-
2015 оны 7 сарын 15
Тарваган тахлын вакциныг маргаашнаас хийнэ
-
2015 оны 7 сарын 15
Баянхонгор аймагт “Сарлагийн наадгай” тэмцээн болно
Өнөөдөр 11 цаг 1 минут
Илгээх
Хэвлэх
Улсын их баяр наадам өндөрлөж, залгаад аймгуудын баяр наадам, түүхт ойн баярууд үргэлжилж байна. Булган аймгийн Сайхан суманд “Дөрвөн түмэн адууны баяр” болох бол Баянхонгор аймгийн Шаргалжуутад энэ сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн боллх юм байна.
Энэхүү наадгай нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд бөхийн барилдаан, ихэр тугалны баяр, шилмэл бух шалгаруулах ёслол, Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа, Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээ зэрэг тэмцээн уралдаанаар үргэлжлэх гэнэ. Мөн энэхүү баяраас олсон орлогыг ”Халуунболор” төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах ажээ.
-
2015 оны 7 сарын 15
Бэлтэс, Шишхэд голын усны түвшин 85 см нэмэгджээ
-
2015 оны 7 сарын 15
Дөрвөн түмэн адууны баяр болно
2 цаг 44 минутын өмнө
Спорт
Дөрвөн түмэн адууны баяр болно
Хэнтий аймгийн Батноров сумынхан ”Их хааны адууны өлгий нутаг” гэдгээрээ бахархдаг. Тус сум аймагтаа байтугай улсдаа адуугаараа тэргүүлдэг бөгөөд 1997 онд ”Түмэн адууны баяр” хийж байсан бол 2016 онд ”Гурван түмэн адууны баяр” хийхээр болсон гэсэн мэдээлэл цацагдсан.
Тэгвэл Булган аймгийн Сайхан суманд энэ сарын 18-19-ний өдрүүдэд ”Дөрвөн түмэн адууны баяр”-ыг тэмдэглэхээр болсон байна. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох аж.
-
2015 оны 7 сарын 15
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багийн “Хасагт хайрхан” гэдэг газар энэ сарын 14 буюу өчигдөр 19.59 цагт У.46074/00//, Ө.96000/00// газар зүйн солбилцолд 3,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаар Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэжээ.
-
2015 оны 7 сарын 15
ДАШТ-д зодоглох жүдочдын нэрс урьдчилсан байдлаар тодорлоо
-
2015 оны 7 сарын 15
Тэгвэл дөнгөж сая уг хэргийн талаар шуурхай мэдээлэл бидэнд ирлээ. ОБЕГ-ын мэдээлж буйгаар уулчдын цогцсыг олсон байна. Талийгаачдыг осгож нас барсаныг эхний байдлаар тогтоосон бөгөөд энэ талаар 14.00 цагаас мэдээлэл хийх юм байна.
-
2015 оны 7 сарын 15
“UB swing night” жазз хөгжмийн үдшээр өндөрлөлөө
-
2015 оны 7 сарын 15
INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг цагдан хорьсонтой холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл уриалга гаргалаа
-
2015 оны 7 сарын 15
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2015 оны 7 сарын 15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 7 сарын 15
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар болон говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2015 оны 7 сарын 14
Өнөөдөр джаз хөгжмийн фестивальтай
-
2015 оны 7 сарын 14
Аймаг, сумд наймдугаар сарын 1-нээс хойш наадам тэмдэглэхгүй
Батбаяр СУГАР
19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Иргэд наадмын урт амралттай зэрэгцэн ээлжийн амралтаа авч аймаг, сумдын наадмыг сонирхохоор зэхэж буй нь лавтай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наадмын урт амралтын өдрүүдэд сайн амарч аваад намар өвлийн бэлтгэл ажилдаа орно шүү гэдгийг танхимынхаа гишүүдэд анхааруулсан. Тэрээр хэлэхдээ, долдугаар сарын 20-ноос ажил жигдэрч, сайд нар ердийн цагийн хуваариар ажиллана гэдгийг сануулсан. Мөн аймаг сумдын Засаг дарга нарт наймдугаар сарын 1-нээс хойш ямар ч наадам тэмдэглэхгүй гэдгийг мэдэгдсэн билээ. Тэгэхээр хөдөө орон нутаг руу аймаг сумынхаа наадамд явах гэж буй наадамчин олондоо аймаг сумдын наадмын хуваарийг хүргэж байна.
Энэ жил Увс, Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгууд наадамчдын хөлд дарагдаж, түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна.
Архангай аймаг
Архангай аймгийн наадам улсын их баяр наадмын өдрүүдтэй давхцаж 10-11-ний өдрүүдэд тохиожээ. Харин Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
Баян-Өлгий аймаг
Баян-Өлгий аймгийн баяр наадам мөнулсын их баяр наадамтай зэрэгцэж долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа аж.
Баянхонгор аймаг
Баянхонгор аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулж, Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэжээ.рин Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.
Булган аймаг
Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд дөрвөн түмэн адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.
Говь-Алтай аймаг
Говь-Алтай аймаг баяр наадмаа долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй юм байна.
Говьсүмбэр аймаг
Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тэгэхээр Ерөнхий сайд наймдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулах мэдэгдэл гаргасан учраас энэ сард багтаан наадмаа зохион байгуулах юм байна.
Дорноговь аймаг
Тус аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болжээ. Тус аймгийн Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Дорнод аймаг
Дорнод аймгийн наадам10-11-ны өдөр болсон. Тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойн наадам долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байгаа ажээ.
Дундговь аймаг
Дундговь аймгийн наадам долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд болно. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.
Өвөрхангай аймаг
Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэжээ. Тус аймгийн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн Даншиг наадамтай
Өмнөговь аймаг
Тус аймгийн наадам долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадах юм
Сүхбаатар аймаг
Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурд болох юм байна.
Увс аймаг
Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болох аж.
Ховд аймаг
Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглсэн. Тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.
Хөвсгөл аймаг
Хөвсгөлийнхөн долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадамласан. Харин тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойгоо долдугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж.
Хэнтий аймаг
Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Дадал сумд ирэх 16-17-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх юм.
Зарим аймгийн баяр наадам долдугаар сарын эхээр болж өндөрлөсөн учраас багтаагүй гэдгийг сануулъя.
-
2015 оны 7 сарын 14
Өрхийн эмнэлгүүд 16.00 цаг хүртэл ажиллаж байна
-
2015 оны 7 сарын 14
Худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Моломжамц Булган
17 цагийн өмнө
Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:
Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 07дугаар сарын 10–нд “УИД”-ийн супермаркет, 1А, 6-р танхим 08.30 -24.00 цагт ажиллаж, бусад салбар 09.00 – 22.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11, 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” 07 дугаар сарын 11,12,13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” 07 дугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. 07 дугаар сарын 16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркет 07 дугаар сарын 10 - 15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна. 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса”сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –23.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүр амралтгүйгээр 07 дугаар сарын 11 -15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагтердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–23.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00 -22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 09.00 – 22.00 цагт, 07 дугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 14, 15, 16-нд амраад, 07 дугаар сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд 10.00 – 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–ээс эхлэн 07 дугаар сарын 17–ныг дуустал амарна. 07дугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” 1, 2 худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15-ныг дуустал амраад,07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 06.00 –18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11 -16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд 10.00 – 21.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-
2015 оны 7 сарын 14
Орон даяар тарваган тахлын эсрэг дархлаажуулалт хийнэ
Пүрэв, 7 сарын 09 2015
Бичсэн Болор
Хэвлэх
Email
Орон даяар тарваган тахлын эсрэг дархлаажуулалт хийнэ
Эрүүл мэндийн сайдын 2003 оны 165 тоот тушаалын дагуу Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 15-19-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Казахстан улсад үйлдвэрлэсэн тарвага тахлын эсрэг 29.800 хүн тун вакциныг 17 аймаг, 9 дүүргийн Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСТ/ болон Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлээд байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг хамрах юм.
-
2015 оны 7 сарын 14
ЭРЛИЙЗ БАГА НАСНЫ АНГИЛЛЫН ЭХНИЙ 10 ХУРДАН ХҮЛГҮҮД
Нийтэлсэн: 2015.07.13 16:50
Түрүү - Ө.Пүрэвбаатарын бор халзан, аман хүзүү - М.Энхтайваны халтар
Түрүү - Ө.Пүрэвбаатарын бор халзан, аман хүзүү - М.Энхтайваны халтарАйргийн гурав - Х.Бат-Эрдэнийн сартай халтарАйргийн дөрөв - Ц.Гансүхийн харАйргийн тав - Э.Эрдэнэсайханы хүрэнЗургаа - Г.Доржийн сартай зээрд, долоо - Г.Мөнхсайханы хүрэнЗургаа - Г.Доржийн сартай зээрд, долоо - Г.Мөнхсайханы хүрэн, найм - 738 дугаартай бүртгэлгүй зээрдЕс - Ж.Уясахын бор халзанАрав - Д.Амгаланбаатарын бор
Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз бага насны ангиллын хурдан хүлгүүд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст 81 хүлэг бүртгүүлснээс 63 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:
1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан. Унаач 10 настай Батбилэгийн Буяндэлгэр
2. Төв аймгийн Заамар сумын уугуул Мяасүрэнгийн Энхтайваны халтар. Унаач 13 настай Даваасүрэнгийн Очирбаатар
3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай халтар. Унаач 11 настай Гансүхийн Сүхбат
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэндийн Гансүхийн хар. Унаач 10 настай Отгонтуяагийн Мөнхбат
5. Төв аймгийн Жаргалантын Энхбатын Эрдэнэсайханы хүрэн. Унаач 9 настай Нарантуяагийн Эрдэнэтөгс
6. Дорнод аймгийн матад сумын уугуул Гүнчингийн Доржийн сартай зээрд. Унаач 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр.
7. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн. 12 настай Бат-Очирын Дэмбэрэл-Од.
8. 738 дугаартай бүртгэлгүй даага
9. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Жаргалсайханы Уясахын бор халзан. Унаач 8 настай Энх-Амгалангийн Баяржавхлан
10. Төв аймгийн Аргалант сумын уугуул, Дорлигжавын Амгаланбаатарын бор. Бор даагыг 14 настай Нэргүйн Амарбаясгалан хүү унаж тус тус хурдлуулжээ.
-
2015 оны 7 сарын 14
Монгол Улсын шинэхэн арслан Э.Оюунболд өчигдөр түрүү бөхийн бай шагнал ”Ланд крузер-200” автомашинаа гардан авсан.
-
2015 оны 7 сарын 14
Зарим голын усны түвшин өчигдрийнхөөс 70 см-ээр нэмэгджээ