Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Даваабаяр: “Хакатон 2025 бол шинэ үеийн залуусын хүчээр хүнсний салбарт бодит өөрчлөлт хийх нэг боломж юм

2025-3-24
0
ЖИРГЭХ

Hackathon 2025–Хамтран зохион байгуулагчтай уулзлаа. Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дата ба инновацид суурилсан шилдэг шийдлүүдийг тодруулах зорилготой “HACKATHON 2025” тэмцээн үргэлжилж байна. Энэ удаад бид хакатоны гол хамтран зохион байгуулагчдын нэг, UGC Mongolia-ийн Гүйцэтгэх захирал Д.Даваабаяртай уулзаж, уг тэмцээний ач холбогдол, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

 “Энэ бол зөвхөн тэмцээн биш- энэ бол шинэ үеийн залуусын хүчээр хүнсний салбарт бодит өөрчлөлт хийх боломж юм” хэмээн Д.Даваабаяр онцоллоо.

-Хакатон 2025 тэмцээний үйл ажиллагаа эхлээд явж байна. Ямар байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа вэ? Шалгаруулалтын талаар товч мэдээлэл өгөөч ?

Нийслэлийн Бизнес инновацын газар, Хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний Магнафлок ХХК, Дижитал Маркетингийн Юу Жи Си Глобал Партнерс ХХК-тай хамтран “Хүнсний нарийн ногооны хүлэмж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломжийг бүрдүүлэх”, “Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах”, “СӨБ болон ЕБС-ийн хүнс хангамжийн менежментийг сайжруулах, Нийслэл хотын хүнсний бүтээгдэхүүн  тээвэрлэлтийн шийдэл боловсруулах” гэсэн 3 сэдвийн хүрээнд шинэлэг инновацын төслийг сонгон шалгаруулна.

Тус хакатонд багууд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүд стартапууд, оюутан, судлаач, сонирхогч гэх мэт төрөл бүрийн салбарын төлөөлөл оролцох боломжтой. Ганцаарчилсан бүртгэлд хамрагдсан залуусыг зорилго болон чадвар дээр нь үндэслэн, гишүүн хайж байгаа багуудад хуваарилалт хийх юм. 

Шалгаруулалт 3 үе шатаас бүрдэнэ. Бүртгэл 2025.03.17-23 өдрүүдэд явагдсан. II шатанд багуудын материалуудтай танилцаад шилдэг 10 багийг шалгаруулна. Энэ багууд салбарын туршлагатай менторуудтай хамтран ажиллах юм. III шат буюу эцсийн шалгаруулалт 2025.03.29-нд болно.  Шагналын сан 9 сая төгрөг бөгөөд дээр дурьдсан гурван сэдэв тус бүр 3 сая төгрөгний шагналтай юм.

-Тэмцээний сэдвийн хувьд хүнсний салбарын эргэн тойрон дах асуудлуудыг хөндөж байгаа нь анхаарал татлаа. Маш чухал сэдэв сонгож авсан байна.

Хүнсний салбар, газар тариалан, дунд сургуулийн хүүхдүүдийн хоолны хүнсний ногооны нийлүүлэлт гэх мэт олон асуудлууд хөндөгдөнө. Хүнсний салбарын мэргэжилтнүүд, судлаачид, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг урьж оролцуулаад датанд суурьлаад энэ салбарт ямар асуудлууд тулгарч байгааг тодорхойлж, тодорхой шийдлүүд санал болгох юм. Ингэхдээ инноваци шингээсэн, тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжтой байх шаардлагатай юм. Манайд нарийн ногоо гаднаас их орж ирж байна. Гэтэл дотооддоо хэрхэн хангаж болох вэ , яаж тариалах вэ, ямар боломжууд байна вэ? гэх мэт.

Сонирхуулахад Элон Маскийн дүү контейнер хаус дотор нарийн ногоог услагааны системийг нь шийдээд тариалж байгаа жишээ байна. Энэ мэтчилэн орчин үеийн инноваци шингэсэн санаануудыг гаргаж ирж, дэлхий нийтээр хэрэгжүүлж буй сонирхолтой сайн туршлагыг судлаж, нэвтрүүлэх хэрэгтэй байна.

-Хакатон бол оюутан залуучуудыг татан оролцуулдаг томоохон тэмцээн. Тус тэмцээнээс ямар үр дүн гарна гэсэн хүлээлт байна вэ?

-Мэргэжлээрээ сурч байгаа, ажиллаж байгаа залуус тухайн салбарынхаа тухай судалгаа хийж, тухайн дата мэдээлэл дээр үндэслээд өөрсдийн шийдлийг боловсруулах боломж нь илүү ойр дөхөм байдаг.

Багуудын хувьд ХААИС, Үйлдвэрлэл технологийн сургууль гэх зэрэг их дээд сургуулиудаас оролцож байгаа. 

Тэмцээний гол зорилго нь хүнсний салбарт ямар асуудлууд байна гэдгийг цахим орчноор дамжуулж, хүмүүст хүргэх таниулах, залуучууд маань үүн дээр ямар шийдэл санал болгож байгааг гаргаж ирэх юм.

Тухайлбал хүнсний маш их хэмжээний  хог хаягдал гарч байна. Дахин боловсруулах боломж байна уу, шийдэл нь юу вэ? гэх мэт.

Тус тэмцээнээс гарсан шийдлүүд, санал санаачлагыг бодлогын хувьд дэмжих, бодит ажил болгоход зохион байгуулагчдын зүгээс хэрхэн анхаарч ажиллах вэ?

Ер нь хакатон бол Монгол Улсын Засгийн газраас 2050 он хүртэл баримтлах гол бодлого, чиглэлийн хүрээнд хийгдэж байгаа гэж ойлгож болно. 

Зохион байгуулагч HUB innovation төв дээр гэхэд олон старт ап компаниуд бойжиж байдаг. Оролцогчид энд бизнесээ эхлүүлээд, бүтээгдэхүүнээ хөгжүүлээд зах зээлд нийлүүлэх шатыг хүртэл дэмждэг учраас энэ салбарт өөрсдийн гаргасан санааг бизнес болгох боломжтой.

Хакатонд  гарч ирж байгаа санаа шийдлүүд өргөн цар хүрээтэй олон нийтэд, нийгэмд нөлөөлөх нөлөөл өндөр байгаасай гэж хүсэж байна.

Монгол Улс газар тариалангийн маш том нөөцтэй. Хөрсний бордоо, органик хог хаягдыг хэрхэн боловсруулах вэ гээд маш өргөн асуудлууд тулгарч байгаа. Асуудал байгаа нь ойлгомжтой, одоо шийдэл хэрэгтэй. Ингэхийн тулд энэ салбарын залуучууд өөрсдийн ур чадвар, мэдлэгээ дайчлаад оролцож байгаа.

Залуучуудын цаг хугацаа, хөдөлмөрөө гаргаж хийсэн ажлуудыг бодит ажил болгох, салбарын бодлогод тусгана гэдэгт итгэлтэй байна.

Нийслэлийн Бизнес инновацын газар зохион байгуулагчийн хувьд хакатоноос гарч буй шийдлүүд, үр дүн, тайлан мэдээг цааш нь холбогдох яам, байгууллагуудад хүргэж ажиллана.  

Энэ 4 дүгээр сард “Эрүүл хүн-эрүүл хүнс” гэсэн томоохон арга хэмжээ зохион байгуулагдана. Хакатон 2025-д шалгарсан багуудтайгаа хамтарч ажиллаад явах байхаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
"Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    5 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    17 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    30 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    50 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    50 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    1 цаг 13 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    1 цаг 23 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    1 цаг 54 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    2 цаг 24 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    2 цаг 52 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    3 цаг 25 мин
  • Украины цохилтын улмаас Оросыг Крымтэй холбодог стратегийн гүүрний хэсэг нуржээ
    3 цаг 57 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
    3 цаг 59 мин
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
    4 цаг 30 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
    4 цаг 39 мин
  • Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
    4 цаг 41 мин
  • Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
    4 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    4 цаг 45 мин
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
    4 цаг 49 мин
  • "Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө
    19 цаг 15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК