Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жаргалсайхан шүүхийг үл тоомсорлож, О.Магнай шүүхээс зугтаасаар явна

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-3-03
0
ЖИРГЭХ

Улс төрд ямар үнэлэмжтэй байхаас үл хамаарч улстөрч гэсэн сэтэр зүүсэн хэнбугай ч шүүхийн хаалга татдаггүйн жишээ олон. Үүнийг өнөө цагийн улстөрчдийн авлига, албан тушаалын хэрэг бэлхнээ гэрчилдэг. Авлига авчихсан, өгчихсөн байна, албан тушаалаа урвуулан ашиглаад нөлөөлчихсөн байна гэдгийг АТГ, прокуророос тогтоогоод шүүхэд шилжүүлдэг ч хэрэг замхарсаар сонгууль угтсан гүтгэлэг болж хувирах нь олон. Хууль хяналтын байгууллагынхан хуулиа бариад ч ийм хэрэгтнүүдтэй тэмцэж чадахгүй байхад энгийн нэг иргэн улс төрд багагүй нөлөөтэй нөхдүүдийн амыг хазаарлах нь юу л бол.

Яг ийм эргэлзээ төрүүлсэн иргэний хэрэг шүүхэд найман сарын нүүр үзэх байна. Иргэний хэрэг үүсгэсэн цаг хугацаа нь наймхан сарын түүхтэй мэт боловч хэргийн намтар түүх нь тэртээ 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрөөс угшилтай. Учир юу гэвэл, төрийн эрх баригчдын тушаалаар ард түмнийхээ өөдөөс хүйтэн буу шагайсан цагдаа нарын үйлдлээс болж таван гэр бүл өнчирч, таван ээж тээж төрүүлсэн үрээ шороонд булсан юм.

Үрийнхээ ард хоцорч үлдсэн ээжүүд болон талийгаачийн ар гэрийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, долдугаар сарын 1-ний жагсаалыг зохион байгуулж, үймээн самуунд турхирсны улмаас таван иргэн амиа алдсан.

Үүнд Бүгд найрамдах намын дарга буюу Буянгын Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний гэх тодотголтой О.Магнай нар буруутай гээд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нарын нэрийг дурдсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

Уг нэхэмжлэлийг талийгаач Ганбаатар, Р.Мөнх-Эрдэнэ, Э.Доржсүрэн нарын ар гэрийнхэн болох Оюунбилэг, Үржинбадам, Тунгалаг нар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2019 оны наймдугаар сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн юм. Хэрэг маргааныг шийдвэрлэхээр шүүхээс О.Магнай, Б.Жаргалсайхан нарт удаа дараа мэдэгдэх хуудас өгсөн ч улстөрчдийн өнөө л муухай зангаараа шүүхийг үл тоомсорлон зугтаасаар байгаа аж.

Учрыг дор тайлбарлая.

Хуулиар хариуцагч этгээдэд шүүхийн мэдэгдэх хуудсыг 1-2 удаа хүргүүлж, танилцуулах ёстой. Үүний дараа шүүхэд очихгүй бол албадан авчрах эрхийг шүүх эдэлдэг. Энэ эрхээ шүүх эдлэхийн тулд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдагдсан бүх хариуцагч нарт шүүхийн мэдэгдлийг танилцуулсан байх ёстой аж. Гэтэл Б.Жаргалсайханд шүүхийн мэдэгдлийг удаа дараа хүргүүлж танилцуулсан ч өнөөдрийг хүртэл шүүхийн босгоор нэг ч удаа давсангүй. Харин О.Магнай нь бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүйн улмаас өнөөдрийг хүртэл шүүхийн мэдэгдлийг биечлэн танилцуулж чадаагүй байна.

Шүүхээс нэгэнтээ мэдэгдэх хуудсыг танилцуулж чадаагүйгээс хойш эрэн сурвалжилъя гэхээр нэхэмжлэл гаргасан иргэд нь ийм хүсэлт гаргаагүй.

Албадан дуудъя гэхээр Б.Жаргалсайхан нь О.Магнайгаагаа хамгаалаад шүүхэд очдоггүй юм шиг, эсвэл О.Магнай нь Б.Жаргалсайханаа өмгөөлөөд гэр орондоо ч очихгүй зугтаагаад байгаа юм шиг дүр зураг харагдах болж.

Нэхэмжлэл гаргасан гурван  иргэдээс Тунгалаг, Үржинбадам нар нь гадаадад амьдардаг. Ард нь үлдсэн Оюунбилэг нь зав гарвал шүүхийн үүд манаастай. Хүсэлт гаргаад О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг албадан дуудуулъя, эсвэл эрэн сурвалжлуулъя гэхээр нэхэмжлэл гаргасан нөгөө хоёр нь байдагүй. Ёстой л “Шаварт унасан шарга даага” гэгчээр болчихоод байгаа аж. Энд үрээ, ханиа алдсан эх, гэргий нарыг хойрго энэ тэр гэж буруутгаад яахав. Хамгийн гол нь иргэн хүний үүрэг ухамсар, тэр дундаа ард түмний дуу хоолой болно гэж Сүх жанжины талбай дээр жагсаж явсан этгээдийн оршин суугаа хаяг нь ч тодорхойгүй байгаа нь ямархуу хариуцлагатай, итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг тодхон гэрчлэх байх.

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож явсан Ц.Элбэгдорж хууль дуудвал гутлаа тослоод зангиагаа зүүгээд очих ёстой. Би ч гэсэн очино гэж попорч байв. Гэвч тэрбээр өнөөдөр харийн улсад үнэтэй зочид буудал тарвалзаж буй гэх бөгөөд үүнийх нь үргэлжлэлийг иргэний хөдөлгөөнөөс улс төрд орсон гудамжны жагсагч О.Магнай ч гэсэн үргэлжлүүлж буй бололтой.

Түүнийг хууль дуудлаа. Гэвч тэрбээр хаана хоноглож буй нь мэдэгдэхгүй, ёстой л Улаанбаатараар нэг хийцгүйрч байгаа бололтой.

Тиймээс л Б.Жаргалсайхан шүүхийг үл тоомсорлож, О.Магнай шүүхээс зугтаав гэж хэлсэн юм.

Уг нь бол улстөрч хүний зангараг, иргэний хүний ухамсараа тээгээд шүүхийн хаалгаар нэг ороод үнэн, мөнөө тогтоолгочихвол ирээдүйн улс төр дэх замнал нь цэвэр баймаар. Гэвч "үнэний дуу хоолой" гэсэн гуншинтай, цахим сүлжээний од Б.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүст энэ бүхэн түй ч хамаагүй бололтой юм. Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ үеэр өнгөрсөн түүх бүхэн сөгөгдөж, яригдах нь лавтай. Тэр үед тэд шүүхээс зугтаж, хийцгүйрч явснаа юу гэж тайлбарлах бол. 

       Ташрамд дурдахад, долдугаар сарын 1-ний өдрийн хэргээр нэр бүхий цагдаа нар шүүхийн хаалга татсан ч ямар ч ял эдлээгүй юм. Учир нь хэргийн гол будлианыг улстөрчид хутгасан гэдэг нь хэнд ч тодорхой байсан. Тиймдээ ч төрийн цагдаагаар ард түмний өөдөөс хүйтэн буу шагайлгаж, тэднээр туг тахисан. Хэргийн улмаас ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, НЦГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн ялыг тус тус оноосон юм. 

Гэвч Өршөөлийн хуульд хэргийг хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн юм. Улстөрчдийн даалгавраас буу шагайсан цагдаа нар шүүхийн хаалга татсан. Тэгвэл өдөөн турхирсан нөхдүүд хаана явна бэ.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 17 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 21 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 27 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК