Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэжигээр өвдөх орчинтой эрүүл мэндийн салбарыг хэзээ өөд нь татах вэ

2015-9-20
0
ЖИРГЭХ

Хагархай пялтан шал, шарлаж өнгө алдсан суултуур нь эмнэлгийн эрүүл ахуйн нийцэнэ гэж үү

 

Сэжигээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэсэн үг байдаг. Гэтэл өнөөгийн манай улсын эмнэлгүүд ёстой сэжиг хүргэж, өвчин тусгахаар өрөвдөлтэй байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийг хүрлээ.

 

Хүн ам нь даруй хэд дахин нэмэгдчихээд байхад улсын эмнэлгүүд нь анх баригдсан хэвээрээ л ёстой нэг модоо барьчихгүйхэн шиг үйл ажиллагаагаа явуулж байна гэхэд нэг их хилсдэхгүй буй за.

 

Ханиад томууны улирал хэдийнэ хаяанд иржээ. Жил бүр л хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томууны өвчлөл нэмэгддэг. Тиймээс ч эмнэлгүүд орны хүрэлцээгүй болж, аргаа барахдаа өвчтөнгүүдээ коридортоо ор засч, эмчилгээгээ явуулдаг түүх жил бүр л давтагддаг.

 

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүн амыг дагаад өвчлөл ч нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах хүмүүсийн тоо өсдөг талаар мэргэжлийн хүмүүс онцолдог. Гэтэл эмнэлгийн орчин ахуйг сайжруулах, хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухыг хангах асуудал хөшигний ард үлдсээр байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Өнөөдөр эмнэлгүүдийн барилга ашиглалтын хугацаанаасаа хэтэрч, хөгц мөөгөнцөртөө баригдаж, өвөлдөө тэсвэр шалгахаар хүйтэн, зундаа борооны усанд автдаг дүр төрхтэй байдаг нь олны нүднээ илт. Түүнчлэн өвчтнүүдийн хэвтэн эмчлүүлдэг ор, шүүгээ, цаашлаад ариун цэврийн өрөө, хаалга, цонх, гэрэл чийдэн  зэрэг нь XX зууны үеийнхээрээ байсаар байгаа нь ийнхүү өгүүлэхэд хүргэв.

 

Хүн амын эрүүл мэнд гэдэг улс орны аюулгүй байдал, өсөн нэмэгдэж, хөгжихийн илэрхийлэл болох учиртай байлтай. Ийн атал төрийн өндөр дээд албан тушаалтан, эрх мэдэлтэнүүд эмнэлгийн салбарыг хөсөр хаясаар өнөөдрийг хүрэв.

 

Дорвитой бүтээн байгуулалт хийгдэж, шинэчлэгддэггүй эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж, орчин ахуйг нь сайжруулахын оронд энэ жил эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг танаж, эмнэлгүүдийг үүдээ барих хүртэл “сойсон”. Энэ нь мэдээж зөв шийдвэр биш байсан тул эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг нэмж баталсан ч эмнэлгүүд дээр эм, тарианы хүрэлцээ тааруу байсаар байгаа юм.

 

Тиймээс ч өнөөдөр эмнэлгүүд зарим нэгэн эм тариа, боолт хэрэгслийг өвчтөнгүүдээсээ авч ирүүлж байгаа нь энэ салбарын хөгжил ямар түвшинд байгааг харуулж байна. 

 

Уг нь үндсэн хуулиндаа иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй хэмээн заасан атал өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авах боломж хаалттай болж, өвчтөнгүүд нь эрүүл мэндийнхээ төлөө халаасаа хоосолсоор байгаа юм. Ийнхүү хамаг бүхнээ зарцуулж эмчлүүлж байгаа эмнэлгийн орчин нь өвчтөн эдгэрээд гарах бус дахин өвчин тээгээд буцах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа нь ч нууц биш.

Хагархай пялтан шал, гяхтнан дуугарах төмөр ор, шарлаж өнгө алдсан суултуур зэрэг нь дээр дурьдсанчлан ёстой л сэжигээр өвдөх нөхцлийг бүрүүлнэ. Энд тэр эмнэлэг, энэ эмнэлэг гэж нэр заахыг хүссэнгүй. Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх л улсын эмнэлгүүдийн ерөнхий дүр төрх ийм л байгаа.

 

Харин ганц нэгэн эмнэлгийн өрөө тасалгааг сайхан сэтгэлт ард түмэн, сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд л тохижуулдаг. Түүнээс улс орноос хөрөнгө мөнгө гаргаж, засвар үйлчилгээг нь хангалттай хийлгэдэггүй.

 

Төрөөс батлаж өгсөн төсөв нь ганц давхарын будаг хийхэд ч хүрэлцдэддгүй гэдгийг эмнэлгийн удирдлагууд өгүүлдэг. Ийнхүү байдал хүндхэн байгааг ард түмэн уламжилж, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх талаар дорвитой ажлуудыг зохион байгуулахыг хүсч байгааг ээнд дахин өгүүлье.  

     

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • мэдээч (95.85.33.177)
    энэ үнэн шүү .хэзээ монгол улсын эмнэлэг эрүүл мэндийн салбар олон улсын жишигт хүрэх вэ. мэдээгээр гаргахлаар хөгжиж байгаа сайжирч байгаа талаар их ярих юм эмнэлэгт өвчин тусаад очир дугаар авч эмчид үзүүлэнэ гэвэл 3-4 хонгийн дараа шинжилгээ өгч хариуг нь аваад ямар нэгэн эмчид үзүүлэхэд 7 хонгийн дараал үзүүлж зөвлөлгөө аваад цааш үргэлжлэвэл хэд хонож бүрэн тусламж хүртэхийг даанч таашгүй эрүүл мэндийн салбар хэзээ сайжрах бол.
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • hezee saijrah um (203.194.118.11)
    unen shuu ene
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.10.94)
    ene bol xamgiin zow
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    18 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    2 цаг 8 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    2 цаг 54 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    2 цаг 54 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    3 цаг 19 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    3 цаг 36 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    4 цаг 3 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    4 цаг 5 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    4 цаг 41 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    4 цаг 46 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    4 цаг 57 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    5 цаг 9 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    5 цаг 15 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    5 цаг 31 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    5 цаг 37 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    19 цаг 34 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    20 цаг 32 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    21 цаг 36 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    21 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК