Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Camerton: Сонсогддог сэтгэл

2025-6-25
0
ЖИРГЭХ

Камертон хамтлагийн 30 жилийн ойн тоглолт энэ сарын 28-ны өдөр "SocialPay Park"-д болно. Үүнтэй холбогдуулан Камертон хамтлагийн гишүүдтэй "Дуу хөгжимтэй ихэр мэт өнгөрүүлсэн 30 жил, сэтгэл зүрхэнд нь орших дуу хөгжмийн орон зай"-н тухай цөөн хором ярилцлаа. 


Камертон хамтлагийн ахлагч Д.Болд: Нөхөрлөсөн шиг нөхөрлөж, хайрласан шиг хайрлахыг харуулсан Камертоны 30 жил 

Гучин жил Камертон хамтлагийнхан хамт байж, нөхөрлөл, хөдөлмөр, дуу хөгжим гэдгийг харуулсан он жилүүд байсан болов уу. Бид чанартай уран бүтээл хийхийг зорьж ирсэн. Энэ бүгд залууст шинэ хөгжим, стиль, загварыг үзүүлэхийн төлөө үргэлж мэрийж ирсэнтэй, мөн бидэнд тухайн үеийн компаниуд, ах эгч нар дэмжлэг болж явсантай холбоотой. Бид маш сайн уран бүтээлийн төлөө явсан учраас уран бүтээл маань тасралгүй өнөөдрийг хүрсэн гэж бодож байна. 

Сүүлд бид "Сэтгэлийн хүч" зэрэг олон шинэ дуу гаргасан. Тэр өдөр Камертон хамтлагийн дуунууд эгшиглэнэ. Амьд хөгжимтэй, доргио тоглолт болох болно.  Камертон хамтлагийн 30 жилийн ойн тоглолт зөвхөн "Камертон"-ых байх болно. Бидэнтэй хамт байдаг сонсогчид минь дууныхаа үгийг цээжлээд ирээрэй. Дуулагдах дуунуудын нэрийг зарлачихсан байгаа. 

Дуу хөгжим бол аз жаргал, сэтгэлийн хүч, хань, урам зориг. Нөхөрлөсөн шиг нөхөрлөж, хайрласан шиг хайрлаж, эв найрамдал, жинхэнэ уран бүтээлийг бид харуулж чадсан байх.

Бас цэвэр уран бүтээлчид байхыг харуулсан болов уу. Үүнээс гадна Камертоны дуун дээр болзож, гэр бүлээ зохиож байсан хос олон шүү дээ. 


Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ:

Хүмүүсийн итгэл, хайр, хүндлэл дундуур алхсан Камертоны 30 жил

Гучин жилийг гурван үгээр илэрхийл гэвэл хайр, гэр бүл, тэвчээр. Энэ гурав байж гэмээн бүх зүйл сайн сайхан байх юм болов уу гэж би боддог. Зөвхөн хамтлагийн тухайд бус ажил хөдөлмөр, энэ бүхэн. Тэвчээргүйгээс л няцдаг. Тэвчээртэй байвал юуг ч давж гарна. Хэдий чинээ тэвчинэ тэр хэрээр шагнал нь ирдэг юм билээ. 

Юм бүхэн хоорондоо холбоотой. Дуу хөгжим амьдралаас, амьдрал харилцаанаас үүснэ гэх зэргээр хөврөөд л байна.

Бүгдийн эхэн булаг нь хайр болж таарч байгаа юм. Хайраас бүх зүйл үргэлжилдэг. Тиймээс хайрыг бид ойлгох хэрэгтэй юм байна. Дуу хуур гэдэг муу муухайг эмчилдэг эм юм болов уу. Нэг их сайхан дуулчихвал бусдыг уучилна шүү. Тийм хүчийг дуу өгдөг.

Дуу болгоны ард дурсамж байдаг. Бүтэн сарны дор хэмээх дууг дуулахдаа гоё байдаг. Халиад л нисээд л, өөрийгөө магтаад л. Ямар гоё дуулдаг юм бэ, ямар гоё дуу вэ гэж бодож дуулахаар сайхан байдаг. 

Тайзан дээрээс бүх хүний харц харагддаг. Камертон хамтлагийн сонсогчид маань үнэнч санагддаг. Тэр нь итгэл, хайр хүндлэлийг бидэнд өгдөг. Бид сонсогчдынхоо аз жаргал, баяр баясал дүүрэн харцаар л тэжээгдэж, тэтгэгдэж өдий зэрэгтэй яваа шүү дээ.


Камертон хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат:

Сайн бүтээл хийхийн төлөө хичээсэн Камертоны 30 жил

Сэтгэл, авьяас, аз, нөхөрлөлийн гэрч болсон он жилүүд. Бид эхнээс нь бодвол 40 гаруй жил хамтдаа явсан байна.

Бид сайн бүтээл гаргах зорилготой л явж ирсэн. Түүнээс биш мөнгөтэй болох, ганган хувцас өмсөх байгаагүй. Энэ бол дараагийн асуудал байсан.

Үнэхээр гоё дуу ч хүнд хүрдэггүй үе байдаг. Би "Бүтэн сарны доор" хэмээх дуундаа бол үнэхээр хайртай. Бид хэзээ ч өөрийгөө өмнөө тавьж байгаагүй. Сонсогчдодоо маш их баярлалаа. Бид хичээсэн, та бүхэн биднийг хайрласан. Ийм сэтгэлийн тань үрээр өнөөдөрт хүрсэн байна. Дуу болгон та бүхний амьдралын ямар нэгэн үетэй холбоотой байх. Эхнэртэйгээ, найз охинтойгоо танилцаж байсан үе, хэн нэгэнд орхигдож байсан үе ч юм уу, хөнгөн гуниг, жаргал болж бодогдож байдаг. Тэр цаг үедээ очсон юм болж, сэтгэлийн тайвшрал аваасай гэж хүсэж байна. 


Камертон хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар:

Дуу хөгжимд дурласан Камертоны 30 жил

Хамтлагийнхаа 30 жилийг гайхалтай, аз жаргалтай дурсамж гэж нэрлэнэ. Хүн болгонд олддоггүй гайхалтай боломж надад ирсэн. Камертоны нэг хэсэг болсон нь гайхалтай зүйл. Хүмүүсийн хайр хүндэтгэлээр аз жаргалтай 30 жилийг бүтээсэн. 1995 оноос өмнө бид сонгодог хөгжим, дуулах урлагаар хичээллэдэг хүүхдүүд байсан. Тэр суурин дээр л бий болсон. Тэр цагаас л дуу хөгжимд эргэлт буцалтгүй дурласан. Олон дууныхаа утга санаагаар бид хамт байсан. Бүгдээрээ энэ сарын 28-нд дурсамжаараа аялая. 


М.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    8 цаг 26 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    8 цаг 34 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    8 цаг 39 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    9 цаг 23 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    11 цаг 52 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    12 цаг 7 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    13 цаг 20 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    13 цаг 30 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    13 цаг 35 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    14 цаг 9 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК