Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2734 2735 2736 2737 2738 2739 2740
  • ”Буянт ухаа 1” хороололд гал гарчээ
    2015 оны 11 сарын 18
    Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ”Буянт ухаа-1” хорооллын 728 дугаар байранд гал гарчээ.
  • Нийслэлийн 4180 айл өрхийн цахилгаан хангамж сайжрав
    2015 оны 11 сарын 18
    Нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон холбогдох албаны хүмүүс “Улаанбаатар цахилгаан түгээх төв” ХК-ийн Зүүн түгээх төв, “Амгалан” дулааны станц, Улаанбаатар дэд станцын ажилтай танилцлаа. Энэ үеэр инженер хангамжийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа танилцуулж, нүүрсний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаснаа үзүүлэв.
    “Амгалан” дулааны станцын удирдлагууд “Станц ашиглалтанд орсноор 6, 12, 13 дугаар хорооллын дулаан хангамж эрс сайжирч, хотын агаарын бохирдол буурч байгаа юм. Хамгийн холын хэрэглэгч хүртэл 25 км шугамаар дулаан эрчим хүчийг дамжуулж халаалтаа бүрэн авч чадахгүй байгаа хүндрэлтэй цэгүүдийг дулаанаар хангасан. Мөн хотын баруунаас зүүн тийш хүртэлх хэрэглэгчдэд дулааныг жигд хүргэж горим тохируулга хийхэд хүндрэл учирдаг байсан. Энэ бэрхшээлийг шийдэж байгаад таатай байна” гэлээ.
    Харин “Улаанбаатар цахилгаан түгээх төв” ХК-ийн Зүүн түгээх төв 2015 онд Хужирбуланд Хороо, Хадат фидерүүдийг залгаж айл өрхийн ачааллыг хөнгөлснөөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 1150 айл өрхийн цахилгаан хангамж эрс сайжирсан. Мөн хөрөнгө оруулалтын ажлаар Дамбадаржаа, Шарга морьт, Билгүүний энгэр буюу Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2230 айл өрхийг цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэртэй болгов. Майхан толгой, Санзай, Тасганы усан сан орчмын 800 гаруй айл өрхийн хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийж нийт 4180 айл өрхийг гэрэл гэгээтэй дулаан өвөлжих боломжоор хангасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Эрүүл мэндийн салбарт сахилга, дэг журам тогтоох тушаал гаргажээ
    2015 оны 11 сарын 18
    Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тушаал гаргажээ.
  • Салхин паркийн барилгын урьдчилсан ажил эхэлжээ
    2015 оны 11 сарын 18
    Сайншанд салхин парк” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо 52 МВт-ын хүчин чадал бүхий салхин паркийн төслийг Германы Ферростаал компаний хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа болон удирдлага зохион байгуулалтын дор хамтран хөгжүүлж байгаа билээ.
  • УБ нэгтгэлийн 200 ажилтан талхнаасаа салах нь
    2015 оны 11 сарын 18
    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн удирдлагууд 200 орчим хүнээ түр зогсолт нэрийн дор ажлаас халах шийдвэрийг саяхан гаргажээ. Эдгээр ажилчид нь зургаа хүртэлх сарын хугацаанд цалингийн доод хэмжээний тэтгэмж авч гэртээ суух юм байна. Эдийн засгийн хямралтай энэ үед Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 200 хүнээ хөсөр хаяж, ажилгүй болгож байгааг олон хүн шүүмжилж байна.

    Тэгвэл тус газар яагаад 200 хүнийг ийхгүү гудамжинд гаргах болов. Үүний хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ. Энэ асуултад хариулт хайгаад нэг үзье. 2012 оны сонгуулийн дараагаар Хот тохижилт үйлчилгээний газар, тэмдэгтийн үйлдвэр зэрэг хэд хэдэн газрыг нэгтгэн байгуулж, даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Д.Энхсайханыг томилж байсан. Ингээд нийслэлийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг хариуцан ажиллах болсон юм.

    Гэвч тус байгууллага санасаны хэмжээнд хүртэл ажиллаж чадаагүйг нийслэлчүүд мэдэж буй. Зундаа хэдэн зуун сая төгрөгийн ганц наст цэцгэнд зориулж байсныг мэднэ. Ер нь энэ байгууллага байгуулагдсан цагаас багагүй мөнгө тус газарт эргэлдэх болсон. Харамсалтай нь нүдэнд үзэгдэж, гарт баригдах олигтой ажил хийгээгүй байсаар санхүүгийн алдагдалд орж, эцэс сүүлдээ 200 хүнийг талхнаасаа салах дээрээ туллаа.

    Харин үүнийг эх сурвалжууд тус байгууллагын удирдлагуудын буруугаас үүдэлтэй гэдгийг хэлж байна. Байгуулагдсан цагаасаа хэл ам таталж аудитын байгууллагын шалгалтад удаа дараа бүдэрч байсан аж. Ингээд аудитаас гаргасан дүгнэлтийг биелүүлэхгүй явсаар эцэстээ ийм байдалд хүрсэн аж. Тиймээс сул зогсолт хийж, хэдэн хүн ажилгүй болох ёстой бол энгийн ажилчид биш удирдлагууд нь өөрсдөө огцорч, цалин мөнгөө хасуулах учиртай гэдгийг олон хүн хэлж байна.
  • Эрээний дэд консул А.Баярсайханыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
    2015 оны 11 сарын 18
    Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг эгүүлэн дуудах шийдвэр гарчээ.
  • Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт эхэллээ
    2015 оны 11 сарын 18
    -Удирдах зөвлөлийн уулзалтаар Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг танилцуулна-

    Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр эхэллээ.

    Удирдах зөвлөлийн уулзалтын гол онцлог нь Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулан гаргасан Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний талаар танилцуулах юм.

    Түүнчлэн “Шударга байдлын үнэлгээ/шинжилгээ”, “Нийтийн албаны ёс зүйг удирдах тухай зарчим”-ын шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг санаачилгаас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Гишүүн орнуудын хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны өнөөгийн явцын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Зөвлөх хороо болон ажиглагч нарын илтгэлийг сонсч, Авлигын эсрэг санаачилгын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны тайлантай танилцах юм байна.

    Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт нь Зөвлөх хорооны гишүүдийн болон хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хийх зөвлөлдөх уулзалтаар үргэлжилнэ. Хурлыг УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Оюун, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од нар удирдан явуулж байна.

    Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ болон Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон билээ. 2014 онд Авлигын эсрэг сүлжээ нь Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг боловсруулан гаргасан юм.
  • Автомашин ачих, түр саатуулах шинэ журам хэрэгжинэ
    2015 оны 11 сарын 18
    Автомашин ачих, түр саатуулах шинэ журам хэрэгжинэ
  • Хүүхэд хүүхдээ залилж хулгайн хэрэг үйлджээ
    2015 оны 11 сарын 18
    БЗД-16 хороо ...-р байрны ... тоотод 12:00 цагийн үед хүүхэд ганцаараа байхад үл таних хүн орж худал хэлж зурагт авч явсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд авч шалгахад: Уг тоотод суух Х /эм.21н/-гийн охин М /эм.7н/-г ганцаараа байхад нь гаднаас Үл таних хүн орж “эгч чинь гадаа дуудаж байна” гэж залилан Konika /32”/ зурагтыг хулгайлан авч явсан хэргийг БЗД-19 хороонд суух Т /эр.13н/ гэгч үйлдсэнийг халуун мөрөөр нь илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
    СХД-25 “Хайрханы .... тоот хашааны гадна тавьсан автомашины аккумлятор алдагдсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд шалгахад: Уг тоотод суух иргэн Т /эр.30н/-ийн Huyndai Porter автомашины WESТА аккумлятор 2ш алдагдсан хэргийг СХД-25 хороонд суух А /эр.39н/ хулгайлсаныг илрүүлэн СХДЦХ-2 шалгаж байна.
  • Италийн элчин сайд яамыг ирэх онд нээнэ
    2015 оны 11 сарын 18
    ххх
  • Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2015 оны 11 сарын 18
    -Цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдлээ-

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн даргын орлогч Понгаек Вижитгол, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Ютана Жаорунгрит, Гадаад харилцааны ажилтан Патама Полмай, Алиса Рукбанкерд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон нар оролцлоо.

    Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр “Тайланд улсын Үндэсний Авлигын эсрэг хороо бол дэлхийд нэртэй байгууллага. Манай хоёр байгууллагын харилцаа 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн. Бид энэхүү найрсаг харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Танай байгууллагатай байгуулсан санамж бичгийн хугацаа дуусч байгаа. Тиймээс санамж бичгийг сунган баталж, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, харилцан туршлагаа солилцох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

    Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн даргын орлогч Понгаек Вижитгол олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлээд, тус байгууллагын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тэрээр цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдээд, хамтран ажиллах санамж бичигт тусгах саналаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод өргөн барив. Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням байгууллагынхаа чиг үүрэг, бүрэн эрхийн талаар мэдээлж, хэлтэс, албадын үйл ажиллагааг танилцууллаа.

    Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хороо нь ёс зүй, шударга байдлыг сахиулах, авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө хянан шалгах, авлигыг таслан зогсоох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үндэсний Авлигын эсрэг хороо нь Сенаттай зөвшилцсөний дагуу Хаанаас томилогдсон ерөнхийлөгч болон бусад 8 гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульдаа заасан ажээ.
  • “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг цахимаар унших боломжтой
    2015 оны 11 сарын 18
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Архивын газраас хамтран анх удаа ”Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг нийслэлийн 375 жилийн ойд зориулан өнгөрсөн онд бүтээсэн бөгөөд энэхүү номыг нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын мэдээллээр баяжуулан дахин шинэчиллээ.
    Цахим номонд 1921-2013 оны Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг Даргын захирамжаар үүсэн байгуулагдаж, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан, хувьчлагдсан байгууллагын шийдвэр, үүсгэн байгуулсан дүрэм, тэдгээрийн өөрчлөлтийг эмхтгэн, онлайн програм хангамжаар эрэлт хайлтыг шийдвэрлэж ашиглалтад нэвтрүүллээ. Мөн цахим номын “Нийслэлийн Засаг захиргааны үүсэл, хөгжил” хэсэгт Улаанбаатар хотын дүрэм, хэм хэмжээг тогтоосон шийдвэрээс эхлэн байгууллагын нэрийн өөрчлөлт, түүхчилсэн лавлах, нийгмийн салбар бүрийн үүсэл хөгжилтэй холбогдох мэдээллийг нэмж оруулснаар эрдэмтэн судлаач, оюутан залууст нийслэлийн түүхийг дэлгэрүүлэн судлахад сэдэл өгөх, архивын баримтыг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгох чухал ач холбогдолтой болсон байна. Интернэт хэрэглэгч хэн бүхэн www.book.ub.gov.mn хаягаар хандаж “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг уншиж, хүссэн мэдээллээ авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Д.Булгантай хамт шалгагдаж байгаа иргэний ээж ӨБХ-нд хандаагүй гэв
    2015 оны 11 сарын 18
    С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн амралтын өдөр цагдан хориод байгаа. Улмаар түүний цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгасан юм. Түүнтэй хамт хоёр иргэн шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ тэдгээр иргэдийг Д.Булганыг баривчлахаас сар гаруйн өмнө цагдан хорьсон аж.

    Юутай ч гэнэт Д.Булганыг цагдан хорьж байгаа нь С.Зоригийн хэргийг эртнээс шалгасаар ирсэн эсвэл гэнэт түүний хэрэгт холбогдолтой сэжүүр олдсон байж болох юм.
    Д.Булганы хувьд яахын аргагүй С.Зоригийн хэрэгтэй холбогдон шалгагдаж байгаа аж.
    Мөн өнгөрсөн хугацаанд худал мэдүүлж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна.
    Харин хамт шалгагдаж байгаа хоёр иргэний нэгнийх нь ээж Өргөдлийн байнгын хороонд хандсан гэх мэдээлэл байгаа ч “Тийм зүйл огт байхгүй” гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

    Цаашлаад өнгөрсөн баасан гарагт хийсэн гүйцэтгэх ажиллагааны үеэр Д.Булган 85 настай ээж, эрэгтэй дүүгийн хамт байсан байна. Баривчилгааны дараа амралтын өдрүүд залгаснаар тэрээр өмгөөлөгч авах боломжоор хангагдаж чадаагүй бололтой.
    Ямартаа ч хэргийг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр түүнийг саатуулсан гэдгииг олон эх сурвалж баталж байгаа юм. Түүнчлэн өөр эх сурвалжуудын ярьснаар уг баривчилгааг С.Зориг агсан амиа алдсан хэрэгт холбогдуулан ажлын хэсгээс зохион байгуулсан гэж байгаа ч өнгөрсөн жил тус ажлын хэсэг татан буугдсан билээ.
    Хэрэг гарсан 1998 онд цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн гэдэг. Харин өнгөрсөн жил ажлын хэсгийг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт ажлын хэсэг байгуулсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.

    Энэ нь Д.Булганыг цагдаа биш тагнуулаас баривчилсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
    Мөн Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн хэвлэлүүд мэдээлж буй ч албаны эх сурвалж үгүйсгэж байгаа юм.

  • Орц гарц нээх ажлыг зохион байгуулж байна
    2015 оны 11 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга А/76 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдэд даалгасан.
    Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба болон хороод, хэлтэс, албадууд хамтран 11 дүгээр сарын 02-20-ны өдрүүдэд орц гарц чөлөөлөх ажлыг явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн 9 дүгээр хороо буюу Нисэхийн эцсийн ойр орчмын зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа, хайсыг буулгалаа. Цаашид шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлөх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимтэй гүйцэтгэнэ гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
    2015 оны 11 сарын 18
    Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
  • БНСУ-д 15 мянган иргэн хууль бусаар амьдардаг
    2015 оны 11 сарын 18
    ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд БНСУ-д Монгол Улсын иргэдийн зорчих виз мэдүүлэх нөхцлийг өөрчлөх шийдвэр гарснаар тус улсыг зорих монголчуудын тоо нэмэгдсэн гэлээ. Үүнийг дагаад виз татгалзлын хувь ч багасчээ.



    БНСУ-д манай улсын 30 мянга гаруй иргэн амьдардаг албан бус тоо бий. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлж буй 7000 орчим иргэн байдаг гэнэ. Харин хууль бусаар 15 мянга орчим иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад тус БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх, тус улсыг зорих иргэдийн тоо нэмэгджээ.
  • Хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийднэ
    2015 оны 11 сарын 18
    Маргааш буюу 11/18-ны 10 цагт ХХААЯ, Монголын Хүнсчдийн холбоо хамтран Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар САНАМЖ БИЧИГ байгуулах гэж байна.
  • АСЕМ-ийн үеийн аюулгүй байдлын талаар хүсэлт, шаардлага иржээ
    2015 оны 11 сарын 18
    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембург улсад болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод иржээ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын өмнө болдог энэхүү уулзалтад оролцож АСЕМ-ийн талаар Монгол Улсын баримталж буй байр суурь, уулзалтын тов бусад бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Мөн Даргын мэдэгдэлд манлайллын үүргийг гүйцэтгэж, батлуулахад оролцож ажиллажээ.



    АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо зохион байгуулахтай холбоотойгоор Үндэсний хороо, салбар ажлын хэсгүүд байгуулагдаж, ажиллаад явж буй. Гадны улс орноос уулзалтын үеэрх аюулгүй байдлыг хангах талаар хүсэлт шаардлагууд ирж байгааг албаны хүн мэдээлсэн. Олон орны төр засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн аюулгүй байдлыг зохион байгуулагч орон хангах үүрэгтэй.



    Иймээс ч бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын шугмаар 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй 42 орныг визнээс түр чөлөөлөх шийдвэрийг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэжээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан зарим улсыг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас 2014 онд гарч байсан.



    Тэгвэл энэ санаа нь санасандаа хүрч чадаагүй, манай улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 42 орны зүгээс манай иргэдэд зорчих визийн ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх санаачилга гаргаагүй. Тийм учраас тухайн орнуудын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн гэдгийг ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрыг дарга Г.Амартүвшин хэлсэн. Энэ нь нөгөө талаар АСЕМ-ийн уулзалтын үеэр гадны зочдын аюулгүй байдлыг хангах нэг арга болж буй юм байна.
  • Шар нохой өдөр
    2015 оны 11 сарын 18
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийхэд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ.Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
  • Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
    2015 оны 11 сарын 18
    2015 оны 11 дүгээр сарын 17-ны 20 цагаас 11 дүгээр сарын 18-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Халхголын сав нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
2734 2735 2736 2737 2738 2739 2740
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    5 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 27 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    5 цаг 42 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    6 цаг 27 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    6 цаг 30 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    6 цаг 57 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    7 цаг 6 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    8 цаг 9 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    8 цаг 33 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    9 цаг 27 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    9 цаг 27 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    10 цаг 0 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    10 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    10 цаг 10 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    10 цаг 16 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    10 цаг 22 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    10 цаг 30 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    10 цаг 32 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    10 цаг 36 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    10 цаг 37 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК