Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2739 2740 2741 2742 2743 2744 2745
  • “Барааны ангилал, хэрэглээ” сэдэвт сургалт болж байна
    2015 оны 11 сарын 14
    Хил, хорио цээрийн хяналтын газраас “Хүний төлөө – Хилийн хяналт” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын хамтран баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу “Барааны ангилал, хэрэглээ” сэдэвт цуврал сургалтыг 2015 оны 11 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

    Уг сургалт нь танхимын ба зайны хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид танхимаас, хилийн боомтууд болон Дархан, Эрдэнэт хотоос зайны-онлайн хэлбэрээр хамрагдав.

    Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем, барааны ангилал, хэрэглээний талаар мэдлэг олгох сургалтыг ГЕГ-ын Сургалт, судалгааны төвийн багш, Гаалийн итгэмжит зөвлөх С.Энхтуяа, ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд нар тус тус хичээлийг орж, хилийн мэргэжлийн хяналтын 70 гаран улсын байцаагч хамрагдлаа.

    - See more at: http://zasag.mn/m/inspection/view/11399#sthash.qKVmsAgT.dpuf
  • Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.
    2015 оны 11 сарын 14
    Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ. Тодруулбал, 14,16-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар цас орох нь.

    Салхи 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15,16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай
    2015 оны 11 сарын 14
    Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор Дорноговь аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 30 тн тэжээл, сумдын нөөцөд 700 тн өвс, 350 тн тэжээл бэлтгэх даалгавартай.

    Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 536,3 тн өвс, 39,8 тн тэжээл татан авч аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 100 хувь, сумдын аюулгүйн нөөцийг 76,6 хувь бүрдүүлжээ. Сумд өвсний нөөц бүрдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгуудын хадлангийн салаадтай гэрээ хэлцэл байгуулж татан авах ажлыг хийж байна. Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцийн эрсдлийн санд нийт 29,6 сая төгрөг төвлөрснөөс аймгийн малчдад Туслах санд 4,6 сая төгрөг, сумдын Мал хамгаалах санд 25 сая төгрөгийн мөнгөн хуримтлал бүрдүүлж аймаг даяар өвлийн бэлтгэл ажлыг 86 хувь хангасан аж.
  • Дорнод аймагт 1630 хүүхэд шинээр мэндэлжээ
    2015 оны 11 сарын 14
    Дорнод аймагт оны эхний 10 сард 1630 хүүхэд шинээр мэндэлж, 368 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 1000 хүн ам тутамд 4.91 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.

    Нас баралтын шалтгаанд хорт хавдрын 102 тохиолдол бүртгэгдсэн нь нийт нас баралтын 27.7, осол гэмтлийн нас баралт 59 тохиолдол буюу 16.0 хувийг эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 6.1 болсон байна.
  • “Худалдааны түншлэл”-2015 Мишээл эксод нээлтээ хийнэ
    2015 оны 11 сарын 14
    Монголд анх удаа үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн үйл ажиллагааг Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан “Худалдааны түншлэл”-2015 нэртэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.

    Энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго нь Үндэсний үйлдвэрлэгчид, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах, үйлдвэрлэгчид, бөөний худалдаа эрхлэгч болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн түншлэлийг нягт уялдаатай болгоход оршиж байгаа аж.

    Үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар энэхүү үзэсгэлэнд оролцсноор, Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, борлуулах байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх шинэ бизнесийн боломж, түнш олох зэрэг боломжуудыг эдлэх болно.

    Мөн эрхэм хэрэглэгчид, худалдан авагч та бүхэн хүрэлцэн ирж, хүнс, гоо сайхан, гэр ахуй, бэлэн хувцас зэрэг бүх барааг үйлдвэрийн болон бөөний үнээр худалдан авч, өвлийн бэлтгэлээ нэг дороос хангах ховорхон боломжийг олгож байна. Үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Мишээл Экспод болно.
  • Амиа хорлохыг завдаж бусдыг хохироож болох энэ үзэгдэл даамжирвал хэрхэх вэ?
    2015 оны 11 сарын 14
    Амиа хорлохыг завдаж бусдыг хохироож болох энэ үзэгдэл даамжирвал хэрхэх вэ?
  • С.Эрдэнийн биеийн байдал хүндхэн байна
    2015 оны 11 сарын 14
    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасан хэрэг гарсан билээ.
  • 16 настнууд “Иргэний андгай” өргөнө
    2015 оны 11 сарын 14
    Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оноос эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа маргааш 11:00 цагт Төрийн ордонд болно.
    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох андгай өргөх ёслол 13 дахь жилдээ болно. “Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцоно. Мөн энэ арга хэмжээ орон нутагт нэгэн зэрэг зохион байгуулна.
  • Үндэсний супер лиг энэ сарын 28-д эхэлнэ
    2015 оны 11 сарын 14
    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улирал энэ сарын 28-ны өдөр эхлэхээр болжээ. Супер лиг энэ сарын 21-ны бямба гаригт эхлэхээр тов гараад байсан ч ийнхүү дахин 7 хоногоор хойшилсон байна.

    Супер лигийг легионер тоглогчдын сонголт, Монгол тоглогчидтай байгуулах гэрээнүүд цэгцэрч дуусаагүй, бэлтгэл бүрэн хангагдаагүй байгаа тул түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн улирдлагууд тавьсны дагуу ийнхүү хугацааг хойшлуулжээ.

    Супер лигийн өнгөрсөн улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон баг буюу 11 баг өрсөлдсөн билээ. Харин шинэ улиралд одоогоор 8 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна.
  • Өнөөдөр хилэнцүүд гадуур явж өөртөө хувцас авахад таатай
    2015 оны 11 сарын 14
    ХОНЬ - (3/21-4/19)
    Төвлөрөх, анхаарлаа төвлөрүүлэх, бүтэц зохион байгуулалт хийх болон хичээх чармайх нь ямар ч ажилд амжилт дагуулах шидтэй. Хониныхны шаргуу ажиллах чадвар нь амьдралд нь үргэлжид байх болно. Танд боломжтой санаанууд байгаа бол таны логик дараалалтай, практик ухаан тэдгээрийг хэрхэн бодит төлөвлөгөө болгон хөгжүүлэхээ мэднэ. Ямар ч ядаргаатай асуудал хурдан шийдэгдэнэ. Цаг дулаан байгаа дээр гэр орны засал чимэглэлийн зүйлсийг дуусгавал зохистой. Захиалга нийлүүлэгчид өнөөдөр будилах, тооцоо алдах гэх мэт алдаа гаргаж магадгүй.
  • ХӨХ МОРЬ ӨДӨР
    2015 оны 11 сарын 14
    Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, юу санасан хэрэг сэтгэлчилэн бүтнэ, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх үйл хийгээд сүм, дуган, суврага босгох, мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал баялаг төгөлдөр болно.
  • Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
    2015 оны 11 сарын 14
    2015 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс секундэд 9-14метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор 14-19 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус хүйтэн, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.
  • ”Эрдэнэс ТТ”-н мэдэгдэл: С.Эрдэнийн үйлдэлд харамсаж байна
    2015 оны 11 сарын 13
    http://www.24tsag.mn/content/126069.shtml
  • “Эрдэнэс ТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлөв
    2015 оны 11 сарын 13
    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлжээ.
  • Дархан хотын багш нар компьютерээ хүлээн авлаа
    2015 оны 11 сарын 13
    Дархан хотын багш нар компьютерээ хүлээн авлаа
  • Дөрвөн хүүхэд угаартжээ
    2015 оны 11 сарын 13
    Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 10 дугаар орцны 1 давхарын айлд гал гарч байна гэсэн дуудлагыг 15:43 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход иргэн С-ын гал зуухны өрөөнд тавилга, эд зүйл шатаж байсныг унтраасан байна.
    Уг гал түймэрт өртөж иргэн 62 настай, эрэгтэйн баруун гарын шуу хэсгээр, иргэн 32 настай, эмэгтэйн баруун гар шуу хэсгээр тус тус түлэгдэж, 4 давхрын айлын 6-13 насны 4 хүүхэд гал түймрийн утаанд хордож угаартсан байсныг аюулгүй байдлыг хангах арга хэмжээг яаралтай авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
  • ЦЕГ: Өөрийгөө шатаасан ажилтан нас бараагүй
    2015 оны 11 сарын 13
    “Эрдэнэс-Таван Толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурал хийж байх үеэрээ өөрийгөө шатаасан. Тэрбээр компанийнх нь удирдлагууд ажилчдаа шилжүүлэх гэрээг дур мэдэн хийж, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Мөн 200 гаруй ажилтанаа шилжүүлэх нэрийдлээр цомхотгох байгааг эсэргүүцэн ийнхүү өөрийгөө шатаасан юм.

    Тэгвэл жиргээчид С.Эрдэнийг нас барсан хэмээн жиргэж эхэллээ.

    Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл” гэх тайлбарыг өгч байна. Харин яг одоо Эрдэнэс-Таван Толгой компанийн удирдлагууд С.Эрдэнийг эмнэлэгт эргэж байгаа юм. Улмаар 17.00 цагаас мэдээлэл хийхээр болсон билээ.
  • Улаанбаатар нэгтгэл 410 тонн давс бодисын нөөцтэй байна
    2015 оны 11 сарын 13
    ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс өвлийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.
  • Нийслэлчүүд усан парктай болно
    2015 оны 11 сарын 13
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ыг байгуулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шилтгээн” ХК, Бүгд Найрамдах Унгар Улсын “Багг” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Монгол шилтгээн” ХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Амарбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
    Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд анх удаа амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор бүхий усан парк барих ажлыг ”Монгол Шилтгээн” ХК болон Унгар улстай хамтран хэрэгжүүлэхээр болсонд таатай байна. Усан парк нь нийслэлчүүдийн очих дуртай газруудын нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бид өөрсдийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
    Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ын төслийн санхүүжилт нь 20 сая ам доллар бөгөөд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр тусгажээ.
    ”Монгол шилтгээн” цогцолборыг өргөжүүлж, Европын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ыг Унгар Улсын ”Эксим” банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр дэвшилтэт техник технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй барилгын материалаар Унгар Улсын тэргүүлэх мэргэжлийн компаниудаар бариулахаар ажиллаж байна.
    Тус цогцолбор нь дөрвөн улирлын турш ажиллах “Усан парк”-ын комплекс, ”Зочид буудал”-ын комплекс, “Спорт, entertainment” комплекс, Кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр, бүх орны хоолны газрууд зэрэг бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэн болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Улаанбурханаар өвчилсөн цэргүүд эхнээсээ эмнэлгээс гарчээ
    2015 оны 11 сарын 13
    Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 12 цэргийг тусгаарлан эмчилж байгаа талаар бид мэдээлсэн.
2739 2740 2741 2742 2743 2744 2745
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    7 цаг 3 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 12 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    7 цаг 26 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    8 цаг 12 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    8 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    8 цаг 42 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 50 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    9 цаг 53 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    10 цаг 17 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    11 цаг 11 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    11 цаг 11 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    11 цаг 44 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    11 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    11 цаг 55 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    12 цаг 0 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    12 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    12 цаг 14 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    12 цаг 16 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    12 цаг 20 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    12 цаг 21 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК