-
2015 оны 11 сарын 07
Нийтийн тээврээр зорчигч өдөртөө нэг удаа 30 мниутын дотор автобус сэлгэн суувал үнэгүй болгох шийдвэрийг нийслэлийн Иргэдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан.
Тэгвэл энэ сарын 7-ны өдрөөс буюу ирэх бямба гаригаас эхлэн “U money” картаар дамжин суултын хөнгөлөлт албан ёсоор хэрэгжих юм байна
Дамжин суултад энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт хамаарах бөгөөд картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарна. Автобусанд сууснаас хойш 30 секундын дараа карт уншуулан буух боломжтой бөгөөд энэ хугацаанаас өмнө эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.
Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой аж.
Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөх юм. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой аж.
Т.Энхэлээ
-
2015 оны 11 сарын 07
Энэ амралтын өдрүүдэд “ДУГУЙН МАРАФОН-2015” болно
-
2015 оны 11 сарын 07
Засгийн газраас үүнийг шийдэх арга хэмжээ авахгүй бол холбогдох хуулийн хүрээнд салбар бүрийн ажилчид нэгэн зэрэг ажил хаях болно. 2015-2016 оны улсын төсөвт цалин хөлс нэмэх хөрөнгө тусгасан. Гэтэл төр өнөөдөр ямар нэг хариу өгөлгүй ажиглагчийн байр сууриас хандаж байна. Засгийн газар бидний хүсэлтэд эерэг хариу өгсөн тохиолдолд уг маргааныг эцэслэнэ
-
2015 оны 11 сарын 07
Бямба гарагт 11:00-13:00 цагийн хооронд зарим замыг хэсэгчлэн хаана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-11-06 13:54:29
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 07-ны өдрийн 11:00 цагаас 13 цагийн хооронд Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас Төв шуудангийн уулзвар хүртэл, Төв шуудангийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн баруун хойд уулзвар хүртэл, Богд уулын арын зам, Их тэнгэр, Их Монгол улсын гудамжнаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг түр хугацаагаар хэсэгчлэн хаана гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
2015 оны 11 сарын 07
2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр, 9-нд зарим газраар, 10-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 10-нд ихэнх нутгаар хүйтэрнэ
-
2015 оны 11 сарын 06
Хэнтий аймгийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан аймгийн прокуророор ахлуулсан ажлын хэсэг гарган тус аймаг дахь Хорих 419 дүгээр ангид хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлэх асуудалд хамаарах ялтнуудын судалгааг гарган холбогдох арга хэмжээ авч ажиллажээ.
Энэ ажлын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ялтнуудын хувийн хэрэг материалыг хянаад, прокурорын тогтоол үйлдэж шүүхэд бүрэн шилжүүлсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамрагдсан гэмт хэрэгт шийтгүүлсэн Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн шууд суллагдах ялтнуудын асуудлыг шүүхээр бүрэн шийдвэрлүүлж дуусган ялтнуудыг өдөртөө багтаан оршин суух аймаг, орон нутагт нь хүргүүлж хүлээлгэн өгсөн байна.
-
2015 оны 11 сарын 06
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж төрөөс 3000 орчим хоригдлыг өршөөж буй. Нийслэлийн хувьд өчигдрийн байдлаар ШШГЕГ-ын харьяа 431, 409 дүгээр ангиас нийт 90 орчим хоригдол суллагдсан юм.
Харин Дархан-Уул аймгийн чанга дэглэмтэй 435 дугаар ангиас 197 ялтан өршөөлд хамрагдаж, 126 хүн суллагдсан байна.
Тэгвэл суллагдсан зарим хоригдлууд үймээн дэгдээж, улмаар цагдаагийн хаалга татжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймагт байрлах чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас суллагдсан хэсэг залуус Эрдэнэт хотод очиж, олон нийтийн газар үймээн дэгдээжээ.
-
2015 оны 11 сарын 06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
2015 оны 11 сарын 06
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар буурч, 31 мянга 526 болсон гэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс мэдээлжээ. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд энэ оны эхний арван сарын байдлаар нийт 98.6 мянган ажилгүй иргэн нэмэгдсэн. Үүний 34.9 мянга нь шинээр бүртгүүлж, 63.6 мянга нь мэдээллээ шинэчилж, идэвхгүй төлөвөөс идэвхтэйд шилжжээ.
Харин идэвхтэй төлөвөөс 104 мянган иргэн хасагдсан байна. Үүнээс 83.1 мянга нь идэвхгүйн улмаас хасагдсан бол 20.9 мянган иргэн нь ажилд зуучлагдан орсон байна. Насны бүлгээр нь үзвэл улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 64 хувийг 15-34 насны иргэд эзэлж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64934.shtml#sthash.GvRiYD6g.dpuf
-
2015 оны 11 сарын 06
Монгол Улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ШУӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн ээлжит уулзалт 2015 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрэмчи хотод амжилттай зохион байгууллаа. Ээлжит уулзалтаар талууд Ховд аймгийн Булган сумаас ШУӨЗО-ны Такешикен тосгон хүртэлх байнгын зорчигч тээврийн маршрутыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэж, бэлтгэл ажлыг хангах, тээвэрлэгч компани, тээврийн хэрэгсэл болон авто зогсоолын талаар холбогдох газрууд арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Мөн 2016 онд хоёр улсын хооронд ачаа, зорчигчийн тээвэрлэлт гүйцэтгэхэд ашиглах зорчих зөвшөөрлийн болон онцгой зөвшөөрлийн бичгийг 2015 оны 12 дугаар сарын 10-нд Ховд аймагт харилцан солилцохоор шийдвэрлэсэн байна.
Баруун 5 аймгийн ард иргэд ихээр зорчдог Бургастай, Байтаг, Ярант, Даянгийн боомтууд ачааны авто машинаас Хятадын талд хашаанд тавиулж мөнгө хураадаг болон сүлжээ ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар зорчигчдыг олон цагаар саатуулдаг зэрэг зөрчлүүдийг хэлэлцэж дахин цаашид энэ асуудлуудыг гаргахгүй байхаар хоёр тал тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.
-
2015 оны 11 сарын 06
НИТХ-ын дарга Д.Баттулга санал хүргүүллээ
“Хан-Уул хөгжлийн төлөө холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийж НИТХ-ын дарга Д.Баттулгад санал хүргүүллээ.
Тус холбооныхны зүгээс Д.Баттулгын үйл ажиллагаа, үйлдлүүд нь хууль тогтоомж, ёс суртахуун, ашиг сонирхлын зөрчил харагдаж байна гэж үзэж байгаа аж.
Холбооны тэргүүн Г.Батсайхан “Нийслэл хотын иргэд биднийг толгойлж байгаа эцэг хүний хувьд хяналт тавих субьект нь НИТХ-ын дарга та өөрөө байх учир таныг энэ цагаас хойш хууль, бусад шийдвэрт хяналт тавьж ажилах үүргээ ухамсарлан хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэсэн юм.
Тэд өнөөдөр “Алдаатай шийдвэр гаргуулахгүй, хуульд заасан хяналтыг сайжруулах, сайхан сэтгэлээс угаас 25 жилийн өмнөх хонхны дууны хөг нь өнөөдөр мөн үү гэдгийг сануулахаар Д.Баттулгад хонх бэлэглэж” байгаагаа ч онцоллоо.
Ингээд санал, шаардлагыг бүрэн эхээр нь
-
2015 оны 11 сарын 06
Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд асуудлыг хүргүүлж шийдвэрлүүлдэг.
Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчиж зөрчил гаргасан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 1 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын 2 албан тушаалтад сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
-
2015 оны 11 сарын 06
Маргааш 11:00-13:00 цагийн хооронд зарим замыг хэсэгчлэн хаана
-
2015 оны 11 сарын 06
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс Дархан-Уул аймагт ажиллав
-
2015 оны 11 сарын 06
Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлахгүй
-
2015 оны 11 сарын 06
Баянхонгор аймгийн Прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 10 дугаар сард Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаад, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлтийн хэлтэст шаардлага хүргүүлж ажилласан байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй байх үүднээс 2015 оны 11 дугаар сарын 02-ний өдөр Улсын бүртгэлтийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад тус аймгийн Прокурорын газраас сургалт зохион байгууллаа.
Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Эрдэнэсоёл нь “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр 2 цагийн сургалтыг явуулж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгч, нэг ойлголтод хүржээ.
Сургалтаар “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар” гарын авлага бэлтгэн улсын байцаагч нарт тараан өгчээ.
-
2015 оны 11 сарын 06
Өмнөговь аймгийн Прокурорын газраас тус аймгийн Татвар, Эрүүл мэнд, Боловсрол, соёлын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг 2015 оны 10 дугаар сарын байдлаар шалгажээ.
Шалгалтын явцад Татвар, Эрүүл мэнд, Боловсрол, соёлын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, холбогдох бүртгэл судалгаатай танилцан, шалгалтын дүнг хамт олны хуралд хэлэлцүүлсэн байна.
Дээрхи газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил нь үр дүн муутай, биелэлтийг тооцдоггүй, төлөвлөгөө биелүүлэх хугацааг оновчгүй сонгосон, материалжуулалт хангалтгүй, хууль хяналтын байгууллагатай хамтарч тодорхой ажил хийгээгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
-
2015 оны 11 сарын 06
2015 оны 10-р сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарсан байна. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ. Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна.
Тухайлбал Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчлөөд байна. Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89 мянга гаруй малыг хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн тарилга энэ сарын нэгнээс эхэллээ.
Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байна.
Хонины цэцэг өвчин: Энэ оны эхний 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар малын гоц халдварт хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн, Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Өргөн, Сайхандулаан, Сайншанд суманд гарч 200 гаруй толгой мал өвчилжээ. Одоогоор Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтий аймгийн Баян Овоо сумын голомтоос бусад голомтод нэмж мал өвчлөөгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч өмнө гарсан болон хил залгаа сумдад өвчин шинээр бүртгэгдэж гаралт, тархалт нэмэгдэж байна. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 1,04 сая тун вакцин үйлдвэрлэж эхний 10 сарын байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт хэрэгцээт вакциныг хуваарилан дархлаажуулалтын ажил хийгдэж дуусчээ.
2015 оны дөрөвдүгээр саррд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Дорнод аймгийн Хэрлэн суманд гахайн мялзан өвчин гарсан. Үүнээс гадна он гарсаар галзуу өвчний 282, боом өвчний 39 тохиолдол, дуут, үхрийн хорт салст халуурал өвчин хэд хэдэн аймагт гараад байна.
Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага халдварт өвчин гарсан үед хорио цээр, хязгаарлалт тогтоон, вакцинжуулах, өвчтэй мал, амьтныг устгах, булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээ авлаа. Мөн хүн, малын шилжилт хөдөлгөөн, малын тэжээллэг, арчилгаа маллагаа, өвчнөөр үхсэн болон зайлшгүй шаардлагаар нядалж устгасан малын устгал, өвчний голомтын ариутгал халдваргүйжүүлэлт, эм, био бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлт, ариутгалын бэлдмэлийн чанар, баталгаажилтанд хяналт тавин ажиллаж байна. Хонь, ямааны цэцэг өвчин хоёрдугаар сараас зүүн бүсийн аймгуудад тасралтгүй гарч байгаа нь энэ өвчнөөр өвчилсөн, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгахад шаардагдах хөрөнгө, нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгээс шалтгаалж хүн, тээвэр, малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлаж байна гэж үзэж байна.
Хөвсгөл аймгийн 13 суманд адууны боом ихэвчлэн гарсан нь өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх вакцины захиалга хийгддэггүй байсантай холбоотой юм. Мөн эрүүл бүсэд богино хугацаанд малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлах боломжтой гэж Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэж байна. Галзуу өвчнөөр өвчилсөн 408 мал, амьтдын 27,9 хувь нь зэрлэг амьтад байгаа нь хоол тэжээлийн хомсдол, өвчлөл эмгэгээс шалтгаалж тухайн амьтдын биеийн эсэргүүцэл суларч, өвчний үүсгэгч мал, амьтан, бэлчээр, ус, хүүр, сэг зэмээр дамжин тархсантай холбоотой гэж болно.
Вакциныг хугацаанд нь захиалгын дагуу нийлүүлдэггүй, вакцинжуулалтын явцад хүйтэн хэлхээ хэрэглэдэггүйгээс вакцин чанараа алдах, малын сэг зэмийн устгал, өвчний голомт, хашаа хороонд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй, бэлдмэлийн нөөц хүрэлцээгүй, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт суларсан, орон нутгийн удирдлагууд хорио цээр, хязгаарлалтын үеийн зардлыг төсөвт бүрэн гүйцэд тусгадаггүй зэргээс халдварт өвчний гаралт нэмэгдсээр байна.
Цаашид малын гоц халдварт болон халдварт өвчний тархалт тэлэх эрсдэл өндөр байгаа тул вакцин, эм, зүү тариур, ариутгалын бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, өвчний голомтонд ажиллаж байгаа хүмүүсийг дулаан хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.
-
2015 оны 11 сарын 06
2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 355 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-9, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.