-
2015 оны 4 сарын 28
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 73 мянга 736 хүн хамрагдсанаас 3 мянга 507 тохиолдол томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна.
-
2015 оны 4 сарын 28
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүрэгт мөн Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт Улаанбурханы 2495 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
-
2015 оны 4 сарын 28
Уул уурхайн яамны харьяанд байсан Уул уурхайн аврах албыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах анги болгон шинэчлэн зохион байгуулсантай холбогдуулан ОБЕГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/112 дугаар тушаалаар “Уул уурхайн аврах ангийн дүрэм”-ийг баталлаа.
-
2015 оны 4 сарын 28
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ
-
2015 оны 4 сарын 28
Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн тасаг, хэсгийн дарга нарын сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 22-24 өдрүүдэд олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.
-
2015 оны 4 сарын 28
ХОНХНЫ БАЯРАА ЭРДМИЙН БАЯР БОЛГОН ТЭМДЭГЛЭЕ
-
2015 оны 4 сарын 28
ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар уралдаан зохион байгууллаа
-
2015 оны 4 сарын 28
Найрсаг Улаанбаатарыг бий болгоход Япон Улс хамтран ажиллахаар боллоо
-
2015 оны 4 сарын 28
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох
-
2015 оны 4 сарын 28
2013 онд нийслэлийн Мэдээллийн технологийн газар Азийн сан болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хороодын түвшинд хийж, боловсруулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн.
-
2015 оны 4 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр нар Баянгол дүүргийн аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөлттэй уулзлаа. Уулзалтаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад жил бүр явуулдаг аттестатчилалыг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
-
2015 оны 4 сарын 28
МУГТ, хөнгөн атлетикийн ОУХМ Б.Сэр-Од зуны 31 дэх Олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.
-
2015 оны 4 сарын 28
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн цагаан толгой баяр боллоо.
-
2015 оны 4 сарын 28
Улсын клиникийн төв эмнэлэг өргөтгөлийн шинэ барилгын ”А” блок-ийг хүлээн авлаа
-
2015 оны 4 сарын 27
Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
-
2015 оны 4 сарын 27
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шүүхэд ажиллаж буй шүүгч нэг сард 2.7-3.3 сая төгрөгийн цалин авч буй аж. Анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая төгрөгийн цалин авдаг бол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авдаг байна. Үүнээс улсад төлөх ёстой татвараа төлдөг талаар өнөөдөр хийсэн ШЕЗ-ийн хурлын үеэр тайлбарлав.
-
2015 оны 4 сарын 27
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворууд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор “Номын их хүрээг нээсэн нь” буюу “Сарьдагийн хийдийн судалгаа” үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.
-
2015 оны 4 сарын 27
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хөдөлмөр,нийгмийн хамгаалал, газрын харилцаа, хил, хорио цээр, цацрагын чиглэлээр Баян-Өлгий, Ховд аймгууд, Булган, Цагааннуурын хилийн боомтуудад хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг нийт 40 обьектод үзүүлж, гурван төрлийн сургалтыг орон нутагт зохион байгуулж байна.
-
2015 оны 4 сарын 27
МХЕГ-аас улсын хэмжээнд зохион байгуулсан “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд улсын байцаагч нар өнгөрсөн сарын 24-ний өдөр шалгалт хийж дүгнэлтээ гаргалаа.
-
2015 оны 4 сарын 27
Балбад хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь насаа алдаад байна. Тэдний дунд Монгол иргэд байхгүй гэсэн таатай мэдээг бид хүлээн авсан юм. Тэгвэл тус улсад аялж, жуулчилж явсан гурван Монгол иргэндээ манай Элчин сайдын яам тусалж чадсан байна...
Балбад жуулчилж яваа гурван Монгол иргэндээ тусалж үзүүлж байна
Балба улсад жуулчлалаар явж байгаа А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж Катманду дахь Өргөмжит консулын газарт авчирч аюулгүй газарт байрлуулаад байгаа билээ. Өнөө өглөө авсан мэдээгээр манай иргэд аюулгүй хоносон бөгөөд Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичэрхийлэлтэй байгаа талаар бидэнд мэдэгдэв. Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон өнжин нислэгээ хүлээн дугаарлан, ачаалалтай ажиллаж байна. Катмандугийн нисэх онгоцны буудал нислэг үйлдэж эхэлсэн тул Энэтхэгээр дамжилгүй хуваарьт нислэгээрээ маргааш Катманду-Чиндү чиглэлээр нисэхээр манаи иргэд төлөвлөж байгаа талаар Өргөмжит консулын газраас бидэнд мэдэгдэв.