-
2015 оны 7 сарын 17
Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
-
2015 оны 7 сарын 17
22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ. Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр Готик голд ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор газар шорооны ажлаа хийгээд байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15 хүртэл 22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх замыг хаалаа. Зам хаасан хэсэгт суурьшлын бүс байхгүй учраас иргэдэд хүндрэл учрахгүй. Мөн тээврийн хэрэгслүүдийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах боломжтой юм. Гэрээний дагуу уг замыг наймдугаар сарын 25-нд ашиглалтад өгнө гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 17
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас 1375 буюу 18.1 хувь хүүхдийн дуудлага, 1277 нь зүрх судасны өвчлөлийн дуудлага дийлэнх хувийг эзэлсэн бол 12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна.
-
2015 оны 7 сарын 17
Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар зочид буудалд хоёр өдөр үргэлжиллээ.
Чуулга уулзалтанд Монгол, Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, Төв Азийн бүс нутгийн ойн менежментийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс, орнууд ойн менежмэнтээр дамжуулан хөдөөгийн иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлж байгаа туршлагаа харилцан солилцсон юм.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Тогтвортой ойн менежмент ба нөхөн сэргээлтийн Ази номхон далайн сүлжээ, Монголын байгаль орчны консерциум хамтран зохион байгуулсан чуулган өнөөдөр өндөрлөж буй.
Уг чуулганд оролцсон Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын төлөөлөгчид өнөөдөр 09.00 цагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, эх орны минь ногоон байгууламжид өөрсдийн хувь нэмрээ оруулах гэж байна.
-
2015 оны 7 сарын 17
Баярын өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын 250 гаруй улсын байцаагч Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг, Үндэсний соёл амралтын хүрээлэнд үйлчилгээ явуулж буй газруудад хяналт тавьж ажиллажээ. Энэ үеэр 1162 зөрчил илрүүлж, 625-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн муудсан махтай 220 хуушуур, 209 кг муудсан мах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 2.2 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна.
-
2015 оны 7 сарын 17
Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давахын зэрэгцээ Хойттамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдснээр Байдраг, Онги голын эхээр үерийн түвшинг 10-20 см давсан болно.Энэ зуны турш элбэг устай байсан Ховд голын дагууд үерийн болон үерийн аюултай түвшинг 10-15 см давсан хэвээр байна. Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2015 оны 7 сарын 17
Бид идсэн чихрийнхээ цаас, татсан тамхиныхаа иш, уусан ундааныхаа шил, лаазыг байгаль дэлхийдээ шууд л хаячихдаг. Гэтэл эдгээр хог хаягдлууд нь байгальдаа шингэж устдаггүй, өчнөөн жил болж байж арай гэж устдаг аж.
Тухайлбал, ундаа, архины шил дөрвөн мянган жил, хуванцар аяга мянган жил, нэг удаагийн аяга таван зуун жил, хуванцар сав дөрвөн зуун жил, лааз арван жил, хөнгөн цагаан сав зуун жил, асаагуур мөн зуун жил, тамхины иш хоёр жил, цаас гурван жилийн дараа байгальд уусч алга болдог байна.
-
2015 оны 7 сарын 17
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 17
2015 оны 07 дугаар сарын 16-ны 21 цагаас 07 дугаар сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
-
2015 оны 7 сарын 16
Гэдэсний халдварын нянгаар өвчлөгсдийн тоо нэмэгджээ
-
2015 оны 7 сарын 16
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Адуучин” тэмцээнийг энэ удаа “Монголын адуучдын холбоо” хамтран зохион байгууллаа. Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг, хангал сургагчийг шалгаруулдаг ”Адуучин-2015” тэмцээн 2015 оны 7 дугаар сарын 14-нд Хүйн долоо худагт амжилттай болж өндөрлөлөө.
-
2015 оны 7 сарын 16
СОГТУУГААР ХИЛ ЗӨРЧСӨН ИРГЭДИЙГ СААТУУЛАВ
-
2015 оны 7 сарын 16
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгалаа
-
2015 оны 7 сарын 16
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгалаа
-
2015 оны 7 сарын 16
Бөглөрсөн хоолойнуудыг онгойлгох ажлыг зохион байгуулжээ
-
2015 оны 7 сарын 16
Баяр наадмын өдрүүдэд хэт халалттай байсны улмаас голын эрэгт аялж зугаалах иргэд олон байсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голд завьт эргүүлийг 4 чиглэлд ажиллуулж аюулгүй байдлыг хангалаа. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас баяр, амралтын өдрүүдэд 6 иргэн голын усанд осолдож амь насаа алдсан байна.
-
2015 оны 7 сарын 16
Аврах ангийн усны завьт эргүүлийн бүлгийн албан хаагчид эргүүл хийх явцад Адам, Эвагийн хөшөөний орчим Туул голын салаа хэсэгт 21 настай, эрэгтэй усанд живж байсныг аврагчид амийг нь аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.
-
2015 оны 7 сарын 16
Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг ”Ноёд” группийн талаар мэдэгдэл гаргасаных нь төлөө цагдан хориод байгаа. Тэгвэл түүнийг ямар үндэслэлээр хорьсон шалтгаанаа анхан шатны шүүх байгууллагаас тайлбарлалаа. Дашрамд дурдахад, сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьсоныг эсэргүүцэж хэвлэл, мэдээллийн байгууллагууд ”Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ.
-
2015 оны 7 сарын 16
Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийгдэх, төлөвлөгөөний дагуу 2015 оны 07 сарын 13-ны 23 цагаас 2015 оны 08 сарын 14-ний өдөр хүртлэх хугацаанд Энхтайваны өргөн чөлөө Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаагдана. Иймд тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцдог иргэд Баруун сэлбийн гудамж ,Жуулчны гудамж,Сөүлийн гудамжийг сонгож явна уу.
-
2015 оны 7 сарын 16
Улаанбурхан өвчнөөр өвдсөн 13 хүн эрчимт эмчилгэ хийлгэж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Тус эмнэлэгт энэ сарын 10-15-нд нийт 699 хүн ханджээ. Үүнээс 118 хүн шинээр хэвтэж, 108 хүн эмчлүүлэн гарч, 141 хүн одоо эмчлүүлж байна. Үүнээс 36 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 13 хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа аж.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 20652 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1065 хүн лабораторийн шинжилгээгээр, 5967 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.