Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэнгэр лүү дүүлэх өрнүүн хүсэл

2025-4-02
0
ЖИРГЭХ

“Бид хүүхдийн өмнөөс гэж ярьдаг ч бидний дотор үргэлж л “хүүхдүүд” байдаг. Гэхдээ л хүүхдийн зохиол бичнэ гэдэг нарийн юм билээ” хэмээн өгүүлэх яруу найрагч, сэтгүүлч М.Дэвээжаргалын бичсэн анхны хүүхдийн зохиол “Тэнгэрт хөөрөх цаасан шувуу” ном хэвлэлтээс саяхан гарч олны хүртээл болоод буй. Энэхүү ном нь орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээнд нийцүүлсэн зурагт ном бөгөөд номын зураачаар М. Алтаншагай ажиллажээ.

Хүүхдийн зохиолын асуудал чухлаар тавигдаж буй өнөө цагт Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас “Монсудар зурагт ном” цувралыг эмхэтгэн гаргадаг билээ. Ингэхдээ, хүүхдийн номын зохиол бичих сонирхолтой залуус, уран бүтээлчидтэй хамтарч, мэргэжлийн зураач, редакторын баг ажиллаж, уншигч багачуудынхаа гарт монгол өнгө аясыг шингээсэн номууд хүргэхээр зорьж байгаагаа тэд онцолсон юм.

Эдгээр цувралдаа тэгш эрхийг эрмэлзэж, ялгаатай байдлыг ойлгож, нийгэмшил, нийтэч хандлага, гэнэн итгэмтгийн дээр цагаан цайлган зан чанар, бусдыг ойлгож хүндлэх хандлага гэх мэт зан төлөвшлийн чухал сэдвүүдээс гадна хүүхдийн хүсэл мөрөөдөл, найз нөхөд, гэр бүл гэх мэт өнөө цагт хамгийн их ярьж хэлэлцэх учиртай сэдвийг сайтар боловсруулж, үлгэр түүхээр дамжуулан хүүхэд багачуудад хүргэж, оюун санаа хийгээд ёс суртахууны үнэт зүйлсийг соёолуулахад дэм болох үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж.

 Тод биш хэр нь хармагцаа л хүүхдийн ном  гэдгийг нь таньж мэдэхээр өнгө будагтай, зохиолынхоо үйл явдлыг сайн тодотгож хөнгөн хэлбэрээр бичигдсэн атлаа утга агуулгыг нь гүн гүнзгий илэрхийлсэн, сонирхолтой зураг, өнгө аяс бүхий энэхүү номыг та бүхэнд онцлон танилцуулж байна.        

Төрөл: Хүүхдийн зохиол

Агуулга: Улаанаа охин хамгийн өндөрт нисдэг цаасан шувуу урлахыг хүсжээ. Гэвч түүний санаснаар болсонгүй. Олон дахин оролдсон ч бүтсэнгүй. Гэсэн ч охин бууж өгөлгүй санасандаа хүрч буй тухай гардаг.

Дүрүүд: Улаанаа хэмээх бяцхан охин, түүний найзууд, мөн шинэ найз, цаасан шувуу, (Номд зурснаар Улаанаагийн хоёр муур бас бий)

Зохиолын орон, цаг: Өнөө үед, аль нэг хот газар

Зохиолын гол санаа: Хүн үнэхээр чин сэтгэлээсээ хүсэн мөрөөдөж байгаа цагт урам хугарах, бүтэлгүйтэх, ялагдаж шантрах нь бууж өгөх шалтгаан биш шүү гэдгийг илэрхийлсэн.             

Дэлгэрэнгүй задлал: Улаанаа нэртэй бяцхан охин найзуудтайгаа өдөр бүр цаасан шувуу нисгэж тоглодог ч цаасан шувуу нь огт хөөрөхгүй байв. Охины урам хугарсан ч бууж өгөлгүй, цаасан шувуугаа хөөргөх талаар арга сүвэгчилж туршиж үзсээр байна. Гэвч бүтэлгүйтэл хэвээрээ. Уг нь нэг туршилтдаа бүрэн итгэж, найзуудтайгаа ойртож зогсоод нисгэсэн боловч бас л бүтэлгүйтнэ. Тэр үед найзууд нь Улаанааг шоолж, бас гайхаж байвч хэн нь ч туслахыг завдсангүй. Тиймээс “Улаанаа маш их ичиж байлаа. Тэр яагаад ч юм уйлмаар санагдав” хэмээн өнөө итгэл дүүрэн охины урам хугарч, туйлдаа хүрсэн байдлыг илэрхийлжээ. Үнэхээр, хамаг чадлаараа хичээн байвч хорвоо яг эсрэгээрээ оршин байгаа мэт санагдах тэр агшинд хэн хүнгүй л уйлж, бүр хашхирмаар болдог. Гэвч тэр “Хүүхэд” учраас зүгээр ичсэнээсээ болж л уйлах гэсэн.

Хүүхэд байхад бидэнд ийм үе бишгүй л тохиож байсан даа. Харин түүний сэтгэлийг ойлгосон нэгэн хүү хажууд нь ирж зогсоод туслахыг асууна. Ингээд Улаанаа шинэ найзтайгаа хамт цаасан шувуу хийж, сэтгэл нь сэргэж баяр жаргалтай байх бөгөөд цаасан шувуу нь заавал ниснэ гэсэн итгэл дахин төрнө. Энэ хүүгийн дүрээр амьдралд хөг нэмж, түшиг болдог сайн нөхдийг харуулжээ. “Гэвч шувуу нь нэг эргээд л уначхав. Улаанаа уруулаа унжуулсаар цаасан шувуугаа очиж авчээ. “Ниссэнгүй юү?” гэж найз нь асуув. “Надаас болоод нисэхгүй байгаа юм” гэж Улаанаа урамгүйхэн хэллээ. Тэр дахиад хэзээ ч цаасан шувуу хийхгүй гэж өөртөө амлажээ” хэмээн хоёр найзын бүтэлгүйтлийг өгүүлсэн энэ хэсэг жижигхэн мэт боловч охины үйлдэл, үг, сэтгэлийн өнгө аясыг цөмөөр нь илэрхийлсэн байна. Хүүхдийн зохиол болоод ч тэр үү олон дүр оруулалгүй зөвхөн Улаанааг голчилж, дүрийг тодруулахын тулд шинэ найзын дүрийг шигтгэжээ. 

Охин дахиж цаасан шувуу хийхгүй гэж шийдсэн ч “Тийнхүү цаасан шувуугаа гэрийнхээ тотгоноос уяад орхичхов” гэсэн нь түүний итгэлийн гал бөхөөгүй байгааг илтгэнэ. Гэхдээ л шувуу нь дахиад нисэхгүй бол яана хэмээн айдаст эзлүүлнэ. Хүүхэд итгэлээ алдсан тэр цагт л айж эхэлдэг гэдгийг энд харуулсан бөгөөд тэрхүү айдсаа хэн нэгэнд илэрхийлж чадалгүй дотроо тээн шаналдаг шүү дээ. Харин эгзэг нь таарах тэр үест хэн нэгэн итгэлтэй хүндээ юу ч үлдээлгүй чин үнэнээр нь ярьдаг нь хүүхдийн гэнэн цайлган зангийн илрэл билээ.

Тэрхүү тотгоноос уясан дүрслэл нь охин монгол гэрт амьдаргийг илэрхийлж, зохиолын оронг тодорхойлж байна. Харин салхитай өдөр цаасан шувуу нь хөдөлж байхыг ажаад Улаанаагийн итгэл дорхноо сэргэж, цаасан шувуугаа сэлбэж засаад дахин нисгэхээр болж, ингэхдээ өөрийгөө жинхэнэ нисгэгч болж буйгаар төсөөлнө. Тэгээд “Салхины хурд, салхины чиг маш чухал шүү, нисгэгч ээ” гэж өөртөө анхааруулж буй нь түүний итгэлийн гал хэдийн оволзож, бүхнээс илүү урамтай болсон байна. Улмаар цаасан шувуу нь их өндөрт биш ч гэсэн өмнөх шигээ уналгүйгээр шууд хөөрөхөд охин ерөөсөө ичилгүй, унах вий гэж айлгүй, өөрийгөө сайн сайхнаар хүлээн зөвшөөрнө. Дүрийн өсөлт ийнхүү охины итгэл баясал дүүрэн байдлаар илэрч, Улаанаа охин санасандаа хүрснээр зохиол төгсөнө.

Хэл найруулгын хувьд хүүхдэд зориулсан тул мэдээж товч хэлбэрээр, гэхдээ дээр өгүүлсэнчлэн богино үг, өгүүлбэрээр бичсэн ч зохиолын үйл явдал, дүрийн үг хэл, бодол санааг тод томруун илэрхийлсэн нь зохиолчийн чадварыг харуулж байна. 

Улаанаа охины дүр бол хэн хүний дотор буй "хүүхэд" зангийн илрэл, тэнгэрт хөөрөх цаасан шувуу бол хэн бүхний сэтгэлд орших өрнүүн хүслийн илрэл болохуй. Хүүхэд гэдэг цаснаас ч цагаан ертөнцийн сэв тогтоогүй итгэлийн гүнийг гаргаж, хэн ч уншсан хайрлам тийм нандин дүрээр тодруулсан нь энэ зохиолын онцлог ажээ. Ийнхүү монголын хүүхдийн зохиолд нэгэн шинэ дүр, шинэ зан төрх тодрон айсуй...

Утга зохиол судлаач Р.Батхишиг

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
ӨНӨӨДӨР: Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    19 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    32 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    34 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    41 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    1 цаг 20 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    1 цаг 59 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 31 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    3 цаг 8 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    3 цаг 26 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    3 цаг 34 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    3 цаг 44 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    4 цаг 19 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    4 цаг 29 мин
  • Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй
    4 цаг 32 мин
  • "Багш" найраглал БҮРЭН эхээрээ
    4 цаг 42 мин
  • Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа
    4 цаг 45 мин
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
    5 цаг 0 мин
  • TDB x CAREC BUSINESS FORUM 2026
    5 цаг 12 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас ОДООГООР таван медаль хүртэж, хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна
    5 цаг 15 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК