Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ү.Халиун: Анхны уран бүтээлдээ багштайгаа хамт тоглосондоо өөрийгөө их азтайд тооцдог

2025-3-26
0
ЖИРГЭХ

“Цөвүүн цаг” УСК–ны залуу жүжигчин, СУИС-ийн гуравдугаар түвшиний оюутан Ү.Халиунтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Сайн байна уу? Намайг Ү.Халиун гэдэг. Би СУИС-ийн гуравдугаар курст МУАЖ С.Сарантуяа багшийн удирдлаган дор суралцдаг. Арван жилээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдүгээр бүрэн дунд сургуульд суралцаж төгссөн. Би багаасаа бүжиглэдэг, урлагтай ойр өссөн болохоор их нээлттэй хүүхэд байсан.

-“Цөвүүн цаг” УСК-ны Хорлоогийн дүр анхны дүр нь байсан шүү дээ. Анх уг кинонд тоглох саналыг хэн тавьж байв?

-Тийм ээ. “Цөвүүн цаг” кино бол миний оролцон тоглосон анхны уран бүтээл. Анх ангийн багш С.Сарантуяа маань зун ийм кино хийнэ, зургаан хүүхэд авж явна гэхэд нь би нэрээ өгж байсан. Удалгүй багш маань чи Хорлоо гээд дүр дээр яваарай гээд санал болгосон.

-Кинонд тоглох санал ирэхэд яаж хүлээж авсан бэ? Сандарсан, догдолсон гэх мэт мэдрэмжүүд их байсан байх?

-Мэдээж, тэгэлгүй яах вэ. Маш их сандарсан, догдолсон. Яах бол, ийх бол гээд л тайван сууж чадахгүй байсан. 

Анх зохиолоо уншаад л цөс хөөрнө гэдэг шиг л үнэхээр сонирхолтой санагдаж байсан. Тухайн үеийн ахуйн соёл, яаж аж төрж амьдардаг байсан гээд л .

-Кино зураг авалтын үеэрх хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай мөчөөсөө хуваалцаач? 

-Кино зураг авалтын ихэнх сценийг говьд авсан. Говьд очоод хамгийн эхний зураг авалт нь миний оролцдог сцен байсан. Яг тэр үед наадам болоод бөх барилдаж байсан үе л дээ. Тэр өдөр нар жаргахыг хүлээгээд зураг авалтын багийнхан бүгдээрээ бөхөө үзээд сууж  байсан тэр үе л огт мартагддагүй юм.

-Говийн халуунд ажиллах хэр байв? 

-Кино багийнхантайгаа нэлээд дотносчихсон байж байгаад өөрийнхөө зураг авалтад орсон болохоор маш их тусалсан. Тийм дээ ч хэцүү зүйл огт байгаагүй. 

-Анги удирдсан багштайгаа кинонд тоглоход ямар санагдсан бэ? Алдвал зэмлүүлэх болов уу гэж эмээх зүйл байсан уу? 

-Багш маань яг л ээж шиг минь надад санаа тавьж, анхаарал хандуулж явсан. Багштайгаа хамт нэг кинонд орсондоо өөрийгөө маш их азтайд тооцдог доо.

-Анхны уран бүтээл гэдэг утгаараа багагүй туршлага хуримтлуулсан болов уу?

-Тийм ээ. Миний хувьд маш том туршлага болсон. Би дүр дээр ажиллахаас гадна кинондоо хувцасны нярав хийсэн. Тийм дээ ч маш их зүйл сурч авсан. Хүн жижиг зүйл дээр л хамгийн их алддаг юм байна лээ. Энэ үед туслах найруулагч маань намайг алдаа гаргах вий, юмаа дутаах вий гээд маш их тусалдаг байсан. Тэгээд л яваандаа сурдаг юм билээ.

-Жүжигчин мэргэжлээр суралцахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Би энэ мэргэжлийн анх сонголоо гэдгээ ээждээ амаараа хэлж чадахгүй мессеж бичээд үлдээж байсан.

Яагаад сонгосон гэхээр гэнэтхэн л энэ мэргэжлээр явахгүй бол болохгүй мэт санагдсан. Өдрийн бодол шөнийн зүүд болчихсон л явж байлаа. Унтахдаа хүртэл ээждээ яаж хэлэх талаараа л боддог байлаа.

-Кино зураг авалт өөрийн тань анх төсөөлж байснаас хэр өөр байсан бэ?

-Миний бодсоноос маш өөр байсан. Би бодохдоо бүгд дор дорноо ажлаа хийгээд л хоорондоо нэг их харьцахгүй ажлаа хийгээд л байж байдаг байх гэж бодсон. Гэвч яг эсэргээрээ. Бид нар маш халуун дотно найз нөхөд, ах дүү нар болцгоосон. Киноны сүүлийн сценийг аваад дуусахад ихэнх нь уйлсан шүү.

-Зураг авалтын үеэрх хамгийн хэцүү сцень юу байсан бэ?

-Миний хувьд бүх сцень хэцүү байсан.  Хамтран тоглож байгаа мундаг жүжигчид, кино багийнхан байсан тулдаа давж гарж чадсан гэж боддог.

-"Цөвүүн цаг" УСК хоёр найруулагчтай ажилласан шүү дээ? 

-Тийм ээ. О.Бат-Өлзий ах ерөнхийд нь ажиглаж байгаад л нэг л хэлнэ. Энэ дээрээ анхаараарай ингээд байна шүү гээд л. Б.Тамир ах дор дор нь л ингэ тэг гээд хэлээд явдаг. 

-“Цөвүүн цаг” киног үзэх нэг шалтгаан гэвэл?

-Монгол хүн болж төрсний хувьд энэ киног үзээд хэзээ ч харамсхааргүй уран бүтээл болсон гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Хоролмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    15 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    58 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    1 цаг 9 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    1 цаг 14 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    1 цаг 37 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    1 цаг 50 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    1 цаг 52 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    1 цаг 59 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    2 цаг 38 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    3 цаг 17 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    3 цаг 49 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    4 цаг 26 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    4 цаг 44 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    4 цаг 52 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    5 цаг 2 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    5 цаг 37 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    5 цаг 47 мин
  • Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй
    5 цаг 50 мин
  • "Багш" найраглал БҮРЭН эхээрээ
    6 цаг 0 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК