-
2015 оны 4 сарын 25
Өнөөдөр доорх газруудад цахилгааны хязгаарлалтыг хийнэ.
-
2015 оны 4 сарын 25
Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг маргааш авна
Өчигдөр 15 цаг 38 минут
Засгийн Газрын тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой болно гэсэн үг.
Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд маргааш 12.00 цагт дахин шалгалт өгөх юм. Гэхдээ Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй.
-
2015 оны 4 сарын 25
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан ”Номын их хүрээг нээсэн нь сарьдагийн хийдийн судалгаа” тусгай үзэсгэлэнг толилуулна
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-04-24 16:22:50
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудаар тусгай үзэсгэлэн гаргах гэж байна. Сарьдагийн хийдэд хийсэн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй үзмэрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 28-ны хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэн үзүүлэх юм.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазар 1654 оноос эхлэн бариулж, 1680-аад онд дуусгасан нь Халхын шарын шашны төв “Төгс баясгалант Номын Их хүрээ” мөн хэмээн түүхчид үздэг.
Өндөр гэгээн Занабазар бурханы шашныг дэлгэрүүлэхээр Монгол нутагт Баруун Хүрээ, Төвхөн, Номын Их Хүрээ, Зүүн Хүрээ зэрэг сүм хийдийг байгуулсан юм. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутагт Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвүүн болон мэндэлжээ. 1639 онд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой тэргүүтэй Халхын ноёд Ширээт цагаан нуурт чуулж, түүнийг 5 настай байхад нь Халхын бурхны шашны тэргүүнээр өргөмжилж, өөрсдийн харьяатаас 108 бандийг шавь болгож байв. Өндөр гэгээн нь Чингис хааны алтан ургийн язгууртан бөгөөд XVII зууны үеийн улс төр, шашны нөлөө бүхий зүтгэлтэн юм. Тэрээр ном эрдэмд гэгээрсэн хуврага төдийгүй уран баримал, зураг, уран барилга, яруу найраг зэрэг урлагийн төрлөөр мэргэшсэн уран бүтээлч юм. Занабазарын урласан “Хорин нэгэн дара эх”, “Цагаан, ногоон дара эх”, “Язгуурын таван бурхан” зэрэг бурхны баримлууд нь Монголд төдийгүй дэлхийд “Занабазарын хийц” гэдгээр алдаршжээ гэж Нийслэлийн Соёлын газраас мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 25
Алтанбулаг–Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил тун удахгүй эхлэх нь. Энэ сарын 2-ны өдөр авто замын трасс батлагдсан юм.
-
2015 оны 4 сарын 25
Энэ мэт араар пластик “баялаг”-ийг дэлхий нийт хамгийн овжин ашиглаж байна. Гэсэн хэдий ч энэ төрлийн хог хаягдал буурахгүй хэвээр байна. Учир нь пластик хаягдал зохих ёстой газраа очилгүй шууд л далайд очсон байна. Пластик хог хаягдал далайн амьтдад хэрхэн нөлөөлж буйг дараах зургуудаас үзнэ үү. Үүний дараа уншигч та ундааныхаа савыг байгальд бус хогийн саванд хийнэ гэж найдаж байна.
-
2015 оны 4 сарын 25
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
-
2015 оны 4 сарын 25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
2015 оны 4 сарын 25
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2015 оны 4 сарын 24
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 4 сарын 24
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудаар тусгай үзэсгэлэн гаргах гэж байна. Сарьдагийн хийдэд хийсэн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй үзмэрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 28-ны хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэн үзүүлэх юм.
-
2015 оны 4 сарын 24
Цэцгэн эрхэт Ловон бурханы хөшөө” байгуулна
-
2015 оны 4 сарын 24
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэмцээн болов
-
2015 оны 4 сарын 24
“Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг баталлаа
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-04-24 14:28:09
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”, Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.
Уг журамд нийслэлийн харьяа төрийн байгууллагын төрийн албан хаагч нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, алба, нийслэлийн өмчит төсөвт байгууллага, нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийслэл, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрийн албан хаагчид хамрагдах боломжтой.
Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:
Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-иас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх
Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журамд тусгажээ.
Эдгээр шаардлагыг хангасан төрийн албан хаагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас сонгож урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргах бөгөөд ажил олгогч “Улаанбаатар - Орон сууц сан”-д хандах юм. ”Улаанбаатар - Орон сууц сан”-аас ажил олгогчид квот өгсөнөөр төрийн албан хаагч, “Улаанбаатар – Орон сууц сан”, банк хамтран гурвалсан гэрээ байгуулах юм.
Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн удирдах хорооны үйл ажиллагааны дүрэм баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Амины орон сууцтай Улаанбаатар”-ыг бий болгох зорилт, “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”ын дагуу Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг удирдах зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Төслийн удирдах хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Захирагчийн ажлын алба, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байх юм.
Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг удирдах хороо нь иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны явцад төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилго бүхий хурлын байгууллага юм.
Уг хорооны үйл ажиллагааны дүрмийн дагуу Иргэдийн санаачилгаар боловсруулсан төсөл хэрэгжүүлэх талбарыг батлах, Төслийн талбарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах барилга байгууламжийн жагсаалт гаргах, Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд иргэдийг мэдээлэл сургалт, сурталчилгаагаар хангах, иргэдийн бүлэг зохион байгуулагдахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардагдах төсөв төлөвлөгөөг баталж, санхүүжилтийн шийдвэрлэх юм.
“Цэцгэн эрхэт Ловон бурханы хөшөө” байгуулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай шийдвэр гаргалаа. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулав.
Нийслэлчүүд Богдхан уулын Чандманы амыг эртнээс Хийморийн овоо хэмээн нэрлэж ирсэн. Иргэдийн шашин, соёлын уламжлалыг алдагдуулахгүйгээр сүрлэг шүтээн тахилын оронг байгуулах, үйлчилгээ бий болгох, мод ургамал тарих, ойжуулах, зам талбай байгуулах зэрэг орчин цагийн хөгжилд нийцүүлсэн ажлуудыг хийх замаар хөгжүүлэх, эзэнжүүлэх, хамгаалах шаардлагатай байгаа юм.
Энэ ч үүднээс дотоод гадаадын зочид, сүсэгтнүүдийн зорин ирэх “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ы цогцолбор буюу аялал жуулчлалын нэгэн төв байгуулсанаар энэхүү хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэж чадах төдийгүй түүх соёл, зан заншлаа сурталчлах юм. Цэцгэн эрхэт хэмээн нэрлэгддэг Бадамсамбуу бурхан нь цөвүүн цагийн хорлол бүхнийг амирлуулах, ялангуяа харийн аюулаас гэтэлгэхэд аньстай хэмээн монголчууд эртнээс шүтэж иржээ. Тиймээс Улаанбаатарчуудын сахин хамгаалах бурхан, хийморио бадраах шашин номын зан үйлийг ёсоор нь сэргээн мөргөлийн сүм, хүүхэд залуучууд ахмад настаны амарч зугаалах уламжлалт соёл орчин цагийн ногоон байгууламж хосолсон цогцолбор бүтээх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 24
Сүүлийн жилүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газартаа гүний худаг гаргаж, төр болон хувийн хэвшлийн хөрөнгөнд хохирол учруулах зөрчил гарсаар байна. энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Мөнхболд дур мэдэн хашаандаа гүний худаг гаргахаар өрөмдлөг хийснээс ф800 мм-ийн ус дамжуулах шугамыг гэмтээсэн. Ингэснээр нийслэлийн зүүн талын хэрэглэгчдийг усан хангамжийг тасрах нөхцөл үүссэн юм. Энэхүү гэмтлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн ахмад Н.Отгонбаатар “Баянзүрх дүүргийн товчооны баруун талд маш их хэмжээний ус оргилж байна” гэж Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийг удирдах газарт утсаар мэдэгдсэн. Мэдээллийн дагуу УСУГ-аас аваарийн бригад очиж шалгахад ф800 мм-ийн дамжуулах шугамыг иргэн Мөнхболд гүний худаг гаргах зорилгоор Ф125 голчтой өрөмөөр цоолж гэмтээсэн байжээ.
-
2015 оны 4 сарын 24
Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг энэ сарын 25-нд авна
-
2015 оны 4 сарын 24
Өнөөдөр Монгол Улсын “Генералуудын өдөр” тохиож байна. Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ.
Тэгвэл Монгол Улсад генерал цол бий болсны 71-н жилийн ойн баяр, ”Монгол генералуудын өдөр”-ийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааний нээлт Чингисийн талбайд боллоо. Генералуудын баярын өдрийн арга хэмжээг хүчний байгууллагууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил ЦЕГ хариуцаж байна.
-
2015 оны 4 сарын 24
Дэлхийн шилдэг сургуульд суралцах 35 оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэхээр боллоо
-
2015 оны 4 сарын 24
“Ийгл Ньюс” ТВ-ийн сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт өнөөдөр орой 19 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. Холбоотой байя уриатай www.24tsag.mn сайтын хамт олон уг хандивын тоглолтыг үзэн мэргэжил нэгт нөхрөө дэмжиж байна.
-
2015 оны 4 сарын 24
МУГЖ, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийн хамт олонтойгоо Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийг унтаарахаар голомтын халуун цэгт ажиллаж байна.
-
2015 оны 4 сарын 24
Дорнод аймгийн Дашбалбар сумын түймрийг цурманд оруулжээ.