-
2015 оны 11 сарын 16
”Ахлагчийн жил”-ийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулсаар байна
-
2015 оны 11 сарын 16
Улирлын томуугийн эсрэг вакциныг өнгөрсөн сараас эхлэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийж эхэлсэн бөгөөд ханиад томуу их байгаагаас үүдэн хувийн хэвшлийн зарим эмнэлэгүүдэд хийж байна.
Энэ жил аймгууд, дүүргүүд, албан байгууллагын захиалгад үндэслэн нийт 45000 хүн тун томуугийн вакцин хүлээн авч хуваарилан хүргүүлж байна. Үүнд 21 аймгийн Эрүүл мэндийн газарт-16000 хүн тун, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд 5000 хүн тун, эмнэлгүүд, хил, гааль, цагдаа, онцгой байдал, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний гэх мэтийн эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажиллагсад болон хүүхэд асрах газрууд, нялхсын клиник сувилал гэх мэтийн 40 гаруй байгууллагад 24000 хүн тун вакцин хуваарилсан аж.
-
2015 оны 11 сарын 16
Хөдөө орон нутагт: Төв аймгийн Эрдэнэ сант сумын Өндөр толгой гэх газарт Т.Prius маркийн У жолоочтой авто машин онхолдож зорчигч 32 настай эмэгтэй М нас барсан.
Цас орж замын нөхцөл байдал хүндэрсэн хальтиргаа гулгаа ихээр үүссэн байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн дугуйгаа өвлийн дугуйгаар солих, зорчих хэсгийн гадаргуу, тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
-
2015 оны 11 сарын 16
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.
-
2015 оны 11 сарын 16
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудын ажилтай танилцаж шалгалт хийлээ. Шалгалтын үеэр гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын щит, самбарт хийх засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг графикт хугацаанд хийж дуусгасан эсэхийг үзэж, засварын цех, техникийн хүчин чадал, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг хэрхэн мөрдөж байгаатай газар дээр нь танилцав.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг “Тулга“ системийн тусламжтай хянаж байгаа эсэхийг шалган иргэдийн санал хүсэлтийг тухай бүрт нь барагдуулахад анхаарч ажиллах хэрэгтэйг үүрэг болгосон юм.
Энэ үеэр гэрэлтүүлгийн компаниудын удирдлагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг хулгайд алдах нь ихэссэн нь гэрэлтүүлгийн асалтанд сөргөөр нөлөөлж байгааг танилцуулсан.
Шалгалтын ажлын хэсгээс тухайн байршлуудад камер байрлуулан нийтийн ээмшлийн эд хөрөнгөд санаатайгаар хохирол учруулж олон нийтийн эрх ашгийг зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэн холбогдох газруудад нь уламжлахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 16
Солонгосчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардав
-
2015 оны 11 сарын 16
Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтад ажилласан цагдаагийн алба хаагчид Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн иргэн Ж нь 2015 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд тус сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, мөн агнахыг хориглосон амьтан болох халиун бугыг хууль бусаар агнаж, амьтны эд эрхтэнг нь Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд худалдсан гэмт хэргийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс бугын эвэр 2, бор гөрөөсний эвэр 1, чонын арьс 3, зэвэг загас 10 ширхэг, гахайн мах 2 хэсэг, 7 ширхэг ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авсан бөгөөд хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр нь 32.0 сая төгрөгөөр тооцогдож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Иймд иргэд та бүхэн хууль бус ан агнуур, мод бэлтгэл, худалдааны талаар мэдсэн, сонссон даруйдаа цагдаагийн алба хаагчид мэдээ мэдээлэл өгч, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 16
Цалин нэмэх асуудал ирэх жил хүртэл хойшлов
-
2015 оны 11 сарын 16
Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан, Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Шилжин явах цом”-ын төлөөх 2015 оны тэмцээнийг Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулж байна.
Шатар, Снукер биллъяард, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр хуульчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа тэмцээн 2015 оны 11-р сарын 13-ны өдөр шатрын тэмцээнээр эхэлсэн бөгөөд 9 байгууллагын 27 тамирчин өрсөлдсөнөөс Улсын Ерөнхий прокурорын газар тэргүүн байрыг эзэллээ.
-
2015 оны 11 сарын 16
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 16
Оюутны 70 мянгыг ирэх сард олгоно
-
2015 оны 11 сарын 16
ЧД-1. “Цаг уурын урд зам дээр 11-р сарын 15-нд гарцаар гарах үед “Toyota mark-Х” автомашины жолооч С /эм.29н/ нь гарц хааж зогсоход нь шаардлага тавихад жирэмсэн миний гэдэс руу өшиглөж зодлоо” гэж НД-2. .... тоотод суух Б /эм.35н/ өргөдөл гаргаж ирснийг ЧДЦХ-1 шалгаж байна
ЧД-3. “11-р сарын 15-ны 18:00 цагийн үед Баянбүрдийн тойргоос 100 айл орох замд БЗД-9. хороонд суух Ч /эм.27н/, БГД-18 хороонд суух Х /эм.36н/ нар “гарцаар гарсангүй” гэж маргалдан харилцан зодолдож, 18:50 цагт өргөдөл гаргаж ирснийг ЧДЦХ-1 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 16
“Худалдааны түншлэл”-2015 үргэлжилж байна. Энэ сарын 14-ны өдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэн өнөөдөр өндөрлөх аж.
-
2015 оны 11 сарын 16
энэ амралтын өдрүүдэд С.Зоригийн эхнэр Д.Булганыг цагдан хорьсон гэх мэдээлэл хөврөх боллоо. Баттай эх сурвалжаас тодруулахад ”Үгүй” гэхгүй ч, бас тийм гэхгүй байгаа нь сонин.
Юутай ч түүнийг ямар шалтгааны улмаас, хаанаас саатуулж хорьсон болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Д.Булганыг С.Зоригийн хэрэгт оролцоотой хэмээн сэжиглэж байсан. Гадаад цагаачилсан гэж байсан Д.Булган Тэрэлжид жуулчны бааз эрхэлж суугаа аж. Хэрэг хаагдаагүй учир тэрбээр гадаадад чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байгаа гэнэ. Өнөөдрийг хүртэл хэрэг нь илрээгүй байгаа С.Зориг агсны аллагын ганц гэрч гэгддэг, түүний эхнэр Булган хэмээх энэ хатагтайн талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг.
-
2015 оны 11 сарын 16
ХУД-15 “Хурд хороололын орчим 11-р сарын 13-нд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа “Портер” /79-39 УБЛ/ дугаартай автомашиныг шалгахад: СБД-13. хороонд суух Д /эр.39н/ нь гарал үүслийн бичиг баримтгүй хонь 10ш, үхрийн мах 3-ыг тээвэрлэж явсаныг илрүүлэн ХУДЦХ-1 шалгаж байна.
СХД-22. “ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 15-нд авч шалгахад: Тахилтын .... тоотод суух А /эр.1нас 2сар/ 11-р сарын 14-нд данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37%-ийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/878 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Амгалан” дулааны станцын барилгын трасс болон нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг батлав. Мөн Эрчим хүчний яамны “Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын цахилгааны дэд станцын нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ, “Дэд бүтэц-Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын 2ф 700мм дулаан дамжуулах хос шугамын ажлын трасст газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг тус тус баталлаа.
Иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 913 сая төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газар, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 16
Дугуй засварын байранд гал гарч, нэг иргэн түймэрт өртөж нас баржээ.
“Амгалан” худалдааны төвийн урд талын дугуй засварт гал гарсан тухай дуудлагыг Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч, галыг унтрааж ажилласан ч иргэн Ч /28 настай/ түймэрт өртөж нас барсан байжээ.
Галын шалтгааныг тодруулахаар онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
-
2015 оны 11 сарын 16
Бичил уурхайн гүнд шороонд дарагдсан иргэнийг Уул уурхайн аврах ангийн алба хаагчид эсэн мэнд гаргасан байна.
Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат иргэн Х /34 настай, эрэгтэй/ нь нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн Мөлхөө” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг иргэн А-н бичил уурхайн гүнд шороонд дарагдсан байжээ.
Уул уурхайн аврах ангийн таван алба хаагч ослын газарт ажиллаж, уурхайн гүнээс эсэн мэнд гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.
-
2015 оны 11 сарын 16
Өнгөрөгч өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хот террорист халдлагад өртөж тус улс онц байдал зарлаад байна. Одоогийн байдлаар халдлагад амь насаа алдсан иргэдийн тоо 120 гаруй, гэмтэж бэртсэн иргэний тоо хэдийнээ 200 хүрээд байна. Энэхүү аймшигт хэргийг эсэргүүцэж, тус улсын ард түмэнд дэлхийн улс орнуудын удирдагч, төр захиргаа, иргэд эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагын удирдлага, албан хаагчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл өнөөдөр /11.15/ Монгол Улс дахь Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар Монгол Улс дахь Франц Улсын элчин сайдын үүргийг түр хамаарагч, Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскитэй уулзаж “Танай улс аймшигт террорист халдлагад өртөж, гэм зэмгүй олон зуун хүн амь насаа алдаж, шархадсан эмгэнэлт явдал болсонд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Нэг дэлхийн ард түмэн бид ийм аймшигт зүйл тохиолдсон хэцүү цаг үед нэг сэтгэлээр хамт байх учиртай” хэмээлээ. Үүний дараа албан хаагчид Элчин сайдын яаманд орж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 15
“Худалдааны түншлэл”-2015 үргэлжилж байна. Энэ сарын 14-ны өдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэн маргааш дуусах аж. Үзэсгэлэнг монголд анх удаа үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн үйл ажиллагааг Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан зохион байгуулж байна.