр яригдах болсон. Гэвч дээрх хүмүүсийн алиных нь ч нэрийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлээгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ойр эх сурвалж Н.Ганболд хүсэлтээ хүргүүлсэн өдөр “Н,Ганболдын хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авахаар болсон. Харин оронд нь дээрх хүмүүсийн алийг нь ч бус, хууль сахиулах, аюулгүй байддын чиглэлийн шал өөр хүн томилохоор судалж байгаа” гэсэн мэдээлэл өгч байсан. Тййм хүний нэг нь ЦЕГ-ын ТЪр- гүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал А.Ду- лаанжаргал байх магаддалтай. Түүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Түүнийг БНСУ-д суух Ерөнхий консулаас эгуүлэн татаж, эх оронд нь ирүүлсний дараахан ЦЕГ-ын даргаар томилох гэж байна гэсэн “бор шувуу” нэг хэсэг ниссэн. Гэвч түүнийг ЦЕГ-ын даргын албан тушаалд томилоогүй, харин Үндэсний аюулгүи байдлын зөвлөлийн ахлах референтээр ажиллуу- лах болсон юм. Бригадын генерал А.Дулаанжаргалыг АТГ- ын даргаар томилох магадлал өндөртэй гэдгийг олон эх сурвалж хэлж буй ч МАН-ын гишүүнчлэл нь саад болох магаддалтай гэх хүн ч байна.

  • Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталлаа
    2016 оны 4 сарын 19
    Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталлаа
  • Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөл байгуулагджээ
    2016 оны 4 сарын 19
    Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөл байгуулагджээ
  • Улсын тэргүүний сумдаар дөрвөн сумыг шалгарууллаа
    2016 оны 4 сарын 19
    Улсын тэргүүний сумаар Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар тогтлоо.

    Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, 2 жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон юм. Хангайн бүсээс шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 103 ажлын хэрэгжилт 97.8 хувийн биелэлттэй байна. Ашиглалтгүй байсан услалтын системийг сэргээн засварлаж, 60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын хүнсний ногооны хэрэглээний 65 хувийг хангаж байгаагийн дээр 24 иргэнийг ажлын байртай болгосон байна. Жирэмсэн эхчүүдийг 100 хувь эмнэлгийн хяналтад төрүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил эхийн эндэгдэл гараагүй байна.

    Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум эрчим хүчний хангамжийн асуудлаа шийдвэрлэж, Багануур-Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний эх үүсвэртэй холбогдож, шилэн кабель тавьж интернэтийн орчин бий болгожээ. Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг хөгжүүлснээр 373 ажлын байр бий болж, иргэдийн амьжиргааны түвшин бодитойгоор дээшилсэн байна.

    Төвийн бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орон нутгийн төсвийн орлогыг 2014 онд 130 хувь, 2015 онд 116 хувиар биелүүлсэн байна. Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар спортын ордон, цагдаагийн кабон, 25 айлын 5 давхар орон сууц, орчин үеийн амины орон сууцны хороолол барьж, гэр хорооллын хашааг хаягжуулан, сумын төвийг гэрэлтүүлжээ.

    Баруун бүсээс шалгарсан Ховд аймгийн Зэрэг сум цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээ байгуулж, төсвийн байгууллагууд болон 22 айлын орон сууц, 1200 гаруй гаруй хэрэглэгчийг холбосон байна. Ахуй үйлчилгээний төв, Хүүхэд хөгжлийн төв, 100 хүүхдийн цэцэрлэг, 12 айлын 5 давхар болон нэг давхар 10 орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 24 айлын орон сууцны барилга баригдаж байна.
    - See more at: http://zasag.mn/news/view/13111#sthash.96hYL05S.dpuf
  • Италийн сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монголд айлчилна
    2016 оны 4 сарын 19
    Итали улсын сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо монгол улсад айлчилна
  • Гудамж төслийн ажлын жагсаалтыг батлав
    2016 оны 4 сарын 19
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/278 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2016 онд санхүүжүүлэх Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталлаа.
  • Энэ жил 33.3 км авто зам, 745 урт метр гүүр барина
    2016 оны 4 сарын 19
    Энэ онд нийслэлд 33.3 км авто зам, 745 урт метр гүүрийг шинээр барина
  • Залууc цахим хуудсаар нэгдэн их цэвэрлэгээнд оролцлоо
    2016 оны 4 сарын 19
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харъяа нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцов.

    Цэвэрлэгээнд 8044 аж ахуйн нэгж байгууллагын, 44833 хүн оролцож 331 га талбайн 2119 тонн хог хаягдлыг цэвэрлэн, 651 рейсээр хогийн цэг рүү тээвэрлэн хүргэсэн. Төрийн 370, тохижилт үйлчилгээний 21 байгууллага оролцсон гэсэн мэдээ байна. Түүнчлэн цахим хуудаснаа нэгдсэн 120, 19, комбинатын (combinat) facebook группын залуус тоглож өссөн Дунд голоо, Эко хүү С.Буянхишигтэй хамт Сэлбэ Ротаракт клубынхан Сэлбэ голыг, “Унаган нутаг” төрийн бус байгууллага, дүүргүүд дэх иргэдийн бүлгүүд өөрсдийн амьдарч буй орчноо цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээний үеэр зуслангийн бүс, гэр хорооллын доторх гуу жалга, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн зам талбайн түүвэр цэвэрлэгээг хийж, хайс хашаа хашлагыг угаалаа гэж Улаанбаатат хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

    Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхигүй болон огт оролцоогүй аж ахуйн нэгж, байгууллагууд:

    “Бум” хүнсний дэлгүүр /БГД-1-р хороо
    Edinburg паб /БГД 1-р хороо/
    Movie паб /БГД 1-р хороо/
    “Q” центр /БГД 4-р хороо/
    Гранд массаж /БГД 4-р хороо/
    “Замчдын өргөө” СӨХ /БГД-4-р хороо/
    “Зуун мод” СӨХ /БГД 4-р хороо/
    Намуун” зоогийн газар, /БГД 5-р хороо/
    Ариг банк /БГД 5-р хороо/
    Их барилга-45” СӨХ /БГД 5-р хороо/
    Маргад төв /ЧД/
    Оюу pub /ЧД/
    Нийслэлийн ахмадын хороо,
    Бяцхан ертөнц цэцэрлэг,
    Хөдөлмөрийн дээд сургууль,
    Бишрэлт трейд ХХК
    Оранж плаза,
    Casper хүнсний дэлгүүр,
    Үлэг гүрвэлийн музей,
    Амрах агшин алжаал тайлах төв,
    Гоёл гоо сайхан,
    Ама эмнэлэг,
    Sunset караоке,
    Таны дэлгүүр /ЧД/
    Монос эмийн сан /ЧД/
    “Маамуу нааш ир” цэцэрлэг
    Соёл урлагийн их сургууль
    Зиза төв
    Хулан кафе
    Урт цагаан үйлчилгээний төв
  • “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2016” хөдөлмөрийн яармаг болно
    2016 оны 4 сарын 19
    “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2016” хөдөлмөрийн яармаг болно
  • Гандигийн гудамж, Баянмонгол хороололд замын ажил хийгдэж байна
    2016 оны 4 сарын 19
    Баянмонгол хороололд замын болон тохижилтын ажил хийгдэж байна
  • Зуслангийн газар өмчлүүлэх цахим бүртгэл эхэллээ
    2016 оны 4 сарын 19
    Зуслангийн газар өмчлүүлэх цахим бүртгэл эхэллээ
  • Долоо хоногийн сүүлээр хүйтэрнэ
    2016 оны 4 сарын 19
    2016 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    21-22-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 20-нд төв, зүүн зүгийн нутгаар, 21-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл, 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 21-22-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
2577 2578 2579 2580 2581 2582 2583
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    13 цаг 35 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 44 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    13 цаг 58 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    14 цаг 44 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    14 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    15 цаг 14 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    15 цаг 22 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    16 цаг 25 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    16 цаг 49 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    17 цаг 43 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    17 цаг 43 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    18 цаг 16 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    18 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    18 цаг 27 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    18 цаг 32 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    18 цаг 38 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    18 цаг 46 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    18 цаг 48 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    18 цаг 52 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    18 цаг 53 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК