-
2015 оны 5 сарын 22
МХЕГ-аас “Эрүүл хөрс – Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хиам, махан консервийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй хүнсний нэмэлтийн хэрэглээ, анхаарах асуудлын талаар төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгч, импортлогчдын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгуулав.
-
2015 оны 5 сарын 22
Бурхан Халдун хайрхны Төрийн тахилгыг энэ сарын 26, 27-нд хийх шийдвэрийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргажээ. Энэ жил эрт дээр үеэс улбаатай тахилгын зан үйлийг сэргээж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тахилгын ёслолын өмнөх өдөр буюу 26-нд Долоон бурханы тахилгыг хийх юм байна.
-
2015 оны 5 сарын 22
Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Гуангхуамүн талбайд гутал, пүүзээр үзэсгэлэн гаргажээ.
-
2015 оны 5 сарын 22
Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээний тухай” А/30 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” А/62 дугаар захирамжийн дагуу Багахангай дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 05 дугаар марын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
-
2015 оны 5 сарын 22
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН
ҮҮСЭЛ БА ХӨГЖЛИЙН ТОЙМ
-
2015 оны 5 сарын 22
Уламжлал болгон жил бүр зохиогддог ”Номын баяр” энэ сарын 25-26-нд Чингисийн талбайд болно.
-
2015 оны 5 сарын 22
Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт ихээр гарч байгаа.
-
2015 оны 5 сарын 22
Нийслэлийн хүн ам, орон сууцны тооллого ирэх 10 дугаар сарын 01-нээс өмнө болно.
-
2015 оны 5 сарын 22
Налайх дүүргийн 3 дугаар хороо, Ар булгийн ганц тов гэдэг газар хээрийн түймэр гарсан байна гэсэн дуудлагыг өдөр 15:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 18 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгаас 13 иргэн, 1 автомашин, 1 мотоциклтой очиход 20 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 18:00 цагт бүрэн унтрааж дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна.
-
2015 оны 5 сарын 22
Энэ сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын төвөөс баруун хойш 45 км-т орших Жаргалант багийн “Баруун сүүл” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 151 иргэн, 19 автомашинтай, нийт 175 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.
-
2015 оны 5 сарын 22
Канадын хатан хааны морьт цагдаагийн албанаас БНХАУ-д суугаа холбогч офицер Роберт Рингийг Тахарын ерөнхий газарт хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд цаашид гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тодорхойлсон юм.
-
2015 оны 5 сарын 22
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажлыг 2015.05.22-ний өдрийн 23 цагаас 2015.05.25-ны өдрийн 06 цаг хүртэл хийх аж
-
2015 оны 5 сарын 22
“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ыг батална
-
2015 оны 5 сарын 22
Вьетнам улс мах импортлох сонирхолтой байна
-
2015 оны 5 сарын 22
Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч, гэрчийг хамгаалах талаар Эрүү, иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мэдээлэл нийгэмд түгээд байгаа.
-
2015 оны 5 сарын 22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
2015 оны 5 сарын 22
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Баян-өлгий, Увсын зарим нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Орхон Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, Өмнөговийн баруун хэсгээр бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 21
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 05-р сарын 20-ны өдөр 288 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 65 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 223 зөрчил бүртгэгджээ. ”Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 21
НИТХ-ын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал эрхэлсэн дэд хорооны хуралдаанаар ЕБС-уудад хэрэгжиж байгаа ”Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын дүнг хэлэлцэж байна.
-
2015 оны 5 сарын 21
Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн “Хүн-Овоот” гэдэг газарт долоон бог мал халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна.