Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газар, Монгол улсад гадаад худалдааг хөгжүүлэх /ITDM/ төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран “Бизнесийн орчинд стандарт” хэлэлцүүлгийг “Блью скай” зочид буудалд зохион байгуулна. Холбогдох утас: 99006045
9:00 цагт: “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдын хохирол нөхөн төлүүлэлт, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн шинэ байранд болно. Холбогдох утас: 91119838
10:30 цагт: ОБЕГ-т ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэнэ.
11:00 цагт: СЭМҮТ-өөс хар тамхитай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан дэлхийд болон манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар “Монгол ньюс”-д мэдээлэл өгнө.
11:30 цагт: “Хархорин-2025” кино наадмын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл (1)