
Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд шороон шуурганы улмаас 2 айлын байшингийн дээвэр нурж, айлуудын хашаа нуржээ.
Тус аймгийн нийт нутгаар 2025 оны 03-р сарын 24-ний өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ.
![]()
Иймд иргэд та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг анхааран хүлээн авч болзошгүй эрсдэлээс хамгаалж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд:
- Бага насны хүүхэд өндөр настнаа асран хамгаалагчгүй үлдээхгүй байх,
- Айл өрхүүд ахуйн аюулгүй байдлыг хангах,
- Үнс нурмаа зориулалтын тагтай саванд асгах,
- Болзошгүй гал түймрээс хамгаалах,
- Малчид тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.





















































