-
2015 оны 5 сарын 20
“Шороон бумбагар”-ыг авран хамгаалах чиглэлээр Турктай хамтран ажиллах санал тавилаа
-
2015 оны 5 сарын 20
Нийслэлийн эмнэлгүүдэд 415 хүн архины хордлогын улмаас ханджээ.
-
2015 оны 5 сарын 20
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний сэжигтэй 6727 тохиолдол бүртгэгджээ.
-
2015 оны 5 сарын 20
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ цэрэгт байгаа хүүгээ эргэжээ.
-
2015 оны 5 сарын 20
Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралттай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чадахгүй харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог.
Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралттай тусламжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж 101,102,103,105 утасны дугаарт мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ.
ХАХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шуурхай мэдээллийн төв болон үүрэн телефоны операторууд хамтран ажилласны үр дүнд Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл компанийн хэрэглэгчид Шуурхай мэдээллийн төвд мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах боломжтой болоод байна.
Тэгвэл өнөөдөр энэхүү ажлыг эхлүүлэх ”Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга тэгрүүн комиссар Р.Чингис, Монголын дүлий иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа.
Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын 9-н дүүрэгт эхлэх бөгөөд бид цаашдаа Монгол улын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2845 сонсголын бэрхшээлтэй иргэд байна.
Үүрэн телефон хэрэглэгч сонсголгүй 800 гаруй иргэдийн бүртгэлийг шинэчлэн бүртгээд байна.
- See more at: http://zasag.mn/m/mpdsw/view/9831#sthash.mtvddHiS.dpuf
-
2015 оны 5 сарын 20
Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын зарим яам, тусгай газрын ахлах албан тушаалтнуудад “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт тусгай сургалтыг энэ сарын 19, 20 – ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
-
2015 оны 5 сарын 20
2011 онд ХСҮТ санаачлан Хаан банк, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 5 дах жилдээ орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэ жилийн аяны нээлт өнөөдөр Өмнөговь аймагт боллоо. Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд манай аймагт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдрөөс эхлэн 5 сарын 23-ныг дуустал ажиллана.
Өнгөрөгч 4 жилийн хугацаанд ХСҮТ-ийн хавдрын мэс засал, элэг цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, дуран, хэт авиан оношилгоо, хавдар судлаач, эс судлаач зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 36,700 км замыг туулж Монгол улсын бүх аймагт ажиллахдаа хавдрын оношилгоо эмчилгээний сургалтан давхардсан тоогоор 3,157 эмч мэргэжилтэн, эрүүл аж төрөх чиглэлээр 1363 гаруй сайн дурын идэвхтнүүд 63700 иргэдийг сургалтанд хамруулжээ. Аяны үеэр орон нутагт 319 яаралтай мэс ажилбар хийж эмч мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдуулан сургажээ. Мөн эрсдэлт бүлгийн 68551 хүнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулснаас 10662 /15,5хуввь/ хүнд хавдрын урьтал өвчин, хортой болон хоргүй хавдар илрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Манай улсад 2004 оны байдлаар хорт хавдрын 3381 шинэ тохиолдол, 2669 нас баралт бүртгэгдэж байсан бол 2014 он гэхэд 5483 шинэ тохиолдол, 3536 нас баралт болж өссөн байна. Манай оронд 5 хүн тутмын 1 нь хорт хаврдын улмаас нас барж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Хорт хавдрын нас баралт 77,8 хувьтай байгаа нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой.
Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл эрэгтэйчүүд болон хөдөөгийн хүн амын дунд нэмэгдэх хандлагатай байна. Дэлхий дахинд төдийгүй манай улсад ч хорт хавдрын өвчлөл өсөх хандлагатай байгаа ч хувь хүн хавдах үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлээс зайлсхийх, архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөний эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төвөвшүүлж чадсанаар хорт хавдар өвчнөөс сэргийлж болно. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь хорт хавдар өвчнийг эрт үед нь оношилж, бүрэн эмчлэх боломжийг бүрдүүлдэг. Хорт хавдар өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил бус хувь хүн, хамт олон, нийгмийн бусад салбарын өргөн оролцоотой хэрэгжих нь илүү үр дүнтэй гэдгийг олон улсын туршлага харуулж байна.
- See more at: http://zasag.mn/m/omnogovi/view/9830#sthash.nsHaD1Mr.dpuf
-
2015 оны 5 сарын 20
“Увертюра” хамтлаг хээрийн түймэрт өртсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдэд зориулсан халуун сэтгэлийн хандивын тоглолт хийсэн.
-
2015 оны 5 сарын 20
МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам 2015 оны 6 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна.
-
2015 оны 5 сарын 20
Баян-Өлгий аймагт Цагдаагийн байгууллага үүссэний 75 жилийн ой тохиож байна
-
2015 оны 5 сарын 20
Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил илэрчээ
-
2015 оны 5 сарын 20
Авлигатай тэмцэх газраас олон нийттэй харилцах чиглэлээр нийслэлийн зарим алслагдсан дүүрэг, хорооны иргэдтэй хийх уулзалтыг зохион байгууллаа.
-
2015 оны 5 сарын 20
Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейн чуулганы төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам өнөөдөр Цонжин болдог цогцолборт болох аж.
-
2015 оны 5 сарын 20
Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг үнэлгээ хийхэд ашигладаг олон улсын “Омнибус” программыг эзэмшүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байна.
-
2015 оны 5 сарын 20
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Хонгконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны дарга, комиссар Саймон Пей, тус газрын Гүйцэтгэх ажил хариуцсан дэд дарга нартай уулзаж, цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, харилцааг өргөжүүлэх талаар санал солилцож ярилцав.
-
2015 оны 5 сарын 20
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/426 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2015 оны А/207 захирамжаар томилогдсон “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох тухай” шинжээчийн хэсгийн 2015 оны 4 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэр, Үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Анархүү цэцэрлэг ХХК-ийн “Анархүү”, Налайх-Од ХХК-ийн “Налайх-Од”, Буман жаалууд цэцэрлэг БСБ-ын “Буман жаалууд”, Буман хүүхдийн өргөө ТББ-ын “Элит хүүхдүүд”, Их хонгор үрс цэцэрлэг ТББ-ын “Их хонгор үрс”, Цовоо жаалууд цэцэрлэг ХХК-ийн “Цовоо жаалууд”, Маргад хотхоны үрс цэцэрлэг ТББ-ын “Маргад хотхоны үрс”, Нарны үрс цэцэрлэг БСБ-ын “Нарны үрс”, Өнгөт ухаан цэцэрлэг ТББ-ын “Өнгөт ухаан”, Хөөрхөн маамуу ХХК-ийн ”Хөөрхөн маамуу”, Жаргалан гурав цэцэрлэг ТББ-ын “Жаргалан-3”, Ирээдүйн гүнтэн цэцэрлэг ТББ-ын “Ирээдүйн гүнтэн”, Их гүрний эрин үе-ирээдүй цэцэрлэг ХХК-ийн “Их гүрний эрин үе-ирээдүй”, Уран жаал цэцэрлэг ТББ-ын “Уран жаал”, Эрдэмт андууд цэцэрлэг ТББ-ын “Эрдэмт андууд”, Бадди баавгай цэцэрлэг ТББ-ын “Бадди баавгай”, Мянган буян цэцэрлэг ТББ-ын “Мянган буян”, Жаргалант-Яргуй цэцэрлэг ТББ-ын “Жаргалант яргуй”, Боролдойн цаг цэцэрлэг БСБ-ын “Боролдойн цаг”, Гэгээн ертөнц цэцэрлэг ТББ-ын “Гэгээн ертөнц”, Шидэт хаант улс цэцэрлэг ТББ-ын “Шидэт хаант улс”, Гарьди тамир цэцэрлэг ТББ-ын “Гарьди тамир”, Мэргэн ухааны булаг цэцэрлэг ХХК-ийн “Мэргэн ухааны булаг”, Гэрэлт-Ундарга нар цэцэрлэг БСБ-ын “Гэрэлт-Ундарга нар” цэцэрлэгүүдэд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо.
Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаар нь бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдад даалгалаа.
Харин шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 20
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Холивудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монголд Холивудын түвшний киноны цогцолбор байгуулах талаар ярилцлаа.
-
2015 оны 5 сарын 20
Монголын цагдаагийн байгууллагын тухай хууль анх 1993 онд батлагдсанаар цагдаагийн байгууллага туг, бэлэгдэлтэй байхаар хуульчлагдсан бөгөөд тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Пүрэвийн санаачилгаар зураач С.Тэнгисболд бүтээсэн тухай “Албаны бахархал” булангаараа онцлож байна.
-
2015 оны 5 сарын 20
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр нар 2015 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хонгконгод зохион байгуулагдсан Авлигын эсрэг олон улсын 6 дугаар симпозиум хуралд оролцов.
-
2015 оны 5 сарын 20
Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 9, ой хээрийн түймрийн 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.