-
2015 оны 4 сарын 27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг цэрэг, спортын “Дөл” тоглолт энэ жил 4 дахь удаагаа боллоо
-
2015 оны 4 сарын 27
Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд Буриад улсын Н.А.Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн туршлагатай танилцлаа.
-
2015 оны 4 сарын 27
Амьд цэцэгсийн үнэр, өнгө ямар ч хүний сэтгэлийг татаж, баяр баясалыг бэлэглэдэг билээ.
-
2015 оны 4 сарын 27
Шууданчид ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэв
“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас чөлөөлснийг тус компанийн ажилтан албан, хаагчид эсэргүүцэж буйгаа мэдэгдэн мэдээлэл хийлээ. Ц.Батсайхан нь “Монгол шуудан” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн үзүүлэлтийг нэмж, шуудангийн үндсэн чиглэлийг нэмэгдүүлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, нэг ч хүн ажлаас чөлөөлөлгүй 60 хүн шинээр ажилд авсан байна.
Тиймээс түүнийг халах болсон шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг тус компанийн ажилчид хүсч байгаа аж. Тэд өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлээ илэрхийлэн Чингисийн талбайд жагсаж хууль бус шийдвэрээ хүчингүй болгохыг ТӨХ-оос шаардсан байна. Гэтэл шаардлага хүргүүлснээс хойшхи 18 хоногийн хугацаанд ямар нэгэн хариу ирүүлээгүй гэдгийг тус компанийн ажилчид онцоллоо.
“Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газрын дарга Н.Ганболд “Бид ТӨХ-г толгойгүй ажиллаж байна гэж үзэж байна. Тодорхой шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй. ТӨХ өөрөө албан ёсны даргагүй, түр орлон гүйцэтгэгчээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа ТӨХ-ны гишүүн Солонго гэдэг эмэгтэй ажиллаж байгаа. Энэ хүний гаргасан анхны шийдвэр гарын үсэггүй орж ирсэн учраас бид хууль бус гэж үзэж байгаа юм. Гэтэл өнгөрсөн Баасан гарагт манай захирал руу “Тамгаа өгөх хэрэгтэй байна. Өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна” гэж ярьсан байна. “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын хүсэл, сонирхолыг харгалзаж үзэлгүй хууль бус шийдвэр гаргавал манай түр хороо үүний эсрэг арга хэмжээ авна” гэлээ.
Тэд уг алдаатай шийдвэрийг нь цуцлахгүй бол орон даяар ажил хаяж, өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
-
2015 оны 4 сарын 27
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.
-
2015 оны 4 сарын 27
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа.
-
2015 оны 4 сарын 27
Нийслэлийн Засаг дарга “Бүтэц, орон тоо батлах тухай” А/323 дугаар захирамж гаргалаа.
-
2015 оны 4 сарын 27
Монголчуудыг тэжээх хоёр толгойн нэг бол яах аргагүй Тавантолгойн нүүрсний орд. 2010 онд Цанхийн зүүн уурхай, 2013 онд Баруун цанхийн уурхайг нээснээр энэ ордыг ашиглах ажил эхэлсэн түүхтэй. 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Зүүн цанхийн уурхайд долоон сая тонн нүүрс олборлож, 26 сая куб.м хөрс хуулаад байгаа. Харин Баруун цанхиас нь 6.2 сая тонн нүүрс олборлож, 20.5 сая куб.м хөрс хуулалтын ажил хийгджээ. Төр солигдох бүрт захирал, ТУЗ-ийн гишүүд нь өөрчлөгддөг, муу бүхний түрүүнд л энэ ордыг шүүмжилж, өө эрдэг ч Тавантолгойн ордын хувь заяа Монгол Улсын эдийн засагт яах аргагүй жин дарсаар ирсэн.
-
2015 оны 4 сарын 27
Монголын үнэт цаасны арилжааны зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан гомдлын дагуу ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тус холбооны удирдлагууд болон брокер, дилерийн 15 компанийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.
-
2015 оны 4 сарын 27
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Урлаг, биеийн тамирын сургууль, Багшийн сургууль, Математик, байгалийн ухааны сургууль, Боловсрол судлалын сургуулийн багш, оюутнууд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад хандив өргөлөө.
-
2015 оны 4 сарын 27
Иргэд зөвшөөрөлгүй гүний худаг ухсанаас УСУГ-ын шугамыг цоолжээ
-
2015 оны 4 сарын 27
Дэлхийн шилдэг их сургуульд сурах 35 оюутанд төлбөр олгохоор боллоо
-
2015 оны 4 сарын 27
Согтуучуудыг эмнэлэгт бус эрүүлжүүлэхэд аваачдаг болно
-
2015 оны 4 сарын 27
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 27
2015 оны дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногт цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
-
2015 оны 4 сарын 27
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/343 дугаар захирамж гаргалаа.
-
2015 оны 4 сарын 27
Цаг агаарын хуурайшилттай байдлаас үүдэлтэйгээр Богд уулын Нүхтийн амны ойд гал гарч ОБЕГ болон байгаль хамгаалагчид шуурхай ажилласны хүчинд унтрааж цурманд оруулсан байна. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэвийн мэдээлснээр, тэндхийн байгаль хамгаалагчид байнгын бэлэн байдалд, эргүүл, шалгалтыг 24 цагаар гаргаж ажиллаж байгаагийн хүчинд холбогдох газар мэдээллийг хурдан хүргэж газар авахуулахгүй унтрааж чаджээ. Өнгөрсөн бямба гаригт буюу уржигдар Бага тэнгэрийн амны задгай энгэрт арц уугиулж байсан хүмүүс гал алдсанаас гарсан галыг аялагчид, байгаль хамгаалагчид, барилга барьж байгаа гүйцэтгэгч компанийнхан хамтран унтрааж, хэргийн эзэн холбогдогчдыгхууль, цагдаагийнханд хүлээлгэж өгсөн байна.
-
2015 оны 4 сарын 27
МХЕГ-аас “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин дахь аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 23-24-нд “Хяналтын хуудас”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд зохион явууллаа.
-
2015 оны 4 сарын 27
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-
2015 оны 4 сарын 27
Өнөөдөр 22-24 хэм дулааан