-
2015 оны 7 сарын 20
Нагоя хотод үргэлжилж байгаа мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн талдаа орлоо. Тэмцээний найм дахь өдрийн дараах байдлаар дээд зиндаанд ёкозүна Хакүхо, Какүрюү нар нэг ч унаагүй тэргүүлж эхэллээ. Тэдний араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивакэ Точиоозан, Кагамио Д.Нанжид нарын гурван бөх 7 даваа, 1 унаатай удаалж байна.
-
2015 оны 7 сарын 20
Өнгөрсөн амралтын өдөр зарим газар ширүүн бороо орсны улмаас нийслэлд үер буужээ.
-
2015 оны 7 сарын 20
Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид Манай Улсад айлчиллаа.
Айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын
-
2015 оны 7 сарын 20
Нисэхийн замын цэцэрлэгжүүлэлтийн ажлын хэсэг баасан гарагт хуралдаж ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил 6 дугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 7.2 км урт, 7 м өргөн зурвасыг зүлэгжүүлэхээс 4 км урт газрыг зүлэгжүүсэн байна. Үлдсэн хэсгийг гүйцэтгэгч компаниатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан хөрөнгийг 2016 оны нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ.
-
2015 оны 7 сарын 20
info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, ”Глоб Интернешнл” ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн билээ. Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж байгаад бөгөөд шүүгчийг шийдвэрээ эргэн харж, сэтгүүлчийг суллахыг шаардаж, ”Сэтгүүлчийг сулла” чимээгүй цуглаан өнөөдөр 12:00 цагт Чингисийн талбайд болно.
-
2015 оны 7 сарын 20
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
-
2015 оны 7 сарын 20
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
-
2015 оны 7 сарын 20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
2015 оны 7 сарын 20
20-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 21,22-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говийн нутгаар, 23-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
-
2015 оны 7 сарын 19
Засгийн газрын автобаазыг Алтангадас одонгоор шагналаа
-
2015 оны 7 сарын 19
Хөвсгөлд сарлагийн наадам болно
53 минутын өмнө
Илгээх
Хэвлэх
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд ”Сарлаг”-ийн наадам маргааш болно.
Хөвсгөл аймаг аялал жуулчлалаар бүс нутагтаа төдийгүй улстаа тэргүүлдэг, Монгол улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм. Хөсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар болон “Жинст мөрөн” компани энэхүү наадмыг хамтран зохион байгуулах юм байна. Наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад болох бөгөөд сарлаг булигуулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох аж.
Алаг-Эрдэнэ сум нь 4500 орчим км² нутагтайгаас 1460 км² нь ой, 2760 км² нь бэлчээр юм байна. Сумын төв Манхан нь аймгийн төв Мөрөнг Хатгалтай холбосон замын ойролцоо, Мөрөнгөөс хойш 62 км, нийслэл Улаанбаатараас 733 км-ийн зайд оршино билээ.
-
2015 оны 7 сарын 19
Маргааш тогны хаязгаарлалт хийх газрууд
-
2015 оны 7 сарын 19
Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав
-
2015 оны 7 сарын 19
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН XIV ДАЛАЙ ЛАМ Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр ирэх даваа гаригт буюу Зуны сүүл сарын шинийн 4-нд тохиох гэж байна. Их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг монголчуудад хүртээх үйл ажиллагаа Гандантэгчинлэн хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох юм.
Энэхүү дүйчин өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл, хилэнцийн үйлийг санан санан хорьдог аж.
-
2015 оны 7 сарын 19
БЗД-ийн 5-р хорооны айлууд гудамжиндаа гэрэлтэй болсондоо маш их баяртай байна. Ядаж л шөнө, орой айж мэгдэлгүй алхдаг боллоо. Гэтэл сүүлийн үед тус хорооныхны сэтгэлийг шаналгах нэг асуудал гарч ирэв. Тэр нь өнөөх гэрлүүд нь өдөржин асаалттай өнжих байдал. Иргэдийн хэлж буйгаар доорх гэрлүүдийг унтраалгүй нэг сар болж байгаа гэнэ. Өдөр, шөнөгүй асаах гэрлүүдийн цаана асар их эрчим хүч, зарлага явж байгаа гэж бодохоор хайран санагдах.
-
2015 оны 7 сарын 19
Дөрвөн түмэн адууны баяр болж байна
-
2015 оны 7 сарын 19
https://www.facebook.com/pages/Хөлбөмбөг-EURO-2015/1706917036202622
-
2015 оны 7 сарын 19
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
-
2015 оны 7 сарын 19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
2015 оны 7 сарын 19
2015 оны 7 дугаар сарын 19-ний 09-21 цаг хүртэл
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны 07 дугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 градус, Орхон-Сэлэнгэ саваар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.