Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2796 2797 2798 2799 2800 2801 2802
  • Элстэй хотод Монгол цэцэрлэг байгуулна
    2015 оны 9 сарын 23
    Элстэй хотод Монгол цэцэрлэг байгуулна
  • И.Мөнхсаруул мөнх тэнгэрийн үйлээ нам гүмхэн хийжээ
    2015 оны 9 сарын 23
    Эзэн богд Чингис хаан Мөнх тэнгэрийг шүтээнээ болгож, төрт улсаа байгуулан, дэлхий нийтийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гэх И.Мөнхсаруул өчигдөр ээлжит мөнх тэнгэрийн үйлээ хийжээ.
  • Хүний амь хөнөөгөөд зугтсан жолоочийг шуурхай баривчилжээ
    2015 оны 9 сарын 23
    Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг шуурхай баривчилжээ.
  • Стандартын тухай үзүүлэх сургалт болно
    2015 оны 9 сарын 23
    Стандартын тухай үзүүлэх сургалт болно
  • Улсын үзлэг явагдаж байна
    2015 оны 9 сарын 23
    Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна
  • Туркменистаны гар урлал, соёлын өвийн үзэсгэлэн нээгдэнэ
    2015 оны 9 сарын 23
    Туркменистаны соёлын өдрүүд өчигдөр эхэлсэн билээ. Соёлын өдрүүдэд оролцохоор Туркменистаны Соёлын дэд сайд Бахар Авдиева тэргүүтэй 53 уран бүтээлч манай улсад иржээ.
  • Найман мянган жолооч жолоодох эрхээ сэргээжээ
    2015 оны 9 сарын 23
    Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн.
  • Газар авах иргэдийн өргөдөл хүлээн авах хугацааг ирэх сарын 7-ны өдөр хүртэл сунгалаа
    2015 оны 9 сарын 23
    Газар авахаар сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах хугацааг 10 сарын 7-ны өдөр хүртэл сунгалаа
  • Маргааш нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно
    2015 оны 9 сарын 23
    Маргааш нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан болно
  • Нийгмийн даатгалын сан хоосорч, тэтгэврийн насыг 65 болгох нь
    2015 оны 9 сарын 23
    Өөрөөр хэлбэл, ахмадууддаа баярынх нь өмнө тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй 65 хүргэн нэмэхээ албан ёсоор зарлаж байгаа хэрэг л дээ.
  • Машинаас татгалзаж унадаг дугуйг сонгосон Говь-Алтайчуудын бүтээн байгуулалт
    2015 оны 9 сарын 23
    Алтайчууд ундны усандаа жилд 90 мянган төгрөг зарцуулна
    Говь-Алтай аймаг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хүн амаа бүрэн хангажээ. Тус аймаг 2014 онд “Эрүүл ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт хүн амын дунд тулгамдаад байсан цэвэр усны асуудлаа шийдсэн байна.
    Эл хөтөлбөрийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Ингэхдээ Тайшир сумын иргэдийн дунд усны хайгуулын судалгаа явуулж, үйлдвэрлэлийн хоёр гүний цооног гарган, ус түгээх цэгүүдийг байгуулсан байна. Мөн гэр хорооллын иргэдэд ус түгээх 6 ширхэг усны машиныг худалдан авчээ.
    Түүнчлэн 50 килломерт усны үйлдвэр байгуулж, 20 летрээр савлан нэг сав усыг 500 төгрөгөөр хотын иргэдэд түгээдэг байна. Өөрөөр хэлбэл, Алтай хотын нэг өрх жилд 90 орчим мянган төгрөгийг ундны усанд зарцуулах боломжийг олгожээ.
    Ийнхүү Алтай хотын нийт хүн амыг ундны цэвэр усаар хангаснаар олон жилийн турш хотын нийт иргэдийн 90.6 хувь нь УСТ 900-92 шаардлага хангахгүй магни ихтэй ус хэрэглэдэг байсан асуудал шийдэгдсэн байна.
    Төслийн хэрэгжүүлэгчээр “Говь-Алтай” аймгийн эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ажилласан байна.
    П.Жаргал
    Алтай хотод бүтээн байгуулалт ид өрнөж байна
    “I Love Mongolia 2015” түншлэлийн баг Монгол орноо нар зөв тойрон аялсаар эх орныхоо баруун хязгаарт ирээд байна. Бид өчигдөр Монгол орны хамгийн өндөрлөг бүсэд орших Говь-Алтай аймагт ажиллаа.
    Уламжлал ёсоор тус аймгийн бүтээн байгуулалттай танилцаж, хөгжил дэвшлийг тольдон сурвалжлага бэлтгэсэн юм.
    Говь-Алтай аймгийн төв болох Алтай хотод бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тус аймаг 2014-2015 онд нийт 80 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийсэн нь нутгийн хөгжилд ахиц авчирчээ.
    Тухайлбал, захын гэр хорооллуудыг төвтэй холбосон хатуу хучилттай автозам, эмнэлэг, орон сууцны барилгуудаас гадна шинэ суурьшлын бүс байгуулж дэд бүтцийн асуудлыг шийдсэн байна.
    Солонго хорооллын дэд бүтцийг шийджээ

    Алтай хот баруун талруугаа тэлэх төлөвлөлт хийж Баянхайрхан багт барих “Солонго” хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Тус хороололд 3600 өрх амьдрах боломжтой ба 1000 айлын орон сууц барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гаргасан байна. Одоогоор 250 айлын орон сууцны шавийг тавьж, 3.8 км хатуу хучилттай автозамын ажил өрнөж байна.
    Мөн соёл, амралтын хүрээлэн цогцолбор байгууламжийн суурийг тавьжээ. Эл цогцолборт иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис, хоккей, сурын талбайгаас гадна хөгшид нарлах амралтын хэсгийг ч төлөвлөжээ.
    Алтай чуулгын барилга аймагтаа өнгө нэмнэ
    Ардын дуу бүжгийн Алтай чуулгын будаг нь ханхалсан танхимаар ороход бэлтгэлээ базааж байсан уран бүтээлчдийн “Сэтэрт тал” хөгжмийн аялгуу эгшиглэн угтлаа. Эл чуулгын барилга аймагтаа өнгө нэмэх бүтээн байгуулалтын нэгд зүй ёсоор багтах бөгөөд тайз, шийдлийн хувьд ч гологдохооргүй барилга аж. Тухайлбал, драм анги, стандарт бүхий бэлтгэлийн тусгай өрөөнүүд, 800 гаруй сая төгрөгийн өртөгтэй эргэдэг тайз зэрэг нь тэр бүр аймгуудад ховор юм.
    Эл чуулгын барилгын ажил 2008 онд эхэлсэн ч санхүүжилт шийдэгдээгүйн улмаас 2015 оныг хүртэл царцаад байж. Аймаг, орон нутгийн зүгээс эл асуудлыг холбогдох газарт уламжилснаар улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэ онд барьж, ашиглалтад оруулсан байна.
    Аймагтаа үнэгүй оношлуулах боломжтой болжээ
    Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тэр бүр оношлогооны төхөөрөмж байдаггүйн улмаас иргэд хотыг зорих нь олонтаа. Тэгвэл алслагдмал нутаг гэгддэг Говь-Алтай аймгийн иргэд өвчнөө орон нутагтаа үнэ төлбөргүй оношлуулах боломжтой болжээ.
    Тус аймгийн нэгдсэн эмнэлэг 14 төрлийн дурангийн болон оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж бүхий “Оношлогооны төв”-тэй болсон байна. Ингэснээр иргэдийн нийслэл болон гадаадыг зорих зардлыг хэмнэж, цаг хугацаа алдалгүй өвчнөө оношлуулж, эмчлүүлэх боломжийг олгожээ.
    Нийгмийн даатгалын хэлтэс шинэ байранд оржээ
    Төрийн үйлчилгээ болон нийгмийн даатгалын үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэхэд ажлын байрны хүртээмж чухал. Тэр ч утгаараа Алтай хотын Нийгмийн даатгалын хэлтэс 1.1 тэрбум төгрөгөөр шинэ байраа барьж, энэ онд хүлээн авсан байна.
    Дээрх бүтээн байгуулалтаас гадна тус аймаг дэд бүтцийн асуудлаа шийдэж, хүн амаа орон сууцжуулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн хуучирч муудсан барилгуудыг сэргээн засварлах, газрыг өмчлөх, царцсан барилгуудыг ашиглалтад оруулах, зам талбайг гэрэлтүүлэх, өргөтгөж, засварлах, хашлага, гүүр шинээр барих зэрэг ажлыг хийжээ. Алтай хотод шинээр барьсан автозамууд нь стандартын дагуу явган хүний болон дугуйн замтай нь орон нутагтаа анхдагч болсныг онцлох нь зүйтэй болов уу.
    Түүнчлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор багийн дарга нарт мотоциколь олгож, өрхийн эмнэлэг шинээр нэмж, 4 жилийн турш царцаад байсан 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг ч үргэлжлүүлсэн байна.
    Энэ талаар аймгийн удирдлагууд болон иргэд ярихдаа сүүлийн 20 жилийн турш хийгээгүй бүтээн байгуулалтын ажил хэмээн олзуурхаж байсан юм.
    П.Мөнхжаргал


    Говь-Алтай аймаг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хүн амаа бүрэн хангажээ. Тус аймаг 2014 онд “Эрүүл ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт хүн амын дунд тулгамдаад байсан цэвэр усны асуудлаа шийдсэн байна.


    Эл хөтөлбөрийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Ингэхдээ Тайшир сумын иргэдийн дунд усны хайгуулын судалгаа явуулж, үйлдвэрлэлийн хоёр гүний цооног гарган, ус түгээх цэгүүдийг байгуулсан байна. Мөн гэр хорооллын иргэдэд ус түгээх 6 ширхэг усны машиныг худалдан авчээ.





    Хорт хий ялгаруулдаг машинаас татгалзаж унадаг дугуйг сонгосон Говь-Алтайчуудын бүтээн байгуулалт
  • Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг зогсоожээ
    2015 оны 9 сарын 23
    Мэргэжлийн хяналтийн байгууллагын ээлжит цахим хурлаар нийслэл, орон нутагт хийгдэж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө.
  • Монголдоо цорын ганц Мазаалайгаараа ”овоглосон” Говь-Алтайн музейд зочлов
    2015 оны 9 сарын 23
    “Говь-Алтай” аймгийн өв соёлын ордон төв музейгээр зочлов
    “I Love Mongolia” түншлэл 2015 төслийн баг 2015 оны есдүгээр сарын 22-ний өдөр “Говь-Алтай” аймагт ажиллалаа. Төслийн баг хамгийн түрүүнд аймгийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсаны дараа аймгийн өв соёлын ордон болсон төв музейн үнэт үзмэрүүдтэй танилцсан юм. Музейн хувьд 1937 онд “Орон нутгийг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдаж 1967 онд төв музей болон өргөжсөн бөгөөд энэ хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр нэлээдгүй ажлыг хийж иржээ.
    Өнөөдрийн байдлаар нийт 10 танхимд 2400 гаруй нэгж үзмэртэйгээр иргэдэд үйлчилж байгаа аж. Ашигт малтмал, Ан амьтан, Ургамал, Түүх угсаатан, Ч.Лодойдамбын танхим, Эх орончдын танхим, Шашин, Ардын урлал гэсэн танхимуудад үзмэрүүдээ дэлгэн тавьжээ.
    Тус музейн хамгийн онцлох танхим бол Ан амьтны танхим гэдгийг аймгийн музейн аргазүйч онцолсон. Тодруулбал “Говь-Алтай” аймагт Монгол оронд нэн ховорт тооцогддог нэлээд хэдэн төрлийн ан амьтан байдаг бөгөөд тэдний чихмэл бүхий мэдээллийг байрлуулжээ. Тухайлбал тахь, бөхөн, идлэг шонхор, зэгэсний гахай, аргаль угалз, хойлог, цоохондой зэрэг амьтдын чихмэлүүдийг дэлгэн тавьжээ. Түүнчлэн дэлхийд нэн ховордсон зөвхөн Монгол улсын “Говь-Алтай” аймгийн нутаг дэвсгэрт байдаг Мазаалайн зураг бүхий шилэн хорго байгаа нь олны анхаарлыг татдаг гэдгийг музейн аргазүйч хэлсэн юм.
    Их говийн дархан газарт амьдардаг Мазаалайн тоо толгойг өсгөхөөр сүүлийн жилүүдэд БОНХАЖЯ болоод аймгийн удирдлагууд хамтран багагүй ажил хийж байгааг дуулгасан юм.
    Мөн аймгийн музейн нэгэн онцлог танхим бол зууны манлай их зохиолч Чадраабалын Лодойдамбын танхим байлаа. Тус аймгаас төрөн гарсан их зохиолчын танхимд түүний бага, залуу насны зураг, шилдэг бүтээлүүдийн дээж болоод зохиолчын өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан бичгийн эд зүйл болоод түүний үр хүүхдийн дурсгал болгосон төгөлдөр хуур хөгжим зэргийг байрлуулж өгчээ.
    Зохиолч Ч.Лодойдамба нь 1917 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхийн хоолой гэдэг газар төрсөн. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУ-д аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээс гадна Соёлын яамны дэд сайдын алба хашиж байсан ба 1940 оноос эхэлж “Алтай”, “Тунгалаг тамир” роман, “Манай сургуулийнхан” тууж, “Малгайтай чоно” “Солонго”, Дусал нулимс юу гэж хэлсэн бол” зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний галдна “Гарын таван хуруу”, “Өөрийн замаар”, “Итгэж болно” драмын жүжиг, “Энэ хүүхнүүд үү” киноны зохиол бичиж БНМАУ-ын төрийн шагналыг хоёр удаа хүртсэн юм. Тэрээр Алтай нутгийнхны бахархал болсоор байгаа нэгэн юм.
    Түүнчлэн тус музейн Газарзйүйн танхимд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид багтах 141,447,67 мянган ам дөрвөлжин нутаг дэвсгэрт оршин тархсан ашигт малтмалын дээж болон ургамал, амьтдыг дэлгэн харуулсан байна. Хаш мана, гартаам, чунчигноров, номин, анар, усан утаат, ягаан, үүрлэсэн болорууд, төмөр, хар тугалга, гянт болон зэсийн хүдэрийн дээж тавигдсан байна. Мөн 1958 онд Алтай сумын Аж богд ууланд унасан “Солир”, чулуужсан дун, савгат хирсний эвэр, үлэг гүрвэлийн яс байна. Хөрсний газарзүйн мужлалаар говийн мужид орох аймгийн нутагт ягаан мүгэз буюу /алтангагнуур/, вансэмбэрүү, азийн жамъянмядаг, дэгд, эмийн сөд, эмийн бамбай, өргөст нохойн хошуу, нангиад зээргэнэ зэрэг ховор эмийн ургамлаас гадна за, тоорой, буйлаас, норовбанзад зэрэг модлог ургамлын тархалт болон онцлогыг үзүүлсэн ургамлын хэсэг байна.
    Ийнхүү бид аймгийн төв музей дэх хэдэн хормын аялалаа өндөрлөсөн юм.
  • Монгол Бразилийн иргэд харилцан визгүй зорчино
    2015 оны 9 сарын 23
    түр оршин суух эрхээ сунгах буюу нэг жилд 180 хүртэлх хоног харилцан визгүй зорчих боломж бүрдэж байгаа аж.
  • Олон улсын бөө нар орон орны бөөгийн зан үйл үйлдэнэ
    2015 оны 9 сарын 23
    “Эх дэлхий минь” олон улсын бөөгийн чуулган Улаанбаатар хотноо болж байгаа билээ.
  • Маргаашнаас хүйтэрч цас орно
    2015 оны 9 сарын 23
    Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэхийг анхааруулж байна. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаг болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • С.Эрдэнэчимэг: Төсөл амжилттай хэрэгжиж байна
    2015 оны 9 сарын 23
    С.Эрдэнэчимэг: “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл” амжилттай хэрэгжиж байна
    “I Love Mongolia” төслийн багийнхан энэ удаад Говь-Алтай аймгаас мэдээ мэдээллээ хүргэж байна.

    Биднийг тус аймагт хүрэлцэн ирэх үеэр аймгийн аж ахуй эрхлэгчдийн “Нутгийн брэнд” үзэсгэлэн болж байв. Үзэсгэлэнд 100 гаруй аж ахуй нэгж оролцож байсан бөгөөд бүгд нутгийнхаа брэнд болсон бүтээгдэхүүнүүдийг дэлгэснээрээ онцлогтой байв.

    Энэ үеэр Говь-Алтай аймгийн нийт иргэд болон зэргэлдээх аймаг сумдын иргэдэд ахуйн чиглэлийн үйлчилгээг нэг дор, нэг цэгээс хөнгөн шуурхай үйлчлэхийг зорилгоо болгосон “Шадар туслагч” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийг идэвхжүүлэгч С.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодруулсан юм.

    -“Шадар туслагч” ХХК хэдэн онд байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа хойш хэр ахиц дэвшилтэй ажиллаж байна?

    -Манай компани 2007 онд байгуулагдсан. Баруун таван аймагтаа жишиг болохуйц ахуйн үйлчилгээний төв болдог бөгөөд 13 төрлийн үйл ажиллагаа явуулдагаараа онцлог юм.

    Мөн аймаг орон нутагтаа НҮБ-ын хөдөө аж, ахуйг хөгжүүлэх олон улсын статустай “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа нь аймаг, орон нутгийн иргэдийн талархыг хүлээгээд байна.

    -Төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

    -Говь-Алтай аймгийн 12 сумдад энэ төсөл хэрэгжээд байгаа төдийгүй Есөнбулаг суманд л гэхэд 36 бүлэг байгуулагдаад байгаа. Энэ төсөл хөтөлбөрийн зорилго нь хөдөө орон нутгийн иргэдийн ядуурлыг бууруулах, ажлын байраар хангах юм.

    Ажлын байраар хангаад ашиг орлогыг нь нэмэгдүүлээд ирэхээр иргэдийн амьжиргааны түвшин сайжрах нь дамжиггүй. Олон айл өрхөд үр шимээ өгсөн орон нутгийг бүхэлд хамрах боломжтой төсөл хөтөлбөр юм.

    -Төсөлд нийт хичнээн айл өрх хамрагдаж, үр шимийг нь хүртээд байгаа вэ?
    - Энэхүү төсөл хөтөлбөрт нийт 1200 айл өрх хамрагдаж 544 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл тусламжийг аваад амжилттай хэрэгжүүлж байгаа.

    Энэхүү төслийн үр ашгаар орон нутгийн бизнесийн үйл ажиллагаа жигдэрч, ажилгүй иргэд идэвхтэй оролцож ашиг орлоготой болж байгаа нь бизнес эрхлэгчдийн талархалыг хүлээгээд байна.

    Үүнээс гадна Бигэр, Жаргалан сумдын ажлын байрыг энэхүү төслийн үр шимээс санхүүжүүлж засварласан. Тус бүр 30 сая төгрөгний засварын ажлыг “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-өөс санхүүжүүлж байна.

    Мөн “Газрын өгөөж хуримт хоршоо” ХХК-ийн захирал, Монгол Улсын хөдөө аж ахуй тэргүүний тариаланч С.Сайханжаргал “Манай хоршоо 1997 онд байгуулагдсан бөгөөд 18 гишүүнтэй. 110 га газарт мал аж ахуй, газар тариаланг хослуулан ажлуулдаг. Манай хоршооны газар тариалангийн бүтээгдэхүүн бол улаан хальстай сармис, халтар арвай зэрэг юм. Халтар арвай бол маш их түүхтэй, элэг цөсний хорт хавдарт чанаж уудаг Тайшир сум төдийгүй Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүн юм. Засгийн газраас зарласан “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” үндэсний хэмжээний хурал зөвлөгөөнөөр Монгол Улсын брэнд боллоо гэдгийг зарласан байдаг. Миний хувьд энэхүү аймаг орон нутгуудад болдог үзэсгэлэн худалдаанд 11 жил амжилттай оролцож алтан медаль, тэрүүн байр эзэлсэн. Улаанбаатар хотод болдог “Намрын ногоон өдрүүд”, “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд амжилттай сайн оролцож хоёр түрүүлээд, нэг шөвгөрсөн. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын шагнал, Говь-Алтай аймгийн гранпри гэх мэтчилэн олон арван шагналуудыг авсан. “Монгол төмс” хөтөлбөртэй хамтран ажилласны үр дүнд 2005 оноос хойш Голланд сортын 4 төрлийн төмсийг нутагшуулж, өөрийн аймгийн бусад сумдын ногоочдод 4 тонн гаруй төмсийг дэлгэрүүлэх зорилгоор үнэ төлбөргүй өгч ажилттай хэрэгжүүлсэн” хэмээн үзэсгэлэнгийн талаар онцолсон юм.
  • “Байгаль хамгаалах намрын аян” орон даяар эхэлнэ
    2015 оны 9 сарын 23
    “БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НАМРЫН АЯН” ОРОН ДАЯАР 09 САРЫН 28-НААС ЭХЭЛНЭ
  • Бүс нутгийн хотууд хамтарсан илгээлт гаргалаа
    2015 оны 9 сарын 23
    Бүс нутгийн хотууд хамтарсан илгээлт гаргалаа
  • “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа болно
    2015 оны 9 сарын 23
    “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа болно
2796 2797 2798 2799 2800 2801 2802
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    5 цаг 26 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    5 цаг 33 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    15 цаг 20 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    15 цаг 32 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    15 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    16 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    16 цаг 4 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    16 цаг 4 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК