
Энэ жил хүүхдийн байгууллагын түүхэн ой тохиож байгаатай холбоотойгоор 2025 оны турш хүүхэд хамгаалал, хөгжилд чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Салбар бүрийн хүүхэд хөгжил, хамгааллын бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлж, үр дүн гаргахын тулд олон шинэ санал, санаачилгыг ажлын хэсгийн гишүүд дэвшүүлж байна.





















































