-
2015 оны 7 сарын 17
Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
-
2015 оны 7 сарын 17
Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллалаа. Үндсэний их баяр наадмаар нийтдээ 6100 алба хаагч хэв журмын хамгаалалтад ажилласан. Мөн 410 автомашин, 43 мотоцикль, 14 морь, 19 албаны нохойтойгоор үүрэг гүйцэтгэлээ.
-
2015 оны 7 сарын 17
2015-07-17 НЫ 10-Н ЦАГААС ТУЛГАР ТӨРИЙН 2224 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСНЫ 809 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94-Н ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ АРСЛАН ЦОЛ ХҮРТСЭН ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Э.ОЮУНБОЛД, ХАРЦАГА ЦОЛ ХҮРТСЭН ЦАГДААГИЙН АХМАД Н.БАТЗАЯА, П.И.ЧАЙКОВКИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ДУУРИЙН ДУУЛААЧДЫН УРАЛДААНД ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТСЭН МУГЖ, ЦАГДААГИЙН АХЛАГЧ Г.АРИУНБААТАР НАРТ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ.
ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ БОЛНО.
-
2015 оны 7 сарын 17
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний их баяр наадам өнгөрсөн өдрүүдэд тохиолоо. Харин ойрын өдрүүдэд олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болох гэж байна. Иймээс унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвчийг заавал өмсүүлэх, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
-
2015 оны 7 сарын 17
Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байжээ. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн осол 16 (2014 онд 22) тохиолдол бүртгэгджээ. Гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 (2014 онд 203) жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлжээ.
-
2015 оны 7 сарын 17
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболд, Харцага цол хүртсэн цагдаагийн ахмад Н.Батзаяа, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Гран при шагнал хүртсэн, МУГЖ, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатар нарт Цагдаагийн ерөнхий газраас хүндэтгэл үзүүлж, цол нэмэх арга хэмжээ боллоо.
-
2015 оны 7 сарын 17
Улаанбаатараас Орхон хүрэх зам үерт автжээ
Албан томилолт, аялал зугаалгаар Дархан-Уул, Орхон, Төв аймгийг зорих гэж байгаа бол түр азнаарай. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатараас Орхон аймаг хүрэх зам зарим хэсэгтээ усанд автсан талаар иргэд цахим сүлжээгээр дамжуулан мэдээлж байна. Энэ талаар тодруулахаар Орхон аймгийн ЗДГГ-ын хэвлэлийн төлеөлөгч н.Цэгмидтэй холбогдоход “Орхон аймгийн Жаргалант суманд зам үерийн усанд автаагүй” гэв.
Төв аймгийн Борнуур суманд байрлах “Дуган хад” жуулчны баазын ойролцоох зам үерийн усанд автаж, сэтэрсэн гэх иргэдийн мэдээллийн дагуу тус сумын Засаг дарга Ц.Гүенбаатартай холбогддоо.
-“Дуган хад” жуулчны баазын ойролцоох зам үерийн усанд автаж, сэтэрсэн гэх мэдээлэл иргэд өглөө. Байдал ямархуу байгаа вэ?
-Үргэлжлэн орсон борооны улмаас манай сумын зарим газар уулын үер бууж, усжилтын систем эвдэрсэн. Зам зарим хэсэгтээ өвдөг давахуйц өндөр үерийн усанд автсан. Өчигдөр очиход замын зарим хэсэг гэмтсэн байснаас биш бүхэлдээ эвдэрч, зам сэтэрсэн зүйл ажиглагдаагүй. Би яг одоо үерийн усанд автсан газруудаар явж, нөхдөл байдалтай танилцах гэж байна гэв.
-
2015 оны 7 сарын 17
Завханд боом өвчний тандалт судалгаа хийнэ
-
2015 оны 7 сарын 17
Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардсан тайван жагсаал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна болж байна.
-
2015 оны 7 сарын 17
Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн алба хаагчдад хариуцлага тооцов
-
2015 оны 7 сарын 17
Шанхайн зураачид үзэсгэлэнгээ дэлгэнэ
-
2015 оны 7 сарын 17
”Ахыг аваръя” аян үргэлжилж байна
-
2015 оны 7 сарын 17
Улсын харцага Н.Батзаяад нэг өрөө байр бэлэглэжээ
-
2015 оны 7 сарын 17
Дарьгангачууд сэтгүүлээ Э.Амартүвшингийн зургаар чимжээ
-
2015 оны 7 сарын 17
Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.
Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай.
-
2015 оны 7 сарын 17
Төв цэнгэлдэх хүрээлэнд 193, Хүй долоон худагт 38 хүүхэд мориноос унаж бэртсэн нийтдээ 247 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлжээ.
-
2015 оны 7 сарын 17
Амаржих газруудад нийт 377 эх төржээ
-
2015 оны 7 сарын 17
Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын ажил эхэллээ
-
2015 оны 7 сарын 17
Сэтгүүлчид тайван жагсаал хийнэ
-
2015 оны 7 сарын 17
Тамирчдад хүндэтгэл үзүүлнэ