Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх мэдлийн төлөө МОХ оюутнуудын сонголтыг уландаа гишгэж байна

2015-10-22
0
ЖИРГЭХ

Тамга тэмдгээ авч зугтдаг моодыг МОХ үргэлжлүүлэв

 

Аливаа газар, яам агентлагийн дарга нар огцруулах шийдвэр гарсан атал суудлаа хадгалж үлдэхийн тулд тамга тэмдгээ өгөхгүй өрөөгөө цоожлож, зугтсан гэх мэдээлэл үе үе гардаг. Тэгвэл тамга тэмдгээ авч зугтдаг моодыг МОХ үргэлжлүүлэв.

 

Өнгөрсөн долоо хоногт их дээд сургуулийн 2000 гаруй оюутан МОХ-ны удирдлагуудыг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Оюутнууд МОХ нь оюутнуудын эрх ашгийг зөрчиж, тэдний төлөө ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй, хий хоосон улс төржиж байна гэх шалтгаанаар ийнхүү жагсаал зохион байгуулсан билээ.

 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд оюутнуудын энэхүү шаардлагын улмаас МОХ-ны Хяналтын хорооноос МОХ-ны ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, шинэ удирлагуудыг сонгосон байна.

 

МОХ-ны шинэ удирдлагууд нь бүгд их дээд сургуулийн оюутнууд бөгөөд жинхэнэ оюутнуудын төлөөлөл болж сонгогдсон аж. Тухайлбал МОХ-ны ерөнхийлөгчөөр ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр Геологи уул уурхайн сургуулийн оюутан, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МУИС ийн Оюутны Холбооны тэргүүн У.Басбиш МУИС, Шинжлэх Ухааны Сургуулийн Оюутан, Дэд ерөнхийлөгчөөр АШУҮИС ийн Оюутны Холбооны тэргүүн Н. Цогтсайхан Ерөнхий эмчилгээний ангийн оюутан, Дэд ерөнхийлөгчөөр МУБИС-ийн Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр Урлаг Биеийн Тамирын Сургуулийн оюутан тус тус оюутнуудынхаа итгэлийг хүлээж сонгогджээ.

 

Гэтэл ийнхүү ээлжит бус чуулганаараа сонгогдсон дээрх шинэ удирдлагууд нь тамга тэмдгээ авч үйл ажиллагаагаа явуулах гэсэн боловч хуучин удирдлагууд нь тэдэнтэй уулзаж, тамга тэмдэгээ өгөхгүй зугтах болжээ.

 

Уг нь оюутнуудын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэдний саналаар сонгогдсон МОХ-ны удирдлагууд юуны учир ийнхүү тамга тэмдэгээ өгөхгүй, суудлаа булаацалдаж байгаа нь хачирхалтай. Олон асуудал дагуулж, хэл ам татлах болсон “хүндхэн” суудлын төлөө оюутнуудын сонголтыг уландаа гишгэж байгаа МОХ-ны удирдлагуудын хууль бус үйлдлийг оюутнууд эсэргүүцэж байгаа юм.

 

“МОХ-ны эрх барих дээд байгууллага нь Монголын Оюутны Чуулган мөн”.  “МОХ-ны Тэргvvн, Дэд Тэргvvнийг Монголын Оюутны Чуулганаас сонгож, чөлөөлөх бөгөөд тvvний чөлөө цагт, МОХ-ны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн хамтарсан хуралдаанаас дээр дурьдсан vндэслэлээр чөлөөлж, нөхөн сонгож болно” хэмээн МОХ-ны дүрмэндээ тодоос тод, цагаан дээр хараар бичжээ. Тиймээс ч жинхэнэ оюутнуудын төлөөлөл болж сонгогдсон удирдлагуудыг нэг өдрийн өмнө ч болтугай тамга тэмдгээ авч, үйл ажиллагаагаа явуулахыг оюутнууд шаардаж байгаа аж.

 

МОХ мөнгө угаахын тулд 8900 төгрөгийн картын захиалга авчээ

 

Өнөөдөр оюутнуудын дунд тулгамдсан олон асуудал байгаа. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан гол сэдэв нь яах аргагүй нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийг хэрэгжүүлэх явдал.  

 

МОХ-ны удирдлагууд удаа дараа мэдээлэл хийж, оюутнуудын эрх зөрчигдөж байна, Хотын дарга огцрох ёстой хэмээн мэдээлж, эсэргүүцлийн суулт хүртэл зохион байгуулаад амжсан. Бүр сүүлдээ оюутнууд эрхээ эдлэхийн тулд өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдсэн билээ.

 

Гэтэл 170 мянган оюутнуудын төлөөл гэх уран үгтэй МОХ-ны гурван тэргүүн л дээрх бүх мэдээллийг хийж байсан. Тэдний дунд ямар нэгэн их дээд сургуулийн оюутны төлөөлөл жинхэнэ эрхээ эдлэж чадахгүй байгаа гэх оюутнууд огт байгаагүй нь мөн л тухайн үедээ анхаарал татаж байлаа. Харин энэ бүхний учгийг тайлах мэт энэ бүгд нь зөвхөн шоу байсан гэдгийг манай сайтад хандсан оюутнууд мэдээлсэн юм.

 

Жил бүрийн хавар Монголын оюутны холбоо оюутнуудаас автобусанд үнэгүй зорчих виза картын захиалга авдаг. Энэ жил ч мөн адил захиалга авч нэг оюутнаас 8900 төгрөг хураажээ.

 

Уг нь тухайн үед МОХ оюутнуудын одоо хэрэглэж буй цахим картыг 3600 төгрөгөөр захиалж, оюутнуудын эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх гарц байжээ. Гэтэл МОХ оюутнуудаас нэг картыг /Төрийн банкны виза карт/ 8900 төгрөгийн өртөгтэй хэмээн захиалга авсан байна. Гэтэл нөгөөх цахим карт нь өдгөө хэрэггүй хог болсон төдийгүй оюутнуудын гар дээр ч бүрэн ирээгүй байгаа аж.

 

Ингээд бодохоор 110 мянган оюутны 980 орчим сая төгрөг хэний халаасанд орж, энэ олон сар хэнд хүү болгон халааслагдсан гэдэг нь ч таавар хэвээр байгаа бөгөөд энэ бүгд нь зөвхөн мөнгө угаах хэрэгсэл байсан гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

 

МОХ-ны удирдлагууд ээлжит бус чуулганыг тараахыг оролджээ

 

МОХ-ны удирдлагууд ээлжит бус чуулганыг тараахыг оролдсон увиагүй үйлдэл гаргасан гэдгийг оюутнууд илчилж байна.

 

МОХ “оюутнууд” гэх үгийг өөрсдийн үйл ажиллагаа, ашиг сонирхолын төлөө ашиглаж байгаагаас өөр ямар нэгэн дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь оюутнуудын бухимдлыг төрүүлж, ээлжит бус чуулган хуралдуулахад хүргэжээ.

 

Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ээлжит бус чуулган эхлэх үеэр МОХ-ны удирдлагууд, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тус хурлыг тараахыг оролдож, ёстой л ширүүхэн тэмцэл болжээ. Гэвч үзэл бодол, эрх ашгийхаа төлөө тэмцсэн оюутнууд ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж, шинэ удирдлагуудаа сонгосон байна.

 

Ямартай ч МОХ-ны хуучин удирдлагууд нийт оюутнуудынхаа саналыг хүндэтгэж тамга тэмдэгээ нэр төртэйгөөр өгч, улс төрчдийн угтсан хүүхэлдэй бус оюутнуудын төлөөлөл байсан гэдгээ энэхүү үйлдлээрээ харуулна гэдэгт итгэлтэй байгаагаа оюутнууд илэрхийлж байсныг эцэст нь өгүүлье.  

 

Б.Энхжин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Bymbaa (202.70.46.213)
    Oyutnii tuluulul baij Oyutnuudiinxa duu xooloig sonsoxgvi arai bishe Odoxndo oyutnuud xetegtsegvi bj bolox ch Ireedvid xamgiin chuxal xvmvvs gedgiig sanaasai !!!
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • оюутан (112.72.11.134)
    МОХ-оос гаргасан карт хог гэхийн хог карт хоёрыгоо ялгаж нийтлэл бичмээр юм аа. Бас хэтэрхий нэг талыг барьсан нийтлэл юм.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
    • Bi ch bas oyutan
      Unenshd ter 8900n kartin zahialga avch bhiinhaa orond niitiin teevertei hamtraad u money giinhaa zahialgiig avchihsan bol ingehgui blaadaa huurhiis.
      2015 оны 10 сарын 22
  • Зочин (203.194.118.75)
    8900 карт болгоод хийцэн байхад манай муисийн биш бишүүд хотын захиргааны үгээр солонгосчуудын гар хөл болж 3600 гэсэн давхар юм хураагаад МОХ оос зөрж оюутан төлөөл гэж хуцна... Хот захиргааныхан үр хүүхэд нь юм шиг л байгаа юм муисок төлөөлж байгаа хэд...
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
    • Zochin
      Lala min chi MOXIIN gar hul uu. Yaj bodson ch 8900 buruu
      2015 оны 10 сарын 22
  • Зочин (203.194.118.75)
    Захиалгатай нийтлэл байнашдээ....... Улирсан толгой гэж олгой юмнууд улс төрчидын бөгс долоож оюутан нэрийн өмнөөс гэж хуцахвийдээ
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
    • .
      Odoo bgaa oyutan bich humuusees l deer bhdaa ho.
      2015 оны 10 сарын 22
  • Зочин (182.160.1.94)
    naa tugsbayar chin ch adilhan shdee. odo 8 kurs yum bj ichku oyutan, oyutnii holboonii terguun ntr gd yvad bhin. MOH ugasa sonotson baigullaga
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    1 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    3 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    40 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    44 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    47 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    56 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    1 цаг 7 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    1 цаг 13 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    1 цаг 30 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    1 цаг 35 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    15 цаг 32 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    16 цаг 31 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    17 цаг 34 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    17 цаг 51 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    17 цаг 58 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    18 цаг 27 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    19 цаг 39 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    20 цаг 40 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    21 цаг 12 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    21 цаг 31 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК