-
2015 оны 7 сарын 16
Улаанбурхан өвчнөөр өвдсөн 13 хүн эрчимт эмчилгэ хийлгэж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Тус эмнэлэгт энэ сарын 10-15-нд нийт 699 хүн ханджээ. Үүнээс 118 хүн шинээр хэвтэж, 108 хүн эмчлүүлэн гарч, 141 хүн одоо эмчлүүлж байна. Үүнээс 36 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 13 хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа аж.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 20652 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1065 хүн лабораторийн шинжилгээгээр, 5967 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-
2015 оны 7 сарын 16
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл хязгаарлаад байна. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэлүүд түр хугацаанд зогсоно. “Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн маршрут дээрх зураглалын дагуу өрчлөгдөж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 16
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 06-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа. Тус ажлын сүүлийн шатны ажил долдугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлсэн учраас Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаагаад байна. Шугам хоолойг өргөтгөх ажил 08 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
-
2015 оны 7 сарын 16
Хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулахаар чуулж байна
-
2015 оны 7 сарын 16
Улсын хэмжээнд дөрвөн гал түймэр асч байна
-
2015 оны 7 сарын 16
Нагоя башё үргэлжилж байна
-
2015 оны 7 сарын 16
Нийслэлийн Засаг дарга “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга байгууламж, цахилгааны шугамын трасст Хан-Уул дүүргийн 4, 5 , 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт 236911 м2 газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар, Солонго орон сууцны хорооллын ус хангамжийн шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20428 м2, ариутгах татуургын шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6711м2 газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүллээ.
-
2015 оны 7 сарын 16
Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10 наас 2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага мэдээлэл ирүүлсэнээс зам тээврийн осол хэргийн 822 (2014 онд 959) дуудлага хүлээн авч ажилласан байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 (2014 онд 12) тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 (2014 онд 22) бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 (2014 онд 203) жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
-
2015 оны 7 сарын 16
ОУ-ын математикийн олимпиадаас хоёр хүрэл медаль хүртлээ
-
2015 оны 7 сарын 16
Тээврийн хэрэгслийн дугаараар хязгаарлах журам өнөөдрөөс үйлчилнэ.
-
2015 оны 7 сарын 16
Бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байж Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадлаа. Иргэдийн олонх нь хөдөө агаар салхинд гарч хорхог, боодгоо хийцгээн уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэцгээв. Энэ жилийн наадам урьд урьдынхаас илүү олон хоног үргэлжилж, амьдрал бараг л зогсохоо шахлаа.
-
2015 оны 7 сарын 16
“Хар хорин”, “Барс”, “Да хүрээ” зэрэг захууд ажиллаж байна
-
2015 оны 7 сарын 16
Харийн нутаг ба эх орон
-
2015 оны 7 сарын 16
Хог хаягдлын менежмент, хог хаягдлын боловсруулалт ярихаас өмнө хувь хүний хүмүүжил, ёс суртахуунтай холбоотой асуудлыг хөндөх нь зүйтэй биз ээ. Хүн хүрээлэн буй орчноо өөрөө бүрдүүлдэг гэх. Ямар орчин нөхцлийг бүрдүүлэхийг хүсч байгаа нь тухайн хүний хандлагаас илэрхий.
Хэдий сайхан орон сууцанд амьдарч, гэр хорооллын айлуудаас арай дээгүүр орчинд “торних”-ыг эрмэлзэж буй ч хувь хүний ёс суртахууныг уландаа гишгэсээр байвал хэнээс ч ялгарахгүй гэдгийг ойлгуулах нь илүүц биз.
-
2015 оны 7 сарын 16
Үндэсний их баяр наадмын үеэр хүн амины ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг Хөндлөн гэх газар 52 настай эрэгтэй Б, 11 настай эмэгтэй Б нарыг буудаж, 53 настай эмэгтэй Т хутгалж хөнөөгөөд нүхэнд булсан байсныг цагдаагийн алба хаагчид олжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээд хэргийн газраас зугтаж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт айлд хорогдож байхад нь цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Онц ноцтой хэрэг гарсан дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид ажиллаж хэргийг нэг хоногийн дотор илрүүлжээ. Гэмт этгээд чухам ямар учраас гурван хүний аминд хүрсэн эсэхийг тодруулахаар цагдаагийн алба хаагчид мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
-
2015 оны 7 сарын 16
Шуурхай мэдээ: Уулчдын цогцсыг зөөвөрлөхөөр нисдэг тэрэг хөөргөлөө
-
2015 оны 7 сарын 16
“ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” фото зургийн уралдаан зарлалаа
-
2015 оны 7 сарын 16
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв, говь, зүүн зүгийн нутгаар түр зуурын усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
-
2015 оны 7 сарын 16
2015.7.16, Пүрэв гараг / Билгийн тооллын: 30
Зуны дунд хар морь сар
Өглөгт охин одтой, харагчин мойгой өдөр
Аргын тооллын: 2015.7.16, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05.17-20.43
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага:
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 16
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, баруун, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.