-
2015 оны 11 сарын 06
Шинээр цахилгаан залгуулах өрхүүд зардлаа өөрсдөө даана
-
2015 оны 11 сарын 06
Мах болон хүнсний ногооны үнэ буурчээ
-
2015 оны 11 сарын 06
Залуу эрдэмтэн, судлаачид чуулна
“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний V чуулган энэ сарын 11-нд Төрийн ордонд болох гэж буй. Энэхүү чуулганыг Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жил тутамд зохион байгуулдаг байна. Энэ удаад БСШУЯ, АҮЯ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Шинжлэх ухааны академи, МҮХАҮТ хамтран-зохион байгуулах юм байна. Харин ивээн тэтгэгч байгууллагаар “Монос”, “Монхимо” компани оролцжээ. Энэ үеэр гурван салбар хуралдааныг зохион байгуулж түүнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ажлын • хэсэг байгуулах юм байна.Чуулганд 500 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
-
2015 оны 11 сарын 06
ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь шийдвэр гvйцэтгэх албадууд Өршөөл vзvvлэх тухай хуулийг хэрэгжvvлэх ажлын хvрээнд өнөөдрийн байдлаар хорихоос өөр төрлийн ялтай 683 ялтны материалыг өршөөлд хамруулахаар харьяа прокурорт хvргvvлжээ. Орон нутгийн хэмжээнд 683 ялтны асуудал шvvхээр шийдвэрлэгдэхээр байгаа ба ялтнуудыг хорихоос өөр төрлийн ялаас өршөөн хэлтрvvлсний дараа 560 хvний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500-аад хvний хилийн хоригийг цуцалжээ. Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг сэргээх, мөн шийдвэр гvйцэтгэх ажиллагааны явцад битvvмжилсэн болон хураасан хөдлөх, vл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх талаар холбогдох газруудад албан бичиг хvргvvлэх ажлыг ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гvйцэтгэх газраас зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Тэгвэл өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Баянзvрх дvvргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлvvлэх 431 дvгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дvгээр ангид хvмvvжиж байсан 125 ялтан шvvхийн тогтоол сонсчээ.
Харин хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хоригдлуулыг суллах тул хөдөө, орон нутагт хvмvvжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хvмvvжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн өнөөдөр гэрт нь хvргэх vйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
-
2015 оны 11 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/859 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар явуулна. Үүнд:
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5.25 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.91 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1.6 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.0 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 3.6 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 2.23 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалтаар 1.14 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын замын зүүн урд талд орон сууцны зориулалтаар 1.4 га
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газарт, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-д тус тус даалгав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 06
НИТХ-аас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох зорилгоор нийслэлээс хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэ систем, цахим хуудсуудыг нэвтрүүлээд байна. Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг анх удаа цахимаар зохион байгуулсан бол алслагдсан хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбож, Улсын бүртгэлийн газраас үзүүлдэг байсан зарим үйлчилгээг иргэд хорооноосоо шууд авах боломтжой болов.
Мөн нийслэл шилэн дансны хуулийг манлайлан хэрэгжүүлж www.shilendans.ub.gov системийг байнга хөгжүүлэн ажиллаж байгаа юм. Одоогоор нийслэлийн нутгийн захиргааны 1 211 байгууллага энэхүү системд хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийг анх санаачилж байх үед нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn цахим хуудаснаа “Шилэн данс” гэсэн цэсийг ажиллуулж эхэлсэн юм. Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны ”Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоодын зардлын тайланг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлж байна.
Түүнчлэн хороодын эрүүл аюулгүй байдлын индексийг боловсруулж, тус индескийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох програм http://eabi.ub.gov.mn/ системийг өнгөрсөн хугацаанд нэвтрүүллээ. Энэ нь иргэд нэг дороос өөрийн амьдарч байгаа орчны индексийн мэдээллийг авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хариуцан ажиллах албан хаагчид тэдгээр индексүүдийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах, амьдрах орчныг сайжруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Мөн авто тээврийн хэрэгсэл болон түүний эзэмшигчтэй холбоотой татвар төлөлтийн мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын мэдээллүүдийг нэгтгэж, Тээврийн хэрэгслэлийн татвар хураалтын дундын мэдээллийн www.smartcar.mn систем, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тодоор хүргэх зорилгоор ухаалаг төхөөрөмжид зориулсан гар утасны Smart UB, Clean UB, UB construction , Smart car зэрэг програм хангамжуудыг нэвтрүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 06
14 иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно
-
2015 оны 11 сарын 06
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 78 дугаар тогтоолоор байгуулагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс Пүрэв гарагт /2015.11.05/ Дархан-Уул аймагт ажиллав.
Комиссын гишүүдийг аймгийн удирдлагууд угтан авсны дараа Засаг даргын Тамгын газарт хуульчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр хорих 435 дугаар ангийн дарга, хурандаа В.Хосбаяр Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус хорих ангиас суллагдах болон хуульд хамрагдах ялтны талаар мэдээлэл танилцуулав. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд тус хорих ангиас 197 ялтан хамрагдаж, 126 хүн суллагдаж байгаа бол 51 хүний ял хасагдаж, 20 хүн хамрагдах юм байна.
Мөн аймгийн Цагдаагийн газар хяналтад байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох, хувийн хэргийг хаах бэлтгэл ажлыг ханган, ажлын төлөвлөгөө гарган тухай бүр гүйцэтгэлийг ханган ажилласан болохоо комиссын бүрэлдэхүүнд мэдээлсэн юм. Түүнчлэн дээрх ажлын хүрээнд хорих ангиас хугацаанаасаа өмнө суллагдсан 25, хорих 435 дугаар ангиас Өршөөлийн хуульд хамрагдан суллагдах магадлалтай 120 ялтанд нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах, тэтгэлэг төсөлд хамруулах талаар “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулжээ.
Дархан-Уул аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх П.Мөнхзул жирийн дэглэмтэй 445 дугаар хорих анги, чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж буй ялтнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шүүхүүдийн хэмжээнд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж буй явцын талаарх мэдээллийг комиссын гишүүдэд танилцуулсан юм.
Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль нэг л удаа үйлчилнэ. Урьд нь 5 удаа Өршөөл үзүүлэх тухай хууль баталж байсан бөгөөд 6 дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль захиргаа, эрүүгийн хэргүүдийг хамруулсан, цаг хугацааны хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай давхацсан, мөн Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулсан зэрэг хэд хэдэн онцлогтой болохыг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын баталсан хууль, тогтоолууд болон хэлэлцэж буй асуудлуудын талаар Дархан-Уул аймгийн удирдлагууд, хуульчдад мэдээлэл хийлээ.
Үүний дараа комиссын гишүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх явцад ямар нэг бэрхшээл гарч байгаа эсэхийг Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагынханаас асууж, харилцан ярилцаж, зөвлөмж өглөө.
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 445 дугаар ангид ажиллаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжилтийн явц болон аймгийн Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын комиссын Дархан-Уул аймагт ажиллах бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, комиссын гишүүн Т.Уранцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 06
Өчигдөр Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн зарим нэг хvмvvсийг хурал хийх гэж байхад нь байцаалт авна хэмээн аваад явсан талаарх мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн юм. Тодруулбал, өнгөрсөн сард автобус компанийнхан тус компанитай учир зvйгээ олж чадалгvй ажил хаялт зарлаж нийслэлчvvдийг гурван өдөр явгалж байсан.
Ингээд нийтийн тээврийн газар, нийслэлийн удирдлагууд, автобус компанийнхан зөвшилцөлд хvрч асуудлыг шийдэхээр болж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэдний шийдэлд хvрсэн гэх олон асуудлууд амьдрал дээр биеллээ олж чадалгvй өнөөг хvртэл сунжирсаар байгаа ажээ. Тиймээс энэхvv асуудлыг шийдэхийн тулд ААН-vvд болон “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийнхан өөрсдийн байрандаа өдөр болгон шахуу хурал зарладаг гэнэ. Тэдний ээлжит энэхvv хуралдаан өчигдөр тус компанийн байранд 11:00 цагт болохоор товлогдож хуралд оролцох ёстой албаны хvмvvс ирээд байхад нь смарт карт компанийн нэр бvхий хvмvvсийг байцаалт авна хэмээн цагдаагийнхан авч явсан байна.
-
2015 оны 11 сарын 06
рек улсын Халкидики хотын Порто Каррас-т явагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 хоног оюун ухаанаа уралдуулсан манай улсын ирээдүйн их мастерууд өнөөдөр тэмцээнээ дуусгаад нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.
Тэмцээний дунд үеэс төгсгөл хүртэл манай шатарчид маань тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж дөрвөнч медаль авах боломжтой явсаар сүүлийн өдөр үнэхээр харамсалтайгаар медальгүй хоцорлоо. Гэхдээ ирээдүй их байгаа, боломж байгаа гэдгийг харуулж чадлаа. Тэмцээнийг зохион байгуулах хороо амжилттай оролцож эхний гурван байр эзэлсэн шатарчидад цом, медаль хүртээсэн бол 4-6 байр эзэлсэн шатарчидад медаль хүртээжээ.
-
2015 оны 11 сарын 06
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.
-
2015 оны 11 сарын 06
2015 оны 11 дүгээр сарын 05-ны 20 цагаас 11 дүгээр сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увсын баруун, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
-
2015 оны 11 сарын 05
Дорнод аймгийн Дашбалбар Улз голын модон гүүрийг сэргээн засварлах ажил дуусч, ашиглалтад оржээ. Ажлын гүйцэтгэлийг гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүлээн авсан байна.
Тус сумын ИТХ-ын 2015 оны 14 дүгээр хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2015 оны хөрөнгө оруулалтад нэмэлт өөрчлөлт оруулж Улз голын гүүрийг сэргээн засварлах ажлыг баталсан байна. Энэ ажлын хүрээнд сумын үнэлгээний хорооноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ”Улз голын модон гүүрний засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Уг гүүрний ажлыг ”Амжилтын үндэс” компани гүйцэтгэсэн байна.
-
2015 оны 11 сарын 05
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 05
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газруудаас Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны А/63 тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах түүнчлэн прокурор, ажилтнуудын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, гал түймэрээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед аюулгүй байдлаа хангах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Тамираар хичээл заалгав
Дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах ажиллагаанд хэрэглэж байгаа орчин үеийн машин техник, багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа талаар Прокурор, ажилтнуудаар практик дадлага хийлгэн үзүүлж, тэдгээртэй танилцах ажлуудыг дотоод ажлын өдрөөр зохион байгуулжээ.
Мөн дээрх хоёр Дүүргийн Прокурорын газрын Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг практикт хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө өгсөн байна.
-
2015 оны 11 сарын 05
2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр тус прокурорын газар нь Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, төрийн байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг сонсож, хийж буй ажлаа сурталчилах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх, зорилгоор хийгдсэн “Бидний амжилт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.
Уг арга хэмжээний хүрээнд прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг иргэдэд танилцуулж видео болон гарын авлага, брошур зөвлөмжийг тарааж, хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослын хэрэг, Монгол улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий видео бичлэгийг олон нийтэд хүргэж, шинээр батлагдсан хууль тогтоомжийг талаар сурталчилан ажилласан байна.
-
2015 оны 11 сарын 05
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас өршөөлийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус прокурор газрын хяналтанд хамаарах Хорих 427, 417 дугаар ангиудад хорих ял эдэлж байгаа ялтнуудаас ял шийтгэлээс нь өршөөн хэлтрүүлэх болон ялаас өршөөн хасуулах ялтнуудын асуудлыг судалж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
-
2015 оны 11 сарын 05
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Нидерландын Вант улсын Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг үндэсний хууль тогтоомжоор өршөөх асуудалд Олон улсын Эрүүгийн шүүхээс хэрхэн ханддаг, олон улсын практик ямар байдаг талаар харилцан санал солилцов.
-
2015 оны 11 сарын 05
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газруудад өргөнөөр ашиглаж байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийг аюулгүй ашиглах зөвлөмж өгч байна.
Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:
Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;
Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй;
Хийн хоолойноос уяа уяж болохгүй;
Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх;
Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй;
Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх;
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:
Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;
Хийн тоног төхөөрөмжийг унтраах;
Баллоны хаалтыг сайн хаах;
Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;
Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
Мэргэжлийн байгууллага буюу 105 дугаарын утсанд дуудлага өгөх;
Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:
Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
Баллоны хаалт ямарч согоггүй байна;
Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
Баллон бүрэн будагтай байх;
Хийг тээвэрлэх, хадгалах:
Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жииргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
Хийтэй баллоныг унагаж болохгүй;
Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;
Дараах баллоныг ашиглахыг хориглоно.
Баталгаажилтын хугацаа дууссан;
Хаах хэрэгсэл бүрэн бус;
Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
Металл хийцэд өөрчлөлт орсон;
Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/11362#sthash.8tTiQiOQ.dpuf
-
2015 оны 11 сарын 05
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон юм.
JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5 000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянга гаруй идвэхтэй, 1 сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүс, сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
2015 онд Малайз улсын Кота Кинабулу хотод болсон JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын үеэр 2017 онд энэхүү чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг Монгол Улс авчээ.
Энэ сарын 3-8-ны өдрүүдэд дэлхийн JCI байгууллагын олон улсын хурал Японы Канзава хотод болж байгаа бөгөөд энэхүү хуралд НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд оролцож дэлхийн JCI байгуулалгын Ерөнхийлөгчид нийслэлийн удирдлагуудын мэндчилгээг, 2017 онд Улаанбаатар хотод орон орны гишүүдийнхээ хамт хүрэлцэн ирэхийг урьсан уриалгын хамт гардуулж өглөө.
Улаанбаатар хотод энэхүү олон улсын томоохон хурлыг зохион байгуулснаар JCI байгууллагын 3000-5000 мянган залуучууд хүрэлцэн ирж дунджаар 4.5 сая долларыг монголд зарцуулах тооцоо байгааг аялал жуучлалын салбарынхан онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.