Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2575 2576 2577 2578 2579 2580 2581
  • Захууд маргаашнаас цагийн хуваарийнхаа дагуу ажиллана
    2016 оны 4 сарын 22
    маргаашнаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
  • Х.Баттулгын багийнханы өшөөгөө авах ажиллагаа
    2016 оны 4 сарын 22
    Ямартай ч Х.Баттулга маш ууртай байгаа бөгөөд намынхаа ҮЗХ-ны хуралд ч суугаагүй юм. Тэгвэл тэрбээр дараагийн алхмаа хийж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх бичгийг ”өөрийн” сайд Д.Дорлигжаваар Ерөнхий сайдад хүргүүлж чадлаа. Д.Дорлигжав энэ талаар “Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Р.Чингисийг ЦЕГ-ын даргаас чөлөөлөх саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн. Цагдаа бол хүчний байгууллага биш шүү дээ. Хэдийгээр гэмт хэрэг, зөрчлийн эсрэг тэмцдэг ч, цагдаа бол нэг талаасаа хүний эрх, эрх чөлөөг хуулийн хүрээнд хамгаалдаг хүний эрхийн байгууллага. Иргэдээ аливаа халдлага, үймээн бужигнаанаас хамгаалдаг болохоос, үймээн самуун өдөөх, өртөх урьтач нөхцөлийг бий болгодог бүтэц биш. Цагдаа бол илүү иргэний талдаа ажиллах ёстой байгууллага. Р.Чингисийг чөлөөлөх эсэхийг Ерөнхий сайд мэднэ” гэсэн тайлбарыг өгч байна.
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 4 сарын 22
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна. Эдгээр зочид төлөөлөгчид нь нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
  • Багахангай дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 4 сарын 22
    Бага хангай
  • Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 4 сарын 22
    2016 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24,25-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
    2016 оны 4 сарын 22
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
  • Улаанбаатарт 7 хэмийн дулаан байна
    2016 оны 4 сарын 22
    2016 оны 04 дүгээр сарын 21-ний 21 цагаас 04 дүгээр сарын 22-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын саваар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 7-12 градус, зүүн хэсгээр 4-9 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
  • Улсын их дэлгүүрээс Цирк хүрэх зам автомашингүй гудамж болно
    2016 оны 4 сарын 21
    Улсын их дэлгүүрээс Цирк хүрэх зам автомашингүй гудамж болно
  • Цахим үнэмлэхээ 10-14 хоногийн хугацаанд авах боломжтой
    2016 оны 4 сарын 21
    2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан сонгогчдын ирцийг хангах, идэвхтэй оролцоход анхаарах үүднээс алдаж гээсэн болон шинээр авах цахим үнэмлэхийг тасралтгүй хэвлэн олгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэж холбогдох албаныхан хэлж байна.

    Хэрэв үнэмлэхээ хаясан бол иргэд оршин суугаа харьяа аймаг, нийслэлийн сум, хорооны улсын бүртгэгч болон УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж бичиг баримтын зөрчлөө арилгах ёстой юм. Ингэснээр нийслэлийн иргэн бол захиалга өгч, бүртгэл баталгаажснаас хойш долоо хоногт, орон нутгийн иргэд шуудангийн хүргэлтээс шалтгаалан 10-14 хоногийн хугацаанд авах боломжтой юм байна.

    Түүнчлэн сонгуулийн жил болж буйтай холбогдуулан шилжилт хөдөлгөөний энэ сарын 30-наар түр зогсоох болсон. Харин иргэд үүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгээд бүртгэлээ баталгаажуулсан бол шилжилтийн хуудсыг санал авах өдөр заавал авч ирэх шаардлагагүй хэмээжээ.
  • Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэний 10 машин авна
    2016 оны 4 сарын 21
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

    Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд энэ нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалттай биш гэдгийг Эрүүл мэндийн газраас онцолж байгаа юм.

    Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой бөгөөд нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд явах 130 машин байвал эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах боломжтой юм байна.

    Тиймээс нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах, цаашлаад АСЕМ-ын уулзалтад ирсэн зочид, төлөөлөгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн үйлчилгээнд явах 10 машиныг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс худалдан авахаар шийдвэрлэлээ. Эдгээр 10 машиныг нийт 1 тэрбум 30 сая төгрөгөөр худалдан авах урьдчилсан тооцоо байгаа бөгөөд энэ нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан үнэлгээ юм байна. Шинээр худалдан авсан түргэн тусламжийн машинуудыг АСЕМ-ын уулзалтын үеэр дүүргүүдийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэг болон зочид төлөөлөгчдийн байрлах газруудад байршуулах бөгөөд АСЕМ-ын уулзалтын дараа дүүргүүдэд хуваарилан өгөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Салхины хурд их байгаа нь түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна
    2016 оны 4 сарын 21
    Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурсан байна. Ялангуяа Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан байна.

    Хаврын хуурайшилтын үед салхины хурд их байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна.

    Тухайлбал, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 31 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж 3 хүн нас барж, 1 хүн түлэгдэж гэмтсэн.

    Өнгөрсөн хоногт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Овоотын-Ам”, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Улаан давааны “Баруун хар чулуут” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Харин Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км/ хээрийн түймэр гарч тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатсан тухай дуудлагаар /2016.04.20/, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Хөлөнбуйр сумын 40 иргэн, Булган сумын 10 иргэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, Баруун-Урт сумын 16 иргэн, Сүхбаатар сумын 21 иргэн, нийт 141 хүн түймрийг унтраахаар,

    Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Зүүн гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан дуудлагаар /2015.04.20/ тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Сэлэнгэ сумын 8 иргэн, нийт 20 хүн түймрийг унтраахаар,

    Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн зүүн бүрхийн “Дуутын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2016.04.20/ тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн түймрийг унтраахаар,

    Дорнод аймгийн Баяндун сум, Баян-Уул сумын залгаа нутаг Хархираа багийн “Сонгоол даваа” гэдэг газар /Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2016.04.20/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд нийт 24 хүн түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.
  • Б.Булганыг цагдан хорих 461 рүү шилжүүлжээ
    2016 оны 4 сарын 21
    Б.Булганыг цагдан хорих 461 рүү шилжүүлжээ
  • Үлэг гүрвэлийн олдворыг хил давуулжээ
    2016 оны 4 сарын 21
    Үлэг гүрвэлийн олдвор давуулжээ
  • Дорнод аймагт ой хээрийн түймэр гарчээ
    2016 оны 4 сарын 21
    Дорнод аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • ЦЕГ-ын даргыг чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ
    2016 оны 4 сарын 21
    ЦЕГ-ын даргыг чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ
  • Техникийн хяналтын үзлэгт нийт 1734 тээврийн хэрэгсэл хамрагдлаа
    2016 оны 4 сарын 21
    Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв нь жилд 2 удаа нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгийг тус газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулдаг.

    Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хаврын ээлжит үзлэгийг зохион байгууллаа. Энэ оны 07 сард зохиогдох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээ тушаалаар батлагдсан хуваарьт хугацаанд багтаан холбогдох стандартын шаардлагуудыг бүрэн хангуулж техникийн хяналтын үзлэгт жигд, шуурхай хамруулахыг тус газартай нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн ажиллав.

    2016 оны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгт үндсэн чиглэлийн 20, туслах чиглэлийн 11, буухиа чиглэлийн 4, такси үйлчилгээний 14 аж ахуйн нэгж байгуулагуудын нийт 1734 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

    Тушаалаар батлагдсан хугацаанд үзлэгт хамрагдаагүй 179, стандартын шаардлага хангаагүй 13 тээврийн хэрэгслийн мэдээллийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар смарт карт болон холбогдох хэлтсүүдэд хүргүүлэн нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас хасуулаад байна.

    Тус үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслүүдийн утаа хаялт стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн, гэрэлтүүлэх хэрэгслүүд дутуу асдаг, реклам сурталчилгааг тээврийн хэрэгслийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц байрлуулсан зэрэг зөрчлүүд ихээхэн илэрснийг арилгуулах арга хэмжээ аваад байна.

    Техникийн хяналтын үзлэгийн төвд 2015 онд Нийслэлийн төсвийн 809 сая төгрөгийн хөрөнгөөр Германы “МАХА” фирмийн тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийгдсэн. Хэмжилтийн өндөр нарийвчлал бүхий шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглан техникийн хяналтын үзлэг хийснээр тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналт сайжирч, үйлчлүүлэгчдэд өгөх мэргэжлийн зөвлөгөө илүү бодитой боллоо. Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа тээврийн хэрэгслийн их гэрлийн тохиргоо алдагдсан байгаа тохиолдолд тохируулж өгөх үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан зам тээврийн осол гарах эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой ажил болж байна.

    Мөн гэрлийн тохиргоо шалгах зориулалтын багажгүйгээр хананд их гэрлийг тусгаж тохируулах зааварчлагааг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг үндсэн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагуудад файлаар болон хэвлэмэл байдлаар хүргүүлсэн. Автомашины их гэрэл бүдэг асах шалтгаан, түүнийг засварлах талаар аж ахуйн нэгж байгууллагуудын техник хариуцсан инженер, техникийн ажилтнуудад тогтмол зөвлөгөө өгч байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • ”Танайхаас туршлага судлах олон зүйл харагдаж байна”
    2016 оны 4 сарын 21
    ОХУ-ын Новосибирск хотын ИТХ-ын дарга Д.В.Асанцев болон хотын дарга А.Е.Локоть нар Дүнжингарав дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов. Тус төвийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд нар танилцууллаа.
    Энэ үеэр Новосибирск хотын дарга А.Е.Локоть “Төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй, шуурхай хүргэдэг болсон чухал ажлыг эхлүүлсэнд маш баяртай байна. Новосибирск хотод энэ төрлийн үйлчилгээ байдаг. Бид үүнийг “Олон талт үйлчилгээний төв” гэж нэрлэдэг. Гэхдээ танайхаас туршлага судлах олон зүйл харагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэд удирдлагуудтайгаа видео уулзалт хийж байгаа нь үнэхээр зөв санагдлаа. Манай хот иргэдээ хотын захиргаан дээр 7 хоног бүрийн баасан гарагт хүлээн авч уулздаг. Хотын удирдлагууд иргэдтэйгээ онлайнаар холбогддог энэхүү аргыг өөрийн хотод очоод хэрэгжүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ
    2016 оны 4 сарын 21
    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдлээ
  • Нийтийн эзэмшлийн 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэжээ
    2016 оны 4 сарын 21
    “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ.
    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90 оюутантай хамтран Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165, Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66, Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл 170, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаасан.

    Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд угааж цэвэрлэн, будсан шонд дахин зар нааж байна. Тиймээс нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулан удаа дараа зар нааж хотынхоо өнгө үзэмжид нөлөөлөхгүй байхыг хүсье.
  • Шашны байгууллагуудын үйл ажиллагааг шалгаж байна
    2016 оны 4 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шашны байгууллагын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай А/295 дугаар захирамж гаргаж тус захирамжийн дагуу шашны байгууллагын үйл ажиллагааг шалгаж эхэллээ. Ажлын хэсэг нь Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдийн ажлыг шалгаж байна. Шалгалалт энэ сарын 19-25-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2575 2576 2577 2578 2579 2580 2581
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    13 цаг 35 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 44 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    13 цаг 58 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    14 цаг 44 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    14 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    15 цаг 14 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    15 цаг 22 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    16 цаг 25 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    16 цаг 49 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    17 цаг 43 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    17 цаг 43 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    18 цаг 16 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    18 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    18 цаг 27 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    18 цаг 32 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    18 цаг 38 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    18 цаг 46 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    18 цаг 48 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    18 цаг 52 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    18 цаг 53 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК